Тодруулга

27 April 2012


Huuy-Haay facebook групп*-ийн гишүүдийн зүгээс оруулсан шинэ болон хуучны дуунуудыг сонголтонд үл нийцэж байна гээд устгачихдаг тал байдаг... Ер нь бол надад хүний сонголтыг үнэлэж дүгнэж, цэгнэх бодол байдаггүй ч зарим тохиолдолд сонголтуудыг нь устгачихдаг. Мөн хүмүүсийг хасдаг. Нилээн хэдэн бандуулж дахиж орж чадахгүй хүн байгаа байх. Миний энэ үйлдэлд хүмүүс нилээн бухимддаг юм шиг санагддаг бөгөөд сүүлийн 2жил шахуу иймэрхүү бухимдалаа илэрхийлсэн хүмүүсийг нилээдгүй л харлаа. Группын хувьд дуу хөгжмөөс өөр юмгүй тасралтгүй явсаар байгаа нь элдэв бусын сонирхолтой хүмүүсийг хязгаарлаж, устгадаг болохоор нэг юм гайгүй яваад байдаг болов уу. Гишүүд болон сонголтуудыг хамаагүй нэмэх нь уг нь блог, группын бодлоготой тохирох ч "Хөгжим ухан сонсдог хүн бүрт" гээд хамаагүй хогын сав болгочих нь юу бол... Гэхдээ хүмүүсийн сонголтыг хязгаарлаж байгаа нь дэндүү өрөөсгөл гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Facebook*т анх групп гэдэг зүйл бараг харагддаггүй байхаас эхлээд л тасралтгүй хүмүүсийн сонирхолыг татаж байгаа болохоор ямар ч гэсэн алдаж оноод явж л байя даа. Харин блогын хувьд бол цаашид үйл ажиллагаа явуулахгүй ээ. Одоогийн нөхцөлд блог уншдаг, сонирхдог хүмүүс маш багассан бөгөөд ганц хүний сонголтоор блог хязгаарлагдах нь ямар ч утгагүй юм. Тиймээс блог цаашид идэвхгүй чигээрээ байх болно. 

Магадгүй үнэхээр сонирхож блог* хамтарч хөтлөх, веб сайтын хэмжээнд хамтрах хүсэл сонирхолтой залуус байвал холбогдоорой. Миний зүгээс өөрийн чадлын хирээр туслах болно. Хөгжим сонсох дуртай, тэр тусмаа чанартай хөгжим ухан сонсдог залуустай нэгдэн нийлэхээс хэзээч татгалзахгүй!!! 


Жич: Блогт оруулсан постуудыг хэдэн удаа нээгдсэнээр нь харах боломжтой болсон юм байна. Зүгээр л сонирхуулж байгаам шүү. Хамгийн бага удаа нээгдсэн нь 19 удаа бол,  хамгийн их нь 698 удаа нээгдэж байж. Нийт хандалтын тоо 29000-д хүрч байгаам байна. Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хүмүүст баярлалаа. Өнгөрсөнд хугацаанд хийж байсан бүхнийг минь тоож харж, орж гарч байсанд баярлалаа.
READ MORE - Тодруулга

Balam Acab - Come True / Just Say

01 April 2012

Блогтоо ойрд салхи оруулсангүй... Ер нь дуу хөгжим, нээх сүртэй ухаж төнхөж, эрж хайж сонсохоо байсан болохоор олдоц муу ч болжээ нтр. Тэхдээ бас чанартай хэдэн сонголтуудаа эргэлдүүлсээр л байгаа юм хойно ганц нэг дуу хөгжим санал болгодог юм билүү гэж бодлоо. Ямар төрлийн хөгжимд илүү татагтаж байгаагаа сүүлийн үед нэг л мэдрэхээ байсан юм шиг санагддаг болжээ... Сүүлийн хэдэн сар фасебоок групп дээр дажгүй гэж бодсон хөгжимөө шарелэхээс өөр ч юм хийсэнгүй л өнгөрлөө дөө нтр.
Balam Acab -  Just Say
Saint Saviour - Midnight City (M83 Cover)
Work Drugs - License To Drive

READ MORE - Balam Acab - Come True / Just Say

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!