Чиний талаар - Миний бодол

31 August 2010

Өдөржин нойр хүргээд ч байгаам шиг явжаахнээ чиний талаар миний бодол аймар огцом оргилж баруун гараа халасандаа хийгээд утасаа гарган чамруу залган, сармагчин зан гаргаж чиний араас гүйдэг банди нарийн нэрний гинжин хэлхээсээр оньсого шааж нтр алиатаад, үүлэн борын үлгэр, согтуу толгойн аманцар үгнүүдтэй хамт чи минь миний бодолд бат оршдог юм. Энэ хэн ч  бай миний бодлоос гардаггүй чиний дүр төрх, хар өнгийн бариу өмдөнд багтаж ядан чихээд оруулцан биетэй найзын чинь хажууд суларч доройтсон сэтгэл минь  чааг л бодон байдаг юм шүү. 

Шатаар гунхалзан алхах чиний араас миний бодол урган гарч араас чинь очиж эхлэлгүй төгсгөлгүй олон зүйлийг ярьж, дэмий л чиний царайг харж амьсгалж буй агаараас хамт амьсгалахыг хүсдэг ч юм шиг эээ. Хоосон орон зай гэж нэг хэмнэлт,нилээн хэдэн салаа утгатай зүйлсийн талаар ярьсан минь ухаангүй хэрэгээ гэж хэлсэн үгний араас нэхэл хатуутай, өмссөн цамцных нь энгэр унжихад харагдах цагаан өнгөтэй лээвчигэнд чихээд багтаацан хөхтэй найзын чинь хажууд миний бодол үргэлж л чааг бодсоор байдийм шүү.

Холын тэртээд байгаа одод дундаас нэгийг нь сонгож аваад чааг гэж нэрлээд шөнөдөө харж суух шиг үлгэрийн санаа надаас өөр хэн нэгэнд төрсөн гэдэгт лав итгэхгүй нь хаашаа ийн гэхдээ чиний тэр хэлээд байсан одыг чинь хархаар, чиний тэр яриад байсан газар чинь нүдэнд харагдахад... гэмгүй царайлчаад харц шидээд, ахаа гээд араар мсж нисгээд, чиний эзгүйд миний бодлыг хулгайлдаг тэр нэгэн сэвлэгэр даахьтай жижигхэн гартай улаанаар уруулаа дарвайтал будцан дүүгийн чинь хажууд чиний талаар миний бодол үргэлжлээд л байдийм шүү.

Чиний талаар миний бодол гэж хаанаас үл хамааран энүүхэн энд хажуухан талд байх юм шиг ойрхон байдын, надаас холддоггүй хэд хэдэн зүрх сэтгэлийн хажуугаар чи дандаа л нааг дагадаг гээд би орилон цожин сэрж, зарим заримдаа чиний нэрийг хэлж амандаа бунтнах үедээ ч бас чааг л бодсоор байдийн. Тэгээд ч зогсохгүй би чамруу улам л дөхсөөр байгаагааа мэдэрхэд гэж өөртөө хэлэхэд ч бас чиний талаарх миний бодол үргэлжилсээр л байдийм. Чиний нэрийг хэлэхгүй байж чадахгүй юм тэртээх 1900оны чи минь дээ........... 

Чиний нэрийг мартах цагт - Чиний талаар миний бодол сарнин алга болох байхдаа гэж боджийно....  Сэтгэлд минь хэлэгдэх тэр нэр 1,2,3 гээд л.....



<<Орчуулган дунд төөрсөн шар шувуу>>  

READ MORE - Чиний талаар - Миний бодол

Лазантай өдөр ( + дуу )

30 August 2010

Лазантай өдрүүд үргэлжлээд нээх олон молон элий балай юм хийж явсаар бухимдал, инээд, баяр, гуниг дунд тэнэгтсэн өдрүүд дунд жиргэсээр явсаар... Яагаад ч юм ойрд амьдрал их хурдацтай өөрчлөгдөөд, эргэлдээд нар сар оддын байр солигдцон байсан хэвэндээ ороод ч байх шиг байнадаа. Нээрээ энүүгээр тэрүүгээр хүмүүс хаалга шагайгаад сайхан худлаа шаагад яваад байгааг өдөр болгон харахаар инээд хүрээд баясаад, тэгснээ харж зогсонгоо унтах гэж байгам шиг ядарч нтр.Энэ хорвоод хийх юм байх нь байгаа л юм байгаам гэвч завгүй байна гэдэг их хэцүү асуудал ба завгүй байлгах зүйл олно гэдэг бас их хэцүү асуудал юм лдаа нтр. За элийрэх ч яахуу ер нь би их ядарчээ хэсэг хугацаанд жоохон амрийдаа... Амьдрал хэмнэлд ороод ирэхээрээ л утгаа алддаг гэж нэгэн хүнтэй нээх муухай сэтгэлгүй ярьж байсан санаанд орчлоо. Хэмнэлгүй амьдрал ч гэсэндээ бас утгагүй л дээ. Хэмнэлээ алдаад яваад байхаар шаацан шаалгацан олон асуудал дунд ороод санхүүгийн хямрал шаагаад, бүүр хэтрүүл өвчин зовлон ороогоод ч байх шиг санагддийн... Заза нэг сайхан бүхэл өдөржин унтаад сэрхийсэн. Хорвоогоос нисэх нэгэн өдөрт дөхөж очих хүсэлтэй тэр нэг хүний яриаг бас сонссон чинь хамт явчмаар ч юм шиг. За зайлааа би ер нь их олон зүйлрүү анхаарал шаагаад байдаг болчижээ. Чудгарраа шэкидир эээ шиббал нтр гэсэн харалуудтай найз нөхөд болжоогоог нь яанаадаа.  за төгсгий 




READ MORE - Лазантай өдөр ( + дуу )

Wintercoats - Cathedral EP

29 August 2010

Wintercoats нь Melbourne-ы хийлч James Wallace-н solo project бөгөөд 2009 оноос эхлэлтэй юм.
 Түүний гайхалтай Cathedral EP-г хүргэж байгаадаа таатай байнаа. Хөгжимийн гоёмсог зохицол бас дээр нь хийл. EP-г нь өөрийх нь bandcamp-аас татаж аваарай.

<a href="http://wintercoats.bandcamp.com/album/cathedral-ep">The Overture by Wintercoats</a>
<a href="http://wintercoats.bandcamp.com/album/cathedral-ep">The Overture by Wintercoats</a>

READ MORE - Wintercoats - Cathedral EP

Navajo Bixby


Миний зүгээс голдуу сонин содон дуугарлаттай шинэ залуу хамтлаг дуучдыг хүргэхийг хичээдэг билээ. Энэ удаад тэгвэл New Jersey-н нэгэн хамтлаг болох Navajo Bixby-г таалан соёрхнуу.


Navajo Bixby - Moonlighting from Chris Rand on Vimeo.



<a href="http://navajobixby.bandcamp.com/track/down-under">Down Under by Navajo Bixby</a>

READ MORE - Navajo Bixby

“Инээмсэглэл”: тэр жилүүдийг эргэн дуурсахуй

21 August 2010

Энэ зураг оросын "Кругозор" хөгжмийн сэтгүүлд гарсан юм. Зүүн гараас: Д.Ганхуяг,  Т.Энхболд, Д.Цогдэлгэр, ард нь Б.Долгион. Энэ сэтгүүлд нэгэн онцлог байсан. Юү гэвэл сэтгүүлийн дунд нь гялгар, нийлэг хялсан дээр дуунууд бичсэн байсан. Энэ дугаарын нийлэг хальсан дээр манай хамтлагийн 2 дуу гарсан юм.













Тээр жил, би эхнэрийн хамт “ГЭР” нэртэй сэтгүүл гаргаж байсан үе юм. Сэтгүүлийн нэгэн дугаарт “Инээмсэглэл” хамтлагийн тухай нийтлэл гаргахгаад хөгжим судлаач, хөгжмийн зохиолч Р.Энхбазарт хандаж хамтлагтай хэрхэн хамтран ажилласан, хамтлагийн гишүүдийн талаар хэдэн үг бичиж өгнө үү гэсэн юм. Миний тавьсан хүсэлтэд тэрээр “за” гэв. Би ч санаа амрав. Учир нь нэгэнт “за” гэж дугарсан бол Энхбазар маань заавал биелүүлнэ. Хүмүүжил нь тийм юм. Хэдэн хоногийн дараа “Би хэдэн өгүүлбэр таталчихлаа, ирж ав” гэж тэрээр утастав. Түүний бичсэн зүүлийг би тэр үедээ хэвлэж гаргасан. Харин “ГЭР” сэтгүүл тодорхой шалтгааны улмаас хаагдсан. Ингээд Энхбазарын 1999 онд бичсэнийг та нартаа толилуулъяа.















- Энэ чуулгатай анх 1979 онд учирсан. Би Монголын радиогийн хөгжмийн редакцид редактор байлаа. Нэг өдөр МИОНЦАМЭ агентлагийн “Новости Монголии” сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Энхболд манай редакцид хандан хамтлаг байгуулах тухай, байгуулах ч юу байхав, оюутан байхдаа  Москвад “Улыбка” нэртэй тоглож байсан хамтлагаа сэргээх, тэр хамтлагаа радиогийн дэргэд байгуулж голдуу бичлэг хийлгэж байхаар хүсэлт тавьж билээ. Анхандаа би “энэ хэд ноот мэдэхгүй, бас тэгээд ажил мэргэжил нь ч юү билээ” – гэсэн шүү юм бодогдоод “хөгжим ч та нарт ахадсан хоол байхдаа” – гэж хариулсансан. Харин УГ зүтгэлтэн Т.Чимиддорж гуай /Радиогийн хөгжмийн хариуцлагатай редактор агсан/ их л уриалгахан /ер нь хүн нь тийм хүн/ хүлээн авсан юм. Ингээд л хуучин “Баян Монгол” чуулгаас үлдсэн нэг орган, гитарын “Тесла” өсгөгч, бас гитарын нэг муухан “Регент” өсгөгчтэй тэд эхэлсэн юм даа. Ер нь хаягдсан, хэмхэрхий бүхнээ л өгсөн юм. Хамтлагийн идэвхитэй дэмжигч, хэд хэдэн дуу ч хамтран дуулсан М.Энхсайхан /асан, Гадаад худалдааны яаманд ажиллаж байсан/, С.Баяр /МОНЦАМЭ агентлагийн ажилтан байсан/, Л.Дэлгэрцог /Радиогийн засварын газрын инженер байсан/, Т.Галсанжаргал /Радиогийн улс төрийн тоймч байсан/ гэх мэтийн хүмүүс хөгжмийн сэлбэг зэргийг олж засаж, амь оруулж өгдөг, тоглолтын үед нь хөгжим зөөж тусалдаг байв. Ингээд л Т.Энхболд, Ч.Ганболд, Н.Ганхуяг, Батчимэг, Б.Долгион нар сургуулиа эхэлсэн. Яваандаа Б.Бадар-Ууган, Д.Цогдэлгэр, Я.Оюундэлгэр, Г.Пүрэвдорж гээд л залуучууд нэмэгдэж Батчимэг хувийн шалтгаанаас хамтлагийн ажлаас хөндийрсөн дөө. Гэвч Батчимэг маань “Би цас ороход дуртай” гэдэг дуу зохиож энэ хамтлагт нэрээ үлдээсэн юм.
Анхны бичлэг, анхны тоглолт, анхны уралдаан гээд л дурсах юм маш их. Тэр бүхэн хэдэн боть ном ч болж болно. Гэвч би энд хамтлагийн гишүүдийн тухай л дурсахыг хүснэ. Эд маань хөгжмийг хүлээн аваад сэтгэлдээ ургуулдаг залуус байлаа. Энэ нь л чухамдаа авъяас байсан хэрэг л дээ. Ингээд:

 Тогоогийн ЭНХБОЛД /Хамтлагийн ахлагч, бөмбөрчин, МОНЦАМЭ агентлагийн ажилтан/.
  




















Дарга хүн зарц байх ёстой гэсэн шиг бүх л хар бор ажил хөөцөлдөнө, зохицуулна. Уран сэтгэх оргилуун сэтгэмжтэй. Бүтэх бүтэхгүй хамаагүй, том мөрөөднө. Мөрөөдлүүдээ бүтээхийн тулд ажиллана. Түүгээрээ сэтгэлээ тэжээж үргэлж баясгалантай явна. Зөрүүдэлчихвэл ч харин хэцүү дээ. Би, бид түүнийг Энкууш гэдэг. Сайн ч менежер. Тэр өнөөдөр ч “Инээмсэглэлээ” нэг цуглуулж тоглох юм сан л гэж ярьж явна. Тэр нь ч хэзээ нэгэн цагт бүтэх болно. Энкуушийн маань мөрөөдөл голдуу биелдэг юм.

 Намсрайн ГАНХУЯГ /гитарчин, дуучин, Шинжлэх ухаан, техникийн улсын хорооны ажилтан/.
 














Хамтлагийн зүтгүүр. Дуулаад халаад ирвэл ч тогтооход хэцүү. Ямарч үед сэтгэлээр унана гэж байхгүй. Хамтлагийн хэн нэгэн байхгүй сандрах үед Хуягаа л байвал айлтгүй. Авраад л гарна. Ганцхан гитар нь л цэнэгтэй байвал Хуягаа цэнэггүй гэж үгүй.

Чулууны ГАНБОЛД /цардуулт хөгжим, дуучин, Энх тайван, найрамдлын хорооны ажилтан/.





















Хамтлагийн студи дахь толгойлогч нь. Хөтөлбөр боловсруулах, дуу сонгох, найруулах бүх л ажилд хөмсгөө зангидаад, цээж хаялаад л орчихно. Уянгын дуунд шингэчихсэн хүн. “Дуучин гитар” гэдэг дууг Ш.Шажинбатын үгээр зохиосон нь тэр үеийн улс төрийн дууны нэг оргил байлаа.

Балчинжавын ДОЛГИОН /бас гитар, “Новости Монголии” сонины ажилтан/.
















Дуу муутай боловч онож хэдэн үг хэлчихээд түүндээ баясаж жартайж инээмсэглэнэ. Гоцлон дуулахгүй ч хоолой хийхдээ хэнээс ч дутахгүй, идэвхитэй ч гэж жигтэйхэн. Дуу зохионо. Анхных нь “Сансарт монгол хүн нислээ” гэж Б.Халтарын шүлгээр зохиосон дуу байсан санагдана. Өдгөө бол тоолоход бэрх болоо биз ээ. Хөгжмийн хамтлаг, дуучдыг сайн мэднэ дээ. Энэ талаараа бол энциклопеди л гэсэн үг.

Дамдингийн ЦОГДЭЛГЭР /юу л бол юу! Монголын радиогийн ажилтан/.
















Үг дуу цөөнтэй. Хүний хэлснээр байна. ХБДС-ийг төгссөн юм болоод нөгөөдүүлдээ ноотор тусална. Үүнийгээ өөрийнхөө давуу чанар гэж ойлгодогч тэр талын бүх туслалцааг нөхөддөө өгнө. Хамтлагтаа бол орлон тоглогч юм даа. Хэн нэгэн нь байхгүй бол Цогоо л орлоно доо. Түүний олон сайхан дуу би. Би бол шавь гэх дуртай. Үүнд ч үнэн бий.

Ядамсүрэнгийн ОЮУНДЭЛГЭР /дуучин, оюутан/.














Хамтлагийн хатан хаан. Дуулах л үүрэгтэй. Харин дуугаа их зөв сонгоно. Оюунаа байхад нөгөөдүүл нь нуруугаа тэгшилж, бүхий л ажлаас /хөгжим зөөх, угсран гэх мэт/ чөлөөлөхийг оролдоно. Харин хамгийн нандин зүйлээ /микрофон мэт/ Оюунаад хадгалуулна. Дуугай, хоолой н ч тун эвлэг зөөлөн.

Бадраагийн БАДАР-УУГАН /гитаарчин, дуучин, Монгол телевизийн ажилтан/.















Хожим нийлсэн ч хэдийнийх шиг байдаг. Нүдээрээ инээсэн. Ууган 12 утастай гитаараараа биднийг бишрүүлж нэгдсэн юм. Миний хувьд гэвэл “Дэлхий ээж” – ийг минь амилуулсан бурхан! Хамтлагийн хувьд гэвэл сэтгэлийг засагч. Хүн инээлгэж, хөгжөөж байхын одонд төрсөн хүн.

Гэсэржавын ПҮРЭВДОРЖ /даруулт хөгжимчин, хөгжмийн зохиолч/.
















Авъяасын тэнгэрт од шүүрсэн хүн. Сонгодог хөгжмөөс “урваж” эстрад хөөсөн хөгжмийн зохиолч. Хачин даруухан боловч хөгжмийнхөө ард суухаар билиг танхай. Хайр дурлалын дуу, сонгодог хөгжим ч зохион. Харин эстрад гэвэл ч онгод нь сэргэнэ дээ. Одоо бол чөлөөт хөгжмийн зохиолч.
БИ ӨӨРӨӨ. Хамтлагийн идэвхитэй дэмжигч.
















Намайг тэд маань”эцэг” ч гэх нь бий. Хэдэн дуу зохиож өгнө. Өөр онцын ажилгүй. Харин МРТУХорооны зүгээс тэдэнд дэмжлэг авах зүйлд л гол нь оролцоно. “Инээмсэглэл” нэрэнд нь тохирсон дуу зохион өгөхсөн гэдэг бодлоо биелүүлж 1979 онд “Залуусын уулзалтын дуу” – гаа зохиосон маань энэ чуулгын нүүр царай болж байсанд л бахархадаг нэгэн. Чуулганыхныгаа “баньд” нар гэж дуудах дуртай. Баньд нартайгаа бид “Улс төрийн дууны уралдаанд” хэдэн жил оролцож үзүүр түрүү авч явлаа. БНАГУлсад /тэр үеийн/ зохиогддог “Улаан дуу”  наадамд баньд нартайгаа оролцож Дин Ридэд үнсүүлж ч явлаа. Хожим оюутны ургацын намраар “Намрын инээсэглэл” аян зохион байгуулж “Инээмсэглэл” – тээгээ юутан залуусын ажлын талбарт шөнө голдуу тоглож явлаа. Баньд нар тус тусынхаа ажлаа гүйцэтгээд радио дээр ажлаа тараад 6-7 цагийн үед цуглана. Шөнөжин сургууль, бичлэгээ хийж өглөө үүр хаяармагц нойрмог тэд гэрлүүгээ зүтгэнэ. Харьж хоол цайгаа идэж уугаад л эргээд тус бүрийнхээ албанд зүтгэдэг байсан олон шөнө бий. Баяр ёслолын үеэр энд тэндэхийн урилгын дуудлага болно. Ийм л хэдэн залуус “Инээмсэглэл” –ийг авч явлаа.
Эргэн санахад уран бүтээлийн онгодыг сэргээгч нь энэ хэдэн баньд л байсан хэрэг. Тийм болохоор Энхбазар “Инээмсэглэл” –ээс адис хүртсэн нэгэн. Бид үргэлж хамт гэж сэтгэлдээ одоо ч бодоод явдаг. Эргээд нэг уулзахсан, тоглохсон! Энэ бол миний туйлын хүслэн!

Рандаабазарын ЭНХБАЯР, хөгжим судлаач.

Мэдээллийг  http://tobold.blog.banjig.net/- ээс
READ MORE - “Инээмсэглэл”: тэр жилүүдийг эргэн дуурсахуй

Инээмсэглэл Хамтлаг

Инээмсэглэл хамтлагийн дуунуудаас Та бүхний сонорыг мялаая.
(Зургийн тайлбар: хамгийн ард: Н.Ганбат, МХЗЭ-ын төв хорооны үзэл суртлын хэлтсийн зааварлагч, дунд эгнээ, зүүн гар талаас: Б.Долгион, гитарчин, Р.Энхбазар, уран сайхны удирдагч, Т.Энхболд, бөмбөрчин, нүүрийн эгнээ, зүүн гар талаас: Ч.Ганболд, дуучин, Д.Цогдэлгэр, дуучин, Б.Бадрууган, гитарчин, дуучин, П.Батчимэг)
1981 оны 2 сард Зүүн Германд зохиогдсон “Улаан дуу” улс төрийн дууны наадамд тус хамтлагынхан оролцож байсан үеэр авхуулсан фото зураг, фестивалын сэтгүүлд гарсан материалыг толилуулж байна.
Уг өгүүллийг цаг зав гарган хурдан шуурхай орчуулж ирүүлсэн манай сайтын хэрэглэгч Г.Очирмаад нийт хэрэглэгчдийнхээ нэрийн өмнөөс талархсанаа илэрхийлье.

Инээмсэглэл


(БНМАУ-аас ирсэн найзууддаа зочилсон нь)
Тэд надтай инээмсэглэж мэндчилсэн, тэд надад инээмсэглэж архи хундагласан, тэд надад өргөн уудам нутаг, бидний хязгааргүй их ирээдүйг илтгэн харуулсан монгол эмэгтэйн бүхий л үзэсгэлэн гоог нүдэндээ шингээсэн найз бүсгүйнхээ харцны тухай хайрын дууг хүндэтгэн дуулж өгсөн юм.
Тус хамтлагын улс төрийн удирдагч хэлэхдээ “Инээмсэглэл гэдэг бол зөвхөн нэг нэр төдий бус энэ хамтлагын дүр төрх, хөтөлбөрийг илтгэсэн юм” гэсэн.
Хамтлагын 8 залуу, тэдний найрсаг орчуулагч бүсгүй надад, 1978 онд үндэс суурь нь тавигдаж итгэмээргүй хурднаар тус оронд дэлгэрэн тархсан улс төрийн дууны үндэсний хөдөлгөөний талаар болон дууны 2000 хамтлагын тэмцээний дундаас “Инээмсэглэл” шалгарсан тухай ярьсан. Тэд орон нутагтаа айлчлан тоглолт хийж явахдаа үйлдвэрүүд, малчид, уурхайчдад ая дуугаа өргөн барьж явжээ. БНМАУ дах улс төрийн дууны хөдөлгөөний цуурай олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, ялангуяа залуучуудын нэвтрүүлгүүдэд Улаан дуучдын дуу хоолой болж чаджээ.
“Инээмсэглэл”-ийн дууны сэдэвт хайр дурлалаас ажил хөдөлмөр, өөрийн орон дахь Социализмын бүтээн байгуулалтын явцын үйл ажиллагааны тухай дуунууд болон дэлхийн 2-р дайны үеийн Монгол-Зөвлөлтийн цэргийн баатарлаг үйлсэд зориулсан Партизанууд, цэргийн сэдэвтэй дуунууд багтсан байдаг.
БНМАУ бол залуусын орон. Хүн амын 70% нь 35-аас доош настай. Ийм учраас МАХН-ын 1-р нарийн бичгийн дарга нөхөр. Юмжаагийн Цэдэнбал өнгөрсөн онд болсон улс төрийн дууны анхны наадмыг нээж мэндчилэхдээ тус орны дууны клубүүдын залуучууд-улс төрийн ажлын ач холбогдолыг онцлон тэмдэглэсэн юм.
“Инээмсэглэл” уйгагүй чармайлт оролдлогынхоо үрээр тэргүүн байр эзэлж, БНАГУ-д хүрэлцэн ирж, олон улсын энэ туршлага солилцоонд оролцож байгаадаа их бахархаж байна гэж тэд хэлсэн юм. Дууныхаа үг, аяыг өөрсдөө зохион хийдэг сайн дурынхан нэгдэж энэ хамтлагыг 1979 оны 12-р сард байгуулжээ. Хамтлагын бүх гишүүд их дээд сургууль төгссөн хүмүүс. Тэдний эзэмшсэн мэргэжлийн цар хүрээ нь МАХН-ын төв байгууллагын сэтгүүлчээс эхлээд хөгжмийн зохиолч, Улаанбаатар хотын циркийн найруулагч хүртэл янз бүр.
Өөрийнхөө оронд 3 аялан тоглолт амжилттай хийж БНАГУ-д аялах бэлтгэлээ хийснийхээ дараа тэд өөрийн эх нутаг, өөрсдийн ажил үйлс, хайр дурлалаа дуулахаар энд хүрэлцэн ирээд байна. Тэд мөн хүмүүс, улс үндэстнүүдэд зайлшгүй чухал энх тайвны тухай дуу дуулах болно.
Орчуулсан: Г.Очирмаа (Герман улс)























 
Мэдээллийг сонин.мн-ээс
READ MORE - Инээмсэглэл Хамтлаг

Хөгжим чих рүү, тархи рүү, зүрх руу цаашлаад амьдрал руу

20 August 2010


Хөгжим гэдэг зүйл их хүчтэй их сонин учир жанцантай эд шүү. Жанцан эгчийн ханддаа харц, Гомбо ахын хүчтэй мэдрэмж,  Жаргал эгчийн олон цэцэг, Ганаа хүүгийн амттан шимттэн, Болороо аниагын наалинхай алхаа нтр ээс ч илүү зүйл шүү. хаха Үүнтэй дөхөж харьцуулахаар зүйл ч бараг байхгүй байхдаа гэмээр эд дээ нтр. Болж өгүүл энэ хөгжим гэдэг зүйл хөгжөөд сонсоод байхаар л чих рүү, тархи руу, зүрх рүү , амьдрал руу ороод өгдийн. Иймдээ тултал хөгжим сонсдог хүн ч байх  гэж бодох гээд байна уу. Бодоод байвал чинь байдаг хэдийг нь танилууд өгий нтр. Чиний чих их хүчтэй эрхтэн, тархи чинь бас хүчтэй, зүрх чинь бас хүчтэй энэ хүчтэй эрхтнүүдэд нөлөөлөөд байхаар наад хөгжим чинь амьдрал руу ороод явчдийн. Ямар сүртэй амьтан гэх гээд бодоод байна уу... Бодоод байгаа нөхдүүдэд та нарын чих, хошного шүү.гээд л хэлээд авчий . Эсүүл чиг байнаа бодоод бай, бодод бай гээд инээх ч сайхан байдийн хаха   (Улаан цагаан философигүй нөхдүүдээ та нарт би хоёр дөрвөн философи хэлж өгч болхийм шүү... надтай жич холбогдоно биз)

Chromeo - Don’t Turn The Lights   рэмиксдээгүй нь  ч гоё.


Энд токио гийн дуунаас хийхгүй ээ... Токиог дараа нь гоё лаг цомогтой нь хийнээ нтр.




READ MORE - Хөгжим чих рүү, тархи рүү, зүрх руу цаашлаад амьдрал руу

Sharron Van Etten "One Day"

19 August 2010


Энд нэг юм бичихгүй бол болохгүй нь ээ. Болдоо гэж миний хамтрагч маань их хариуцлагагүй хүн л дээ. хаха Оруулж байгаа постдоо хэдэн юм бичээд яагаад оруулах болсноо нэг товчхон ч болсон бичихэд яадаг байна аа. Хов хоосон болхоор чинь хүн орж харахад ядаж цулгаадаад байна шдээ. За тэгээд энэ фитчфорк видие оог оруулхаар флайлистээрээ орчдог болхоор нэг видео эхлүүлэх юм бол. Өч төчнөөн дуу цувуулаад сонсох боломжтой байдийн. Зөвхөн энэ бүсгүйчүүдээс гадна их олон дуунууд сонсоно гэсэн үг шүүдээ. 
Их олон гоё гоё шинэ хамтлаг дуучид уран бүтээлчидийн амьд тоглосон, дуулсан бичлэгүүд үзээд байждээ. Гол нь акустик мэдрэмж мэдэрч болноооооо гэж...

READ MORE - Sharron Van Etten "One Day"

Тайлбаргүй



Тайлбаргүй хөгжим гэж ямар хөгжим ийг  хэлж болох уу? Ер нь их асуудалтай л даа тээ. Яг ямар хөгжимд тайлбар шаардлагагүй байдийн бол тээ. Миний бодлоор их олон утга учиргүй тэнэглэлтэй коммэршил дуунуудад тийм үнэлгээ өгдийн. Гэхдээ бас чинь хэт их сонсгол шаардаад тасраад алга болцон лаг хөгжимд бол бас тайлбаргүй гэж үнэлдийн. За энэ ч ерөнхийдөө тодорхой юм бичиж лээлдээ хэхэ. Тайлбаргүй л зүгээр сонс гэж миний анд маань хөгжим ухан сонсдог хүн бүрт санал болгож дээ тээ. Тайлбаргүйгээр нэг сайхан тас үсэрхийн байгаз. Нээрээ ойрд архи нтр биш хөгжим сонсоод тасарчдаг болоод байгаашд.хаха (энэ лав хэвийн биш үзэгдэл байха нтр)


Colleen Green - Worship You
Eternal Summers - Pogo
Young Man - Fate


Wise Blood - STRT SRNS from Dead As Digital on Vimeo.
READ MORE - Тайлбаргүй

Summer Camp, My Friend Wallis, Twin Shadow

18 August 2010


Summer Camp бол Лондонгоос гаралтай Jeremy Warmsley болон Elizabeth Sankey duo юм. Энэ хамтлаг нь synth pop чиглэлээр тоглодог бөгөөд миний хувьд бол маш ихээр таалагдаж буй шинэ залуу хамтлагуудын нэг нь байгаан. Young нэртэй EP-гээ Moshi Moshi рекодсоос 9 сарын 6нд гаргах юм. Энэ клипний хувьд A Swedish Love Story (1970) хэмээх шведийн киноны хэсгүүдээр хийсэн юм байна лээ.


SUMMER CAMP - Round the Moon from Paddy Power on Vimeo.

Му Friend Wallis-н талаар мэдээлэл алга байна дуугаралт нь надад их таалагдсан юм.
Hiding - My Friend Wallis from Kyle Surovy on Vimeo.

Тwin Shadow бол зүгээр хар Morrisey

Twin Shadow 'Slow' (NSFW) from Twin Shadow on Vimeo.
READ MORE - Summer Camp, My Friend Wallis, Twin Shadow

The Drum - The Drum

Drums хамтлагыг би нээх онц гэж боддоггүй ийн тэгтэл бас хүмүүс гоё гээд л байхийн The Black Keys ээс ч гоё гэжаах шиг юм ярьцан явсан хүнтэй ч тааралдав. За яахуудээ хүмүүсийн л бодол шдээ. Заавал надад таалагдах гэж цомог гаргаад байгаач юм шиг тэнэг зан гаргаж наад чинь онц биш гэлтэй биш тээ. хэхэ Сая мэссэнжрээр дэмий суужийсан чинь энэ цомгийг олоод өгчөөч гэнээ. Уг нь тэр хүн яг би нэг хүний коммэнтэд оруулсан шиг чи өөрөө олж чадахгүй бол хохино шдээ гэж хэлэх гэжийлаа. хаха. Тэгснээ бас арай ч муухайм уу гэж бодоод ер нь хөөрхий хийгээд өгчий гэж бодлоо. Би их муухай зан гаргалаадаа нэг хамтлаг онц биш санагдуул бичиж байга юм нь хүртэл өлөн болж нтр. хаха 
Заза энэ цомог бол гоё шүү. Хүмүүс тэгээд байлээ... хаха



READ MORE - The Drum - The Drum

Анхаарал татсан... Монгол!!!

Эрхэм Монгол таньд дэлхийгээс, бас хаа нэгтэйгээс захиа иржээ.

"Дэлхийн хаа нэгтээ суугаа ч гэж хэлхээр болцон мянга түмэн монголчууд минь энэ өдрийн мэнд гэж нэг сайхан хэлээд авий. Бүгдээрээ та нар надтай нэг Монгол гэдэг 6-н үсэгэнд дотор багтдаг ийн шүү. Тиймээс дахиад нэг мэнд хүргэчий " 

"Таны нэрийг би мэдэхгүй, таныг би тоож судлахгүй, таны хэн байх чинь надад хамаагүй. Гэвч та Монгол бол надтай адилхан улаан цустай, хөх бөгстэй, Чингис хаантай, хүлэг морио дээдэлдэг л юм байна гэж бас нэг аваадхий"

"Хорвоогын нэгэн хэсэг хумхын тоос хүртэл хаанаас үүсч гардаг ийг олж илрүүлчих гээд байхад та ер нь хаанаас гараад ирсэн хүн гээч юу вэ? Та үүслээ нэг судлаад яваач хаа хүрч дуусах нуу. Хаа ч хүрсэн бай, та ер нь Монгол гээд эхлээд хайгаад үз. Магадгүй та Монгол ч байхийм билүү. Дэлхийн хумхын тоосны эхлэл Монголоос үүсэлтэй байх ч магадгүй учир та зүгээр өөрийгөө Монгол гэж тооцуул бие ээ тоо, хамраа сөх, ид уу, нарги цэнгэ за юу. Учир нь та Монгол шүү дээ."

"Мартаж ердөөс болохгүй таныг Тэнгэр адислацан байгаа шүү. Та бол Тэнгэрийн хүчит эрэхлэг эзэн богд Чингис хааны угсааны үе удам шүү. Гэвч бас тэгж хөөрч байхаар зүгээр л босгоных шороо нь, боолынх нь боол гээд л бодоод авчих. Дагалдан яваа тэр нэг их Тэнгэр заяатныг чинь дагаад тэнэг чамайг ч бас тэнгэр харахаа мартдаггүй ийн шүү"

"Их омог бардам Монгол чи өнөөдөр дэлхийг хэдэн улстай гэдгийг мэдэх үү. Тэрийг мэдэх хэрэггүй  байлаа гэхэд Дэлхийн хэн нэгэн улсийн хэн нэгэн пиз чамайг Монгол гэдгийг чинь мэдэх болуу. Аяаа чи мэдүүлэх гээд тэр нэг балай амьтныг зод нүд, ал хяд. Гэвч чамайг Монгол гэдгийг мэдэхгүй, Мэдэхгүйгээр барахгүй мэдэх ч шаардлага байхгүй байдгийн ийн шүү"

"Монгол чи өөртөө хайртай дэлхийн хүн шүү гэдгээ одоо хүртэл ухаараагүй байгаа. Энийг хэлээд л байхад чи ойлгохгүй ийн. Чамайг л Тэнгэр ивээснийг эрхэм Монгол та яаж мэдвээ.Чиний тэр Тэнгэр чинь Аллах, есүс 2оос өөр холын тэнгэр үү, үгүй юу. Дэлхийн хүмүүс лав ялгахгүй л байх даа. яахийн болдоо"

"Таны хажуухан холын холоос ирээд би Монгол гэж цээж дагадаг нөхдүүдийн Монгол нь хаа яваа болдоо гэхээс Монгол чиний Монгол зан хөдөлж барьж аваад, барьцалдаж наалдмаар болдийн шүү "

"Улаан цустай, хөх бөгстэй дэлхийн Монгол чи эргэн тойрноо харалдаа. Хөдөө тал чинь усгүй байна, хээр тал чинь ан амьтангүй болж, уул мод чинь эзэн савдаггүй болж... Хөөрхийдөө Монгол чи Монгол гэж хэлхээс өөр үггүй хоосон Монгол болждээ"

Эрхэм Монгол та надтай яг л адилхан Монгол шүү. 

Үүнтэй ижлээр дэлхийн ХХХ орнуудын ХХХ үүд бас бүгд л ХХХ шүү... Та дэлхийн хүн бас Монгол шүү.
Анхаарал Татсан Монгол!!! 
  



READ MORE - Анхаарал татсан... Монгол!!!

Санал болгох дуу..

16 August 2010


Хэдэн  шинэ хуучин дуунууд түүгээд оруулчий. Ойрд сонсоогүй болон нилээн их юм сонссон энэ дундаас бас орхигдсон, болон таалагдсан дуунуудаа хайж байгад олоод авчлаа. Байнга л шинэ юм хайж байдаг болхоор хэцүү ийн энэ тэнд харсан юмаа мартчаад байхийн. Зарим сайтыг бүүр яаж ухах учираа олохоо байцан шдээ. Шинэчлэгдээд бүүр гай болчиж нтр. Миний санал болгож байгаа дуунууд дандаа 2010онд гарсан шинэ цомгуудын дуунууд шүү. Таалагдах байх оо. Таалагдахгүй байгаа бол яахуу таалагддаг дууныхаа нэрийг бичээд өгөөрэй дунд хавчуулчий нтр хэхэ. 


Дараагийн удаад бас 2010оны цомгуудын гоё гоё дуунуудыг оруулнаа.
(нээрээ Teenage Fanclub - Shawows ийг сонсож жоохон шүүмж хийж байгаад оруулах эсэхээ шийднээ)

READ MORE - Санал болгох дуу..

Black Tambourine - Black Tambourine (shoegaze)


Миний хамгийн дуртай урсгалын нэг бол shoegaze,. Энэ урсгалаар тоглодог томоохон хамтлагууд гэвүүл My Bloody ValentineThe Radio Dept. Cocteau TwinsM83Spacemen 3,The Pains of Being Pure at Heart, Chapterhouse эдгээр хамтлагуудыг нэрлэж болох юм.  Shoegaze гэдэг бол үнэхээр тухайн уран бүтээлчдээс энгийн нэг хөгжмийн дуугаралт биш  нилээд их сонсгол, чадвар, хэмнэл мэдрэмж шаардсан эгэл бус гаруудын л хийдэг хөгжим шиг санагддаг юм. Бүх л төрлийн хамтлагууд өөрс өөрсдийн гэсэн нэгэн өвөрмөц онцлогтой байдаг бол shoegaze ээр тоглодог хамтлагууд нэгдсэн нэг хэв маягт өөрсдийн хөгжмийн шуугиант хэмнэлээ алддаггүй талтай. Шуугиант хэмнэл гэдэг бол анхлан хөгжим сонирхогч, сонсогч хүмүүст бол их хэцүүдээ ойлгож чихэндээ наахад төвөгтэй байдын.... Заза shoegaze ний талаар энэ хүрээд түр зогсоочийдоо.

Black Tambourine хамтлагын 2010оны цомог надад их давгүй болсон санагдлаа. Бас хүндэлдэг ах маань надад энэ цомгыг сонсохыг зөвлөсөнөөр надад сонсох хүсэл шууд төрөөд л ер нь сайтуудаар энэ цомог хир үнэлгээ авч гэж харсан чинь 2010оны бэст офф д орхоор л шинжтэй. Мета дээр хамгийн сүүлд гарсан шилдэг өндөр үнэлгээ авсан цомгуудын тоонд багтсан харагдсан. Татаж аваад сонсчдээ.

Black Tambourine -Throw Aggi Off the Bridge 


Black Tambourine - For Ex-Lovers Only

Black Tambourine - By Tomorrow.




READ MORE - Black Tambourine - Black Tambourine (shoegaze)

Pavement - Brighten The Corners-Nicene Creedence Edition 2008

За тэгэхээр таны миний дуртай хамтлагуудын олон олон алдартай шилдэг цомгууд энд түрүүлж орох ёстой боловчиг яг өөрийн сонирхолын хүрээнд нэг их хүмүүст өргөн дэлгэр тархаж түгээгүй хуучны шилдэг цомгуудаас эхлээд энд оруулая гэж бодсийн. Тэр ч үүднээсээ Pavement хамтлагыг түрүүлж сонголоо. Энэ цомог бол бас гайхалтай чанартай болсон. Американ инди хамтлагуудын нэг онцлог байдагдаа нээх  сэтгэл татсан цоглог хэмнэл, уянгалаг хөгжимлөг стиль... 
Pavement гэхээр нэг их сүртэй санагдахгүй ч биллбоард шилдэг цомгийн жагсаалтанд 1994онд "Crooked Rain, Crooked Rain" 2т орж байсан гэхээр коммэршил талдаа байсан болж таарж байгааз. Тэхдээ ч бас тэртээх 1990оны эхэн дунд үеийн хамтлагууд ерөнхийдөө л ихэнх нь биллбоард руу орчоод байдаг байсан шүү.  Заза олон олон юм яриад яахуудээ зүгээр л сонсоод үздээ. Өөрийн чинь цуглуулганд байх ёстой онцлох цомгуудын нэг  нь болно гэдэгт итгэлтэй байна аа. 

Pavement - Cut your hair

Pavement - Embassy Row

Pavement - Shady Lane


<<<Татах линк>>> (torrent file)



READ MORE - Pavement - Brighten The Corners-Nicene Creedence Edition 2008

Madvillain - Madvillainy ( 2004 )


Энэ цомог бол миний мэдхийн надад лав алтернатив хип-хоп гэдгийг бүрэн ойлгуулсан. Инди болон реп 2 яаж хосолж андерграунд болдгийг харуулсан айхтэр сүрхий цомог байгам. Магадгүй өөрийн урсгал чиглэлтэй бүх цаг үеийн рекорд байдаг байж ч  магад. Ерөнхийдөө энэ цомгийн гол онцлог нь тэдний хийсэн бүх шинэчлэл, өөрчлөлтөнд байсан. Одоогоос 6жилийн өмнөх гэхээр тэр  үед та юу болж байснийг нэг  төсөөлөөд үздээ. Гарсан даруйдаа л бүх  мэргэжилтэн, шүүмжлэгчдээс анхаарал татсан шилдэг цомогт орж байсан байдийн. За тэгээд татаж аваад скиплэхгүй сонсоод үздээ. Таалагдсан хэсгийн үгийн харжаагаад ойлгож мойлгоод явсандаа ч тархинд чинь эерэг цэнэг өгнө гэдэгт эргэлзэхгүй байна.

Madvillain - All Caps

Madvillain - Accordion

Madvillain - Monkey Suite

<<<Татаж авах>>> (энд торрент файл хийж байхаар шийдлээ)

Madvillain-ний энэ цомгоор "Шилдэг цомог буланг эхлүүллээ" цаашдаа хамгийн шилдэг гэж боддог цомгуудаасаа түүвэрлэн оруулж байна аа 
READ MORE - Madvillain - Madvillainy ( 2004 )

Upload ( хийхийн зовлон )

13 August 2010

Хүмүүсээ миний нэт уг нь асар хурдан байгаам, заримдаа бүүр  үнэхээр итгэмээргүй хэмжээнд татна... заримдаа бол хэвийн л байдын. Гэвч аффлоад дээр суга юмаа ердийн нэтийг бодуул хурдан л байхалдаа. Тэхдээ лай болхийн зайл зайл би аффлоад хийхгүй гэмээр шаацан. Миний татах хурд хамгийн хурдандаа torrent file нэг иймэрхүү л байдийн нтр. Тэгхэд аффлоад ийн хурд үнэн суга...

Аффлоад хийлээ ч сда гэж... оруулсан шаре ууд устчаад байхийн новшийн юмаа.. жинхэн яалтай билээдээ. Нээх хөөрхөн 70-100мб хэмжээтэй шинэ цомгийг оруулангуут л устчих юм. Олигтойхон л үзэхээсдээ. Ер нь аффлоад хийнэ гэдэг бол новшийн их хөдөлмөр юм байна. Хүний хөдөлмөрийг үнэлж баймаар байна шүү. 

Хүмүүсээ ер нь хүний хөдөлмөрийг үнэлцгээе ... Цаашдаа ер нь үнэлнээ хүмүүсийн хөдөлмөрийг. (хусуул ядаж линкийг хамт оруулах л хэрэгтэй м байна ) Миний блог дээр тэхдээ хуссан юм нэг ч байхгүй байгаа гэж боджийно.
READ MORE - Upload ( хийхийн зовлон )

Thieves Like Us - Never Known Love

Thieves Like Us ойрноос нилээд хүчээ аваад байгаа, хамтлагийн хувьд трио маягийн Swedish-American хослолуудаас бүрдсэн ба           electronicindieelectroswedishelectronica ...        чиглэлээр голчлон уран бүтээлээ хийдэг. Гэвч бас тэдний дуугарлатаас инди поп хэв маяг бас мэдрэгдэнэ шүү.  Тэд  2010онд  Again and Again, 2009онд Play music нэртэй 2 цомог гаргасан юм байна. За тэгээд миний мэдхээр инди хөгжмийн энэ тэр листүүдэд нилээн дуунууд нь ордийн, 7хоногийн чартуудаар бас харагдаад л байдийн. Сүүлийн  цомгийн хувьд тийм ч хүчтэй сайн цомог болсон гэхгүй ч яахуу боломжийн хэмжээнийх л санагдсан. 


Энэ цомгийг оруулж өгөхийг хүсэлтийн дагуу орууллаа... ( Bombay Bicycle Club - Flaws цомгийг засад оруулцан шүү.)


Thieves Like Us - Forget Me Not
Thieves Like Us - Never Known Love


<<татаж авах>>  

READ MORE - Thieves Like Us - Never Known Love

Arcade Fire - The Suburbs

07 August 2010

<Энэ цомгийг  BBC Radio гоос их хол явнаа гээд, бараг  Radio Head - Ok Computer ээc ч илүү байж болох юм гэж дүгнэсэн байна шүү. Сонсоол сонсоол байх тусам улам гоё болдогийн гэнэлээ. >
Миний хувьд сонсож үзсэн ямар ч гэсэн давталт нь багадаад байгам байлгүй нэг л тасарч өгөхгүй байгаам, цаашдаа нилээн хэд давтаад сонсоод л байвал  Ok Computer ээс илүү санагдах юм болуу. Тэхдээ одоогоор дагуулж давхиад, хэтрүүлж сонсоод байгаа дуу бараг алга байна... Юутай ч цаг хугацаа бүхнийг харуулна. (Яг л The Radio Dept ийн тэр нэгэн цомог шиг...) Аа бас үгийг нь ойлгоод байвал уг нь хурдан тасарчхийн байгаашд... даанч үг нтр ийг ойлгочдог лаг биш болхоор дуугаралтаар нь тасаргаад тасарч чадахгүй яваад байгаамдаа нтр. 
  
Цомгийг татахаар тавьсан чинь линк нь устчиж хогийн юмаа линкнүүд нь устаад байхийн.... яалтай билээдээ.
за үнэхээр татмаар байгаа хүн байвал дахиад тавьж өгийдөө.


Arcade Fire - Ready to Start
Arcade Fire - We Used to Wait





READ MORE - Arcade Fire - The Suburbs

Үүр цайлаа ( шинэ дуу )


Эртнээс хийж дуусгаагүй байсан ажилдаа дарагдаад ойрдоо комны ард бүхэл өдөржин өнжих боллоо. Комны ард өнжинө гэдэг бол нээх сураагүй зүйл биш лдээ. Гэвч би хоногийн 24цагийн 18-20цагт нь комны ард байвал яахуу. Бусад цагт нь унтана босоод шууд л  ком. Энэ амьдрал яг долоо хоногийнх гэдэгт итгэж байгаа боловч би дунд нь залхуурвал хэдэн ч хоног болж сунжрах билээдээ. 

Энэ хийж байгаа зүйлээс болоод гол нь Флайтайм үзэж чадахгүй шинжтэй учир нь яг одоо үүрийн 4цаг 50минут болж байна... би хэзээ унтаад хэзээ сэрээд флайтайм үзээд, хэзээ ирээд хэзээ энийг дуусгах болж байна. Ер нь цаг хугацааг зохицуулж чадахгүй байгаагаас болж , нөгөө цаг төлөвлөлт байхгүй байгаагаас болж их дампуурах шинжтэй... Уг нь ч их цаг хугацааг боддог хүн л байсиймсан  яацийн болдоо. 

Бүхэл өдөржин комны ард суухаар дуу л сонсож зугаагаа гаргах юм. Дуу хөгжим бас их сонсоод байхаар ядрах ч юм. Тэхдээ яахуу хэдэн мянган цагийн турш, амьдралынхаа 7-9жилийг сонсогч байснаар өнгөрүүлсэн болхоор чих минь дөжирчич нтр. За тэгээд шинэ дуунуудийг их сонслоо...шинэвтэр гэсэн бүхнийг бас сонслоо. Дутуу үлдээсэн бүгдийг бас сонслоо. Ер нь бараг сонсоогүй юмгүй болох нээ.  Тэхдээ бас мэдэхгүй орхисон дуу хөгжим ч бас байх шиг байхийн ирэх долоо хоногын 3,4хүртэл нэг иймэрхүү байх болхоор тэр хүртэл бүгдийг нь дуусгахаас....

READ MORE - Үүр цайлаа ( шинэ дуу )

Бодолцор хайлмаг...

01 August 2010

 Өдөр өдөрт мянган мянган мэдээлэл авсаар толгой тархи ядарч байна... Хэрэгцээтэй хэрэгцээгүй мэдээллээс онцлог содон нь толгойд үлдэнцэр аядаж, тархины чадал тултлаа ажиллаж байх юм.

 Хэн нэгэн гайхамшигтай зүйл сонирхож байгаа нь надад огтоос хамаагүй миний жижиг ертөнц наддаа л болоо, солиорол ч байж магадгүй гээл хүмүүсийн айхтэр майхтэр юмнуудыг уншаад л эргүүтэж ч байх шиг.../

 Эсүүл хэсэг бүлэг өөртэйгээ адилхан хүнийг хараад тэдэн дунд орох гэж савсагнасан далчгар бацааны дүрд тоглосон хүмүүнцэрүүдийг хараад комныхоо урд инээж ч байх шиг.../

 Ганцаараа тольны өмнө зогсоод бурханаас надад өгсөн харамгүй бэлэг гээд өөрийгөө шүтэж байгаа, бүүр тэнэгтүүл улайж минчийсэн царайгаа дараад уйлахгүй гутрахгүй сайхан зүйл хажууд байна гээд хамгийн ойрын траншааны нүхэнд унаж байгаа тэр нэг тэнэг шиг.../

 Цаашлуул хөдөөний амьдралаас хотын амьдралийг илүүд үзээд Жавхлан ахыг ажилгүй болгоод байгаа хүмүүнцэрүүдийг хараад бодлын далай, тэнгис, ерөөл, сав, гүн хөх, ногоон бодолд умбаж ч байх шиг. Мэдрэлтэй тархи минь мэдрэлгүй болтлоо мэдрэлгүй бодлууд дунд явжаах шиг 

Үүнд :
 Хачин эрээн хүмүүс дунд гэнэт нэг тод өнгөлөг улаан, цэнхэр, шар ч юмуу эсүүл цагаан хүн орж ирээд сайхан харагдаж бусдыгаа өөр шигээ болгох гэж байгаа баатар болж байдгийг аль ч гудамжны  аль нэг хэсгээс амархан олж харж ч болох юм шиг санагдаж.\

 Харааны шилтэй ч, хажуудах сохроос муу хардаг харалган нөхдүүдийн харааны шил нь 1300доллар байж нааг гайхуулж, эгээл тэр шилийг галд шатааж, чулуугаар цохиод, хутгаар зураад,, аа заа боллоо... ийм л байж тийм үнэ хүрнэ гэжаахшиг.../ 

  Бүтэн өдөржин хэнд ч хэрэггүй юм хийчихээд бүх хүмүүсийн төлөө амьдралын алтан цагаа зориулав, нааг үхэхээр ... гэх гэжаамшиг түүншиг шааж байгаа, тэр нэгэн нүдэнд өртсөн бодит амьдралын сонгодог жүжигийн баатар залуу шиг.../

Энийг уншаад нааг муулах, дүгнэх гээд байгаа хэн нэгэн ухаантан шиг, толгойд нь байгаа бодлууд өөрөөс нь өөр, хэнд ч хэрэггүй гэдгийг мэдэхгүй өрөвдөлтэй хүн чамд, би хэнийг ч дуурайгүй.... дуйрааж ингэжийвэл , чи бас нэг дуурайх гээд үздээ. Барахгүй нуу, барахгүй байгааз. Барахгүй нь тодорхой энэ бол галзуурал биш зохиомол биш шүүдээ гэжаахшиг..../

Гайхалтай төгсгөл хийхгүй бол бичсэн юмаа чамд ойлгуулж чадахгүй.. зохиолч сдакийн 9500төгрөгний номны арын хуудас шиг.../

........................................Үргэлжлэл асар олон бий төгсгөл харин байхгүй........................

Хэн нэгний хийсэн тэнэглэл дунд хэсэгхэн саатах амьдралаа хий дэмий үрэгсэд минь сэр сэр !!!
Чи ч бас хэн нэгний амьдралыг утгагүй болгох гэж ирсэн хэн нэгэн тэнэглэгчдийн нэг нь  шүү  !!! сэр сэр


READ MORE - Бодолцор хайлмаг...

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!