Бүтэнсайн өдөр... + Crystal Stilts

23 January 2011


Бүтэнсайн өдөр гэрт хийх юм олдохгүй өнгөрөх юм. Ном уншаад, хөгжим сонсоод чимээгүй сууя гэхээр дүү нар бужигналдаад, үймэлдээд төвлөрч өгөхгүй зовоочих бололтой. Гадуур гараад ч хийх юм байхгүй болхоор яалтай ч билээ. Хийх юм олдохгүй болхоор нэвтрүүлэг үзээл, гунигын дуунууд түүж сонсоол суухаас өөр хийх ч юм алга шиг. Өөрийн уйтгар гунигаа тайлах гэж байгаам шиг нээх гоё сэтгэл түгшээсэн, сонирхолтой юм бодож олоод хиймээр болхийг нь яанадаа. Хийх юм байхгүй үед толгой тархи хэрэггүй бодлоор дүүрээд ёстой нэг хогын лазан хөдөлчих бололтой... Хүмүүс уруу татаж ганц хоёр мэгжү нтр уусан шигээ, худлаа ярьж суумаар байгаа ч мөнгө нь алга болхоор мөнгөгүйн эрхшээлд орчих юмдаа. 


Ер нь их уйтгартай бүтэнсайн өдөр болжийноо гэж.... Сайхан сайхан бодлууд дунд живээд сэтгэлээ сэргэтэл үсэрч харайгаад, ууж идээл нээх сайхан салхинд гарах цаг болжээ. Ойрхон нэг салхинд гарч бодол санаа, толгой тархиа цэвэршүүлэхээс.


Crystal Stilts - "In Love With Oblivion" шинэ цомгын нүүр нь дээрх шиг гарах бөгөөд 4 сарын 11нд худалдаанд гарна гэж бичсэн харагдсан.... Шинэ цомгын танилцуулга болж 2 дуу нь нилээн дээрээс цацагдсан байсан... сонсоогүй заримд нь санал болгож байна. 



READ MORE - Бүтэнсайн өдөр... + Crystal Stilts

Awmusic -ийн шилдэгүүд ***

22 January 2011


Awmusic... бол миний орох дуртай блог, сайтуудын нэг байсан ч оны сүүл хэсэг рүү дуу хөгжимөө оруулахаа байцан нь анхаарлаас гадуур хоцорчихоод байсан юм. Харин саяхан орж үзсэн нилээд эрчимтэй дахиад үйл ажиллагаагаа сэргээсэн байна. Миний бодлоор өөрсдийн гэсэн байр суурь бүхий гоё өнцгөөс хөгжмийг харж чаддаг чанартай сайт шиг санагддаг юм. Awmusic -ийн шилдэгүүдтэй танилцсанаар чанартай сайн сайт гэдэг нь мэдрэгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Орж сонирхох юм бол маш их гоё гоё дуунууд орсон байгаа... Ер нь бол хүмүүст цаашдаа хөгжмийн дажгүй сайн блог, сайтуудыг танилцуулж байнаа... мэдээллийн эх сурвалж гэж уг нь үнэ цэнэтэй ч гэсэн миний хүрч очиж чадахгүй байгаа дуу хөгжимд , хөгжим ухан сонсогчид хүрч очиж байвал илүү хүртээмтэй  байж чадах юм болов уу гэж бодож байна.


Оны сүүлчээр их сонссон дуу... их гоё дуу  болхоор их олон сонссон доо. 
READ MORE - Awmusic -ийн шилдэгүүд ***

Шинэ дуунууд

Нэгэн найзынхаа хүсэлтээр ойрдоо сонссон шинэ дуунуудаа оруулж байна... Интернэтэд төдий л  удаан суухаа байцан болхоор дуу хөгжим харьцангүй бага сонсож байгаа ч гэсэн хэд хэдэн чанартай дуу хөгжим сонсоод амжиж... чанартай гэж бодсон дуунуудаа санал болгий.

Нээрэн сүүлийн үед мэдэж авсан сонин сайхнаасаа хуваалцвал.... 
Panda Bear - "Tomboy" цомог 4-р сард гарах юм байна... дуунуудын жагсаалт нь гарцан байгаа харагдсан. Нилээн хэдэн дуунууд нь эхнээсээ цацагдаж эхэлж байгаа юм билээ. 
Crystal Stilts 2008 оноос хойш цомог гаргаагүй байсан харин 4-н сард "In Love With Oblivion" гээд шинэ цомгоо гаргах юм байна. 
Hooray For Earth - "True Loves" нэртэй цомгоо гаргах нь нилээн шинэ зүйл байж чадах болов уу гэж найдаж байна... Twin Shadow -той хамтарсан дуугаараа өнгөрөгч онд нилээн хит болж чадсан болхоор миний хувьд түүнээс ихийг хүлээж байгаа нтр. 


Dirty Beaches шинэ прожект дээрээ ажиллаад дуусч байгаа бөгөөд өөрсдийн уран бүтээлээсээ танилцуулж эхлээд байгаа юм байна.

READ MORE - Шинэ дуунууд

Huuy-Haay ( Total Pageviews +10000 )

17 January 2011

Анх блог бичиж байхдаа "Total Pageviews" +10000 давах тухай бодож байсангүй. Анхны +1000 хүрэх гэж л нилээн цаг хугацаа хэрэг болж байлаа. "Don't track your own pageviews" -ийг идэвхжүүлж эхэлснээс хойш нилээд хэдэн сар болсон байна. Сард дунджаар +236 дээш зочид орж байсан байхийн, энэ үзүүлэлтийн дээд рекорд нь 778 байна. Сүүлийн сард гэхэд 503 байна. Ер нь бол миний бодож байснаас их хүн блогт орж гардаг нь ажиглагдаж байна. Өдөрт дунджаар тогтмол бичлэгтэй үед "Pageviews"+80 дээш байдаг нь тогтмол тоо бөгөөд хамгийн багадаа 38, хамгийн ихдээ 156 байсан байдийн байна... Хамгийн их эрэлт хэрэгцээтэй сар бол мэдээж 9-12 сар байсан нь харагдаж байна. Нийт зочидын +40 хувь нь шинэ зочид байдаг гээд бодхоор +60 хувь нь байнгын зочид байдаг гэж бодож болхоор юмуудаа. 

Эдгээр үзүүлэлтийг харахад мэдээж тийм ч чамлахаар тоо биш бөгөөд "Huuy-Haay" блог маш чанартай, амжилттай байсны илрэл гэж дүгнэж байна. Үүнийгээ ч "Монгол Блогчид 2010" наадмаар батлан харуулж шилдэг 5 блогт шалгарсан юм. Бидний оруулж байгаа дуу хөгжим нийтийн хөгжим биш учираас маш цомхон хүрээнд, тодорхой тооны хүмүүст хүрэх болов уу гэсэн бодол их байсан ч, нийт блогт орсон зочидийн тоо +3000 давсан байх юм. 

Монголд дэлхийн хөгжмийн чиг хандлагыг ойлгодог, ухан сонсдог, яг одоо ямар хөгжим сонсох ёстой вэ? гэдгийг мэдэрдэг... амьд хөгжим, рок-инди болон түүнээс задардаг хөгжимд хайртай залуучууд ямар их байдгын баталгаа болж чадсан гэж харж байна... 

Эцэст нь "Huuy-Haay" блогыг дэмждэг, хөгжмийн сонирхол нэгтэй, хөгжим ухан сонсох дуртай залуустаа маш их баярлаж байгаагаа хэлий. Та бүгдийн хүсэл сонирхол нэгдэж чадсан нь "Huuy-Haay" блогт маань маш их урам зориг өгч чаджээ. Баярлалаа бүгдэд нь...баярлалаа.

Ganaz+ Boldoo
READ MORE - Huuy-Haay ( Total Pageviews +10000 )

Элестоник хөгжим... (Товч)

14 January 2011


Элестоник хөгжим нь хөгжмийн дуугаралтын ихэнх гол хэсгүүдийг электроник хөгжмийн зэмсэг ба электроник аялгууг ашиглан хийсэн байдаг. Түүхийн үүднээс электроник хөгжмүүдийг электроник хөгжмийн зэмсэг ашигласан ба элетроник аялгуу ашиглаж хийсэн хөгжим гэж авч үздэг. Энэ ялгаа нь одоогийн бүх л бичигдсэн хөгжмүүдэд ажиглагддаг. Рэп хөгжмийн хувьсалыг даган өөрчлөлдсөн электроник хөгжмийн зэмсэгүүд нь түүхэн цаг үед хувирсаар электроник хөгжим ба электроник хөгжмийн элементүүд үүсэх боломжийг бий болгосон гэж үзэх үндэстэй... Бидний мэдэх маш олон хамтлаг дуучид Элестоник чиг баримжаатай уран бүтээлээ хийдэг гэдгийг бид анзаардаггүй нь Элестоник хөгжим гэж яг ямар хөгжмийг тодорхойлдогыг буруу ойлгосноос болдог юм. 


Хөгжмийн ерөнхий ангилал нь доорх хэд боловч chillwave, lo-fi, drum and bass,synth pop гэх мэтчилэн нилээн хэдэн салбар урсгал жанр багтдаг. Аль хөгжмийн урсгалаас ямар шинэ чиг хандлага төрж байна гэдэг нь өөрөө тодорхойлоход хэцүү бөгөөд яг аль урсгалд нь багтдаг вэ? гэдэг нь эргэлзээтэй байдаг юм.



Элестоник хөгжим бүхий л цаг хугацааны туршид тэргүүлэх хөгжим байсан учираас маш олон алдартай уран бүтээлчид байдаг. Тэдгээр алдартнууд дундаас өөрийн мэдэх гоё дуунуудаасаа сонгож хүргэе.


Орчин үеийн хөгжмийн чиг хандлага гэж яривал мэдээж Элестоник хөгжим, хөгжмийн хувьсал, хөгжмийн хөгжилийн талаар маш том зүйлийг ярих хэрэгтэй болно. Мөн маш олон хамтлаг дуучид, уран бүтээлчидийн тухай мэдэх хэрэгтэй болно... нэрлээд тоочоод байвал барагдахгүй их уран бүтээлчид байдаг...тиймээс сонгож хүргэх дуунууд дэндүү их юм. 

2000оноос хойших уран бүтээлчидийг хүмүүс мэдэх байх гэж бодоод аль болох түүх болсон хамтлагуудын шилдэг гэж бодсон дуунуудаасаа түүж орууллаа. Ингээд миний хамгийн дуртай  дуунуудаар төгсгий...




READ MORE - Элестоник хөгжим... (Товч)

Reggea хөгжим... (Товч)


Reggae нь 1960 оны дундаас анх Jamaica-д үүссэн бөгөөд тухайн үеийн Jamaica-д моодонд ороод байсан хөгжмийн урсгалыг ерөнхийд нь Reggae гэж нэрлэж байсан. Reggae хөгжим нь  тухайн үеийн ska+ rocksteady хөгжмийн цогц болсон хөгжмийн хэмнэл дээр өөрийн гэсэн өнгө төрхөө олсон нэг төрлийн хөгжийн урсгал юм. Reggae хөгжмийн гол онцлог based ба rhythm-ийн тогтсон энгийн ойлголтыг эвдэж гарч ирсэн нь цоо шинэ зүйл байжээ. Мөн ska хөгжмөөс темпны хувь арай удаан байсан нь ялгарах нэг онцлог нь юм. Rastafari movement-ийн нөлөө нь Reggae-хөгжимд маш их өөрчлөлтийг авчирсан ба маш олон уран бүтээлчид төрөх боломжийг бий болгож байжээ. Хөгжмийн утга санааны хувьд итгэл, хайр, хүмүүсийн харилцаа, ядуурал, арьс өнгөний үзэл, дайн гээд маш өргөн хүрээг хамарсан байдаг... юм байна. (Урьд нь Reggae хөгжим ба гол төлөөлөгч болох Bob Marley*ийн талаар орчуулж байсан орчуулгаа оруулах гэсэн хайгаад олдохгүй юм. )

Jimmy Cliff - Reggae Night
Althia and Donna - Uptown Top Ranking
UB40 – Red Red Wine

Өөрийнхөө дуртай хэдэн дуунуудаа санал болгий... Миний хувьд Reggae хөгжимд дуртай ч тийм их гүнзгийрч ордоггүй юм...

Congos - Fisherman
Toots and the Maytals – Pressure Drop
CULCHA CANDELA - Hamma
Inner Circle - Sweat

Reggae хөгжмийг ерөнхийдөө доорх хэдэн төрлөөр ангилдаг ч сүүлд өөр хөгжмүүдтэй нэгдэж илүү шинэлэг дуугаралт, мэдрэмжтэй шинэ урсгалууд үүссээр байгаа юм байна.



Bob Marley -гийн дуунуудаас олон дуу оруулмаар байгаач хамгийн дуртай ганц дуугаагаараа төгсгийдөө.
READ MORE - Reggea хөгжим... (Товч)

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!