Acid house kings - Music Sounds Better With You (2011)

23 February 2011

Миний дуртай Sweden хамтлагуудын нэг Acid house kings маань шинэ цомгоо гаргажээ. Хичнээн ч жил болчив, огтоос сураг чимээгүй байсан хуучны андууд маань ингэж нэг сураг чимээ гарах гэж гэдэг шиг л юм боллоо. Инди поп дуугаралттай, гайхалтай найзууд минь нэгэн үе үнэхээр хүчтэй байсан шүү.Тухайн үед анх "Hi-Fi фм явдаг байхад Тамираа Мих" -ээр  сонсож мэдэж авсан хамгийн ховор хамгийн хайрламаар хамтлаг болхоор ч тэр үү. Бүх л дуунуудад нь дуртай байж дээ. нтр.

  
Заза олон үгээр яахуу.. 2005 оны үеээс миний чихийг хөгжүүлж байсан авьяаслаг найзуудтайгаа эргэн уулзсандаа мааш их баяртай байна оо. Хэсэг хугацаанд ч болсон та бүхэн гайхалтай уянгалаг, цоглог, жинхэнэ мэдрэмжийг мэдэрмээр байвал сонсоод үзээрэй.
READ MORE - Acid house kings - Music Sounds Better With You (2011)

Korallreven - Honey Mine [EP] (2011)

Korallreven гэдэг нэр 2010оны сүүл хэсгээс тодорч гарч ирсэн. Яагаад тэгтлээ онцлоод тодорсон бэ? гэхээр хөгжим сонирхогч бид бүхний хайртай хамтлагуудын нэг болох The Radio Dept хамтлагын гишүүн байсан нөхрийн прожект учир анхааралд илүү өртсөн болов уу. Дуо прожектийн хувьд тийм ч олон дуутай биш ч гэсэн гаргасан уран бүтээлүүд нь чанартай болсон гэж дүгнэгдээд байгаа. Тэд Honey Mine [EP] нэртэй цомгоо гаргасан байгаа нь бидэнд жинхэнэ бэлэг болж чадах болов уу гэж бодоод орууллаа. 


Сүүлийн үед комноос, интенэтээс хол хөндий байсан болхооор өнгөрсөн хугацаанд гарсан хэд хэдэн цомгууд блогт багтаагүй байгаа. Хэрвээ сонирхоод татмаар байгаа сүүлийн үеийн цомог байвал хэлээрэй. Аль болох хурдан олж өгөхийг бодноо... Radio Head - The King of Limbs , Adele - 21, Mogwai - Hardcore Will Never Die, But You Will  гэх мэтчилэн хэд хэдэн сайн цомгуудыг та бүхэнд олж өгөх, татахаар оруулж өгч болох юм. Санал хүсэлт байвал хэлээрэй.

READ MORE - Korallreven - Honey Mine [EP] (2011)

Com Truise - Cyanide Systers EP (+онцлох)

09 February 2011

Com Truise ийн хувьд нэр нь их гоё сонирхол татахуйц нтр. 2009оны хүчтэй дэлгэрч, 2010 онд мандаж, цаашдаа дэлбэрэх чиг хандлагатай болоод байгаа Чиллваве урсгалын маань томоохон төлөөлөгч болж мэдэхүйц уран бүтээлчийн хувьд маш гоё хөгжмүүдийг хийдэг. "Cyanide Systers EP" ийг олж авах гэсээр нилээн цаг хугацаа алдсан боловч хайж явсаар байгаад сая нэг юм оллоо. "Но модест" дээрээс анх олж сонсчоод цааш нь ухаад байсан маш гоё гоё хөгжим хийдэг чанартай, онцолмоор уран бүтээлч байсан болхоор шууд л татагдсан.
Com Truise - Slow Peels
Com Truise – Sundriped

 Teen Daze, Hooray, Com Truise,  Evan Voytas, Chad Valley, The Durutti Column, Korallreven гээд нилээн хэдэн нэрийг ер нь бол тогтоогоод авчих хэрэгтэй юм байгаам. Яагаад гэхээр маш чанартай уран бүтээл гаргадаг уран бүтээлчид болхоор тэр юм.
Цомог татах - Com Truise - Cyanide Systers EP
READ MORE - Com Truise - Cyanide Systers EP (+онцлох)

Toro Y Moi - Underneath the Pine 2011 (+онцлох)

Toro Y Moi өнгөрсөн жилийн Huuy-Haay блогын онцлох уран бүтээлчдийн нэг бөгөөд Toro Y Moi - Causers Of This 2010 цомгоороо нилээдгүй өндөр үнэлгээг авсан юм. Блогын зүгээс chillwave гэх шинэ урсгалыг маш их дэмждэг төдийгүй энэ чиглэлийн уран бүтээлчдийн талаар их оруулдаг байсан нь Toro Y Moi-гийн нөлөөтэй холбоотой гэдгийг онцлон хэлье. Toro Y Moi - Underneath the Pine цомгын нээлт албан ёсоор бол 2-р сарын 22нд байсан боловч интернэт  хөгжлийн хурдаар бидэнд арай түрүү хүрч ирж байгаад баяртай байна. Та хэрвээ Huuy-Haay блогын дуу хөгжимд дуртай бол та энэ цомгыг заавал татаж авах хэрэгтэй шүү. Жинхэнэ хөгжим мэдэрч сонсох дуртай, хөгжимд хайртай, чанартай хөгжимд тэмүүлэгчдэд зориулагдсан хөгжим.


Цомог Татах: Toro Y Moi - 2011
READ MORE - Toro Y Moi - Underneath the Pine 2011 (+онцлох)

Tennis - Cape Dory (2011)

Tennis - Cape Dory цомгыг нэгэн найзынхаа захиалгаар оруулж байна. Цомгын хувьд  шүүмжлэгчдээс ч өндөр үнэлгээ аваад байгаа бөгөөд нилээн хэдэн томхон сайтууд дээр онцлох цомгоор нэрлэгдсэн байсан. Нээх хөөрхөн хөгжилтэй, зугаатай ч юмуу тиймэрхүү хөгжим, Дуучных нь хоолой нтр хуучны хөгжмүүдийг санагдуулам байгаа нь хүмүүсийн таашаалд нийцэж байгаа байх гэж бодож байна. Оны шилдэг цомогт магадгүй багтах байх гарснаас нь хойшхи бүх үнэлгээ нь сайн байгаа. Ийм төрлийн хөгжим угасс их газар авдийм байгаам хэхэ.

Намайг хамтлаг дуучидын талаар танилцуулга оруулдаггүйг хүмүүс ойлгодог байх, хэн ч гэсэн дуртай сайтаасаа ороод танилцуулга, түүх, намтарыг нь олоод харчиж болох боломжтой болхоор би орчуулга хийгээд л үрчийгээд суух илүү ажил болно биздээ тиймүү нтр.

Цомог Татах : Tennis - Cape Dory
READ MORE - Tennis - Cape Dory (2011)

Young Galaxy - Shapeshifting (2011)

08 February 2011

Young Galaxy  бол өнгөрч оны сүүл хэсэг рүү хүч түрч орж ирсэн сайн уран бүтээлчидийн нэг юм. Mixtape-д багтсан 2 дуунаас эхлээд нилээн хэдэн дуу нь Huuy-Haay блогоор та бүхэнд хүрч байсан байх.  Young Galaxy хөгжимд "Поп" дуугаралт цонхилдог ч, бусдаас ялгарах өвөрмөц онцлог бүхий хөгжмийг хийж чаддаг нь тэдний давуу тал юм. Young Galaxy - "Shapeshifting"  цомгын хувьд маш их сонсголонтой цомог болж чадсан санагдаж байна... Нэг ижил нормативь зүйлд баригдсан биш, тэсрэлттэй ч биш яг л таарсан сонсголонтой хөгжим юмуудаа. За тэгээд татаж аваад сонсоод үзээрэй... Миний бодлоор ихэнх хүмүүст таалагдах хөгжим байж чадах болов уу.

Цомог Татах: Young Galaxy (2011)
READ MORE - Young Galaxy - Shapeshifting (2011)

Cut Copy - Zonoscope (+шинэ цомог)

Уран бүтээлчид болгон өөр өөрсдийн онцлогтой байдагчилан зарим уран бүтээлчид хүмүүст эхний сонсолтоор таалагдах юмуу эсвэл маш удаан хугацаанд сонсож байж мэдрэмж өгдөг гээд олон янзын арга барилаар хөгжимөө хийдэг нь ойлгомжтой. Энгийн зүйл ойлгомжтой бөгөөд хялбар байдаг болохоороо толгой амар сонсох боломжийг өгдөг. Эсрэгээрээ философи-мэдрэмжийн хөгжим бол ядралт, сэтгэл зүй, орчины нөлөөнөөс хамааран хүнд хүрдэг.... За энэ ч  яахуу тээ. Гол асуудалдаа орий. Cut Copy - "Zonoscope" нэртэй цоо шинэ цомгоо гаргасан байна. Гарсан даруйд нь олох гээд олдохгүй байсан ч өнөөдөр олдчихлоо. Онлайнаар ихэнх дууг нь сонсож үзээд нилээд дажгүй болсон санагдсан юм... Миний хувьд нээх толгой өвтгөх, ядраачих дуу хөгжим байхгүй маш ойлгомжтой хөгжим гэж дүгнэж байна. Ер нь бол "Cut Copy" өөрсдийн түвшинээ барисан цомог гаргажээ. татаж аваад сонсоод үзээрэй.

Цомгын нээлт болж бидэнд хүрсэн дуунууд:

READ MORE - Cut Copy - Zonoscope (+шинэ цомог)

Huuy-Haay Mixtape (1-р сар)

06 February 2011



Huuy-Haay блог 5 дахь удаагын Mixtape бэлтгэж хүргэж байна. Сүүлийн 2 сар гараагүй болохоор хүмүүсийн хүлээлт их байсан бөгөөд нилээн хэдэн санал хүсэлт ирсэний дагуу энэ удаагын буюу Huuy-Haay Mixtape 1-р сарыг гаргахаар шийдлээ. Мэдээж Mixtape  болгон маань тухайн сардаа хүргэсэн хамтлаг, уран бүтээлчидээс таалагдсан 20 дууг сонгож авснаар бүтдэг. Энэ ч ёсоороо мөн 20 дуутай байлгаж маш гоё шинэлэг мэдрэмж өгөхийг хичээлээ.
Татах линк :  Mixtape 

Tracklist: 
1. Baths - Pop Song
2. Deerhoof - Super Duper Rescue Heads!
3. Destroyer - Savage Night at he Opera
4. Dirty Beaches - Sweet 17

5. Hard Mix - Callers
6. Hercules Love Affair - Painted Eyes Moonlight Matters Remix PN

7. James Blake - Wilhelms Scream
8. Jamie XX - Far Nearer2
9. Keep Shelly in Athens - Hauntin Me
10. La Sera - Devils Hearts Grow Gold
11. Lower Dens - Hospice Gates
12. Memory Tapes-Today Is Our Life
13. Million Young - Replicants
14. Star Slingers - Rene Storm
15. Tennis - Marathon
16. The Go! Team - Back Like 8 Track
17. Toro Y Moi - New Beat
18. Toro Y Moi - Still Sound
19. Wolfram ft Hercules Love Affair - Fireworks
20. Young Galaxy - We Have Everything


READ MORE - Huuy-Haay Mixtape (1-р сар)

The Go! Team - Rolling Blackouts (шинэ цомог)

The Go! Team - Rolling Blackouts 
The Go! Team -ийг 2000 оны үеийн хөгжим сонирхогч залуусаас мэддэггүй хүн цөөхөн байдаг гээд хэлэхэд бараг хэлсдэхгүй болов уу. Миний хувьд " Цаг үеээсээ түрүүлсэн гэмээр дуугаралттай маш чанартай уран бүтээлчдийн тоонд " бол зайлшгүй ордог юм.  Huddle Formation, The Power Is On ч юмуу The Go! Team-ийн дуу хөгжмүүд бол яахын аргагүй шинэ үеийн хөгжимд дэвшил авчрах хэмжээний хувьсал, ялгарал, хүч гэж болхоор... гэх мэтээр The Go! Team-ийг магтаж болох юм. Шинэ цомгыг нь татаж аваад сонсоод л үздээ. Таалагдах байх гэж найдаж байна. 



READ MORE - The Go! Team - Rolling Blackouts (шинэ цомог)

Smith Westerns - Dye It Blonde (шинэ цомог)

Smith Westerns - Dye It Blonde 
Smith Westerns бол 2010 онд гарч ирсэн сайн уран бүтээлчидийн нэг, нилээн хэдэн синглээрээ хүмүүст танигдсан болов уу. Huuy-Haay Mixtape хүртэл орж байсан уран бүтээлчийн хувьд 2010 онд цомгоо гаргаагүй байсан болхоор яг гоё мэдэрч сонсоход дутагдаад байсан юм. Удаан яригдаж яригдаж, оны эхэнд шинэ цомгоо гаргасан байна. Гэхдээ яг хүсэж байсан тийм хэмжээнд очиж чадахааргүй гэж хэлмээр ч юмуу, нэг л тийм дундуурхан сэтгэгдэл төрүүлсэн ч гэлээ. Нилээн хүлээлттэй цомог байсны хувьд оруулж байна 



READ MORE - Smith Westerns - Dye It Blonde (шинэ цомог)

Deerhoof - Deerhoof vs. Evil (шинэ цомог)

Deerhoof  - Deerhoof vs. Evil
  
Deerhoof-ийн дуучин нь япон эмэгтэй байдаг гэдгийг мэдэхийн... намайг анх хөгжим сонирхож эхлэхээс ч өмнө уран бүтээлээ хийж байсан байдаг санагджийна. Тэдний "Deerhoof vs. Evil" нэртэй цомог гараад удаагүй ч дажгүй, сайн болжээ. Тийм айхтар шинэлэг өөрчлөлт байхгүй ч урьд урьдхаасаа лав муудчаагүй гэдэг нь шууд мэдрэгдэж байна гэж миний хувьд дүгнэж байна нтр. Гэхдээ өшөө илүү сайн сонсож байгаад дүгнэх хэрэгтэй юм болов уу... ямартай ч татаж аваад сонсож үзэждээ.

READ MORE - Deerhoof - Deerhoof vs. Evil (шинэ цомог)

James Blake - James Blake (онцлох цомог)

James Blake - James Blake 
James Blake - CMYK EP (2010) -ийг  гархад анх мэдэж сонсож эхэлсэн. (Нэг ижил хүйстэн ч гэмээр стильтэй залуу нтр). Нилээн дээхэн Фитчфорк дээр онцлоод, оны сүүлчээр газар аваад хэд хэдэн дуунууд нь нилээн өндөр үнэлэгдээд байхад нь өөр хөгжмүүдэд сатаараад сонсохгүй орхицон байсан боловч сүүлдээ яах аргагүй чанартай хөгжим хийсэн болхоор тоогдоод хүчтэй сонсоод ирэх юм. CMYK EP болон James Blake LP-ийг сонсоод эхний үед тийм ч ойлгомжтой, дотно санагдахгүй ч аажимдаа бол маш хүчтэй сонсгол шаардах, мэдрэмжийн хөгжим гэдэг нь мэдрэгдэх болно. Чанартай хөгжим гэдэг сонсох тусам мэдрэгддэг...

Цомог Татах : James Blake - James Blake
                          James Blake - CMYK EP 
READ MORE - James Blake - James Blake (онцлох цомог)

Destroyer - Kaputt (онцлох цомог)

Destroyer - Kaputt 
Энэ цомгын хувьд 12-сарын сүүлийн долоо хоногт татахаар тавигдсан байсан ч албан ёсны нээлт нь 1сард хийгдсэн болхоор 2011 оны цомогт орж таарах байх. Merge record's 2010 онд бидэнд барисан бэлгүүдийн сүүлчийнх буюу 2011 оны  эхний том бэлэг бол Destroyer-Kaputt цомог юм. Цаг хугацааны хувьд нилээн хоцронгуй оруулж байгаа болхоор хүмүүс бараг ихэнх нь татаж авсан болов уу. Гэхдээ Huuy-Haay блогын зүгээс онцлох цомгын нэг учир цаг хугацаа хоцорсон ч орууллаа.

Цомог Татах : Destroyer-Kaputt


READ MORE - Destroyer - Kaputt (онцлох цомог)

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!