Миний сонирхдог Hip Hop

29 November 2010


Hip Hop гэдэг урсгалыг сайн мэдэхгүй ч, өөрийн гэсэн хөг хэмнэлтэй ... цаанаасаа нэг л зэвүүн гаруудыг нь бол сонсоно шүү. Ер нь бас хөгжим хийж байна гээд алиатаад байдаг нөхдүүдийг бодуул чанартай хөгжим хийчдэг гаруудыг нь л сонсмоор санагддийн. Тэхдээ сүрхий ухдаггүй өөрийн мэддэг хүрээндээ бага сагахан мэднэ. 

House of Pain - Jump Around
Hilltop Hoods - The Nosebleed Section
Cypress Hill - Insane In The Brain
Nujabes - Feather (ft Cise Star & Akin)
Wu Tang Clan - Shame On A Nigga

1990-оны хип хоп хөгжим нэг бодлын үнэхээр тасарцан байсан ч юмуу сонсоод байхад 80-аад дунд үеээс гарч ирсэн хамтлагууд жинхэнэ эвгүй байсан байдийн... улам л зэвүүн болноо энэ дуунууд гэмээр сэтгэгдэл төрүүлдэг. 2000 он гэхэд хөгжмийн урсгалууд бүхэлдээ тэр тусмаа хип хоп хөгжмийн чиг хандлага тэс өөрчлөгдсөн нь илт мэдрэгдэнээ гэж... DMX, Dr.Dre, Notorious B.I.G, 2Pac, Snoop Dogg гээд алдартнуудын хөгжим үеээ өнгөрөөх үед л *одоогийн хип хоп гээд утгагүй зүйл эхэлсэн байх гэж бодхийн... би ч тэхдээ яаж сайн мэдэх үү. Миний л бодол ийм байна. 

NWA - Straight Outta Compton
Pharcyde - Runnin
A Tribe Called Quest - Can I kick it
Dmx - We Right Here
Mystikal - Shake Ya Ass

Зарим дуунуудыг нь сонсоогүй удсан болхоор нэрийг нь бас мартчиж... уг нь хэд хэдэн гоё дуунууд санаанд байна лдаа. Яг нэрийг нь бас хэн дуулдаг билээ гээд санахгүй асуудал байна. Ерөнхийдөө бол Common, Nas, The Roots, Madvillain, De La Soul гэх мэт олонлогийн дууг сонсоогүй их уджээ.
READ MORE - Миний сонирхдог Hip Hop

"Teen Daze - Four More Years" + "New lists"

28 November 2010


Teen Daze, Hooray, Com Truise  зэрэг уран бүтээлчид ойрноос хүч түрж орж ирээд байгаа...тэдний нэг болох "Teen Daze - Beach Dreams new EP"цомог 11-р сарын 30-нд гарч байгаам байна.Teen Daze 2010 онд "Four More Years" цомог, мөн одоо гарах цомог гээд нилээд шургуу хөдөлмөрлөж чадсаныхаа үр дүнд хүмүүст танигдаж чадлаа. Юутай эхний цомгийг нь сонсож үзэхийг зөвлөе.
Татах линк: Teen Daze - "Four More Years"


The New Division - Starfield (чих хөгжүүлэгч)
The Concretes – All day (танил санагдахаар)
Teeel – Triangle waves (анхаарал татсан)
Lovelock - Pino Grigio  (миний дуртай эхлэл)


Цаашдаа "New lists" гээд блогт оруулж байсан шинэ хуучин дуунуудаас хааяадаа нэгтгэн нэг лист гаргаж байдаг юмуу... Гэхдээ гол онцолсон дуунуудаа биш хүмүүст анзаарагдаагүй үлдсэн, сэргээш III байж болох хэмжээний нэг лист гаргуул зүгээр ч юм шиг. Лист гэдэг утгаараа 10н дуутай байвал зүгээр юм болов уу даа. Энэ удаагын дуунуудыг хүмүүс сайн мэдэхгүй болов уу гэж бодоод өөрийн бодлоо оруулчлаа.

Expensive Looks – Found out (цаанаа л авъяастай)
Teams - Comfort Slave (энгийн тэхдээ донжтой)
Loredana – Rain rain (Afraid Of Stairs remix) (нэмэлт нь дэндсэн)
Micah Smith and mirF – Eagle claw (сонголтгүй сонсуулана)
Joe Worricker – Bobby Blue  (чанар дагасан сонголт)

READ MORE - "Teen Daze - Four More Years" + "New lists"

Waskerley Way, Nosaj Thing, Korallreven

27 November 2010


Newcastle-н Waskerley Way нь Cat Music хэмээх тун дажгүй EP гаргасан бөгөөд  solo project юм шиг байгаан. Eрөнхийдөө chillwave дуугаралт сонсоход л мэдрэгдэнэ.
Waskerley Way - Cat Alert
Waskerley Way - Holly

The Radio Dept. хамтлаг маань саяхан өөрсдийн Never Follow Suit EP гаргасан. Энэ дуу нь л таалагдсан. Анх хамтлагын дуугаралтыг shoegaze гэж тодорхойлдог байсан бол цаг хугацаа өнгөрхийн хирээр indie pop хэмээн тодорхойлох болжээ. Тэр нь ч аргагүй үнэн. Shoegaze дуугаралт Lesser Matters цомогт нь 100% гэхиймуу шингэсэн байдаг бол. Pet Grief цомогт нь shoegaze үнэртэх төдий л ажиглагддаг. Түүнээс хойш гарсан синглүүд нь улам л аялгуулаг поп дуугаралттай болсоор байгаа санагддаг. Миний хувьд аливаа хамтлаг дуучид байнга шинэлэг зүйл хийж шинэчлэгдэж байх ёстой. Тиймдээ ч Kings of Leon шиг улиг болсон нэг дуугаралтаа 7,8 жил нүдээгүйд нь, The Radio Dept. хамтлагт хайртай гэж хэлэхэд болно. :D
The Radio Dept - The One

The Radio Dept. хамтлагын keyboardist Daniel Tjäder-н project болох Korallreven гайхалтай л юм хйигээд байна даа удахгүй юм дуулгах байхаа. Гаргасан дуу бүр нь л сэтгэлд хүрэх юм.
Korallreven - Honey Mine

Энэ дуу бол аль дээр л гарсан хүргэж амжаагүй явсаар байгаал таарлаа. L.A -аас гаралтай producer Nosaj Thing энэ оны нэг билүү хоёрдугаар сард Views Octopus EP гаргасан бөгөөд энэ дуу нь багтасан.
Nosaj Thing - Aquarium

Энэ хамтлагын талаар сүүлд олж мэдсэн. post-rock movement ид явагдаж байх үед л гарч ирж байсан юм шиг байлээ.
The Durutti Column - Sketch for Summer

Chad Valley бол Hugo Maneul-н өөрийх нь тодорхойлсноор наран гийгүүлсэн balearic pop project юм.
 Chad Valley - Ensoniq Funk


Evan Voytas бол L.A-с шинээр гарч ирж буй авъяаслаг нэгэн юм.
Evan Voytas - 01 Our Thing by CASCIN

Beatmaker Onra-н нэгэн funky+beat  гайхалтай бүтээлийг гаргажээ.
http://soundcloud.com/onra/onra-the-perfect-match <==энэ линкээр орж сонсоорой.

Star Slinger vs The Teams - Say Please
  Teams vs. Star Slinger - Say Please by Teams
Нилээд удаан хугацаанд пост хийсэнгүй ямартай ч сардаа багтаагаад үлдсэн юмнуудаа хүргэнээ.
READ MORE - Waskerley Way, Nosaj Thing, Korallreven

Club 8 - Closer Now

26 November 2010

Club 8 - Closer Now гарсан юм байна. 2010он Labrador рекордсийн хувьд олон цомог гаргасан ч төдийлөн сайн амжилттай болж чадсангүй ээ. Тухайлбал  The Radio Dept, Club 2 бүүр 2-ч цомог гаргалаа тийм ч сайн болж чадсангүй бас оны эхээр гарсан Sambassadeur шинэ цомог ч бас төдийлөн хүмүүст хүрч чадаагүй. Уг нь энэ жил будаа болгуул будаа болгочихоор хамгийн лаг хамтлагууддаа хүч хаяж шинэ цомгууд гаргасан ч... амжилтын үр жимс муутай байлаа гэхэд болхоор байна. Өөр хэдэн хэдэн уран бүтээлчид нь амжилтыг эс олсондоо.
 Сүүлдээ бүүр  амжилтгүй нь дэндээд The Radio Dept-ийг  Swedish indie band гэдэг болсон байна шд... Анх хөгжимд дурлаж байх үед бол shoegaze гэдэг байж билээ, Тэр үеийн дуу хөгжим алга болждээ хөөрхий, тэхдээ бол яахуу бас The Radio Dept-ийн цомог дажгүй байсан уу? гэвэл дажгүй байсаан. 

Би жоохон залхуурчихлаа.. Search хэсэг дээр нэрээр нь хайх юм бол дээрх цомгууд бүгдээрээ байгаа... нэг хоёр нь линк нь болохгүй байж магадгүй хэрэгтэй бол засаад, олоод оруулаад өгийдөө. Нээрээ хүмүүс мэддэг эсэхийг нь бүү мэд ямартай ч Labrador-ийн сайт дээр байдаг, дуунуудыг бүгдийг нь татаад авчих боломж байдийн хүсүүл дараах линкээр ороод бүх дууг нь татаад аваарай ... Swedish хөгжимд дурлагсад минь. хэхэ

READ MORE - Club 8 - Closer Now

Cut Copy,Robyn, Girls, Games гэх мэт


Ойрноос зарим нэг хамтлагуудын талаарх мэдээллүүд сайтуудаар дүүрэн байдаг болж. Австралаас гаралтай Cut Copy хамтлаг шинэ дуунуудаа хүмүүст хүргэж шинэ цомгоо гаргах ажилдаа орцон явж байгаам байна. Одоогийн байдлаар ямартай  ч 2сингл нь хүмүүст хүрээд байна. Games бол шинэ EP цомгоо гаргацан байгаа бөгөөд дажгүй үнэлгээтэй явж байгаа, EP цомог гэхэд нилээд хэдэн дуутай цомог болсон байсан.
Girls - Broken Dreams Club гээд бас шинэ EP цомгоо гаргацан байгаа боловч төдийлөн сайн болоогүй юм шиг байналээ. Өөр сүүлд гарсан цомгуудын хувьд бол No Age - Everything In Between-бол дажгүй болсон байсан (гараад удцан ч билүү, ямартай ч дажгүй болсон), 
Sufjan Stevens - The Age Of Adz ерөнхийдөө бол бас дажгүй гэхдээ асуудал их байсан. Өөр тэр Kenye West - My Beautiful Dark Twisted Fantasy  шинэ цомог бүүр балласан байсан, балласан гэдэг нь  Pitchfork - 10, Rollingstone - 100, Nme - 9, Metacritic - 93 гэсэн үнэлгээ өгсөн гэсэн үг л дээ. Хип Хоп сонирхдоггүй ч гэсэн ингэж үнэлэгдсэн дуу хөгжмийг бол сонсохоос өөр яахуудээ... урьд нэг онцолж оруулж байсандаа Kenye ахыг тээ. 
Bikini гээд ойрноос таалагдаад байгаа  electro-pop dance music прожект бас RIPJDS нэртэй EP цомог гаргаж байгаам байна.. Huuy-Haay mixtape-д American Mourning гэдэг дуу нь багтсан байгаа сонсож үзсэн болов уу. 


Weezer - Pinkerton (Deluxe Edition) бас их сайн үнэлэгдээд байгаа сайтуудын үнэлгээгээр 9,4 нтр авцан байсан.  Robyn - Body Talk бас дажгүй болсон байсан байхаа хэдэн дууг нь сонсож үзсэн. Robyn-ний хувьд миний нөгөө лаг алл тайм фаворит The Knife хамтлагын гишүүн, дуучин байсан гэдгээр нь их үнэлдийн гэхдээ ганцаараа болхоор сугараад л яваад байдийн нтр хэхэ.
 The Tallest Man on Earth - Blues is Just a Passing Bird бас дажгүй болсийм гэсэн би хараахан сонсож үзээгүй л явна... сонирхоод сонссон хүмүүс нь гайгүйм билээ гэсэн.
Elektra label -ийн стар Cee-Lo Green нь дажгүй яваад байгам шиг билээ. миний стиль биш болхоор тоохгүй байгаа нтр.

Lelia Broussard -  Satellite (энэ нэг дуучны хоолой шүү нтр)

Underoath гээд миний нэг Christian найзын сонирхдог хамтлаг, нилээн сайн цомог гаргасан гэсэн... би мэдэхгүй л дээ. Тэр найз минь л шүтээд байдийн бодуул их үнэн үгтэй дуу дуулдаг хамтлаг болов уу хэхэ. (хэтрүүлээгүй шүү нтр)

Татах линк:

READ MORE - Cut Copy,Robyn, Girls, Games гэх мэт

Сорилтонд бэлэн !!!

25 November 2010


Заримдаа шинэ болон шинээр танилцсан танилууд минь намайг сорилтонд оруулах гэж үзэхийн... "Хөгжим ухан сонсдог хүн бүрт"-гэчээд яг ухдаг хөгжим чинь хэдхэн хүрээн дотор байна гэх шиг, эсүүл чи энэ тэр хамтлагыг мэдэх үү гэжаахшиг., тэгснээ болоогүй чи ийм юм сонсохгүй бол түүхий байнадаа нтр. Би та нартай адилхан хүн л болсон хойно өөрийн хөгжмийн мэдрэмжийн дагуу л хөгжмөө ухна шүү дээ. Тэрнээс та нарынхаар ухаад явна гэсэн юм байхгүйшдээ.Тэгээд нэг зүйл анхааруулахад бол Huuy-Haay блог хөгжмийн сонголт бий болгох, хөгжмийн сонирхолоороо адилхан залуусыг нэгтгэх зорилготой үйл ажиллагаа явуулдаг болхоос хэн нэгний өмнө шалгалт өгөх гэж оршдог блог биш шүү дээ!!! 

Би бүх зүйлийг perfect байгаа гэж хэлэхгүй бидний зүгээс мэдэхгүй өнгөрсөн уран бүтээлчид, дуу хөгжмүүд өч төчнөөн л байгаа... тэр бүгдийг мэднэ, олно гэдэг хэцүү бөгөөд боломжгүй. Харин өөрсдийн ухдаг хүрээндээ чихнийхээ хажуугаар ганцыг ч өнгөрүүлдэггүй нэг дутагталтай нтр. Тийм болхоор Huuy-Haay блогын хөгжмийн чиглэлийг дагагчид бол яг одоо дэлхийн хөгжмийг дагаж байна гэж үзэж болноо. Энийг бол батлан хэлж байна.

 Нэгэн хүн би танай блогт админ болий гэж хэлж байсан юм, яагаад тэгж хэлж байсийм бүү мэд. Би тэр хүний харьцдаг хүмүүс болон сонирхож буй дуу хөгжмийг нь хараад шууд татгалзахад хүрсэн. Яагаад гэвэл өөрийгөө лаг гэж бодчоод бусдад юу санал болгох гэж хүсч байгааам бол гэдэг эргэлзээ төрсөн...Өөрийн тэр лаг гэсэн байр суурьнаасаа бусдад лаг гээд байгаа хөгжмөө хүргэнэ гэдэг утгагүй шүүдээ. Яагаад утгагүй гэхээр чи хэт хүнд, хэт хөгжсөн, хэт анхан шатны, хэт тэнэглэгч, хэт даган дуурайгч бол чамайг дагах хүн олдохгүй шдээ. Үүнийг л бодолцох хэрэгтэй. Тэр хүн надад гомдсон байх... нтр


Эцэст нь Huuy-Haay блогын зүгээс нэг зүйлийг бүх зочиддоо, найзууддаа, шинэ танилууддаа хэлж байна... та бүгдийн ямар ч сорилтонд бид бэлэн бөгөөд хамтдаа хөгжих боломжтой гэж үзүүл бид ч бас таныг дагах болно.
Бусдыг дагуултлаа гэрэлтэцгээе !!!

Ariel Pink's Haunted Graffiti - Round and Round

Нээрэн нэг зүйл нэмээд хэлэхэд оруулсан дуу болгоны ард нь энэ бол хэдэн хүний гишүүнтэй,тэр улсын хамтлаг гэж бичих утгагүй бөгөөд энэ лаг шүү гэх нь бас тэнэг юм.  Зүгээр л сонсоод үз, хэрвээ таалагдвал та өөрөө ухаад сонсоод үз, ухаад дэлгэрүүлж судал тэгээл боллоо. Шаардлагатай тусламж хэрэгтэй бол Huuy-Haay блогт ханд бид туслахад бэлэн.
READ MORE - Сорилтонд бэлэн !!!

Хэдэн дуу + Atlas Sound (new Ep)

24 November 2010


Ганц удаа Болдоо шиг пост хийдиймуу... Ер нь бодоод байхад Болдоо ч эвгүй гардаа, юм хэлдэггүй, бичдэггүй нтр. хаха

Destroyer - Chinatown
Atlas Sound - Strange Parade
Atlas Sound - Green Glass Bottles
The Miracles Club - A New Love
Twin Sister - All Around & Away We Go

Татах линк: Atlas Sound (new Ep)
READ MORE - Хэдэн дуу + Atlas Sound (new Ep)

Эргээд бодоход...

22 November 2010


Хэдэн шинэ дуу оруулахаасаа өмнө Elliott Smith-ийг жоохон дурсаатий... Анх singersong writers-үүдийг мэддэг болсон цагаасаа онцолж сонсдог байсан гэхэд болох юм. 2003онд харамсалтайгаар нас барсан ч түүний уран бүтээл 2006,2007оныг хүртэл амь бөхтэй оршисоор байсан. Түүний бараг бүх  дууг нь дахин дахин эргүүлдэг байждээ, арай хэт гүнзгий юм сонсож эхлэхээсээ өмнө зөөлөн бөгөөд чанартай хөгжимд дурлаж байсан цаг юмуудаа. Ингээд гитар тоглоод, дуулхиймсан гэсэн юм бодонгоо сонсдог байждээ... 


Ice Cream Shout-ийг би сайн ухаж байгаад нэг онцолно гэж бодоод байна. Нилээн дажгүй уран бүтээлч байгаам.
The Pillars Of Creation -нийг бол урьд нь онцолсон, хөгжимлөг соло project шүү дээ.

Clive Tanaka y su Orquesta - Neu Chicago энэ дуу их дажгүй болсон яг ямар гарууд байдгийг нь ухнаа... ухаад таалагдуул дараа нь өшөө гоё дуунуудыг нь хүргэнээ.

READ MORE - Эргээд бодоход...

Сэргээш II

21 November 2010


Сонголт 2 хүмүст онцлох дуунуудыг санал болгох зорилго бүхий... бөгөөд яг одоогоор хүмүүс анзаараагүй болов уу гэж бодсон дуунуудыг түүлээ. Энийг бүрэн хийж дуусгаагүй гэхэд болноо. Учир нь бол өшөө хэдэн дуу хаана байгааг нь олохгүй байна бас энд байгаа 2дууг соличмоор байна нтр. Ямартай ч барагцаа гаргалаа. Huuy-Haay блог дээр одоогоор +500дуу байна, дээр нь сд нүүд тэрийг дуу гэж үзэхгүй ч... сонголтонд санал болгож буй сэргээш гэж үзүүл маш их тоо гарах байх 4оронтой тоо болох нь тодорхой.

Ann Steel -My time 
Wolf Parade - Ghost Pressure
Big Boi - "Shutterbugg""
Tamaryn- Love Fade

Сэргээш II-ийг хийчлээ.... яг энийг хийх мөчид хажуугаар нь бас "Би галзуурал дунд ганцаардсан ганц хүн"-г үргэлжлүүлж бичиж сууна. Бас "Орчуулган дунд төөрсөн шар шувуугаа" үргэлжлүүлж сууна. Өөр дуусгаагүй эхлээд орхисон зүйлсээ үргэлжлүүлж байна. Дээхэн бас "Бодлогогүй хүний бодлын халил"-г бас эхлүүлсэн... тэрийгээ тооцоолж байна. Эдгээр нэршилүүд бол миний нэршилүүд нтр. Эхлэлээ бол тавьсийн, үргэлжилж байгаа, хэзээ дуусгах вэ? гэхээр өөрийгөө мэдэрсэн цагтаа дуусгана, эхнээс нь дуустал бичээд дараа нь нийлүүлээд нэг нэршил болгоод цаасан дээр бичнэ. Тэрийгээ бичсэн юмаа ойлгуулж чаддаггүй 9500төгрөгний үнэтэй зохиолч сдакийн тэр нэг ном шиг шатаана... шатаачаад үнсээ тэр зохиолч руу хийсгэнэ... утгагүй зүйл их байна...."Бодолцор хайлмаг"-н 2-дахийг хийдэг ч юмуу. Ойрд утгагүй бөгөөд асуудалгүй зүйл их байх чинь... дэээшээ хараад хөлийнхөө улаар алга таших тэр тэнэг шиг, бас 2 эрхий хурууны хооронд нь загатнаад байгаа дурлагчидад... зориулж хийнээ.
READ MORE - Сэргээш II

Сэргээш I

Өмнө нь оруулж байсан гээд бүх дуунуудыг давтахгүй байхийг хүсдэг ч хүмүүст төдийлөн мэдэгдэлгүй өнгөрсөн сонсголонтой болон сонсох ёстой дуу хөгжимүүд зөндөө үлдсэн байгаа та эндээс буюу Huuy-Haay блогоос биш бол өөр хаанаас тэр дуу хөгжимүүдийг олж сонсох бол... өөр боломж олгох газар байгаа эсэхийг хэлж мэдэхгүй л байна. Тиймээс ч өмнө нь оруулж байсан дуунуудаас эргээд санах ёстой дуунуудыг нь дахиад нэг сэргээш болгон сануулая гэж бодлоо. Энэ бол нэг хоёрхон постоор санах төдий зүйл биш гэдгийг онцолж байна... Яагаад ингэж хэлж байна гэхээр нийт оруулсан бичлэгүүдэд барагцаагаар 600-700н дуу , магадгүй энэнээс ч их дуу хөгжим орсон байгаа. Эдгээр дуу хөгжмүүдээс зөвхөн шинэлэг содон, дахин сэргэх ёстой дуу сонсголонтой хөгжмүүдийг эхний ээлжинд онцоллоо.

Ra Ra Riot -Boy

Миний мэдхийн энд байгаа дуунуудыг татаж болдоггүй гээд байдаг хүмүүст хэлхэд дуугаа шинэ цонхон (new tab) дээр нээгээд үз.. firefox хөтөчтэй хүмүүс бол шууд татаж авч болно гэж хэлэх байна. оролдоод үз. (copy link -хийгээд шинэ цонх нээхэд шууд татагдана аа)


  
READ MORE - Сэргээш I

Korallreven, Chad Valley ....

17 November 2010

Мартахаас чинь өмнө бас сонсохоос чинь өмнө сануулчий, сонсуулчий. Korallreven, Chad Valley  нтр баллах байхаа гэж, баллахгүймаа гэхэд Washed Out шиг болно шүү. Эсүүл над шиг болчхийн болов уу нтр. хэхэ. За тэнэгтэх яахуу... Олон шинэ гарч байгаа дуунууд дотор онцолж сонсох ёстой дуунууд гэж, уран бүтээлчид гэж бий. Тэр бүгдийг л алдахгүй сонсоод хүмүүсээс түрүүлж мэдээд байвал чи нөгөө хөгжим ухан сонсдог сонсогч болхийм байгаашдээ. 

Korallreven - Honey Mine (Lissvik Remix)
Нээрээ нэг зүйл ажиглагдаад байгаа... Huuy-haay blog  маань өөрөө ч мэдэлгүй Скандинавын орны хөгжмүүд рүү нилээд орчиж... сүүлийн үед оруулж байгаа ихэнх уран бүтээлүүд тэр тал руугаа болж байгаа нь ажиглагдаж байна. Яагаад гэхээр блогт орж байгаа улсуудын стастикийг харуул тэр талруугаа байна. нтр. Одоо жоохон Хойд америк, Канад, Британи руугаа орноо. Тэр талаасаа жоохон хөндийрөөд байх шиг байна. Чилл аут-аас өөр тийшээ ухнаа. Ухсаар байгаад жоохон ойр орчмын орнуудын хөгжим руу бас орноо... Ази рок руу орох ч санаа байна. Хуучин Филлифини, Хонгонг ийн хөгжмүүд гоё байсандаа... Солонгосыг ухуулчиг ухнаа.
READ MORE - Korallreven, Chad Valley ....

Chillwave-н тухай бага сагахан зүйл


2009 оны 7 сард блогер Карлес өөрийн Hipster Runoff  сайтдаа хоорондоо төстэй шинээр гарч ирж буй хамтлагуудыг танилцуулсан нь "Chillwave" урсгалыг олон нийтэд анх нээж таниулсан гэж болно."chillwave" гээд байгаа урсгал маань яг юу юм бэ? гэхлээр chillwave-н пионерууд ингэсэн байхым.
Chillwave нь new wave дуугаралтын элэментүүд болон abmbient хөгжим бүжгийн хэмнэлттэй сүлэлдсэн мэт дууны бичлэг нь lo-fi. "Энэ бол ерөнхийдөө миний сэтгэлд хоногшсон 80аад оны хөгжмийн нөлөө юм " гэж Ernest Greene буюу Washed Out хэлсэн байх юм.  Карлес болохоор "chillwave" тайлбарлахдаа байшингийнхаа дээврээс олсон 80 болон 90ээд оны үеийн VHS кассетийн арын хөгжим шиг байдаг" гэж тодорхойлсон нь бас нэг бодлын тийм ч юм шиг гүү ч юм шиг нтр. " Бид Neon Indian хамтлагын залуучууддаа нэг шөнө гадуур гарахдаа урьд өмнө нь хэзээ ч байгаагүй тийм хөгжимийн scene-г яаж үүсгэх тухай хошигноо ярилцсан" гэж Small Black хамтлагын Josh Kolenik хэлсэн байхийм. Өөрийгөө Neon Indian гэх хамтлагаар таницуулсан тэрээр " би зүгээр л chillwave-ээр хошигнохыг хүссэн" гэж хэлж. Хөгжимийн хөдөлгөөн нь хот болон газрын бөөгнөрсөн хамтлагуудаар тодорхойдогддог хэдий боловч, " Одоо үед зүгээр нэг блогер болон зарим сэтгүүлчид хэний ч мэдэхгүй гурав дөрвөн хамтлагын хоорондоо нийтлэг уялдаа холбоотой зүйлээр нь шинэ урсгалыг нэрлэдэг болж" гэж Neon Indian хамтлагын Alan Palomo хэлсэн нь тэгж хошигнохоос ч аргагүй юм. 2009 онд Washed Out “High Times” E.P гаргасан бөгөөд 80аад оныг санагдуулсан кассет дээр гаргасан. Ernest Greene кассетийн нэг сайхан юм нь өөрийн гараар бүтээгддэг мөн өөрийн туршлагараа дуу чимээ бүрийг бага зэрэг өөр болгож болдог" гэсэн нь ихэнх chillwave артистууд өөрийн лаптоп дээр дуугаа хийж кассет дээр бичдэг .  Хэвлэл мэдээллээр өөрсдийх нь тухай яригдхаас өмнө ихэнх чилвэйвүүд бие биенээ мэддэггүй байсан бөгөөд энэ урсгалыг тодорхойлогч хамтлагууд маань газар зүйн байршилийн хувьд ондоо газараас гарч ирцгээсэн нь ном ёсны дагуу биш ч гэхиймуу сонин :D. Тэгээд л хаширууд бие биенээ мэдээд уулзаал tour нтр хийждээ. Сүүлийн үед шинэ юм сонсох болгонд л chillwave дугаралттай хамтлагууд их байх юм. Миний чихээр гэвэл chillwave гээч юм нь ийм байна. Таалан соёрх этр.

Washed Out - Feel It All Around
Small Black - Photojournalist
Toro Y Moi - Blessa
Neon Indian - Deadbeat Summer
Waskerley Way - Cat Alert
Rangers - Zombies
Casa Del Mirto - Jacket And Shoes

Эдгээрээс өөр өшөө зөндөө л хамтлаг байгаа хэдий ч энэ хэд л гол чиглэлийг өгхийм болуу гэж бодоод оруулсан болно.

За тэгээд сэтгэгдлээ бичээрэй!
READ MORE - Chillwave-н тухай бага сагахан зүйл

Нэгээс - нэг хоёр гурав руу

15 November 2010


... Тэр үүнийг хийж эхлэхдээ хэтэрхий жоохон байжээ. Түүнийг хэн нэгэн ба хэн нэгэн хэлбэрдэгч бус харанхуй бодлогогүй зүйлсийн сүүдэр тийм зүйлд уруу татжээ. Гэвч ганцхан уруу татагдсан хүн нь тэр ганцаараа биш бөгөөд түүний хажууд 2охин бас нэг охин харин тэр ганцаар эрэгтэй. Тэр үүнийг хийж эхэлснээр бүрэн автаад гарч чадахгүй шинээр нэгэн учрах учралыг эрэн хайх болжээ. Түүний хажууд дахиад нэг охин тэр бас хэтэрхий жоохон. Гэвч тэд үүнийг хийсээр, энэ бол зогсохгүй зүйл. Тэр үүнийг хийсээр л байжээ... Одоо хүртэл хийж байгаа. Харин хэнтэй хамт, хэнийг уруу татаж юуг хийж байгаагаа бүүр мартсан, угасс мэддэггүй байсан. Харин анх үүнийг эхлэхэд хамт байсан жоохон охидууд аль хэзээний өөрсдөө гарч чадсан байна, гэвч бас бүрэн гарсныг мэдэхгүй тэд өөр хэн нэгэнтэй үүнийг хийсээр байгаам болов уу. Энд үүнийг гэдэг нь түүнийг гэдэгтэй адил бас үүнийг гэдэг давтагддаг үйлдлийн нэршил бас үүнийг нь хэзээч таашгүй шунал хүсэл тачаал... эцэст нь үүнийг эхлэхдээ төгсгөлгүй гэдгийг нь мэддэггүй ба үргэлж шинэ учралыг хүлээдэг...(энд ямар ч гаж буруу зүйлийг тодотгоогүй болно)

<Орчуулган дунд төөрсөн шар шувуу> хэсгээс...



READ MORE - Нэгээс - нэг хоёр гурав руу

Цагаа харсаар...


Өглөө босох гэж цагаа харна босоод гэрээс гарах гэж цагаа харна. Тэгээд автобусны буудал дээр очоод цагаа харна, автобус хэзээ ирэх бол гэж цагаа харна. Автобусанд суугаад хичээлээсээ хир зэрэг хоцров гэж цагаа харна эсүүл арай эртдэж байна уу гээд цагаа харна. Сургууль дээр очоод багш ирэх болоогүйм байхдаа цагаа харлаа, ямар залхамаар юм бас цагаа харлаа. Завсарлах болоогүй юу цагаа харлаа. Хичээл орох нь цаг болчиж цагаа харна, өлсөж байх чинь хэдэн цаг вэ? хажуудах харин тиймээ хэд болжийно гэнээ дахиад нэг цаг харалт... Явсаар явсаар хичээл тарах нь одоо нэг цаг, тэгээд болоогүй цаг эрт байх шиг байна гэртээ харих уу цагаа харлаа, Заа жоохон байжаагаад харъя хэн хичээлгүй байгаам болов уу цагаа хархаас, за тэдэн цаг хүртэл байчдиймуу цаг хэд болжийно. Гадаа харанхуй байдаг болчиж цаг гайгүй биздээ ингэхэд хэд болжоогоом бол цаг цаг цаг цаг цаг .... Гадаа хүйтэн байна төмөр цагны оосор хөлдчих гээд хайраад байна нтр. Цагаа харах болгонд толгойд байгаа бодлууд өөр өөр байх юм...


Гэртээ ирлээ цаг хэд болж байна. Хоолоо хийсэн болов уу цаг оройтож, Бобо -г авсан болов уу. Өнөөдөр ч оройточлоо хаагуур явсан гэхүү цаг хэд болжийно. Одоо харихгүй бол ээж ганцаараа байгаа. Оройн хоолны цаг өнгөрчиж, Оо автобус зогсчиж цаг оройтжээ. Нэтэд суужийна бас цаг хэд болов. Хүмүүс байхгүй байх чинь 9-11ийн үед их байдиймдаа хаачив... Өө 11өнгөрч байгам байнашд . Заза хөгжмөө сонсий, сонсоод сонсоод л байгаам, байсаар байтал Болдоо юу байна... цаг хэд болжийно болдоогоос өөр хүн алга. Шөнийн 2цаг. За унтий байз тэхдээ тэрийг жоохон оролдоодхий.. Ану, Дани, Солонгост байгаа андууд хайчив.... Зааз унтий шөнийн 3,26минут..... цагаа харлаа өө новш компьютерийн цагын бүс солигдцон байсан байншдээ 4,26 гай гай унтийдаа.
READ MORE - Цагаа харсаар...

Харьцуулалт (new Ep)

12 November 2010


Хөгжим утгаар нь ухдаг хэдэн сайтуудад өөр өөрсдийн онцлог байдаг ч  зарим нэг уран бүтээлч  нийтлэг болж ордог. Харин аль сайт нь тэрийг урьтаж оруулж байна вэ? гэдэг надад их сонирхолтой ажил болдог гэхэд болно. Яагаад тэр сайт ийм дуу оруулаагүй байна даа  гэжийтэл нэг сайт нь оруулцан байдаг, аль нэгээсээ хусаад байдаг юмуу гэмээр бүгд заримдаа цуг оруулцах үе ч байх жишээтэй. Ер нь л тэгээд хамгийн онцлогтой, шинэлэг гарууд бол нийтлэг болж сайтуудад ордог юм шиг байгаам сураггүй хүүхдүүдийг хэн ч тоох билээ дээ. 


The Radio Dept new EP, Wild Nothing new EP, Games new EP-үүдийг онлайнаар сонсож үзлээ ерөнхийдөө бол шинэ юм амттай байдаг болхоороо 3лаа дажгүй санагдаж байна. Modest Mouse new EP-ийг нээх сонирхохгүй л байна. Тэгжээгаад нэг сонсож үзнэдээ ямархуу юм болсоныг нь...

Хулгай хийдчийн муу: The Radio Dept new EP -ийг татхаар оруулсан газар байсан тэрийг хулгайлаад тавьчийдоо... угасс хүмүүст тараах гэж шаре хийсэн байлгүйдээ нтр.
Татах линк: http://share.gogo.mn/uWOY3p9Afe43571289502358/trd.zip
                     http://www.multiupload.com/E5ZH26S60N

READ MORE - Харьцуулалт (new Ep)

Өөрчлөлт оруулах уу ...

11 November 2010


Huuy-haay блог нь ямар нэг сайт биш блог гэдэг утгаараа хувийн сэтгэл зүйн болон блогчин үүднээс хандах хандлага их байдаг билээ. Яг амьдрал дээр хэдэн хүн уншдаг гэдгийг мэдэхгүй, хэн эндээс мэдээлэл авдаг гэдгийг ч мэдэхгүй... Өөртөө зориулаад хийгээд байгаа юм шиг л байдаг ч, Сонссон болон сонсох, онцолсон болон онцлох дуу хөгжимөө тэмдэглэж авч үлддэг нь маш чухал байгаам.


Эртнээс тавьж байсан нэг зорилго болох Huuy-haay блогыг сайт болгох, одоо цаг нь арай биш гэж бодож байгаа ч зүгээр л хүлээж суугаад байхаар. Цаг хугацааны шаардлага харгалзахгүйгээр  нэг сайт хийж нээж үздэг юм билүү гэж бодоод байна. Яахуу хэдэн зуун хүн хамраад томроод байхгүй ч гэсэн, хөөрхөн тэрүүхэн тэндээ хэрэгцээтэй сайт болчуул болж байна. Бидний сонсдог хөгжим хүмүүсийн нийт хүрээг хамраад хүмүүс цуваад байна гэдэг бол хэцүүч гэлээ. Амжилтанд хүрэхийн төлөө эхлэл тавих хэрэгтэй... Юу ч эхлээгүй, ямар ч оролдлого хийгээгүй байж амжилтын тухай бодох нь утгагүй  санагдах юм. Эрсдэлийг тооцож үзвэл мэдээж вэб хуудас хийх зардал, хостын үнэ 2-ийн хэдэн зардал юмуудаа. Өөрөөр ч нээх зардал гарахгүй байх.    


Одоогоор түнш нэгэн сайт байх нь байгаач шинэ хувилбараа нээн ажиллуулах ажилдаа орсноос хойш хэдэн сарын нүүрийг үзээд байна. Энэ хугацаанд төдийлөн сайтдаа анхаарал хандуулахгүй байгаа нь хүмүүс тус сайтыг мартах хандлагатай болж эхэлж байна. Дахиж шинээр гарч ирээд ч бас хүмүүсийн хандлагыг эргүүлж татахад төвөгтэй санагдаж байна. Гэвч зөв бодлого хэрэгжүүлвэл анхдагч гэдэг утгаараа сайн явах байх. Харин миний хувьд 2-дагч гэж хэлэгдэхгүйгээр шинэчлэгч буюу тэсрэгч байх зорилттойгоор шинэ сайтын тухай бодож байна. 


Ямартай ч ашгийн төлөө бус сайтын тухай яригдаж байгаа тул сонирхсон хүмүүстэй хамтран нэгдэн ажиллаж сайт хийх бодол байна.
READ MORE - Өөрчлөлт оруулах уу ...

Шинэлэг ( +1 )

10 November 2010


Сүүлийн үед ямар олон дуунууд гарч сонсож байна аа. Бүгд л гоё санагдаад байх юм. Сонссоор байгаад сүүлдээ бүүр мэдрэмжгүй болхийм байналдаа. Энэ дажгүй, тэр дажгүй гээд явсаар байгаад сонголт хийхэд бүүр хэцүү болчиж. Одоо завсарлага аваад дахиад хэсэг хугацааны дараа оруулвал харин зөндөө дуу хөгжим гарч ирэх болов уу. Гэхдээ байгаа хэдийг сонсож амжихгүй байна аа...  Ямар ч их юм,сонсох дуу хөгжим... "Заавал шилдэг лагыг нь сонгож байж лаг болчдоггүй л байхгүй юу" энэ харин гоё үг байна

Air Waves - Knockout
Djanimals - Nightshift in blue
The New Division - Starfield ( new EP )
Wise Blood – Rot my brain away
Porcelain Raft - Tip of Your Tongue
The Radio Dept. – The one ( new EP )
READ MORE - Шинэлэг ( +1 )

Шинэлэг (+)


Сүүлийн үед ер нь хөгжимлөг дуу хөгжим зонхилж байна. Сүүлд The Pillars of Creation гэхэд л хөгжимлөг ая яваад л... хэмнэл нь хүртэл цаанаа л өөр байх жишээтэй. Ер нь тэгээд одоо хөгжмийн чиг хандлага өөрчлөгдөөд чилл аут, чилл вавинг руу ороод байна. Энэ чиглэлийн уран бүтээлчид өөрсдийн дуу хөгжимдөө бас инди болон expermental, электро дуугаралт түлхүү ашиглаад их өөрчлөгдөж байна. Одоо яг хөгжимөө бариад дуугаа зохиочдог хамтлаг тун ховордож байгаа гэж хэлэхэд болох байх. Дандаа техникийн ололт ашигласан хөгжмүүд, дуугаралтууд... 

READ MORE - Шинэлэг (+)

The Pillars of Creation, Seapony (+)

07 November 2010


Инди поп-д угасс дуртай болхоор одоо яахуудээ... Гэхдээ ойрд энэ төрлийн уран бүтээлчид нээх онцлог байж чадахгүй байсанд жоохон тиймэрхүү байсан чинь харин Seapony гарч ирээд аятайхан санагдуулаад явчлаа. Тэдний талаар нээх сайн мэдэхгүй ч аятайхан юм хийгээд байгаа болхоор удахгүй л тодроод гараад ирэх болов уу. Эсүүл бас Лаки Соул шиг хэнд ч мэдэгдэхгүй байсан чигтээ яваад байж магадгүй л юм. Тэхдээ миний сонсголд бүрэн нийцэж байна.





The Pillars Of Creation-ний хувьд ч гэсэн мөн адил мааш их таалагдаж байна. Учир нь элдэв юмгүй аятайхан хэмнэлтэй бага зэргийн чиллваве дуугаралт хослоол... Ер нь их дажгүй гарууд байна. Хаана яаж тодорсныг хэлүүл хүмүүс гайхах байх гэхдээ л тэд тодорч гарч чаджээ. Бусдаас ялгарах онцлогтой байна гэдэг л чухал байгаамдаа. Онцлохоор оруулж байсан ч дахиад оруулчий.









READ MORE - The Pillars of Creation, Seapony (+)

Avey Tare - Down There (+онцлох уран бүтээлч)

Animal Collective хамтлагын гишүүд сүүлийн цомгийн дараагаас тус тусдаа уран бүтээлээ хийгээд нилээн хугацааг өнгөрөөж... Panda Bear, Avey Tare  2 ямартай ч энэ онд өөрсдийн цомгийг гаргана гэж байснаараа Avey Tare өөрийн цомгоо гаргалаа. Түүний шинэ цомог томоохон сайтуудад дажгүй үнэлэгдсэн байна. Хүмүүсийн сонирхож буй  Avey Tare, Panda Bear 2-ийн хийж байгаа хөгжим хоорондоо ялгаатай байх нуу, хэн нь илүү амжилттай байх нуу гэдгийг цаг хугацаа харуулах болов уу. Сонирхуулж хэлэхэд Animal Collective -ийн 4гишүүн маань ахлах сургуулийн найзууд юм байна. Нөгөө 2 гишүүний хувьд Deakin нь  талруугаа сонирхолтой бөгөөд хамтлагын ерөнхий experimental дуугаралтийг зөөллөж өгдөг гол цөм нь юм байна. Geologist ийн хувьд одоогоор өөрийн уран бүтээлээ хийхгүй байгаа...


Цомог татах : Avey Tare - Down There


READ MORE - Avey Tare - Down There (+онцлох уран бүтээлч)

Pitchfork TV & Q TV


Pitchfork TV, Q TV -ийг үздэг хүмүүс хир байдгийг мэдэхгүй юм. Миний хувьд лав ер нь байнга шахуу үздэг, учир нь хамтлаг дуучидын амьд тоглолтын бичлэгүүд мөн ярилцлагыг ч сонсох, үзэх боломжтой учраас надад маш их таалагддаг. Өөр харьцуулчихаар ямар ТВ байгааг сайн мэдэхгүй юм, Rolling Stone, NME, BBC Radio with ZaneLowe  уг нь дажгүй ажиллаад байдаг ч Pitchfork TV, Q TV хэмжээнд хүрч очихоор гэж хэлж чадахгүй ээ. Хэтэрхий том хүрээг хамарсан байдаг болхоор хэрэгтэй юмаа олоход хэцүү байдаг гэхүүдээ. 

CBC Radio-гийн Jian Ghomeshi-ний хөтөлдөг Q TV радио, телевизийн шоу нь маш их алдартай бөгөөд долоо хоногын баасан гариг болгонд алдартай уран бүтээлчдийг урьж оролцуулан ярилцлага хийнгээ, студидад амьдаар тоглуулдаг бөгөөд Youtube.Q TV дээр шууд тавигддагаараа маш их хүмүүст хүрдэг юм. Миний бодлоор манайд интернэт хэрэглэгчдийн интернэтийн хурд хангалттай сайн байвал ийм төрлийн нэвтрүүлэг явах боломжтой гэж боддийн.

Pitchfork TV бол мэдээж Pitchfork.com сайтын хамт олны бүтээл бөгөөд маш их хүч хөдөлмөр орсон санагддаг. Pitchfork Music Festival-ийг ерөнхийд нь үзэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэм чанартай, амьдаар тоглосон бичлэгүүдийг оруулахаас гадна бас бус шүүмж ордог нь үнэхээр гайхалтай гэж хэлж болхоор, Зүгээр нэг дуу сонсоод цаана ямар хүмүүс байдгыг мэдэхгүй өнгөрөх тал байдаг бол Pitchfork TV -ийг үзсэнээрээ та тийм зүйлийг мартах болно. 

Мөн маш их мэдээллийн сантай Last.fm , Allmusic, Metacritic, Stereogum, Bandcamp, Uncut  зэрэг сайтууд ч бас таньд маш их боломжийг олгох бөгөөд хэрвээ та үнэхээр хөгжмөөр дагнан судлагаа хийе гэж бодож байвал эдгээр сайтуудыг тоохгүй өнгөрч болохгүй юм. Гэхдээ нэг зүйлийг анхааруулан хэлэхэд эдгээр том сайтууд нь хөгжмийг ухахаасаа илүүтэй хэрэглэгчдийг татах үндсэн зорилго, ашиг сонирхлын үндсэн дээр ажилладаг тул үнэхээр галзуу хөгжим ухагчдад бол хангалтгүй санагдах байх. 

Эцэст нь дүгнээд хэлэхэд ер нь хөгжим ухагч, чанартай сонсогч байна гэдэг таны хүч хөдөлмөрөөс шалтгаалах зүйл юм шүү. Таны сонсгол хир хэмжээнд хөгжсөн байна гэдгийг хамгийн ойрхоноос Huuy-Haay блог шалгаж чадна гээд хэлчихэд нээх буруудахгүй байх... Хөгжим ухан сонсдог хүн бүрт !!!!!!!!!

(Бичлэг дээр тавигдсан зурган дээр Монголын далбай явж байхийн... Сонирхоод оруулчлаа)

READ MORE - Pitchfork TV & Q TV

Санал болгоход (Smith Westerns, Girls, Seapony)

06 November 2010



Хүний тархинд янз бүрийн бодол төрдөг. Тухайн өдөр юу болсон, хэнтэй уулзсан, хаана очсон, хэнтэй юу ярилцсан гээд л олон зүйлээс шалтгаалаад олон янзын бодлууд хөвөрнө. Ямар ч зүйл хийхгүй өдөржин гэртээ байхад л бас гадуур ямар байгаа бол гэдэг ч юмуу, эсүүл өмнө нь болж байсан зүйлсээ бодсоор бодлууд тасрахгүй хөвөрнө. Ер нь хүний бодол хязгааргүй дээ.


Амьдрал гэдэг зүйл ганцхан олдох учираас ганцхан амьдрах амьдралдаа амьдарсан шиг амьдар гээд л хүмүүс ярьдаг. Энэ үнэн боловч ганц олдох учираас биш ганцхан чиний амьдрал учираас сайхан амьдрах ёстой ч юм шиг. Чиний амьдралаар өөр хүн амьдрахгүй  шүүдээ. 



Хэзээч зогсоож чадахгүй олон юмнууд байнаа ааа.. ОО би яагаад хийчвээ, үүнийг л зогсоож чадахгүй юм байна гээд л .... хаха Би өөгийг мэднэ өөгийг өөрийнхөө болгохын тулд өөгийд төлөх мөнгө хэрэгтэй нтр. Өөгий бол өөгий. Өөгий чи хаачваа миний хажууд өөгий чи ойрхон байлдаа нтр.


Lo-fi +retro dream-pop  чиглэлийн уран бүтээлчид үнэхээр гайхалтай байна аа.  Инди+ поп шиг л байнашд.



READ MORE - Санал болгоход (Smith Westerns, Girls, Seapony)

Dreamer's Day

Өнөөдөр“Алтан хальс” холбооны зохион байгуулдаг Dreamer's Day үйл ажиллагааг очиж сонирхлоо. Энэ өдөрлөг болон холбооны хувьд... "Кино урлагийг ахисан түвшинд сонирхож, судалдаг хүмүүсийг нэгтгэх зорилготой үйл ажиллагаа бөгөөд Урлагийг ерөнхийд нь сонирхож судалдаг урлаг судлаач, уран зураач, уран зохиолч, бие даан сонирхон судлагчдад зориулсан" гэсэн онцлог тал нь үнэхээр их таалагдлаа. Өнөөдрийн арга хэмжээнд ирсэн хүмүүсийг харахад ч тэр энгийн олонлогт багтдаггүй хүмүүс цугласан санагдсан. 

Өнөөдөр үзсэн "WAITING FOR GODOT - Готодыг хүлээхүй жүжгийн" хувьд нилээн про.түвшиний санагдсан. Англи хэлээр сонсоод ойлгоход маш хэцүү бөгөөд хүмүүсийн уур амьсгал хэт их яриан дунд их нэривтэж, унтаж байгаа харагдсан. Гэвч утга санаа агуулга болон орчуулгын хувьд дажгүй байсаан. Анх удаа үзэж байгаа болхоор цочрол авах үе ч байлаа. ( Эхний жүжиг буюу "Би биш" амны хөдөлгөөн гардаг)

Мөн хэдийгээр анх удаа очиж байгаач өнөөдрийн кино, жүжиг шиг бүтээлүүд дараа дараагийн удаад хүмүүст хүлээж авахад маш хэцүү байх болов уу гэж бодогдлоо. Маш хэцүү баланс бариагүй уран бүтээл нь хүмүүсийг залхаадаг бөгөөд их уйтгартай болгодог. Сэтгэл зүйн ч юмуу хүнд сэдэв агуулгатай байлаа ч гэсэн хүнд гол нь юм ойлгуулахаар, олныг хамарч чадах түвшиний уран бүтээлүүд илүү дээр юм болов уу.  

Дараа дараагийн Dreamer's Day-т аль болох очиж байхийг бодноо. Энэ арга хэмжээ бол бидний үеийн залуусийн маш их оргилуун хүслийн үр дүн,  нийтлэг байдаггүй зүйл учираас залуус та бүхнийг ч бас сонирхохыг хүсэж байна.


READ MORE - Dreamer's Day

Хүсэлт

05 November 2010


Huuy-Haay блог дандаа гадаад хамтлаг дуучдын шинэ дуунууд, шинэ цомгуудыг оруулдаг билээ. Тиймээс бидэнд энэ цомгууд болон дуунуудын эхийг авдаг нилээн хэдэн томоохон мэдээллийн баазууд байдаг. Мэдээж өөрсдөө хаа сайгүй ухаад яваад байвал өч төчнөөн цаг хугацаа хэрэгтэй болох байх, гэвч одоогоор бидний ухдаг сайтууд гэвэл 10гаран сайтууд байгаа , ихэнх нь таны мэддэггүй сайт, блогууд болов уу гэж бодож байна. Ерөнхийдөө бол энэ хэдэн сайт болон блогын түвшинд чиг баримжаагаа авч байгаа юм. Нэг хүн сонсоод суухад маш хэцүү, дуусашгүй  олон янзын сайт,блогууд дундаас сонголт хийж дуу хөгжимөө олно маш урт хугацааны оюуны хөдөлмөр гэж нэг ёсондоо хэлж болохуйц... Тэгээд бол ийм учраас л бидний хөдөлмөрийг үнэлээч гээд байгаам шүү. Үнэлэлт бол маш энгийн сонсоод л сэтгэгдлээ бичих ...

Dirty Gold - California Sunrise
Waskerley Way - Holly
 Seapony - Dreaming
Kevin Greenspon - Machine Shop
READ MORE - Хүсэлт

Хэдэн дуу

Ойрдоо энэ хэдийг л сонсож байна даа. Үг дуусав :D

Affair - To Get
Waskerley Way - Holly
Waskerley Way - Cat Alert
Kendal Johansson
Jonsi - St.Naive Энгийн бөгөөд гайхалтай дуу
READ MORE - Хэдэн дуу

The Pillars Of Creation ( +онцлох )


Аливаа юмны хэтрүүлэг ихдэхээрээ айхтар сүрхий хазайгаад явчдаг тал бий, өөрсдийн байр суурин дээрээс харж байгаа өнцгөөрөө бүх зүйлийг харах гээд хэлбийгээд явчдаг тал  бий... Энэ талууд бол өч төчнөөн бий. Хэрэгцээгүй дундаас хэрэгцээтэй руу, дэмий цалингүй үрэлгэн нөхрийн царайнаас өдөр тутам шинэ зүйл рүү тэмүүлэгч бүтээгчийн царай руу, бас мэдэхгүй юмнаасаа айж явдаг тэмүүлэгчдийн фронт руу... Эсрэг тэсрэг бодлууд дунд худлаа инээн суух хүмүүсийн царайнд гарах нэг хэвийн төрх, хамаа замбараагүй хов жив яригсдийн бүслэлтэнд дунд суухаас өөр аргагүй 1цагийн 5000төгрөгний үнэлгээтэй ертөнц рүү...өглөө сэрээд алхах юмдаа..... Өөрчлөлт цаг хугацаа ................




Эцэст нь бол нээх тэгэх гээд яахуудээ.... өөрчлөлт цаг хугацаа
READ MORE - The Pillars Of Creation ( +онцлох )

Шинэ сонголт (+ Teen Daze )


Хүмүүсийн анзаардаггүй зүйлс маш олон байдаг, өөртөө яг юуг хэрэгтэй байгааг олно гэдэг маш хэцүү. Нэг жишээ : Номын дэлгүүрт байгаа хэдэн зуун номон дундаас өөрт таарсан номоо олж харна гэдэг бол хэдэн цаг ч зарцуулаад амархан сонгочих асуудал биш юм. Хэн хаана ямар чиглэлийн уран бүтээл гаргаж тэр нь юуны талаар юм, ямар үнэлгээ дүгнэлттэй байгаам, хэнд зориулж гээд л маш чухал чухал асуудлууд байдаг.
Дуу хөгжмийн хувьд ч гэсэн хэн хаанаас ямар хөгжим онцолж байна, ер нь одоо хөгжмийн чиг хандлага ямархуу байна гээл бөөн нухацтай хандах зүйлс.... Энэ бүхнийг хэрхэн яаж шийдвэрлэх вэ, харах вэ. 



Шинэ сонголт хийх боломжийг таньд олгочих тийм зүйл байна уу... Санал болгож буй газар байна уу... Бидний блогын хувьд уг нь яг энэ шинэ сонголт хийх боломжийг олгох гэсэн туйлын зорилгот агуулгыг барихыг хичээдэг. Үүндээ ч ерөнхийдөө хүрдэг гэж бодож байна. Тэхдээ шинэ сонголтын талаар өдий хүртэл хийсэн зүйл маань тийм ч хангалттай санагдахгүй байж болох юм... тэгүүл одооноос эхлэн илүү их өөрчлөлт оруулан шинэ сонголтонд хөтлөх хөтөч болох үүргээ илүү тод гаргаж байхаар шийдлээ.
READ MORE - Шинэ сонголт (+ Teen Daze )

Huuy-Haay Mixtape 10 сар

01 November 2010


  • За сайн байцгаана уу, юу байна этр. 10 сард ганц ч пост хийгээгүй мөртлөө mixtape-ээ гаргаж байнаа. Одоо яаая гэхэвдээ тэгээл болж өгөхгүй байсаар байгаал таарлаадаа. Хааяаа бас indie байх хэрэгтэй гэж үзээд гэхгүй юу хаха. Энэ сард өмнөх саруудыг бодвол айхтар  хөгжим ухаж сонсож чадсангүй. Mixtape маань уул нь 20н дуутай гардаг энэ удаа тоондоо хүрсэнгүй тэгээд ч 20 гээд тоогоор хязгаарлаад байх нь утгагүй санагдсан учир болихоор шийдсэн юм. 11 сар бол олон жилийн хөгжим сонссон туршлагаасаа хархад тухайн оны шилдэг цомог болон, дуунууд голдуу энэ сард гардаг болохоор тухайн онд хөгжимийн хувьд хамгийн чухал бөгөөд сүүлийн сар юм. 12 сараас нээх их юм угаасаа хүлээгээд хэрэггүй олигтой ч юм гарахгүй. Энэ сард постоор бөмбөгдөнө гэж та бүхэнд амлаж байна! За ингээд миксээ татаж аваад сонсдоо.



Татах линк
READ MORE - Huuy-Haay Mixtape 10 сар

No Age - Everything in Between 2010


Хүмүүс лаг амар шинэ цомог оруулахдаа доорх байдлаар цомгын танилцуулгыг оруулаад л татаарай гээд тавьдаг аягүй бэлэнчилсэн амар сэтгэлгээтэй нтр. Би ингэж тавьбал хэн ч оруулах байх гээд арай өөрөөр тухайн цаг үед юу болж байгааг хамруулаад шинэ цомгын талаар бяцхан мэдээлэл оруулаад, дээрээс нь сэтгэгдэл ээ оруулах гэж зорьдог юм. Ер нь бол цомог хэдэн дуутай болон хэн хаанаас хийснийг хармаар байвал аль ч гадаад сайтанд байдаг шүүдээ. Нэг үгээр бол би арай илүү маазрахаа болиод шинэ цомгын танилцуулга ажилд анхаарал хандуулж байхаар шийдлээ нтр. 

Artist: No Age
Title: Everything in Between
Date: 2010
Label: Sub Pop
Style: Punk /Indie / Noise / Rock
Bitrate
: 320 kbps / Lossless
Total Size: 78,07
Tracklist:
01. Life Prowler
02. Glitter
03. Fever Dreaming
04. Depletion
05. Common Heat
06. Skinned
07. Katerpillar
08. Valley Hump Crash
09. Sorts
10. Dusted
11. Positive Amputation
12. Shred and Transcend
13. Chem Trails


Цомогт багтаагүй ч энэ дууг нь онцолчий... 



READ MORE - No Age - Everything in Between 2010

Sufjan Stevens - The Age Of Adz (шинэ цомог)

Бүх цаг үеийн шилдэг singersong writer -уудын шилдэгт бичигддэг уран бүтээлч гэж түүнийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрнө. Яагаад ингэж хэлж байна гэхээр ямар ч хөгжмийн сайтууд, мэргэжилтнүүдийн үнэлгээ шууд  л хүлээн зөвшөөрөхгүй байхын аргагүй үр дүнг харуулна. 1999 оноос өөрийн уран бүтээлийн гарааг эхэлсэн бөгөөд зөвхөн singersong writer гэлтгүй  instrumentalist, experimental electronic, folk урсгал жанраар тоголдог. Урьд нь хэлж байсанчилан нэг хэлбэрт баригдсан уран бүтээлч гэж байдаггүй, тодорхой нэг цикл үе шатыг өнгөрөхөд илүү шинэлэг, тэс өөр зүйл рүү өөрчлөлт хийн гарч ирдэг... энэ бол зөвхөн шилдэгүүдэд байдаг чанар юм. Sufjan Stevens бол тийм л уран бүтээлч.!!!


Түүний шинэ цомог одоо маш өндрөөр үнэлэгдээд байгаа бөгөөд энэ оны шилдэгт өрсөлдөж мэдэх хэмжээний болсон байх гэж найдаж байна. Sufjan Stevens гэдэг нэрийг ямар ч офишил гритист листнээс олж харж болно гэдэгтэй эргэлзэхгүй байна.


READ MORE - Sufjan Stevens - The Age Of Adz (шинэ цомог)

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!