Уялдаа холбоо

31 October 2010


Анх блог бичиж эхэлж байхдаа нилээд урт, үг давтсан зорилго муутай бичлэгүүд бичдэг байжээ. Яваандаа бага багаар сайжраад товчхон агуулга сайтай, өөрийн санааг илэрхийлэх хэмжээний бичлэг оруулах хэмжээнд хүрсийм болов уу. Үүнтэй ижилээр бас анх хэдэн төрлийн л дуу хөгжимд баригдаж байгаад яваа яваандаа өөрчлөлт хийгдсээр, тэлсээр, хөгжмийн сонсгол дээшилсээр өргөн цар хүрээнд сонсдог болжээ. 
Өнөөдөр нэгэн хүнтэй танилцаад ярилцаж байхад хөгжим сонсогч хүний баруун тархи нь хөгжсөн байдаг болхоор хөгжим тоголдоггүй ба зүүн тархи бол үйлдэл хийдэг бүтээгч тархи байдаг тухай ярьсан нь надад маш их таалагдсан юм. Энэ ертөнцийг өөрчлөх гэж оролдохоосоо өмнө өөрийгөө өөрчил гэж бас хаанаас олоод уншчив бас нилээн миний философитой дүйж байгаа юм.

READ MORE - Уялдаа холбоо

Залуус ( +дуу )

Tribute to Hi-Fi Radio 98.9 маш амжилттай болж өндөрлөлөө. Залуусийн маань анх төсөөлж харж байснаас илүү гоё хэмжээнд болсон болов уу гэж бодож байна. Хүмүүсийн уур амьсгал болон нэгдэн нийлж хуучин цагаа Hi-Fi Radio-гаа дурсан нэгэн оройг хөгжилдөн өнгөрөөх гэсэн зорилго биелсэн болов уу. Мороожин ловерс клубынхан маань бүрэн бүрэлдэхүүнээрээ офтоороо цуглан дээрээс нь санаа зорилго нэгтэй хэдэн найзууд нэмэгдэн доргицгоов. Парти тараад Зулаа эгчийнд очиж үргэлжлүүлсэн бөгөөд үүр цайтал хөгжмийн талаар ярилцан хөгжилдөж Их хотын шинэ өглөөг Зайсан толгой гарч угтацгаалаа. 
Анхны юм гэдэг алдаа оноотой байдаг ч өчигдөр болсон партины хувьд тэхдээ алдсанаасаа оносон нь их байсан болов уу. Инди хөгжим сонсдог залуусын маань хувьд ойрд болоогүй шинэлэг бас сайхан орой болж чадлаа. Hi-Fi Radio-гийн Нацгаа ахын сэтгэлийн хөөрөл, онцлог дуугаралт , онцгойлон бүгдэнг нь гэсэн тэр сэтгэл хүн болгоны зүрхэнд тод үлдсэн байх гэж найдаж байна. Партинд хүрэлцэн ирсэн бүх найз нөхөд, бүх зочид хөгжим ухан сонсдог сонсогчиддоо баярлалаа. "Та наргүйгээр бид нар үгүй" гэдэг шиг хүмүүсийн халуун дулаан хүсэл дунд их хотын инди парти амжилттай боллоо.
  





READ MORE - Залуус ( +дуу )

Маргааш Tribute to Hi-Fi Radio 98.9

29 October 2010

Яригдаад байсан Tribute to Hi-Fi Radio 98.9 парти маргааш болно. Фасебоок дээр нийт урилга хүлээн авсан хүмүүсээс одоогийн байдлаар 174 хүн attend хийсэн байгаагаас харуул маргааш партинд ойролцоогоор +100 хүн ирэх болов уу гэсэн барагцаа байна. Парти зохион байгуулагчдын зүгээс өөрсдийн хөгжмийн сэтүүд, Дж Тамираагийн сэт, Радиогийнханд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ гэсэн зүйлүүдийг ерөнхийдөө бэлдээд байгаа... өөр зөндөө юм байгаа болов уу. За тэгээд маргааш  13-р хорооллын Freedom night -д оройны 18-цагаас цуглахыг хүсье. Цагаасаа хоцорч эхлээд чирэгдэл учруулаад байхгүй байх гээд найдаад байжий, ямартай ч 19цаг гэхэд бүгдээрээ ирцэн байвал уг нь зүгээр юм болов уу даа.


Энэ дашрамд гэдэг билүү тээ... Маргааш партин дээр Huuy-Haay блогыг мэддэг хүмүүс Болдоо бид 2той танилцаж болох юм шүү. Ямархуу нөхдүүд байгааг мэдэхгүй нтр гэж байхгүй ээ угасс тэнд тодорхой харагдах байхаа. хэхэ 
Танидаг, танидаггүй бүгдэнтэй нь  маргааш уулзая !!!


READ MORE - Маргааш Tribute to Hi-Fi Radio 98.9

Шинэ цомог буланд

28 October 2010


Блог нээгдсэн цагаас хойш нилээн олон цомгуудыг оруулсан юм байна нэгтгээд лист гаргавал маш олон болж байна. Үүнд зөвхөн 2010он гэдэг хязгаарлалт тавихад л иймэрхүү харагдах шинжтэй.

Доорх цомгуудыг одоогийн байдлаар оруулсан байгаа...

  • Arcade Fire - The Suburbs 2010
  • Beach House - Teen Dream  [2010]
  • Twin Shadow - Forget (2010)
  • Kings of Leon - Come Around Sundown (2010)
  • Gold Panda - Lucky Shiner (2010)
  • Toro Y Moi - Causers of Thi (2010)
  • Black Tambourine - Black Tambourine (2010)
  • Bombay Bicycle Club - Flaws 2010
  • Caribou - Swim [2010]
  • Ceo - White Magic 2010
  • Club 8 - The People's Record 2010
  • Crystal Castles - Crytal Castles - 2010
  • Gorillaz - Plastic Beach 2010
  • Here We Go Magic - Pigeons 2010
  • Midlake - The Courage of Others - 2010
  • Sleigh Bells - Treats 2010
  • The Black Keys - Brothers [2010]
  • Pavement-Brighten The Corners-Nicene Creedence Edition-2008
  • The Black Keys - Brothers [2010]
  • The Drums - The Drums (2010)
  • Tokyo Police Club - Champ (2010)
  • Wild Nothing - Gemini - (2010)
  • Girl Talk - Feed The Animal 2008
  • The Radio Dept. - Clinging to a Scheme [2010]
  • Thieves Like Us - Never Known Love 2010
  • Sambassadeur -  "European" 2010
  • MGMT – Congratulations (2010)
Зарим нэгнийх нь линк болохгүй байж магад хэрвээ үнэхээр татмаар байгаа бол санаалаа хэлээрэй... засаад тавиад өгнөө.
READ MORE - Шинэ цомог буланд

Toro Y Moi - Causers of This (+цомог)

Toro Y Moi  бол ойрноос бас нилээн хүчтэй гарч ирж буй уран бүтээлч юм. Түүний шинэ цомог томоохон сайтуудад чамгүй өндрөөр үнэлэгдсэн байгаа бөгөөд өшөө ч илүү өсөх хандлага ажиглагдаад байгаа гэхэд болно. You Hid гэдэг дууг нь  "Chillwave гэдэг чинь утгаараа энэ шүү" гэж дүгнэлт өгөх хэмжээнд Болдоод таалагдсан байсан. Болдоогын таалсан хөгжимнүүд ч бас эвгүй байдийн шүү, цаа чинь эвгүй гардаа нтр хэхэ. За тэгээд энэ цомог бүгдэд нь таалагдах байх гэдэгт эргэлзэхгүй байна. Чихийг чинь нилээн сайн хөгжүүлэх байх шүү. 



Татах линк :  Toro Y Moi - Causers of This торрент
    
READ MORE - Toro Y Moi - Causers of This (+цомог)

Онцлог

27 October 2010


Юутай ч дээрх зурагны талаар авч ярихгүй бол болохгүй нь нтр. Авч яриад байх ч юу байхуудээ дотоожгүй л хүүхэн байна өөр юм алга нтр. Гол нь цомгийн нүүрийг ингэж гаргавал хүмүүсийн анхаарал татах юм болов уу. Орос эмэгтэй хамтлагуудын цомгын нүүрүүд бол бас л бөөн шалдан гарууд байдаг шд. Улсаараа шалдан юм шиг л баахан шалдан хүүхний зурагтай цомгууд нтр. Өөрийнхөө бөгсөн биенд сэтгэл хангалуун байдаг нөхдүүд бол иймэрхүү нүүртэй цомог гаргаж болох  шинжтэй. 


Star Slinger - Mixtape-д 2 ч дуу багтсан байгаа болхоор нилээн даж уран бүтээлчийн тоонд оруулчий... Instrumental Hip-Hop project гэдэг нь хамаа алгаа, дуу хөгжим нь чанартай учир.
Бусад хэд нь санаандгүй сонголт гээд орхий... би ч сайн мэдэхгүй юм байна оо.
READ MORE - Онцлог

Хувьсал


Хөгжим сонсох сонголт маань их хувьсчээ. Анх бол жоохон хүүхэд байхдаа элдэв юм хамаагүй сонсоол байдаг байсан бол дараа нь инди болоод рок болоод фолк болоол чилл аут болоод рэгги болоод тэгснээ бүүр электро болоод тэгээд ло-фа руу ороод тэгээд инди поп болж зөөлрөөд тэгээд бас фанк болоод гээл үү.... Ингээд хувьсаад байсангүй зүгээр тухайн үед ямархуу дуу хөгжим чихэнд наалдаж үлджээ гэдгээс шалтгаалан тэр чиглэл рүү нь ухаж явсаар нийтлэг олонлогын хөгжимнөөс бүүр ангид орших болсон бөгөөд чанартай гэж өөрийн дүгнэлтийг тавих хөгжимд дурлах болсон юмуудаа. 


Micah Smith and mirf - Эндийх нилээн чадварлаг санагдсан бөгөөд шинэ цомог нь гарсан харагдсан.
Cut Chemist - Мэддэг хүмүүс нилээн их байдаг болов уу. Энд оруулсан дуу шинэ project- ийн дуу юмуудаа.
MillionYoung - гээд листүүдэд гарч ирээд байгаа хамтлаг байгаа. Ямар ч гэсэн дажгүй юм хийдийм шиг байгаам. Чиглэл нь : chillwave, electronic 
READ MORE - Хувьсал

Live Performance 3



Twin Shadow *ийн талаар энэ онд магтаал дуусахгүй ээ нтр. Ямартай миний чихэнд тун ноцтойгоор халдсан даж хөгжим бол түүнийх байсан. Цаашдаа энэ эрчээ алдахгүйгээр чих рүү минь довтолсон нтр уран бүтээлээ хийнэ гэдэгт найдаж байна. Ийм сонсгол ч хэр баргын уран бүтээлчид заяахгүй л дээ. Онцгой гэхэд онцгой гар даа. 



Twin Shadow *ийн амьдаар дуулж байгааг анх харжаагаач аймар таалагдав. Зэвүүн байнадаа Washed Out мэтийн нөхдүүүд ч бас эвгүй шаадийн шүү нтр.
Өө нээрээ энд бас Castle In The Snow дууны амьд видео нь байна гэхдээ... хамтад нь оруулахаар болохгүй байнаа. линк нь оруулчий доо. 





READ MORE - Live Performance 3

Хэний ч мэдэхгүй нөхдүүд ( +дуу )

2009.12.31ны өдөр Монголын цагаар 11:00 цаг, миний байсан газрын цагаар бол 2010оны эхний өдөр 00:00 цаг... Он солигдоход Германи, Итали, Англи, АНУ, Хятад, Солонгос, Веьтнам гээд улсын хүмүүстэй 9-8-7-6-5-4-3-2-1 Happy New Year гээд орилоод Шинэ жил, Шинэ он гээл аягүй интернэшнил шинэ он гарч билээ. Он солигдоод ээж рүү гээ залгаад Байна уу, Ээжээ шинэ жилийн мэнд, хүү нь 2010оноос мэндчилж байна гээл. Ээж за нэг жилийн цаана яваа хүү минь гээл... Хуучны дурсамж  сэргэж нтр.


Alexander Ebert-ийг айхтэр лаг гар гэж дуулсийн, гэхдээ нээх их онцгойрч харагдсаныг нь санахгүй л байна.  Яваандаа дуулдах байлгүйдээ.Энэ дуу нь лав дажгүй юм билээ.
Small Black бас нилээн дуулдаад байгаа, энд тэнд дүгнэгдээд үнэлэгдээд л байгаа одоо блог дээр 3дуу нь орсон байгаа нэгтгээд сонсоод үзээрэй.  
Үлдсэн шинэлэгүүдийн хувьд бол зүгээр л тээ хальт сонсолтоор сонгогдсон дуунууд нтр. 


READ MORE - Хэний ч мэдэхгүй нөхдүүд ( +дуу )

Шинэ дуу

26 October 2010


За ойрд шинэ дуунууд гэсэн буландаа дуу нэмсэнгүй юмуу даа. Урьд нь бол бөнбөгдөөд л байдаг байсансан. Өнөөдөр нэгэнт ингэж бодсон, ер нь нилээн даацтай хэдэн юм барьж аваад дуунууд оруулнаа. 5-5аар нь хуваагаад хийгээд байвал дээр юм болуу гэж бодлоо. Чихэвчээ зүүгээд хажуудах орчноосоо тасарч байгаад л хэдэн час хийсэн бичлэгүүд оруулаадхий.

Belle & Sebastian - Write About Love
Sharon Van Etten - Don’t Do It 
Film School - Heart Full of Pentagons
Houses - Endless Spring
Houses - Reds

Houses харин нилээн дажгүй уран бүтээлч байна. Huuy-Haay mixtape багтсан Soak It Up аас эхлээд хөөгөөд нилээн сонслоо дажгүй юм байна таалагдлаа. 
Sharon Van Etten -ныг бас дажгүй гэж боддог, гэхдээ хэт зөөлөн уянгын болхоор тийм ч их сонсгол таарахгүй байгаам. Sharon Van Etten шинэ цомог нилээн өндөр үнэлгээтэй байсан харагдаж байсан.
Belle & Sebastian -ны шинэ цомог нээх гоё бол болоогүй санагдсан,татах хүсэлтэй хүмүүс байвал оруулж өгч болно шүү.




READ MORE - Шинэ дуу

Huuy-Haay group (facebook)

25 October 2010

Дэлхий дээр хамгийн их хандалттай сайт бол www.facebook.com  яахын аргагүй мөн билээ. Тийм ч үүднээсээ фасебоок дээр хүмүүс өөрсдийн боломж бололцоогоороо, эх дэлхийн мэдээлэл дунд, найз нөхдийн сонин хачин дунд өдөр болгоны цаг хором мөчөө өнгөрөөж байна. Сонирхолтой нэгэн зүйл хэлэхэд фасебоок сайтыг үндэслэгч нь 23настайдаа тэрбумтан болж байжээ. 
За яагаад ингээд гэнэт ийм хамаа намаагүй юм бичээд явчив аа. гэхээр фасебоок дээр  Huuy-Haay group  нээж байгаатай холбоотой. Нээх шалтгаан нь олон олон  хүмүүст өөрсдийн блогыг хүргэх зорилготой юм. Ямартай ч боломжоороо фасебоокт бичлэгүүдээ нийтлээд байх тул та бүхэнд илүү ойртож очих болов уу гэж бодож байна. Чадах чинээгээрээ л хөдөлмөрлөж боломж бололцоог хайх юм даа.

Бидний блогын үүд хаалга та бүхний өмнө үргэлж нээлттэй байх болно шүү!!!
Таныг хүндэтгэсэн: Ganaz& Boldoo


READ MORE - Huuy-Haay group (facebook)

Kanye West - Runaway

Заза тэгхээр яах аргагүй Kanye West -ийн шинэ гарах цомог анхааралд өртлөө. Маш дажгүй гэхэд дажгүй цомог гарах шинжтэй байгаам шиг санагдлаа. Мэргэлжилтнүүдээс өндөр үнэлгээ авч байгаа ч харагдаж байна.
Хип хоп? Яагаад ч юм би нээх хип хоп сонсохгүй байхийг зорьдийн, зориод байх юм ч байхгүй л дээ. Зүгээр л нээх сонсдоггүй ийн, уг нь бол андерграунд хип хоп гаруудыг сонсоод байдаг ба Монгол хип хоп *ийг бол бас мэр сэр сонсоол байдаг юм. Опозит мэтийн нөхдүүдийн утга санаа нь дажгүй санагддийн. Гэхдээ нээх сүрхий гүнзгийрэхгүй л дээ. Ер нь бол бүх л хөгжимд дурлах хүсэлтэй ч гадаад хэл дээр хип хоп сонсоно гэдэг нэг л өөр санагдаад байдийн, юу ч дуулаад байгаа нь мэдэгдэхгүй хэмнэлд нь автаад байлтай биш, гэвч бас л харьцангуй ойлголт л доо. Гэхдээ бол дажгүй гарууд нь дажгүй санагдана аа. Дажгүй нөхдүүдэд бол нугасгүй дурлах үе ч бас мэр сэр гарнаа гарна.  


За юутай ч иймэрхүү сэт хэлбэрээр тавигдсан бичлэг үзэх л сайхан. Дуунуудыг нь сонголттой, харьцуулалттай сонсох боломж олгоно. Бас дээр нь нэг мөсөн мэдрэх хүсэл ч төрдөг юм.
READ MORE - Kanye West - Runaway

Gold Panda - Lucky Shiner ( шинэ тэсрэлт )

23 October 2010

Миний зүгээс энэ оны шилдэг цомгуудыг яаравчлан гаргий гэж бодохгүй байгаа. Учир нь он дуусахад нилээн хугацаа байна. Шинэ тэсрэлтүүд гарч ирэхийг харах хэрэгтэй. Тэрч үүднээсээ энэ оны шинэ тэсрэлт болсон хэдэн уран бүтээлчийн тоонд дахин нэг уран бүтээлч шинээр нэмэгдэн орж ирлээ. Өмнөх хэд нь хэн хэн байсан гэхээр мэдээж Wild Nothing, Ceo, Janelle Monae, Twin Shadow тэргүүтэй уран бүтээлчид юм. Энэ удаа бол  Gold Panda-г шууд онцлох уран бүтээлчээр нэрлээд дээр нь оны шилдэг цомогт оруулчихмаар санагдаад явчлаа. 


цомог татах: торрент - файлаар ер нь цаашдаа дагнахаар шийдсээн.
                       Gold Panda - Lucky Shiner
жич: татаж авахдаа Download locations хэсэгт байгаа 4 сонголтоос аль таарч байгааг нь татаарай.
                                        

READ MORE - Gold Panda - Lucky Shiner ( шинэ тэсрэлт )

How To Dress Well - Love Remains

22 October 2010


Энэ хамтлагыг анх сонссон хүмүүсийн чих өвдөнө гэдэгт итгэлтэй байна... ийм юм хэн сонсдийн гэж ч магадгүй шүү. Гэвч яг миний нөгөө яриад байдаг хөгжим ухан сонсдог сонсогч нар бол ийм хөгжим хүлээж авч чаддаг юм байгаам. Зүгээр нэг хүлээж авах ч биш бүүр ухаад хүлээгээд авчдаг гэхүүдээ. Lo-Fi  гэж сүүлийн үед хүчээ авах хандлагатай байгаа урсгалын төлөөлөгч болхоор нилээн хөөрхөн сонсгол шаардчина. 
Бас нэмээд хэлэхэд энэ цомог сүүлд гарсан цомгууд дундаас цахиур хагалах шинжтэй байгааг онцлон хэлий. Lo-Fi +Rnb гэж гаж юм гарч ирциймуудаа тэр чиглэлийн юмнууд ажиглагдах байх аянаас нь салгаад сонсоод үз тэгүүл нилээн рнб руу сонсогдох шинжтэй.
Татах:  бас л торрэнт-ийг нь оруулчий энэ нь хэн хэндээ амар юм.

READ MORE - How To Dress Well - Love Remains

Kings of Leon - Come Around Sundown

21 October 2010

Хүн хүний сонсгол өөр өөр байдаг... ямар ч уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлээ хэзээч муу болсон гэж боддоггүй. Угасс хүмүүст өөрсдийн чадварыг худалдаж амьдардаг уран бүтээлчид болгон хоолтойгоо залгах гэж, дотоод ертөнцөө нээх гэж, амьдралд юу мэдэрч байгаагаа бусдад хүргэх гэж, бусдыг ойлгуулах гэж... олон шалтгаанаар уран бүтээлээ туурвидаг. Нэгэн хэв маягт баригдсан хүлээстэй уран бүтээлч байдаг гэдэгт би итгэдэггүй. Хөгжимд дуртай болоход минь хамгийн их нөлөөлсөн  Kings of Leon - доо үргэлж талархаж явдаг, амьдралын эцсийн мөч хүртэл миний хамгийн дуртай хамтлаг хэвээр байх болно. Энэ цомог хэдий мэргэжилтнүүдээс тааруухан үнэлгээ авч байгаа ч..... Only By The Night -ийг бас санах хэрэгтэй анх гарахад нь 2,3дуунаас өөрөөр ярихгүй байсан мөртлөө явцын дунд чангараад Kings of Leon хамтлагыг түүхэнд дэх том шагналд хүргэсэн шүүдээ. Миний хувьд бол энэ цомог цаг хугацаа өнгөрөх тусам чангарч хүмүүст үнэлэгдэх болно гэдэг байр суурьтай байна.

 Kings Of Leon - The Face

Kings of Leon - Beach Side


Татах : Kings Of Leon - Come Around Sundown (жич: энд тэнд шарелээд тавихаар устгачих байх торрент-г оруулчий )

Нээрэн зарим  хөгжмийг халаалттай сонсоход илүү их мэдэрдэг тал байдын. Ганц 2 пиво уучаад тагтан дээрээ сандал тавиад гадагшаа хараад суухад зарим хөгжим чих рүү ухан ордог юм шүү. (туршихад илүүдэхгүй ээ)
READ MORE - Kings of Leon - Come Around Sundown

Хуучны мэдрэмж

 Дандаа шинэ бүхэнд дурлаж амьдрах гэдэг бол хүн болгоны хүсэл хэдийч, хүн болгон шинэ зүйлээс илүү хуучны зүйлсдээ илүү хайрладаг болов уу. Миний мэдэхийн надад нилээд удаан хадгалагдаж байгаа цомгууд л хамгийн мэдрэмж төрүүлдэг шиг санагддийн. Дурсамжин дунд булагдсан тоостой хэдээ эргүүлэх сайхан гэж. Яг үнэндээ бол надад оригнал нь тун ховор зуны байшингийн систем хөгжим дээр тавьдаг хэдэн бичсэн цомгууд маань тун чиг даж дуугаранадаа. 20-р зууны 2дахь хагас гэдэг нэртэй цомог бас байдийн билээ. (Тэр үедээ л бичсэн цомгоо тэгж нэрлэж байждээ.) 

New Order - Ceremony
The Pretenders - Back on the Chain Gang 
The Smiths - Cemetry Gates
English Beat - Save It For Later
Embrace - Nature's Law
READ MORE - Хуучны мэдрэмж

Tribute to Hi-Fi Radio 98.9

19 October 2010

Indie Party
Tribute to Hi-Fi Radio 989.

Дэлхийн болон Монголын хамгийн шилдэг, шинэ, хуучин, ховор, чанартай дуу хөгжмийг 5 жилийн турш бид бүхний сонорт хүргэж, сонсогч бидний хөгжмийн боловсрол, мэдлэг, мэдрэмжид үнэтэй хувь нэмэр оруулсан Hi-Fi Radio 989-ийн гайхалтай хамт олондоо сонсогчидийнх нь зүгээс талархал илэрхийлье!

10сарын 30нд 18:00 цагаас: “Freedom” night club (13-р хороололын зах руу урууддаг замд)
Tax:2000
Зохион байгуулагч - “Moroojen” Lovers Club


Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр орж харна уу : http://www.facebook.com/event.php?eid=111488488915072



READ MORE - Tribute to Hi-Fi Radio 98.9

Мороожин клуб

 
Санаачлагч байна гэдэг сайхан, бүтээгч байна гэдэг сайхан зүйл юм. Амьд хөгжимд дуртай хайртай, ухан сонсдог олон залуус маань өөрсдийн зүрх сэтгэлийн дуудлагараа нэгдэн нийлжээ. "Мороожин" гэх нэртэйгээр өөрсдийн бяцхан клубынхаа эхлэлийг тавьж өөрсдийн зүгээс нийт хөгжимд хайртай залуустаа зориулан энэ сарын 30-ны өдөр Инди парти хийхээр болсон байна.  

Хаана хэзээ ч залуус дур сонирхолдоо хөтлөгдөн ямар ч бэрхшээл зовлонг үл хайхран нэгдэн нийлдэг нь залуу хүмүүсийн цусанд байдаг шинж билээ. Амжилтын тал нь эхлэл гэдэг сайхан уриа шиг ямартай ч өөрсдийн клубын эхлэлийг тавьж чадсан андуудтай баяр хүргэе.!!!!!!!!!
Цаашдын зам мөр, үйл ажиллагаа нь гэрэлтэй үргэлж гэрэлтэй байг.!!!


READ MORE - Мороожин клуб

Эргэцүүлэл

06 October 2010


Амьдрал гэдэг зүйл их олон хувирдаг юм шигээ нэг хэсэг сэтгэл санаа сайхан, нилээн яваад ирхээр хаа хүрч зогсох уу гэсэн шиг чихэнд наалдсан хажуугаар өнгөрсөн үг шиг л сэтгэл гонсойлгож нтр... Амьдралд урам хугарах, сэтгэлээр унах үе олон байдаг ч бас баярлаж хөөрөх, сэтгэл догдлох үе дутахааргүй их байх юм. Саяхан кино үзээд суужийсан зовлон шаналал, баяр жаргал бүгд л цаг нь өнгөрхөөр яваад өгдөг юм гэсэн үгсийг сонсоод их л юм бодох шивдээ. 

Амьдралд хүн бүрт өөр өөрсдийн гэсэн зам мөр байдаг ч юм шиг санагдах үе байх юм. Юу юун дээр тэгж бодогддог вэ гэхэр жишээ нь: хар багаасаа тооны хүн, математикийн хүн болох гэжаагаам шиг их мундаг явж явж явснаа нэг мэдэхэд солонгос хэл сурч байсан, тэгснээ ер нь гадаадад амьдрал байна гээд гадаадад амьдарахаар шийдэж нтр, тэгээд хүссэн гадаад руу яваад тэнд ч бас адилхан юм гэдгийг мэдрээд буцаад ирсэн. Одоо тэгсэн бас өөрийн хүсэж байсан мэргэжлийн ангиасаа гарчлаа, уг нь бол давхар сурах хүсэл ч их байлаа, их байлаа ч гэждээ надаас шалтгаалахагүйгээр шийдэгдчихлээ. Өөрөөр бол одоо буцаад нэг тийшээ явмаар санагдаад байх юм. Энд амьдрал алгаа гэж ч хэлмээр санагдаад. Энэ бүхэн надаас тийм ч их шалтгаалахгүйгээр өөрийн аясаараа болоод байгаам шиг байхийн. Би ч сонголтыг хийж, ирээдүйгээ төлөвлөөд байсан юм алга. Хүний хувь заяа нь юм байлгүй... Аяндаа л өөрөө шийдэгдчих  юм. 

Одоогоос 7-н сарын өмнө эрх чөлөөтэй өөрийн түрүүвчээ түнтийлгээд, хүссэн юмаа тооцоолоод авчих боломжтой нэгэн явлаа. Одоо тэгсэн ээж, эгч 2ийн хаялага доор паразит болсон нэгэн амьтан болж хувирлаа. Ингэж хувирах хооронд зун өнгөрсийн, зуны хэдэн сар сайхан л зугаацлаа, Амьдралдаа анх удаагаа сурсан эзэмшсэн зүйлээрээ буюу оюуны хэрэгцээ болсон хэлний мэдлэгээрээ бага биш хэдэн цаас олж үзлээ. Даанч тэр бүхнээ өөрийгөө зугаацуулахад хайр найргүй үрсэндээ. Ингээд өнөөдрийн би гэдэг хоосон шалдан гуя гарч ирлээдээ нтр. Эцсийн мөчид хүн өөртөө хайргүй, эсүүл хайртай байдаг юм байна гэдгийг би яс махаараа уг нь гадаад гээд байгаа газарт ажилчин анги байхдаа сайн мэдэрч билээ.


Одоо сарын орлогын тухай их бодох боллоо. Тогтмол орлоготой байхгүй бол хүний хэрэгцээ, амьдрал үнэндээ хэрэг алга... Хамгийн новшоор ярьвал одоо төрийн албан хаагчдийн цалин нэмнэ гэнээ, тэгхээр чинь бүх юм өснө, өсхийнхөө хирээр орлогогүй хүмүүсийн амьдрал бүр л хэцүүдэнэ. Над мэтийн амьдралын паразит нөхдүүд бол бүүр л сүйрнэ гэсэн үг болжийно. Энэ бол эдийн засгийн ерөнхий хэрэгцээ нтр. Мөнгөгүй хүн юу ч хийж чадахгүй үнэн өрөвдөлтэй байдаг, хамгийн арчаагүй байдал бол мөнгөгүйн зовлон ч юмуу гэмээр арай тэгж болохгүй ч гэсэн санхүүгийн асуудал шийдэгдээгүй цагт амьдрах утга алгаа. 

Асуудал зовлон, хувь тавьлангийн талаар бодох юм. Энэ бодол хаана хүрч эцэслэх вэ ? Хаа ч хүрэхгүй болуудаа тээ. Хүн хөдөлмөрлөж байж л мөнгө олно, хөдөлж байж л ам тосдоно... Тиймээс ямартай ч хөдөлж, хөдөлмөрлөхгүй бол энэ амьдрал нэг л бишээ. Одоогийн байдлаар миний амьдрал гэдэс цатгалан, өмсөж зүүх юмтай, пиводах зугаацах мөнгөтэй байгаа ч энэ бол миний амьдралын паразит хэсэг харагдаж байгаа гэхүүдээ. Өөрийн чадлаар гэх нь хаашаа ийн өөрийн өмсөж зүүх, идэх уух, наргиж цэнгэх , хэрэглэх зүйлээ өөрөө авчдаг болчуул... болчуул гэж дээ уг нь тийм байсийн, одоо байхгүй болцийн, эргээд тийм болгуул л энэ амьдрал биш байдалаас гарч чадах юм шиг байна. 

Нааг их олон хүн таньдаг байх миний эргэцүүлээд байгаа нь хаашаа ийн, энэ эргэцэн бичлэгийг уншаад суух завтай хүмүүсээ ийм юм уншиж байхаар, ажил олж хийгээд хөдөлмөрийн хөлсөө аваад тэрүүгэээрээ амьдар... тэгүүл л тэгээд болох юм шиг байна. Тэхгүй бол амьдрал нэг л бишээ !!!

READ MORE - Эргэцүүлэл

Live Performance 2

03 October 2010


Болдоогийн эхлүүлсэн амьд тоглолт гэдэг буланг их дэмжиж байгам. Тэгээд юу оруулах вэ? гээд хайгаад явжийсан чинь харин ээ миний муу энэ жилийн ганц хайр дурлал болсон хамтлаг маань гээл элийрчихгүй юу хэхэ. Wild Nothing маань харин амьдаараа тоглосон гоё бичлэг оллоо. Эднийхийг амьдаар нь нэг очоод сонсчуул л тээ, хөгжим ухдаг гарын хэрэг бүтэх гээд байхийн нтр.  Love in Dreams *д энэ жил бүүр ухаангүй дурласан шүү нтр.




  
READ MORE - Live Performance 2

Шинэ мэдрэмж


Нэг хэвийн бус амьдралыг эрэлхийлэгч хөгжимд дуртай чихнүүдтэй хамт өдөр дутамдаа хамт байхыг хүсэвч... санаснаар болохгүй юм. Тэг зууны тэдэн хувийн үр дүн харагдах шахам байхад уртаас урт, гүн гүнзгий хөгжмийн дунд эргэлдэх шинэ мэдрэмжүүд төрөх юм. Хаана ч хэзээч үгээр илэрхийлээд байхийн аргагүй маш энгийн ойлголтуудын тухай, эцэс төгсгөлгүй маргаан дунд хөвөрсөн мэдрэмжүүд. үргэлжилсээр.

Энэ уран бүтээлчийн хувьд бол угасс дуртай стилээр тоглоод байгаа болхоор яаахын ч арга алгадаа.
Сүүлийн үед ийм хөгжимд их дурлах болжээ. Давтагдмал хэмнэлтэй нтр.
Зөөлөн дуу хөгжим ч бас аятайхан мэдрэмж төрүүлдийн.
Chromatics - Circled Sun

Mix -сэн дуунууд ч бас даж байдийн.
 The Radio Dept - Heaven's On Fire (Lo-Fi-Fnk Remix)

Цаашдаа нэг зүйл анхаарч байхаар шийдлээ... тэр юу вэ? гэвэл оруулж байгаа дуунуудынхаа талаар мөн дуу хөгжмийн талаар л зөвхөн бичиж байя гэж бодлоо. Урьд нь бол элийрэхдээ элийрээд байдаг тал их байсан одоо зөвхөн дуу хөгжим нтр. ( гэхдээ хааяа бас элийрнээ хэхэ ) 
READ MORE - Шинэ мэдрэмж

Jacool - Ирээдүйгээс ирсэн хүн(цомог)


Зиа зиа өөрийн блогын утга агуулгаас бага зэрэг хөндийрөөд нэг пост хийхээр шийдлээ. Учир юу вэ гэхээр би ганцхан л учиргүй рок, инди сонсоод байдаггүй хааяадаа бас элдэв төрлийн дуу  хөгжим сонирхож явдаг ухаантай. Тэр ч үүднээсээ өөрийн нэгэн андын шинэ гарах цомгийг та бүхэнд санал болгож байна. Хүн амьтанд хир зэрэг хүрсэн байдгыг нь сайн мэдкүү юм. Ямартай ч өөрийн хир чинээ, чадлаараа энэ урлагын их ертөнцөд цахиур хагалах хүсэл мөрөөдөл өвөртлөөд нэгэн цомгоо бэлтгээд хүмүүст хүргэх гэж байгаа анддаа амжилт хүсийдээ.!!!

 Jacool ийн тухай эндээс илүү мэдэж болох юм : Jacool MVP
READ MORE - Jacool - Ирээдүйгээс ирсэн хүн(цомог)

Гадаа бороотой 38 градус

02 October 2010


Гадаа бороотой 38 градус. Ойрийн биш ч гэсэн нэгэн цаг агаарын мэдээнээс сонссийн. Миний   тархи буруу хүлээж аваад шууд л маргааш архиар бороо орхийм байх гэж бодогджийсон нтр. Гадаа 18 градус цастай бас бороотой гэж гарсийн бас тэгхэд нь ямар хувцас өмсөхөө мэдхээ байгаад самгардаад өвөл зуны холимог амьтан болж билээ. Саяхан бас цаг агаарын мэдээнээс болоод бас нэг эвгүй байдалд ороод чичирж зогсохдоо, найзаасаа чи ямар цаг агаар хардаг вэ ? гэсэн чинь Үнэн цаг агаар гээд нэг телевиз дээр явдийн тэрнээс бусад нь худлаа нтр  гэж хэлдиййн... хаха хаха.Архиар бороо орсон өдөр өвлийн куртиктэй чичрэлт хийгээд явж байснаас Үнэн  цаг агаарт итгий л гэж бодлоо.  

Нэг төрлийн паус авалттай байх хэрэгтэй ч юм шиг. 

Заан ч бас зүрх сэтгэлтэй амьтан шүү уйлаад л хөөрхий... Тэмээ, хандгай, баавгай гээд бүх том биетэй амьтад аягүй мэдрэмтгий зүрх сэтгэлтэй. 

Хамгийн ойроос харсан дүр төрхөнд аймаар дуртай... 
Shimmering Stars - I'm Gonna Try

Өнөөдрийн хувьд  хамгийн гайхалтай байж болох дуунуудаа сонголоо. Ойрын хугацаанд сонсолт хийсэн бүх дуунуудаас түүлээ шүү. Одоо дахиад нэг пост нэмчээд болийдоо. Нэг дор 5пост бол хурцаднаа.
READ MORE - Гадаа бороотой 38 градус

Улбар шар + Цэнхэр = Хар


Миний нүдээр бол улбар шар + цэнхэр =  хар байх юм шиг санагдаад байдийн. Яагаад ч юм тээ тэгж л санагдхийн. Бид бүгдээрээ хөгжимд хайртай бас хайргүй нтр. Би гитарчин бас гитарчин биш нтр. Би бол хөгжимчин, хөгжимчин биш нтр. Миний мэдэх Сүхбаатарын талбайн хөшөөг авч хаяцан ч байх шиг нтр. Энд тэнд миний мэдэхгүй их юм болж өнгөрчийнөдөө нтр. Адилхан нэртэй хүмүүс ч бас андуурагдаж эндүүрэгдээд байхийн нтр. Танил царайтай хөөрхөн энхрийнүүд хажуугаар зөрөөд байхийн нтр.

Шалтгаантай байжийж л ямар нэг юм хийдийн, тэдгээр нь бүгд бас зорилготой байдийн.

Би боддийн онцгой хэн нэгэнтэй учруул энэ амьдрал бүхлээрээ өөрчлөгдөх байхдаа гэж.

Эргэж бодоход харамсахаар зүйлүүд өч төчнөөн байдийн гэвч тэгээд болоод өнгөрсөн цаг хугацааг яах билээдээ.

Диамонд Ринкс харин их таалагдаж байгаа уран бүтээлч байгаамдаа. Нэг юм дуулгаж мэдхээр л санагдаад байгаам. Бас нээрэн Ариал Финк'с Хаунтед Графитти-г нэг тэслэх цаг нь ирсэн баймаар даа 2010оны цомог нь их сайн болсиймсан - цаг үеээсээ түрүүлсэн ч гэмээр юмуу.



READ MORE - Улбар шар + Цэнхэр = Хар

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!