Шинэ сонголт +

28 September 2011


Ерөнхий хөгжмийн хөтөч болсон хэдэн сайтуудыг ухаваас ерөнхийдөө хэдэн мэддэг танидаг сайхан нэрнүүдээ түрүүлж харах юм. Хөгжим + хөгжим, үргэлж шинэ сонголтонд дурлахыг хүсэж байх нь тийм тааламжтай биш ч гэлээ. Huuy-Haay блог бол шинийг эрэлхийлэх чиг шугамтай болохоор энэ удаа ч мөн адил шинээр санал болгох хэдэн хөгжим байна. Сонсоод таалагдсан хэдээ татаж аваад сонсоорой. Одоо хүртэл татах учирыг нь олоогүй хүмүүс яваад байгаа сурагтай. Уг нь бол учирсаад байх юм байхгүй шд. Ердөө л Firefox browser дээр элдэв юм суулгахгүй "шинэ таб" нээхэд л татагдаж байгаа шдээ. Ердөө л энэ шүү дээ хэхэ. 
/Нээрээ  энэ зураг хөөрхөн байгаа биз.... Аягүй хөөрхөн нтр. /
Korallreven - As Young As Yesterday
Baths - "Lammicken (Braids Cover)"
Youth Lagoon - Afternoon
Summer Camp - "Better Off Without You"
Wild Beasts - "Thankless Thing"
READ MORE - Шинэ сонголт +

Gui Boratto - III (2011)

25 September 2011

Gui Boratto гэдэг уран бүтээлчийн талаар үнэндээ мэдлэг хомс юм. Ер нь яг ийм төрлийн хөгжим барагтай бол сонсдоггүй болохоор мэддэг ч юм бараг алга шиг байна... Хэдий мэдэхгүй ч гэлээ, энэ хөгжмийг онцлох болсон нэгэн шалтгаан байна. Учир шалтгаан нь юу гэвээс миний шинэ танилын хөгжмийн зөв сонголтын нөлөө гэж хэлж болох юм. Хүний эргэн тойронд байгаа хүмүүсийн хүрээлэл дунд заримдаа шинэ сонголт, шинэ үзэл санаа, шинэ цэнэгтэй хүн орж ирэхэд маш амархан дасан зохицож болдийн байна. Хамгийн их хүсэл, дотно мэдрэмж гээд л ертөнцийн хамгийн гэж тодорхойлолт авч болох зүйлийг хэн нэгнээс бас өөрөөсөө мэдэрч болох тухай... Өөрчлөлт байгаа газарт, өөрөө байгаа гэдгээ мэдэрч чаддаг гэх мэт амьдралд нөлөөлөх хүчин зүйлсийн талаар ухаантай яриа болон шинэ хөгжим... +Минимал !!!
Gui Boratto - Flying Practice
Gui Boratto - Soledad


READ MORE - Gui Boratto - III (2011)

Монгол дуунууд

24 September 2011


Янз бүрийн л хөгжим сонсож явдаг ч, монгол дуунууд сонсохгүй яваад байдаг тал бий.... Гэвч тэгээд зарим нэг дуунуудыг сонсоод таалагдвал тэгээл цааш нь сонсох хүсэл төрдөг. Гоё муухай нь нээх хамаатай биш өөрт гоё санагдсан дуунуудыг л сонсоход эх хэл, сайхан мэдрэмж төрүүлэх юм даа. Байнгын аялгуу сонсдог хүнд сайхан үг, гоё  бодлууд, зүйрлэлүүд гээд л сэтгэлд сайхан санагдах юм. Цааш цаашдаа хэдий ховор ч гэлээ, сонсдог хэдэн монгол дуунуудаасаа оруулж байхаар шийдлээ. Эх орныхоо сайхан дуу хөгжимөөр сэтгэлээ баясгая л даа нтр.

Энэ ТВ Коктейл*ын дуунууд нь дандаа регги маягын болдог болж... сайхан л болж. 


READ MORE - Монгол дуунууд

Blood Orange - Coastal Grooves 2011

22 September 2011

Blood Orange* ийг яагаад хүмүүс нээх сонсохгүй байдгийг ойлгохгүй юм. Надад лав сайхан хөгжим шиг бодогдохийм. Эсвэл энэ хүмүүс хэтэрхий бусдаас тасарчаад ийм төрлийн хөгжим сонсохоо байцан юмуу. Заавал тэхдээ бусад хүмүүс сонсож байх албатай ч биш лдээ.  Зүгээр л хөгжим сайхан байхад, тийм биш байна гэж хэлэх нь утгатай биш.. Энгийн ойлгомжтой, хөнгөн байх нь тийм ч сул хөгжмийн шинж биш байлтай. Ямар нэг зүйлийг үнэлж дүгнэхдээ юуг нь баримтлаад байгааг заримдаа ойлгохгүй юм. Хамгийн гоёд нь хамгийн сул үнэлгээ өгч, хамгийн зусарч хуурамч хөгжим маш ихээр таашаагдаж, хамгийн ойлгомжгүй нь хамгийн өндөрт хүрч байгаагийн учир зангилгаа, шалтгаан нь юу байна вэ? Сайхан муухай гэсэн 2 туйлын зөрөө тийм л их байдийм байхдаа. Хөгжим л хамгийн чухал байх болохоос хоосон даган дуурайлал, сайхан дүр төрх, сэтгэгдлүүд тийм чухал байдийм уу даа....  Бүү мэд.
READ MORE - Blood Orange - Coastal Grooves 2011

Lindsey Buckingham - Seeds We Sow (2011)

18 September 2011


Lindsey Buckingham *ийг мэддэг болоод тийм ч удаагүй  гэдгээ онцлон хэлье. Анх буюу энэ жил дөнгөж "Trouble" нэртэй дуугаар нь танилцаж байсан гээд бодохоор дэндүү хожим олж мэдсэн болж таарч байна. 1981 онд хийгдэж байсан, уран бүтээлийг одоо үед сонсоод дэндүү их шимтэн дурласан минь анхных байлаа  гэж хэлэхгүй. Хуучны хөгжим гэдэг хуучрах тусмаа өнгө орж байдаг ч юм шиг санагддаг үед таарсан болохоор Lindsey Buckingham их содон сайхан дуу хөгжим мэт. Гэхдээ миний хэтрүүлэг шиг тийм айхтар лаг хөгжим биш лдээ нтр. Гэхдээ бас тийм ч хуучирсан хөгжим биш нтр хэхэ. Бөөрөнхийлж бөөрөнхийлж байгаад хэлэх гэсэн зүйл бол Lindsey Buckingham - Seeds We Sow (2011) маш гоё болжээ. 2 бүтэн сонсож үзээл шууд чихэнд хүрлээ. Зөөлөн сайхан хөгжим, зөөлөн хөнгөн хөгжим... сонсоод таалах байх. Хуучны мэдрэмж, хуучны хөгжим.

READ MORE - Lindsey Buckingham - Seeds We Sow (2011)

Das Racist - Relax 2011

2010 онд Das Racist - Sit Down, Man цомог гарч байхад олж сонсоод надад тохирсон хип хоп байна гэж шуудхан л хүлээж авч байсан санагджийна. Өнгөрсөн жилийг бодвол энэ жил нилээд хэдэн хип хоп цомог олж сонслоо. Ерөнхийдөө бас ахиц гэж хэлц болох юм. "Shabazz Palaces - Black up" цомгыг олж сонссоны дараах хамгийн сайн хип хоп бол мэдээж миний дуртай  Das Racist - ийн "Relax" цомог болж таарч байна. Ерөнхийдөө хүмүүс хэзээ анх, хэрхэн яаж хүнд хүргэж гэж оролдлого гаргаж байсныг харчаад дараа нь дуугарч байх нь илүү ойлгомжтой байх. Хип Хоп хөгжимний үг чухал ч гэлээ, дууны өвөрмөц байдал, хийц, чанар гээд л бүгд л нэг цогц байгаа тохиолдолд  хэн ч байсан татагдах дурлаж сонсох нь ойлгомжтой юм шиг санагддийн... Цааш цаашдаа Das Racist, Shabazz Palaces  гэх мэт гоё хөгжимтэй их таарна гэж бодож байна... 

Das Racist - Sit Down, Man цомог

READ MORE - Das Racist - Relax 2011

Tycho*s

17 September 2011


Tycho*ийн шинэ цомог гарахаар уг нь онцлоё гэж бодож байсан ч, хүмүүс худлаа нээх мэддэг хүн шиг ярилаа нтр гээд сүүлд тэгээд байдаг болохоор яахуу эртхэн би Tycho*г мэднээ гээд сануулаад хэлчие дөө нтр. Нээх хүмүүсээс тасраад байдаг уран бүтээлч биш ч, нэг хэсэгтээ л сонсуулчихаар гоё хөгжим мэт санагддаг.Бас бус хүмүстэй ярилцаж байхад ерөнхийдөө бол бараг мэддэг л юм билээ дээ. Хүмүүс минь нэг нэгнээсээ давж ярих гээд байлгүй зүгээр л сайхан хөгжмийг хамтдаа сонсож болдоггүй юмуу тээ.. Заавал нэг хөөрхөн болж харагдах гээд зүтгээд явах юмдаа хаха.
Цаашдаа ер нь зарим нэг IDM сонсдог нөхөдтэй хэл амаа ойлголцох хэцүү болж ирж байна шүү.

READ MORE - Tycho*s

Wilco - The Whole Love (2011)

13 September 2011

Wilco-г мэддэггүй хүмүүс ер нь байдаг гэж бодохгүй байна. Хай-фай радиогаар дамжуулаад мэдэж авсан хүмүүсийн тоо маш их байдаг юм шиг санагддаг. Нэг хэсэг бол байнга шахуу л сонсдог болцон байсан хэдэн дуунууд нь одоо хүртэл чихэнд үлдэж. Хуучны  хөгжим гэж хэлж болох хэмжээнд дурсаж ярих мэт болчоод байсан Wilco-хон дахин нэг цомог гаргаж үзэхээр шийдчээ. Ямар нэг үнэлэлт дүгнэлт өгөх гэж бодохооос илүүтэйгээр Wilco -г мартах шахсан хүмүүст эргээд нэг сайхан дурсамжийг нь сануулчих юмсан гэдэг хүслээр Wilco - The Whole Love (2011)  цомгыг нь оруулж байна. Сонсоод л үзэцгээе...
Wilco - Dawned On Me
Wilco -  “I Might” 

Сонсох дуртай байж... ямар ч сонголтгүй сонсдог дуунууд.
Wilco - Impossible Germany
Wilco - Jesus, Etc.
READ MORE - Wilco - The Whole Love (2011)

Санал болгох нь "Colleen Green"


Colleen Green- ийг мэдэх болоод нилээд хугацаа өнгөрчиж. Нээх тийм айхтар хурц хөгжим хийж, хүмүүсийн анхаарлыг татдаггүй боловч тэрүүхэн тэндээ өөрийн гэсэн хөөрхөн хөгжим хийдэг сонсууштай уран бүтээлч. Ерөнхий дуугаралтын хувьд  ло-фа гэж болохоор ч, синт  талын юм ажиглагдаад байдаг. Тун удахгүй шинэ ЕР  цомгоо гаргаж байгаа юм байна. Нээх гүн гүнзгий хөгжим биш ч ямарваа нэг хөгжмийг хүмүүс ямар орчинд сонссоноос шалтгаалан хүлээж авах нь өөр байдаг шиг, таньд ямар санагдахыг бүү мэд.
Нэмээд 3 дуу хачир болгоё... Сүүлийн үед жоохон чиг шугамаасаа хальтрах гээд байгаа тал байгаа, энийгээ хурдхан засна аа нтр.

READ MORE - Санал болгох нь "Colleen Green"

Их мэдэгчид...

12 September 2011

Бусад хүмүүсээс арай өөр хүсэл сонирхолтой болчихоороо бусдаас өөрийгөө давуу гээд бодчих дуртай хүмүүсийг "Их мэдэгчийн бүртгэл"-д бүртгэж авч байхаар шийдлээ. Амьдрал хэдэн зуун мянга сая өнгөтэй байхад өөрсдийн харах гэж хүссэн өнгөөр ертөнцийг хараад эргээд бүх өнгийг үгүйсгэх гэж оролдох хүмүүс минь та нар бол бүгдийг мэдэгчид....Хэн нэгний бодлыг үгүйсгэж байна гэдэг өөрөө яав ч хэрэгтэй зүйл биш. Энэ миний бодол, чиний бодлыг сонсоё, хүндэтгэж байна ийм түвшинг ойлгодоггүй хүмүүсийг яалтай билээ. Яалтай билээ ч гэждээ, яах ч арга алга... Зүгээр та нар бол "Их мэдэгчид".

Юм бүхэнд туйл байхыг хүсдэг хүмүүс байхад, юм бүхэнд зорилготой хандах ёстой гэж үздэг хүмүүс байх юм. Миний хувьд бол зорилготой, туйлтай байхаасаа илүү ухамсартай байх нь илүү чухал баймаар санагддаг. Ухамсаргүй зорилго, туйлыг тогтоох гээд яах юм. Утгатай бөгөөд ухамсартай зүйлээ ялгаж салгаж сурахгүй бол зорилго болон туйлын тухай яриад хэнд хэрэгтэй юм. Заавал байх "ёстой", би энэ "Ёстой" гэдэг үгийг маш их дэмжиж байна. Яагаад өөрөө хийгээгүй, чадаагүй, хараагүй, үзээгүй, мэдрээгүй байж бусдыг муулж, өмнөх үеээ үгүйсгэж байх ёстой гэж вэ? Амьдралд хэрэгтэй зүйлс "заавал байх ёстой", байхгүй бол энэ олон хүмүүс чинь хоорондоо эв эетэй оршин тогтнож амьдарч чадахгүй байх. Байх ёсгүй гэж бодож байгаа зүйлс чинь амьдрал дээр хаа сайгүй бүгдээрээ байхад, байх ёстой зүйлсийг үгүйсгэх дуртайгаа анзаарч, олж харахгүй байгаа нь хэний буруу вэ?

Надад амьдрал заах гэдэг хүмүүст дургүй шиг, та ч бас хэн нэгнээр өөрийнхөө амьдралыг заалгахыг хүсдэггүй байх. Гэвч энэ их мэдэгчид хэзээч үүнийг ойлгохгүй шинжтэй.. Үргэлж л хөндлөнгөөс бүгдийг мэдэж, оролцох гээд байдаг. Нэг удаа ч болсон амнаасаа дуу гаргахгүй байж болдог болов уу. Өөрийн чинь хувийн бодол бусдад  хэрэгтэй байж болох ч гэлээ, тэр хүндээ тэгж л санагдаагүй бол хэн нэгний өмнө их мэдээд яах гэсэн юм бэ? Өөрт чинь гоё байгаа бол сайхан л хэрэг. Гэвч чамаас илүүтэй, амьдралд бодох, шийдэх, харах зүйлс их байгааг ойлгохгүй байгаагаарай чи энэ ертөнцийн хамгийн тэнэг "их мэдэгч".

Бухимдсан үедээ тайвшрах гэж бичдэг зан минь... Хүмүүсийн дургүйцлийг хүргэдэг байж болох юм. Гэвч заавал хэн нэгний зөв байх ёстой бол чиний лав зөв биш бөгөөд миний ч бас зөв биш байх гэдэгт би үргэлж итгэх болно. Бас хэн нэгний өмнө хэрэг хийгээгүй л бол үзэл бодлоо чөлөөтэй хэлж чадна. "Их мэдэгчид" шиг л лав үргэлж их мэдэж тэнэгтэхгүй байх...





READ MORE - Их мэдэгчид...

Шинэ хөгжим

07 September 2011


Хөгжим сонсоход учир бий... Зүгээр л хамаа намаагүй, хайнга сонсдог хүмүүст бол бүх л хөгжим гоё санагддаг байх. Харин дурлаж, ухаж сонсдог бол зөвхөн өөрт таалагдсан чанартай хөгжмийг л сонсох хүсэлтэй болдог байх. Ямар урсгал чиглэл гэдэг нь тйим хэрэгтэй биш бөгөөд хүсэл сонирхол,мэдрэмжийн дагуу л хүчтэй,хүчгүй хөгжмийг сонсож явдаг байх. За тэхдээ ямар нэг байдлаар хүнийг сонсож буй хөгжмөөр үнэлэж дүгнэх нь нэг л утгагүй зүйл юм шиг санагддийн. Хүний санаа бодол, мэдлэг, амьдрал хувирч өөрчлөгдөхөд сонсож буй хөгжим ч бас дагаад өөрчлөгддөг талтай.

Доорх долоон дууг Pitchfork* сайтаас авсан бөгөөд яагаад онцолж Pitchfork*-ийг хэлж байна гэхээр миний хувьд хамгийн сайн хөгжмийн хөтөч болдог учраас юм шүү.

READ MORE - Шинэ хөгжим

Huuy-Haay / Цугларалт / Бүгдэд нь баярлалаа.


Huuy-Haay блог болон группыг маш олон хүн сонирхож, хүсэл сонирхол нэгтэй олон олон залуустай танилцаж, нэгдэн нийлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байгаа болохоор Huuy-Haay группын "4 дахь" удаагын тэгш уулзалтыг хийх талаар ярилцаж байгаа билээ. Хүмүүсийн санаа бодол нэгдэн нийлвэл урьд урьдны уулзалт, цугларалтаас илүү зохион байгуулалттай юм хийх гэж оролдож байна. Тун удахгүй тов нь гарах болохоор хүмүүсийг нээх хүлээлгэхгүй сайн зарлах болноо... Бүгдээрээ, бултаараа нэг оройг сайхан  өнгөрөөцгөөе !!!

 Huuy-Haay :
Huuy-Haay блог бараг 2 жилийнхээ нүүрийг үзэхэд тун ойртож байна. Өнгөрсөн хугацаанд блог маань маш их дэмжигчидтэй болж чадсан гэж хувьдаа нүүр бардам хэлж чадах хэмжээнд очсон гэж боджийно. Яагаад ингэж бодох болсон бэ? гэхээр Huuy-Haay блогыг хөгжмийн сонголтыг дагаж, таалагдсан дуу хөгжим, зарим нэг мэдээлэл болон ерөнхий хөгжмийн чиг хандлага гэх мэт зүйлсийг дагадаг, хүлээдэг Huuy-Haay*чид гэх нэгэн "гэр бүл" гэж болохуйц хэсэг бүлэг хүмүүсийн олонлог аль хэзээний бий болсонтой холбоотой. Намайг дэндүү хөөрч байна гэж хэлэх гэж байгаа хүмүүс бол Huuy-Haay блогыг мэддэггүй хүмүүс байх гэж мулгуу толгой минь ойлгож байна. Хөгжмийн сонирхол нэгтэн янз бүрийн олонлог, цөөнхийн залуустай Huuy-Haay -аар дамжин танилцан, найзалж нөхөрлөж байгаа нь бидний хувьд маш их азтай хэрэг юм болов уу. Хэн нэгнийг үгүйсгэж, давж гарах гэсэн санаагаар хөгжимд ханддаг хөнгөхөн бодолтой хүмүүсээс ангид, өөр түвшинд байх гэж зоридог минь зарим хүмүүст таалагддаггүй боловч, дийлэнх хэсэгт нь бас таалагдсан байх. Тийм ч болоод блог маань өдий хүртэл янз бүрийн асуудалтай байсан ч оршин тогтносоор байгаа гэж итгэж байна.

Өнгөрсөн хугацаанд Huuy-Haay блог, Фасебоок группээр дамжин танилцсан маш олон хүмүүс байгаа... Тэр бүх хөгжмийн сонирхол нэгтэй, хөгжимд дуртай, ухан сонсдог, чанартай сонголтыг эрхэмлэдэг бүхий л хүмүүст зориулж хийсэн өчүүхэн хөдөлмөрийг минь үнэлдэгт үнэхээр их баярлаж явдаг аа дахин дахин хэлье !!! 
Хүндэтгэсэн: Ganaz
READ MORE - Huuy-Haay / Цугларалт / Бүгдэд нь баярлалаа.

2011 оны шилдэг цомог ? (+4)

03 September 2011


2011 онд гарсан цомгуудыг ухаж төнхөвөл ямар цомгууд их дээгүүр орж, ямар уран бүтээлчид хүмүүст хүрч өнгөрсөн жилийн "Deerhunter - Halcyon Digest", "Ariel Pink's Haunted Graffiti - Before Today", "Wild Nothing – Gemini", "Twin Shadow – Forget", "Four Tet - There is love in you", "LCD Soundsystem – This Is Happening" гэх мэт цомгууд шиг хүч төрөн орж ирэх юм бол гэсэн урьдчилсан дүгнэлт хийж үзэх хүсэл төрөөд байх боллоо. Huuy-Haay блог маань оны эхэн үед нилээд хэдэн цомгуудыг санал болгож байсан ч 3 сараас, 7 сар хүртэл жоохон идэвхгүй болсон болохоор энэ үед гарсан цомгуудыг төдийлөн хүргэж амжаагүй билээ. Гэхдээ бараг ихэнх цомгуудыг нь ямар нэг байдлаар онцлоод яваад байсан болохоор ерөнхийдөө барагцаатай байгаа гэж болох юм.

Bon Iver and James Blake- Fall Creek Boy’s Choir
Neon Indian - Polish Girl
Mo Kolours- 8 Hours
Pictureplane - Goth Star


2011 онд мэдээж хэрэг "Toro Y Moi - Underneath the Pine", "Radiohead - The King Of Limbs", "Nicolas Jaar - Space Is Only Noise", "James Blake - James Blake", "Gang Gang Dance - Eye Contact", "Destroyer - Kaputt", "Bon Iver - Bon Iver", "Bibio - Mind Bokeh", "Panda Bear -  Tomboy", "Mogwai - Hardcore Will Never Die, But You Will"гэх мэтээр маш олон сонирхолтой цомгууд гарсан байгаа... Энэ дундаас илүү шинэлэг бусдыг чих тавиулан сонсуулах хөгжим гэж тодорхойлж эрэмбэ тавихад их хэцүү. Тэрний оронд 2011 оны шилдэгүүдэд шинээр орж магадгүй гэвэл "Tune Yards - Who Kil", "Young Galaxy - Shapeshifting", "The Antlers - Burst Apart", "The Weeknd - House of Balloons", M83 - Hurry Up, We're Dreaming   гээд маш олон цомгуудыг нэрлэж болохоор байх шиг... Ер нь энэ жил шинээр ямар цомгууд оны сүүлчээр хүч төрөн нэмэгдэх бол, мөн ямар цомог оны шилдэг нь болох бол гэсэн бодол их төрж байна шүү. 

READ MORE - 2011 оны шилдэг цомог ? (+4)

M83 - Hurry Up, We're Dreaming (2011)

01 September 2011



M83 хамтлагыг мэддэггүй хүмүүс байдаггүй байх гэж бодож байна. Нэг хэсэг маш гоё уран бүтээлүүдийг хийж байгаад таг чиг болсон тэдний хувьд 2011 онд M83 - "Hurry Up, We're Dreaming" нэртэй double цомгоо гаргаж байгаа юм. Хараахан нээлтээ хийгээгүй байгаа ч аль хэдийнээ онлайнаар цацагдаад эхлэчиж. Өмнө нь хийж байсан час хийсэн, сайхан дуу хөгжимнүүдээс илүү гарна гэж хувьдаа тийм ч итгэлтэй биш байгаа ч гэсэн энэ цомог тун дажгүй болж чадсан байх найдаж байна. Найдлагыг минь хөсөрдүүлчих юм хийгээгүй байгаасай билээ нтр /аймар санаа зовож сонсдог тээ хэхэ/ За ямартай ч сайхан хөгжимд дуртай хүмсүүдэд чанартай уран бүтээлийг хүргэх гэж удаан хугацаанд алга болсон байх, тийм болохоор тухтай сонсоод л үзийдээ.

READ MORE - M83 - Hurry Up, We're Dreaming (2011)

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!