Буяанаа (+ Өмнөх бичлэг)

13 April 2011

Мэдээж хэрэг Буяанаа гэхээр ихэнх хүмүүс хуучны дуунуудыг дуулдаг залуу гэдгээр нь мэдэх байх. Буяанаагын анхны цомог болох "Эргэх дөрвөн улирал" бол монголын хөгжимд байдаг л нэг эстрад, поп урсгалыг өөрчилж, хөгжим гэдэг ямар чанартай байх ёстой вэ? гэдгийг харуулсан... Өөрөө маш гайхалтай гитарчинаас гадна, маш сайн дуучин болохоор түүний хуучны дуунуудыг эргэн сэргээж дуулж байгаа нь хүмүүст маш сайн хүрдэг болов уу. Уг нь сайн мэдэх хүнээс нь түүний тухай асууж сонирхолтой байдлаар бичлэг хийе гэж бодсон ч гэлээ, яг тийм хэмжээнд очиж ярилцлага, нийтлэлийн чанартай байж чадахгүй байх гээд болисон юм....


40 Мянгатын блюз, Just like you, Great Mongolian songs  гэх цомгууд болон анхны "Эргэх дөрвөн улирал" цомог гээд нийт 4 цомогтой гэж бодож байна. Өөр цомог байдаг эсэхийг сонсоогүй болохоор мэдэхгүй байна. С1 тв-гийн "Их завсарлага" шоун дээр сүүлд тоглож байхад нь суудлаасаа өндөлзмөөр санагдаад нь нэг л гоё байсан санагдаж байна. Би яг тодорхой сайн мэдээлэл байхгүй байгаа болохоор худлаа юм бичье гэж бодсонгүй... Тиймээс элдэв худлаа юм бичиж байхаар зүгээр л түүний гайхалтай уран бүтээлүүдийг хүндэлж, элдэв худлаа үгээр магтахыг хүсэхгүй байна.

Бүх цомог нь надад байгаа ч гэсэн би бүгдийг нь татахаар тавивал арай л муухай хэрэг болох байх аа. Сүүлд оюуны патенттэй уран бүтээлийг зохиосон эзнийх нь зөвшөөрөлгүй тавьсан хэрэгт орж хаширсан болохоор одоо тийм зүйлээс хол байхыг бодож байна. Гэхдээ бол бусад хүмүүс хаа сайгүй л тавьсан байгаа байх. Ганц ч гэсэн хүн өөрийн эрүүл ухаанаараа дуу хөгжмийн хулгайн хэрэглээнээс өөрийн хүсэлтээр татгалзах хэрэгтэй биздээ. хэхэ. 

Хөгжим гэдэг зүйл үнэхээр хичнээн цаг хугацаа өнгөрсөн ч тэр үеийн хүмүүсийнхээ зүрх сэтгэлд хүрч чаддаг гэдгийг Буяанааг сонсохоор л утгаар нь мэдрэх юм даа. Монголдоо бол миний мэдэх цорын ганц singer song writer чиглэлийн уран бүтээлч гэж би хувьдаа боддог юм... Ингэж бодоход минь түүний дуунууд маш хүчтэй нөлөөлж чадсан юм шүү.

Өмнө нь энэ нийтлэлийг нийтлэх гэж байгаад яг гоё дуунууд нь надад бүтэн байгаагүй болохоор нийтлээгүй орхисон юм шүү...

READ MORE - Буяанаа (+ Өмнөх бичлэг)

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!