Шинэхэн шинэхэн

22 February 2010

Цаг хором мөч бүхэнд ар араасаа  шинээр төрж байгаа шинэхэн уран бүтээлүүдээс таалагдсан шинэхэн дуунуудаа хүргэе.

Massive Attack - Paradise Circus
Massive Attack - Splitting The Atom
Hot Chip - One Life Stand
Hot Chip - Take It In
Yeasayer - O.N.E.
Yeasayer - Ambling Alp
Joanna Newsom - Good Intentions Paving Company
The Knife, Mt. Sims - Colouring of Pigeons
READ MORE - Шинэхэн шинэхэн

Sambassadeur


Шведийн орчин үеийн хөгжмийн  нөлөө бүхий, чадварлаг indiepop band Sambassadeur хамтлагын "European" шинэ цомгийн нээлт нь энэ сарын 24нд ч гэсэн аль хэдийнээ онлайнстори татах сайтуудаар татхаар тавигдаад байгаа билээ. Бидний хувьд ч гэсэн шинэ бүхнээс цаг алдахгүй байхын тулд яаравчлан энэхүү цомгыг хүргэж байна. Энэ цомгийг миний хувьд нилээд юм дуулгах байх гэж найдаж байгаа.Татаад аваарай........




Genre: Indie Pop
Size: 78 Mb
Tracklist:
01 - Stranded
02 - Days
03 - I can try
04 - Forward is all
05 - Albatross
06 - High and low
07 - A remote view
08 - Sandy dunes
09 - Small parade
 Татаж авах : Линкийг нь засчлаа
READ MORE - Sambassadeur

Шинэ дуунууд

10 February 2010


2010онд  шинээр гарсан болон шинээр гарах олон олон цомгуудаас одоогоор сонсож үзсэн, өөрт таалагдаж байгаа шинэ дуунуудаа санал болгохоор шийдлээ. Өөрт таалагдаж байгаа шинэ дуунуудаа оруулж байгаа болхоор та бүхэнд гоё санагдсан дуунуудаас зарим нэгийг нь үлдээсэн байх талтай шүү. Шинэ дуу, шинэ уран бүтээл шинэ зүйл бүхэн амттай байдаг та бүхэнд таалагдах байхаа.

The Radio Dept - Heaven's On Fire
Sambassadeur - Days
Sambassadeur - Stranded
Shout Out Louds - Fall Hard
Beach House - Norway
Beach House - Used To Be
Four Tet - She Just Likes to Fight
Four Tet - Sing
Los Campesinos - There are Listed Buildings
Midlake - Acts of Man
Midlake - rulers, ruling all things
Spoon - Got Nuffin
READ MORE - Шинэ дуунууд

Санаачлагатай хүний бичлэг.

09 February 2010

За тэгхээр бүгдэнд нь цагаан сараас 5өдрийн өмнөх өдрийн мэнд хүргэе.Бүгдээрээ цагаан сар гээд ойрдоо нэг л завгүй хүмүүс болчихсон уу үгүй юу. Ирэх бүтэн сайн өдөр чинь шинийн нэгэн гэсэн тээ. Хагасайнд нь битүүн тээ. Энэ жил нээрээ энд бас адилхан нэг өдөр таарч байгаам билээшд.Тэхдээ энд ч дээ цагаан сар нтр гэж нээх ач холбогдол өгдөггүй болхоор надаа ч бодогдож байгаа юм алга байна.Монголдоо байсан бол элдэв юм бодоод сууж байх байсан байхдаа.За энэ ч яахуу.
Нээрэн блогоор зочилсон болон зочилж байгаа, цаашдаа зочилох хүмүүстээ хандаад хэдэн зүйл хэлчдйимүү яадын билээ. За хэлчийдөө хэлчий.
  •  Энэ блог 2сарын 1ний өдрөөс эхлэн нээгдсэн бөгөөд өнөөдрийг хүртэл бичлэг пост оруулаагүй байсан юм. Анхны бичлэг хийх эрхийг Болдоод өгсөн ч өөрөө бичих хүсэлгүй байвуу , завгүй байвуу яав бичихгүй байсаар байгаад би өөрөө бичхээр шийдээд бичижлээ.
  • Бид 2-ын хувьд блогоо хөгжмийн урсгал,жанр, түүхийн талаар нилээд өргөн хүрээтэй мэдээлэл сайтай байлгах гэж зорьж байгаа юм. Энэ зорилгын эхлэлээ тавьчихсан байгаа. Тэхдээ нилээд их цаг хугацаа хэрэгтэй юм шиг байна.
  •  Бидний зүгээс өөрсдийн дуртай хамтлаг, дуучид уран бүтээлчид гэхээсээ илүүтэйгээр хөгжимийн түүх талаас нь нилээн харж хэнээс эхлээд хэн хүртэл, хаанаас хаа хүртэл сонсож сонсгол, мэдлэгээ тэлэх үү гэдэгт чинь та бүхэнд маш их хэмжээгээр хандив орууланаа гэж бодож байгаа. ( Энэ ажилд Болдоо маань хамаг оюун ухаан, бүх хүч чадлаа дайчлан орноо гэж амалсан байгаа.нтр )
  • Миний хувьд Korea, Japan, Sweden, Scottish, Norway, Asia болон Euro гээд нилээд олон улс үндэстэний хөгжмийн талаар илүүтэй хүргэж байх болноо.
  • Бидэнд яг барьж чиглэсэн хөгжмийн урсгал төрөл байхгүй болхоор хөгжмийн ертөнцийн шинэ сонин сайхан бүхнийг оруулж байна. Гэхдээ хэт нийтлэг чиг хандлагтай болсон коммэршил  хөгжимийн талаар нэг ч оруулахгүй гэдгээ батлан хэлэе.
  •  Бид 2той нэгдэх хүсэлтэй хүмүүс байвал хэзээд үүд хаалга нээлттэй байх болно шүү. Хамтын үйл ажиллаагаанд хэзээч татгалзахгүй ээ.
  • Аа нэг зүйл: бид 2-ыг юу мэддэгтэй ийм юм хийж байгам хүмүүсийн онигоо болвоо гэж хэлэх  гэж байгаа хүмүүс байвал- "юм болгон гайхалтай эхлэлтэй байх албагүй алдаа дутагдал, оносон зөрсөн юм зөндөө л байна. Харин тэр бүгдээсээ суралцаж засч залруулж өөрсдийгөө улам хөгжүүлж чанаржсаар байх болно гэдгээ амлан хэлэе"
  • Эцэст нь бидний блог санаачлага дөнгөж эхлэл шатандаа явж байгаа болхоор та бүхний тус дэм, дэмжлэг маш их хэрэгтэй байх болноо.
Таныг хүндэтгэсэн:  Гантулга
READ MORE - Санаачлагатай хүний бичлэг.

Нэг санаа

01 February 2010


Өнөөдөрөөс эхлээд Ганаа&Болдоогын хөгжмийн блог албан ёсоор нээгдэж байна. Та бүхэнд хөгжмийн талаарх шинэ содон болон өөрсдийн дуртай хөгжмийг санал болгож таны хөгжмийн мэдлэгт тань өчүүхэн ч гэсэн хувь нэмэр оруулах, тус болох гэсэн хүслээр ашигийн бус "Хөгжим" блогоо нээлээ. Хамтарсан блог нээх санааг нилээд дээр нэгтгэсэнч яг эхлэх мөч хүртэл нилээд их цаг хугацаа шаардлагатай байлаа.

Бид 2-ын хувьд хөгжмийн талаар тийм айхтэр мэдэхгүй ч гэсэн өөрсдийн чадах ядахын хаа хирээр чанартай хөгжмүүдийг эрэн хайн , ухан судлан, дүгнэн сонсож та бүхэнтэйгээ санал бодлоо нэгтгэх болон мэдээлэлээр хангах үүргийг сайн дураараа өнөөдрөөс эхлэн хүлээж байна.
READ MORE - Нэг санаа

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!