Sleigh Bells - Treats

12 July 2010

"Хэн нэгнээс онцгойрох гэж, хэн нэгнийг даган дуурайх гэж дуу хөгжимд дурлаагүй... өөрийн тархины хир хэмжээнд юуг, ямар хөгжмийг хүлээж авч байна гэдгээс шалтгаалж зөвхөн миний чихэнд таалагдаж тултал нь сонсох ёстой дуу хөгжмүүдийг цуглуулж, амьдралынхаа нэгэн хэсэг болгож байгаа минь дуу хөгжмийн эрх чөлөө гэж өөртөө бардам хэлэхэд хүргэдэг юм."  

* Шуугиантай хөгжмийн хувьд анх сонсоход нилээд төвөгтэй, анхаарал сулраад л чих өвдөөд л явчдаг тал байдаг ч... яг нарийн сонсоод ирэхээр аймар гүн ордийн. shoegaze н сонсдог хүмүүс ихэвчлэн анхандаа дуугаа дуустал нь сонсоход хэцүү байдаг ч бас яваандаа дасаад ирдэг. *

" Sleigh Bells ийн хувьд гол баримталдаг урсгал нь electronic, lo-fi, experimental ч бас сайн сонсуул... их шуугиантай дуугаралттай байгаа санагдаад байгаам. Ямартай ч ойрд энэ чиглэлийн дорвитой хамтлаг сонсоогүй байсан тул шууд таалагдаад байна. Аа бас нэмж хэлэхэд ийм хөгжмийг сонсож, чих чинь хүлээж авч байна гэдэг бол та ч бас нилээн хөгжим ухан сонсдог хүн юм байна. 


READ MORE - Sleigh Bells - Treats

Wild Nothing - Gemini ( + )


Энэ уран бүтээлчийн  хувьд нээх сайн судалж сонсоогүй байгаа ч... хэдэн сонссон дуу маань их таалагдаад шууд л шаре хийчлээ. Яг хаанахийн юу хийдэг ямар хамтлаг нь бүү мэдээ ер нь мэдлээ гээд яах ч ийн тээ, дуунууд нь гоё байвал аяндаа л мэдрэгдээд, судлагдаад ирнэ шд. Энэ цомог миний бодлоор нилээн сайн явах шинжтэй сая том сайтуудын шүүмжлэлүүдийг харсан чинь овоо газар авах хамтлаг бололтой ийн. Ямартай ч хэдэн дууг нь сонсож үзээд татаад авцаагаадаа... Цомгын дуугаралтын хувьд : dream popshoegazeindie pop 


Wild nothing - Chinatown
Wild nothing -  Confirmation.
Wild nothing -  Summer Holiday. 


READ MORE - Wild Nothing - Gemini ( + )

CEO - White Magic ( + )

11 July 2010


Ойрын үед CEO д их дуртай болжийно шүү... Энгийн зүйлээс санаа аваад хурцлагдаад, хурд нь нэмэгдээд нэмэх нэг, дахиад нэмэх нэг гээд л үргэлжлээд байгаа юм шиг мэдрэмж төрүүлж. Маш энгийнээр татагдаж байгаа хөгжим бол White Magic цомог юм. Хөгжмийн дотор нь орж сонсох гоё байдгийг бүх хүмүүс мэддэг ч... тэрийн болгон бас орж сонсож чаддаггүй харин White Magic бол тийм мэдрэмж төрүүлж байнаа гэж дахин нэг хэлээд онцлоод авийдаа...



*Өнөөдөр нээрэн наадмийн нээлт үзсэн чинь их таалагдлаа. Яагаад ч юм би өөрөөр хардаг болциймуу хүмүүс, монголын маань өнгө төрх ингэж өөрчлөгдөө юу гэдэг л болллоо...*
READ MORE - CEO - White Magic ( + )

Girl Talk - Feed The Animal


Gregg Michael Gillis  буюу Girl Talk хэмээх тайзны нэртэй залуу маань 4 CD гаргасан байгаам. Энэ 4 CD дундаасаа хамгийн дажгүй нь гэж болхоор 2008 онд гаргасан Feed The Animal хэмээх цомгыг нь  танилцуулах гэж байнаа. Энэ уран бүтээлч маань mashup буюу 2 болон түүнээс олон дууг хэсэг хэсгээс нь өөрийнхөө санаагаар хольж хутгаж уран бүтээл туурвидаг хэв маяг юм. Би энэ цомгыг 2008 онд сонсоод хачин их баяр баясалтайгаар эхнээс нь дуустал нь сонсож байсиймдаг. Янз бүрийн урсгалын дууг хооронд нь тун аятайхнаар микс хийдэг тул та сонсоод харамсахгүй ээ гэдгийг амлаж байна.
Girl Talk  - No Pause
Girl Talk  - Hands In The Air
Цомог татах
READ MORE - Girl Talk - Feed The Animal

Ойрдоо юу сонсож байна?

10 July 2010


За сайн уу уулзсангүй удсан байна шүү. Сүүлд 3 сарын 18нд бичлэг үйлдсэн байнаа арай дэнднээ би. Ямар учираас ингэж удваа гэхээр би амралтаа авсан юм гэхгүй юу. Тэр үед сэтгэл санаа ч тогтворгүй ажил төрөл ч бүтэхгүй өөртөө итгэх итгэлээ ч алдаад амьдрал ч утгагүй санагдаад нтр байсиймаа тиим байхад юун пост манатай вэ. За за элийрэх ч яахав тэгээл хүн нэг хийе гэчээл болж өгдөггүй шүү дээ тийм л юм болсийн. Намайг эзгүй хойгуур Ганаа маань цаг наргүй зүтгэсэн байна.(бахархав) Сүүлийн нэг сар дуу хөгжим айхтар сүрхий ухаж чадаагүй учираас 2 сарийн өмнө сонсож байсан болон сүүлийн үед сонсох дуртай болоод байгаа дуунуудаа сонирхуулж байна.
 Ингээд чихээ бэлдэнэ уу:
Caribou хэмээх залуугын Swim цомогоос дараах 2 дууг хүргэж байна
Caribou - Leave House
Caribou - Odessa

Цомог Татах

Энэ их сонирхолтой дуу
Gogol Bordello - My Companjera
Archeology хэмээх Портландаас гаралтай хамтлагын энэ онд Memorial нэртэй цомогт нь багтсан энэ дуу нь л  учиргүй их таалгадаж байсан нь саяхан мэт.
Archeology  - White Walls
Sleigh Bells энэ оны шилдэг цомгуудын нэгийг энэ хамтлаг яах аргагүй гаргасаан
Sleigh  - Rill Rill
Sleigh  - Crown On The Ground
 Wild Nothing - Gemini энэ бол гайхалтай surprise байсаан. Оны шилдэг цомогуудын нэг шүү!!!
Wild Nothing  - China Town
Wild Nothing  - Summer Holiday
Beatles хамтлагын Across The Universe гайхалтай cover хийсэн гайхалтай уран бүтээлч Rufus Wainwright
Rufus Wainwright  - Across The Universe
 Тайлбаргүй:
 Julian Lynch - Just Enough
За тэгээд одоо ч сонсоход шинэлэг сонсогддог The Who - Baba O'Riley.
The Who - Baba O'Riley
The Tellers гээд хөөрхөн хамтлаг байдагдаа ганц дуртай дуу. Энийг сонсохоор л аман хуурдаж сурхиймсан гэж боддийшд


Таалагдаж байна уу яаж байна сэтгэгдэлээ бичээрэй дээ. Бичихгүй бол би алга болно шүү :)



READ MORE - Ойрдоо юу сонсож байна?

Хэлний талаарх - Миний бодол

02 July 2010

Ойрын хэдэн өдөр үнэн монгол хэлээ мартах хэмжээнд очиж байна гэвүүл яахуу... Өглөөнөөс орой хүртэл солонгос залуустаа ярилцаад сонирхсон, асуусан зүйлд хариулсаар байтал толгой гэж монгол солонгос хэлэн дунд будлиад бөөн хачин хаанах нь мэдэгдэхээ байцан хүн болчхийн... Урьд нь ердөөс хэлтэй болчуул гоё байнадаа гэж боддог байсан чинь хэл жоохон мэддэг байх чинь бас бөөн гашлин юм байнаа. Нээх сүртэй лаг биш ч гэсэн өөрийгөө боломжийн хэмжээнд бэлддэг, хичээдэг байсан нь мэдэгдэж л байна... хүмүүс юу гэж бодох нь хамаа алга өөртөө л лав сэтгэл өндөр байнадаг. Яриагаа хөгжүүлэе гэж бодоод нилээд хичээгээд байсны минь үр дүн юмдаа. Хүмүүсийн ярьжаагааг бүүр гаргаахгүй гэж хэлэхгүй ч гэсэн сайн хангалттай хэмжээнд ойчиж байна гэхээр дажгүй шүү... Бүүр байна аа аялга маялга болцон хөгийн яриаг нь ч бас ойчоод байгаа болхоор сэтгэл хангалуун байна ооо. 

Одоо нээрэн эргэн тойронд байгаа хэл сурч байгаа хүүхдүүдийг хархаар хэлийг хүмүүс сурахдаа өөрсдийн зан характер, өөрийн унаган хэлээр хэр үгийн баялагтай ярьдаг, хажуудах хүмүүсийн яриаг хэр дэмждэг нтр ээс их шалтгаалж өөр өөр арга барил, өөр өөр хэв маягтай байхын... зарим нэг нь их тэнэгдүү яриатай, зарим нь аягүй хөгжилтэй, зарим нэг нь хөгийн хөгийн үгийн сонголтой , зарим учираа мэдэхгүй шаацан хэлэнцэртэй, бүүр зарим нь яг өөрийн эх хэл шигээ болгоцон юм шиг дууриамтгай нтр... хэхэ Гэхдээ миний нүдэнд л харагдаж байгаагаар ийм байгаа юм шүү. Гэхдээ бас энийг би гаргаж хэлэх ч юмуу, илэрхийлэх гэж боддоггүй ийн.

Хүмүүс зөндөө л ярьдагдаа монгол хүний онцлог гээд л  өөрсдийгөө хэзээч муу гэж боддоггүй мөртлөө хүнийг дандаа муу гэж хардаг нтр гээд нэгнээ дэмждэггүй, үнэлдэггүй нтр гээд - энэ бол аймар аймар. Бидний болон миний үеийн залуус бүгд лаг өөрчлөгдөж байгаа энээ тэрээ гэдэг ч харин ч илүүтэй ийм хөгийн зан нь бидний үеийн залуус дунд харин ч бүүр ихээр байх шиг энгийн зүйлээс эхлээд бүх зүйл дээр өөрсдийгөө л гээл... бусдадаа хандах хандлага нь үнэн алиа санагдах юм. Миний хувьд бол аль багаасаа бусдаас арай зожиг өөрийн гэсэн ертөнцтэй гэх талтай болхоор их өөр бодолтой байх гэж хичээдийн нтр. Тэгж чаддаг эсэхээ мэдэхгүй ч өөртөө бол тэгхийг хүсдийн. За энэ бол бас дотроо л бодож явах зүйл л дээ ер нь бол.

Саяхан нээрэн аймар лаг лаг монгол хэлтэй ойролцоо настай гадаад хүмүүстэй уулзаж хэсэг ярилцаж суулаа... Тэр хүмүүсийнхээр бол монгол хэлийг сурсан, сурч байгаа шалтгаан нь түүх талдаа л байдын юм шиг тэрнээс өөр шалтгаан ердөөс харагдахгүй байлаа. Нэг хүн харин монголд төрчөөд буцаж ирээд хэлээ сурч байга нтр элчин сайдын хүүхэд байсан. Өөр чинь нээх гоё шалтаг ч байхгүй байлээ. Бизнес нтр хийж байгаа ч монгол хэл сурах шаардлага байхгүй гэж байсан нь ойлгомжтой, сонирхолтой санагдсан. Угасс монгол хэлээр бизнес хийх гадаад хүнд огтхон ч таалагдахгүй нь тодорхой байх... бөөн сүржигнэсэн худлаа яриануудтай болхоор бас хэлсэнээсээ байнга буцдаг, гэнэтийн өөрчлөлт байнга хийгддэг болхоор шүүдээ. Сонирхолтойгийн хувьд бол монголд амьдарч энэ газар нутагт бизнес хийж байж яагаад сурчиж болохгүй гэж гэсэн бодол л доо. 

Миний бас нэгэн бодол гэвэл бүгд сурхыг хүсдэг, сурах ёстой зайлшгүй нэгэн хэл болох англи хэлний талаар... Юу вэ гэхээр ? байна аа Англи хэлийг би одоо хүртэл олигтой сайн мэддэггүй юм. Мэддэггүй шалтгаан сурах гэж хичээдэггүй, арга барил аа олоогүй байгаатай холбоотой юм шиг байгаам. Ойлгомжгүй зүйл гараал бол хаячдаг нь их асуудал үүсгэдэг тал ч бий. Ер нь бол солонгос хэлийг сурахдаа хичнээн их цаг зарж суудаг, юм хум харч өөрийгөө хөгжүүлдэг байлаа... Гэтэл англи хэлэнд болхоор тэгж хандахгүй байгаа нь их сонин байгаам. Заавал нэг англи хэлтэй улс руу явж тэр оронд нь дуртай, хүмүүст нь дуртай, хэлэнд нь сонирхолтой болж байж л болох ч юм шиг ээ хэхэ. Ингэж боддог хүмүүс ч их олон байгаадаа нтр.

Заза энэ бодол маань энэ хүрээд цэглэгдэж байна доо... дараа үргэлжлүүлмээр санагдуул өөртөө зориулж бичхээс нтр.










READ MORE - Хэлний талаарх - Миний бодол

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!