Эргэцүүлэл

06 October 2010


Амьдрал гэдэг зүйл их олон хувирдаг юм шигээ нэг хэсэг сэтгэл санаа сайхан, нилээн яваад ирхээр хаа хүрч зогсох уу гэсэн шиг чихэнд наалдсан хажуугаар өнгөрсөн үг шиг л сэтгэл гонсойлгож нтр... Амьдралд урам хугарах, сэтгэлээр унах үе олон байдаг ч бас баярлаж хөөрөх, сэтгэл догдлох үе дутахааргүй их байх юм. Саяхан кино үзээд суужийсан зовлон шаналал, баяр жаргал бүгд л цаг нь өнгөрхөөр яваад өгдөг юм гэсэн үгсийг сонсоод их л юм бодох шивдээ. 

Амьдралд хүн бүрт өөр өөрсдийн гэсэн зам мөр байдаг ч юм шиг санагдах үе байх юм. Юу юун дээр тэгж бодогддог вэ гэхэр жишээ нь: хар багаасаа тооны хүн, математикийн хүн болох гэжаагаам шиг их мундаг явж явж явснаа нэг мэдэхэд солонгос хэл сурч байсан, тэгснээ ер нь гадаадад амьдрал байна гээд гадаадад амьдарахаар шийдэж нтр, тэгээд хүссэн гадаад руу яваад тэнд ч бас адилхан юм гэдгийг мэдрээд буцаад ирсэн. Одоо тэгсэн бас өөрийн хүсэж байсан мэргэжлийн ангиасаа гарчлаа, уг нь бол давхар сурах хүсэл ч их байлаа, их байлаа ч гэждээ надаас шалтгаалахагүйгээр шийдэгдчихлээ. Өөрөөр бол одоо буцаад нэг тийшээ явмаар санагдаад байх юм. Энд амьдрал алгаа гэж ч хэлмээр санагдаад. Энэ бүхэн надаас тийм ч их шалтгаалахгүйгээр өөрийн аясаараа болоод байгаам шиг байхийн. Би ч сонголтыг хийж, ирээдүйгээ төлөвлөөд байсан юм алга. Хүний хувь заяа нь юм байлгүй... Аяндаа л өөрөө шийдэгдчих  юм. 

Одоогоос 7-н сарын өмнө эрх чөлөөтэй өөрийн түрүүвчээ түнтийлгээд, хүссэн юмаа тооцоолоод авчих боломжтой нэгэн явлаа. Одоо тэгсэн ээж, эгч 2ийн хаялага доор паразит болсон нэгэн амьтан болж хувирлаа. Ингэж хувирах хооронд зун өнгөрсийн, зуны хэдэн сар сайхан л зугаацлаа, Амьдралдаа анх удаагаа сурсан эзэмшсэн зүйлээрээ буюу оюуны хэрэгцээ болсон хэлний мэдлэгээрээ бага биш хэдэн цаас олж үзлээ. Даанч тэр бүхнээ өөрийгөө зугаацуулахад хайр найргүй үрсэндээ. Ингээд өнөөдрийн би гэдэг хоосон шалдан гуя гарч ирлээдээ нтр. Эцсийн мөчид хүн өөртөө хайргүй, эсүүл хайртай байдаг юм байна гэдгийг би яс махаараа уг нь гадаад гээд байгаа газарт ажилчин анги байхдаа сайн мэдэрч билээ.


Одоо сарын орлогын тухай их бодох боллоо. Тогтмол орлоготой байхгүй бол хүний хэрэгцээ, амьдрал үнэндээ хэрэг алга... Хамгийн новшоор ярьвал одоо төрийн албан хаагчдийн цалин нэмнэ гэнээ, тэгхээр чинь бүх юм өснө, өсхийнхөө хирээр орлогогүй хүмүүсийн амьдрал бүр л хэцүүдэнэ. Над мэтийн амьдралын паразит нөхдүүд бол бүүр л сүйрнэ гэсэн үг болжийно. Энэ бол эдийн засгийн ерөнхий хэрэгцээ нтр. Мөнгөгүй хүн юу ч хийж чадахгүй үнэн өрөвдөлтэй байдаг, хамгийн арчаагүй байдал бол мөнгөгүйн зовлон ч юмуу гэмээр арай тэгж болохгүй ч гэсэн санхүүгийн асуудал шийдэгдээгүй цагт амьдрах утга алгаа. 

Асуудал зовлон, хувь тавьлангийн талаар бодох юм. Энэ бодол хаана хүрч эцэслэх вэ ? Хаа ч хүрэхгүй болуудаа тээ. Хүн хөдөлмөрлөж байж л мөнгө олно, хөдөлж байж л ам тосдоно... Тиймээс ямартай ч хөдөлж, хөдөлмөрлөхгүй бол энэ амьдрал нэг л бишээ. Одоогийн байдлаар миний амьдрал гэдэс цатгалан, өмсөж зүүх юмтай, пиводах зугаацах мөнгөтэй байгаа ч энэ бол миний амьдралын паразит хэсэг харагдаж байгаа гэхүүдээ. Өөрийн чадлаар гэх нь хаашаа ийн өөрийн өмсөж зүүх, идэх уух, наргиж цэнгэх , хэрэглэх зүйлээ өөрөө авчдаг болчуул... болчуул гэж дээ уг нь тийм байсийн, одоо байхгүй болцийн, эргээд тийм болгуул л энэ амьдрал биш байдалаас гарч чадах юм шиг байна. 

Нааг их олон хүн таньдаг байх миний эргэцүүлээд байгаа нь хаашаа ийн, энэ эргэцэн бичлэгийг уншаад суух завтай хүмүүсээ ийм юм уншиж байхаар, ажил олж хийгээд хөдөлмөрийн хөлсөө аваад тэрүүгэээрээ амьдар... тэгүүл л тэгээд болох юм шиг байна. Тэхгүй бол амьдрал нэг л бишээ !!!

READ MORE - Эргэцүүлэл

Live Performance 2

03 October 2010


Болдоогийн эхлүүлсэн амьд тоглолт гэдэг буланг их дэмжиж байгам. Тэгээд юу оруулах вэ? гээд хайгаад явжийсан чинь харин ээ миний муу энэ жилийн ганц хайр дурлал болсон хамтлаг маань гээл элийрчихгүй юу хэхэ. Wild Nothing маань харин амьдаараа тоглосон гоё бичлэг оллоо. Эднийхийг амьдаар нь нэг очоод сонсчуул л тээ, хөгжим ухдаг гарын хэрэг бүтэх гээд байхийн нтр.  Love in Dreams *д энэ жил бүүр ухаангүй дурласан шүү нтр.




  
READ MORE - Live Performance 2

Шинэ мэдрэмж


Нэг хэвийн бус амьдралыг эрэлхийлэгч хөгжимд дуртай чихнүүдтэй хамт өдөр дутамдаа хамт байхыг хүсэвч... санаснаар болохгүй юм. Тэг зууны тэдэн хувийн үр дүн харагдах шахам байхад уртаас урт, гүн гүнзгий хөгжмийн дунд эргэлдэх шинэ мэдрэмжүүд төрөх юм. Хаана ч хэзээч үгээр илэрхийлээд байхийн аргагүй маш энгийн ойлголтуудын тухай, эцэс төгсгөлгүй маргаан дунд хөвөрсөн мэдрэмжүүд. үргэлжилсээр.

Энэ уран бүтээлчийн хувьд бол угасс дуртай стилээр тоглоод байгаа болхоор яаахын ч арга алгадаа.
Сүүлийн үед ийм хөгжимд их дурлах болжээ. Давтагдмал хэмнэлтэй нтр.
Зөөлөн дуу хөгжим ч бас аятайхан мэдрэмж төрүүлдийн.
Chromatics - Circled Sun

Mix -сэн дуунууд ч бас даж байдийн.
 The Radio Dept - Heaven's On Fire (Lo-Fi-Fnk Remix)

Цаашдаа нэг зүйл анхаарч байхаар шийдлээ... тэр юу вэ? гэвэл оруулж байгаа дуунуудынхаа талаар мөн дуу хөгжмийн талаар л зөвхөн бичиж байя гэж бодлоо. Урьд нь бол элийрэхдээ элийрээд байдаг тал их байсан одоо зөвхөн дуу хөгжим нтр. ( гэхдээ хааяа бас элийрнээ хэхэ ) 
READ MORE - Шинэ мэдрэмж

Jacool - Ирээдүйгээс ирсэн хүн(цомог)


Зиа зиа өөрийн блогын утга агуулгаас бага зэрэг хөндийрөөд нэг пост хийхээр шийдлээ. Учир юу вэ гэхээр би ганцхан л учиргүй рок, инди сонсоод байдаггүй хааяадаа бас элдэв төрлийн дуу  хөгжим сонирхож явдаг ухаантай. Тэр ч үүднээсээ өөрийн нэгэн андын шинэ гарах цомгийг та бүхэнд санал болгож байна. Хүн амьтанд хир зэрэг хүрсэн байдгыг нь сайн мэдкүү юм. Ямартай ч өөрийн хир чинээ, чадлаараа энэ урлагын их ертөнцөд цахиур хагалах хүсэл мөрөөдөл өвөртлөөд нэгэн цомгоо бэлтгээд хүмүүст хүргэх гэж байгаа анддаа амжилт хүсийдээ.!!!

 Jacool ийн тухай эндээс илүү мэдэж болох юм : Jacool MVP
READ MORE - Jacool - Ирээдүйгээс ирсэн хүн(цомог)

Гадаа бороотой 38 градус

02 October 2010


Гадаа бороотой 38 градус. Ойрийн биш ч гэсэн нэгэн цаг агаарын мэдээнээс сонссийн. Миний   тархи буруу хүлээж аваад шууд л маргааш архиар бороо орхийм байх гэж бодогджийсон нтр. Гадаа 18 градус цастай бас бороотой гэж гарсийн бас тэгхэд нь ямар хувцас өмсөхөө мэдхээ байгаад самгардаад өвөл зуны холимог амьтан болж билээ. Саяхан бас цаг агаарын мэдээнээс болоод бас нэг эвгүй байдалд ороод чичирж зогсохдоо, найзаасаа чи ямар цаг агаар хардаг вэ ? гэсэн чинь Үнэн цаг агаар гээд нэг телевиз дээр явдийн тэрнээс бусад нь худлаа нтр  гэж хэлдиййн... хаха хаха.Архиар бороо орсон өдөр өвлийн куртиктэй чичрэлт хийгээд явж байснаас Үнэн  цаг агаарт итгий л гэж бодлоо.  

Нэг төрлийн паус авалттай байх хэрэгтэй ч юм шиг. 

Заан ч бас зүрх сэтгэлтэй амьтан шүү уйлаад л хөөрхий... Тэмээ, хандгай, баавгай гээд бүх том биетэй амьтад аягүй мэдрэмтгий зүрх сэтгэлтэй. 

Хамгийн ойроос харсан дүр төрхөнд аймаар дуртай... 
Shimmering Stars - I'm Gonna Try

Өнөөдрийн хувьд  хамгийн гайхалтай байж болох дуунуудаа сонголоо. Ойрын хугацаанд сонсолт хийсэн бүх дуунуудаас түүлээ шүү. Одоо дахиад нэг пост нэмчээд болийдоо. Нэг дор 5пост бол хурцаднаа.
READ MORE - Гадаа бороотой 38 градус

Улбар шар + Цэнхэр = Хар


Миний нүдээр бол улбар шар + цэнхэр =  хар байх юм шиг санагдаад байдийн. Яагаад ч юм тээ тэгж л санагдхийн. Бид бүгдээрээ хөгжимд хайртай бас хайргүй нтр. Би гитарчин бас гитарчин биш нтр. Би бол хөгжимчин, хөгжимчин биш нтр. Миний мэдэх Сүхбаатарын талбайн хөшөөг авч хаяцан ч байх шиг нтр. Энд тэнд миний мэдэхгүй их юм болж өнгөрчийнөдөө нтр. Адилхан нэртэй хүмүүс ч бас андуурагдаж эндүүрэгдээд байхийн нтр. Танил царайтай хөөрхөн энхрийнүүд хажуугаар зөрөөд байхийн нтр.

Шалтгаантай байжийж л ямар нэг юм хийдийн, тэдгээр нь бүгд бас зорилготой байдийн.

Би боддийн онцгой хэн нэгэнтэй учруул энэ амьдрал бүхлээрээ өөрчлөгдөх байхдаа гэж.

Эргэж бодоход харамсахаар зүйлүүд өч төчнөөн байдийн гэвч тэгээд болоод өнгөрсөн цаг хугацааг яах билээдээ.

Диамонд Ринкс харин их таалагдаж байгаа уран бүтээлч байгаамдаа. Нэг юм дуулгаж мэдхээр л санагдаад байгаам. Бас нээрэн Ариал Финк'с Хаунтед Графитти-г нэг тэслэх цаг нь ирсэн баймаар даа 2010оны цомог нь их сайн болсиймсан - цаг үеээсээ түрүүлсэн ч гэмээр юмуу.



READ MORE - Улбар шар + Цэнхэр = Хар

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!