Huuy-Haay Mixtape (1-р сар)

06 February 2011



Huuy-Haay блог 5 дахь удаагын Mixtape бэлтгэж хүргэж байна. Сүүлийн 2 сар гараагүй болохоор хүмүүсийн хүлээлт их байсан бөгөөд нилээн хэдэн санал хүсэлт ирсэний дагуу энэ удаагын буюу Huuy-Haay Mixtape 1-р сарыг гаргахаар шийдлээ. Мэдээж Mixtape  болгон маань тухайн сардаа хүргэсэн хамтлаг, уран бүтээлчидээс таалагдсан 20 дууг сонгож авснаар бүтдэг. Энэ ч ёсоороо мөн 20 дуутай байлгаж маш гоё шинэлэг мэдрэмж өгөхийг хичээлээ.
Татах линк :  Mixtape 

Tracklist: 
1. Baths - Pop Song
2. Deerhoof - Super Duper Rescue Heads!
3. Destroyer - Savage Night at he Opera
4. Dirty Beaches - Sweet 17

5. Hard Mix - Callers
6. Hercules Love Affair - Painted Eyes Moonlight Matters Remix PN

7. James Blake - Wilhelms Scream
8. Jamie XX - Far Nearer2
9. Keep Shelly in Athens - Hauntin Me
10. La Sera - Devils Hearts Grow Gold
11. Lower Dens - Hospice Gates
12. Memory Tapes-Today Is Our Life
13. Million Young - Replicants
14. Star Slingers - Rene Storm
15. Tennis - Marathon
16. The Go! Team - Back Like 8 Track
17. Toro Y Moi - New Beat
18. Toro Y Moi - Still Sound
19. Wolfram ft Hercules Love Affair - Fireworks
20. Young Galaxy - We Have Everything


READ MORE - Huuy-Haay Mixtape (1-р сар)

The Go! Team - Rolling Blackouts (шинэ цомог)

The Go! Team - Rolling Blackouts 
The Go! Team -ийг 2000 оны үеийн хөгжим сонирхогч залуусаас мэддэггүй хүн цөөхөн байдаг гээд хэлэхэд бараг хэлсдэхгүй болов уу. Миний хувьд " Цаг үеээсээ түрүүлсэн гэмээр дуугаралттай маш чанартай уран бүтээлчдийн тоонд " бол зайлшгүй ордог юм.  Huddle Formation, The Power Is On ч юмуу The Go! Team-ийн дуу хөгжмүүд бол яахын аргагүй шинэ үеийн хөгжимд дэвшил авчрах хэмжээний хувьсал, ялгарал, хүч гэж болхоор... гэх мэтээр The Go! Team-ийг магтаж болох юм. Шинэ цомгыг нь татаж аваад сонсоод л үздээ. Таалагдах байх гэж найдаж байна. 



READ MORE - The Go! Team - Rolling Blackouts (шинэ цомог)

Smith Westerns - Dye It Blonde (шинэ цомог)

Smith Westerns - Dye It Blonde 
Smith Westerns бол 2010 онд гарч ирсэн сайн уран бүтээлчидийн нэг, нилээн хэдэн синглээрээ хүмүүст танигдсан болов уу. Huuy-Haay Mixtape хүртэл орж байсан уран бүтээлчийн хувьд 2010 онд цомгоо гаргаагүй байсан болхоор яг гоё мэдэрч сонсоход дутагдаад байсан юм. Удаан яригдаж яригдаж, оны эхэнд шинэ цомгоо гаргасан байна. Гэхдээ яг хүсэж байсан тийм хэмжээнд очиж чадахааргүй гэж хэлмээр ч юмуу, нэг л тийм дундуурхан сэтгэгдэл төрүүлсэн ч гэлээ. Нилээн хүлээлттэй цомог байсны хувьд оруулж байна 



READ MORE - Smith Westerns - Dye It Blonde (шинэ цомог)

Deerhoof - Deerhoof vs. Evil (шинэ цомог)

Deerhoof  - Deerhoof vs. Evil
  
Deerhoof-ийн дуучин нь япон эмэгтэй байдаг гэдгийг мэдэхийн... намайг анх хөгжим сонирхож эхлэхээс ч өмнө уран бүтээлээ хийж байсан байдаг санагджийна. Тэдний "Deerhoof vs. Evil" нэртэй цомог гараад удаагүй ч дажгүй, сайн болжээ. Тийм айхтар шинэлэг өөрчлөлт байхгүй ч урьд урьдхаасаа лав муудчаагүй гэдэг нь шууд мэдрэгдэж байна гэж миний хувьд дүгнэж байна нтр. Гэхдээ өшөө илүү сайн сонсож байгаад дүгнэх хэрэгтэй юм болов уу... ямартай ч татаж аваад сонсож үзэждээ.

READ MORE - Deerhoof - Deerhoof vs. Evil (шинэ цомог)

James Blake - James Blake (онцлох цомог)

James Blake - James Blake 
James Blake - CMYK EP (2010) -ийг  гархад анх мэдэж сонсож эхэлсэн. (Нэг ижил хүйстэн ч гэмээр стильтэй залуу нтр). Нилээн дээхэн Фитчфорк дээр онцлоод, оны сүүлчээр газар аваад хэд хэдэн дуунууд нь нилээн өндөр үнэлэгдээд байхад нь өөр хөгжмүүдэд сатаараад сонсохгүй орхицон байсан боловч сүүлдээ яах аргагүй чанартай хөгжим хийсэн болхоор тоогдоод хүчтэй сонсоод ирэх юм. CMYK EP болон James Blake LP-ийг сонсоод эхний үед тийм ч ойлгомжтой, дотно санагдахгүй ч аажимдаа бол маш хүчтэй сонсгол шаардах, мэдрэмжийн хөгжим гэдэг нь мэдрэгдэх болно. Чанартай хөгжим гэдэг сонсох тусам мэдрэгддэг...

Цомог Татах : James Blake - James Blake
                          James Blake - CMYK EP 
READ MORE - James Blake - James Blake (онцлох цомог)

Destroyer - Kaputt (онцлох цомог)

Destroyer - Kaputt 
Энэ цомгын хувьд 12-сарын сүүлийн долоо хоногт татахаар тавигдсан байсан ч албан ёсны нээлт нь 1сард хийгдсэн болхоор 2011 оны цомогт орж таарах байх. Merge record's 2010 онд бидэнд барисан бэлгүүдийн сүүлчийнх буюу 2011 оны  эхний том бэлэг бол Destroyer-Kaputt цомог юм. Цаг хугацааны хувьд нилээн хоцронгуй оруулж байгаа болхоор хүмүүс бараг ихэнх нь татаж авсан болов уу. Гэхдээ Huuy-Haay блогын зүгээс онцлох цомгын нэг учир цаг хугацаа хоцорсон ч орууллаа.

Цомог Татах : Destroyer-Kaputt


READ MORE - Destroyer - Kaputt (онцлох цомог)

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!