Бусдад ногоон

26 January 2013

Хэн нэгнийхээр бол нилээд гүн гүнзгий донтсон хорхойтон, орчин нөхцөлөөс тасарч бодит бус элийрэл дунд орших биет, бүгдээс зугтагч кординат эсүүл огтолцдоггүй шулуун... Хэн нэгнийхээр бол хэзээч дуусахгүй маргаан, тэмцэл, хэлцэл эсүүл тэмдэгт... Хэн нэгнийхээр бол хэнд ч хэрэггүй хаягдал, бусдаас хамааралгүй агаарын хөөс-салхины үнэр, өөрөөр бол өрөөсгөл төсөөлөл эсүүл цагаан гэрэл... Хэн нэгнийхээр бол тайлбарлах шаардлагагүй хариулт, бодлогогүй хэлсэн үг, толгойноос гардаггүй алдаа эндэл эсүүл ногоон өвс... Хэн нэгнийхээр бол зүгээр л  "Ногоон"... ? Үнэнч өнгө бол хар-цагаан бүгдийг тэгш харуулж болохуйц, харин хуурамч өнгө бол "ногоон".  Хэн нэгнийхээр бол бусдад харагддаг хуурамч өнгө болох "Ногоон". Ганцхан тодорхой өнгө.

Ганцаараа алхангаа сонсууштай:
Jamie Woon – Street
Blue Hawaii - "Try to Be"
Young Wonder – To You
READ MORE - Бусдад ногоон

Ozric Tentacles, µ-Ziq г.м

17 January 2013


Хэсэг бүлэг хүмүүсийн чихийг баясгаж, ойртон суулгаж сонсуулахаар хэдэн фийл хөгжим оруулдаг юм билүү. Хачин хачин хүмүүстэй уулзаж учирч явахад элдэв бусын юмтай дайралдах нь нэг бодлын гайхалтай ч юм шиг, тэгсэн хэрнээ энгийн ч юм шиг. Элдвийн юмс дунд өргөн тохиолдох боловч, үл анзаарагдам ховрын зүйлсийг заримдаа олж нээхэд хэцүү байж болох ч...
Миний юу хүргэхийг зорьж байна вэ? гэхээр "µ-Ziq", "Ozric  Tentacles" гэх мэтийн хүмүүсийг баясуулагч, оюун ухааныг цэнэглэгч хөгжмийг үнэхээр сонирхолтой хүмүүст нь санал болговол, магадгүй эргэж сануулж сонсгох гэсэн юм. Мэддэггүй хүмүүс байдаг бол мэдээд авахад ч илүүдэхгүй байх шүү.  Хөгжим хичнээн агуу цар хүрээтэй гэдгийг заримдаа чихээрээ, заримдаа оюунаараа мэдэрч болхийм шиг ээ.
Ozric Tentacles - Xingu
µ-Ziq - Catkin and Teasel

Нэмэлтээр хэлэхэд Psychedelic rock болон Intelligent Dance Music (IDM) төрлийн хоёр том төлөөлөгчийг хамтад нь оруулчихлаа. Гэхдээ яадын чихээ дэлдийлгэмээр байвал үргэлжлүүлээд Dykehouse, Tycho*г сонсоод үзээрэй.
READ MORE - Ozric Tentacles, µ-Ziq г.м

Hee/*

14 January 2013


Өнгө өнгийн бодлууд дунд хөврөн өнгөрөх цаг хугацаа үргэлжилсээр... Жоохон хүүхэд байхдаа сонсож байсан дуу хөгжимөө эргэн сонсоход зарим заримдаа цаг хугацааны машинаар аялах мэт болох юм. Тэр үед хичнээн гоё гэнэн сэтгэлээр юу ч бодолгүй, сайхнаас сайхан л байдаг байждээ. Интернэт гэдэг зүйл ховор цагт интернэтээр дуу хөгжим хайж олж сонсох гэдэг их л хэцүү зүйл мэт санагдаад л... ядаж тухайн үеийн интернэтийн хурд гэж одоогийн хурдтай харьцуулах ч юм биш. Нэг дуу татах гэж хичнээн минут болдог ч байсан юм. Бас тэр болгон олдоод ч байхгүй. Хөөрхөн л хичээл зүтгэлийн эцэст хэдэн сайхан хөгжим олж сонсдогсон. 

/Нийтлэг биш сонголтууд:/

Au Pairs* гэж Бритиш хамтлагийн тэртээх наяаад онд гаргасан цомгын нүүрний зурган дээр 2 монгол эмэгтэй тууж явах юм. Монгол биш бол түвд юм болов уу? Буу зэвсэгээ агсчихсан дайнд биш юмаа гэхэд тарваганд бүүр эсүүл буугаа мартсан нөхөртөө бууг нь аваачиж өгөх гэж араас нь гүйж байгаа.... Өөрөөр бол дайсны цэргүүдээс бууг нь аваад зугатаж яваа юм болов уу?  ... бас болоогүй гутлыг нь хамтад тууцан ч байж болох юм. Харин тэр доор бичсэн үгний хувьд үнэний ортой байх шүү нтр. /маазмааз/


READ MORE - Hee/*

Янз янз

07 January 2013


Бага багаар холдон холдсоор нэг л мэдэхэд нилээн холдож... Эргээд сэргээх хэрэгтэй ч юмуу? Үгүй ч юмуу? Ямартай ч тэгээд дуртай, завтай үедээ хэдэн пост хийгээд явж байдаг юмуу дөө. Өмнөх постуудын зураг, дууны линкийг нь устгаж өгсөн эрхэм анддаа баярлалаа гэхээс өөр үг олдохгүй юм. Заза  олон үгээр юугаа хийх билээ. Хэдэн дуу оруулмаар, бас сонсмоор байна.

READ MORE - Янз янз

Миний бодлын....

07 December 2012

Хамгийн хачирхалтай мэдрэмж болох тийм нэг зүйл, эргэн тойрон минь хоосон санагдах боловч гэнэтхэн бүхий л зүйлээр дүүрээд ирэх мэт... Хов хоосон ертөнцөд ганцаар байхдаа дэндүү уйтгарладаг байсан бөгөөд хэцүүхэн санагддаг байжээ. Хаана асуултын хариу байгааг огт мэдэхгүй гиюүрсэн ертөнц, бас амьдралд юуны төлөө явах ёстойг ойлгодоггүй залхуу эрч хүч. Оновчтой сонголтоор илэрхийлж болох ч гэлээ, хаа нэгтээ тааралдсан, салхиар дамжин надад ирсэн зүй зохистой үзэл санааг тодотгогч хүчтэй бодлууд минь... Бүгдээс айн эмээх хүсэлдээ баригдсан тэр нэгэн харц, гэвч тэр харцанд ямар ч гуниг айдас төрөхгүй байгаа болов уу гэж итгэж буй бас нэгэн бор нүд... Хорвоо Хорлоо 2ын бодол зөрчилдөхөд, бодитой санагдах миний тэнэглэлүүдийн гинжин цуваа, бүгдийг мартаад өнгөрсөн бүгдийг ардаа орхиод юу ч болоогүй мэт алхдаг миний орон зайн гудамжинд орж ирсэн бас нэгэн том хар нүд... Үүнээс гадна ойрдоо их бодогдох болсон амьдралын мөч бүхэнд эргэн санагдах гашуун сайхан нулимстай хамт мэдрэгдэх хайр энхрийлэл, халуун гар, үнэр, харц, нөмөр нөөлөг, хүнлэг эрхэм, хамт байхыг эргээд уулзахыг, хүрээд ирэхийг, хүсээд л байдаг туйлын харамч бурханы хайр мэт тийм их хүчтэн байсан миний тэнгэр аав... 

Төгсөхөд ч хайрам сэтгэл, үнэн ч байхад дэндүү гоёдом уран гоё тансаг үнэр. Үл харагдах боловч хамгийн үнэнч байж болохоор санагдсан анхны минь сэрүүн зүүд, Тийм биш байсан ч , бодолдоо итгэхийг хүссэн хөөрхөн бор бас хар нүд... Хүн чамд хүн шиг хэрэгтэй зүйл байхгүй гэдэг шиг хүнтэй төстэй харь хэлтэн шиг надад хүн шиг хэрэгтэн хэрэгтэй байгаа ч юм шиг. Магадгүй би хэн нэгнийг үнэн голоосоо хайрлах ёстой гэдгээ мэдэрсэн байх... Магадгүй тэр миний бодлын эзэн болж байгаа байх. Тэгээд ч тэрхүү хүсэл минь хав харанхуйд ч намайг дагасаар байна, цаашдаа би анхааралтай амьдралд, үл итгэм төөрөгдөлөөсөө энэ хүнээр дамжуулан салж чадах юм. Итгэж байна. Хөөрхөн санагдах ертөнцөд шувуу шиг дүүлж явах дуртай тэнэг миний бодлын хоосон ертөнцөд нэгэн үүд хаалга онгойв.

READ MORE - Миний бодлын....

Хийж бүтээхийн хүслэн

12 May 2012


Зүгээр суусаар залхаж байна. Зүв зүгээр байхаар юу ч хамаагүй хиймээр, тэгсэн мөртлөө бас юу ч хиймээргүй хүсэлдээ дарагдаад л байх юм. Цаг хугацааг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлж байсан тухайгаа бодохоос илүүтэй цаг хугацааг хэрхэн утга учиргүй өнгөрүүлж байгаагаа бодохоор илүү их мэдрэмж төрүүлж нтр. За энэ ч яахуу хөгжим сонсох хүсэл минь тун ч их багасаж дээ. Элдвийн гоё хөгжмийг эрж хайхгүй зүгээр л тааралдсаныг нь сонсоол... 
Энэ онд гэхэд дөнгөж доорх цомгуудыг татаж авсан байх юм... өнгөрсөн жилийн өдийд бараг 100 гаран цомог татаад сонсчихсон л байсан санагджийна.

1.John Talabot -  Fin
2.Cromatic - Kill For Love
3.Beach House - Bloom 
(дуу: Lazuli)
4.Julia Holter -  Ekstasis
5.Lower Dens - Nootropics
6.Frankie Rose - Interstellar
7.TV Girl – The Wild, The Innocent, The TV Shufflе 
8.Grimes - Visions
9.Beach Fossils – Shallow / Lessons EP
10.Burial - Kindred EP

Энэ хэд дээр нэмэгдэх цомгууд нь хэдэн ЕР *нүүд юм даа. нийлээд 20 ч хүрэхгүй юм байна нтр. 
READ MORE - Хийж бүтээхийн хүслэн

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!