Ховордсон сэтгэл

27 June 2013


The Flaming Lips - Yoshimi Battles the Pink Robots, Pt. 1
The Who - My Generation 

U2 - With Or Without You
Чин зүрхнээсээ мэдрэмжтэй дуулах гоё байдаг шиг дотроосоо өөрийгөө мэдэрч сонсох шиг сайхан юм байхгүй. Заримдаа харь гаригийн хөгжимд автаж суухад хүмүүсийн анхаарал над дээр төвлөрчих шиг санагдаад, эрүүл ухаанаар бодоод ч ойлгохгүй хүмүүсийн бодлоос хөгжмөөр дамжуулан холдож чадах боломж байдагт... Гэгээтэй хөгжим, гэрэлтэй өрөө, сайхан төсөөлөл бүгд  нэг дор хамтдаа байж болноо. Дандаа биш ч гэлээ сонсоод сонсоод дуусахгүй дуунуудаа эргүүлэн давтан сонсосоор, хуучирч муудсан пянз, кассет болохтоо шахтал нь эргэлдүүлсээр байхад өдөр хоног, цаг хугацаа өнгөрчих юм доо. Намар болоход надтай шинээр учрах ертөнцөд их зүйлийг хүргэхийг хүсэж байна.

James Blake  - A Case of You
Fleet Foxes - White Winter Hymnal
Jens Lekman - Im Leaving You Because I Dont Love You
READ MORE - Ховордсон сэтгэл

Boards Of Canada - Tomorrows Harvest 2013

06 June 2013


IDM  урсгалын том төлөөлөгч Boards Of Canada *ийн шинэ цомгийг сонслоо. Хүмүүс өөр өөрсдийнхөөрөө хүлээж авах л байх. Харин миний хувьд IDM  хөгжим эхэндээ тийм ч ойр дотно хүлээж авахуйц биш ч сонсох тусам л автаад, автагдаад... сүүлдээ гарч чадахаа байчихдаг хөгжим юм. Цомгийн хувьд ямар болсон нь хэнд ч хамаагүй баймаар ч юм шиг... 55000 төгрөгөөр ядарсан хөгжим сонсож байхаар ингээд суужийсан нь наддаа жаргал юмдаа.

ТОРРЕНТЭЭС ТАТ.
READ MORE - Boards Of Canada - Tomorrows Harvest 2013

Үрэн таран

29 March 2013


Өөрийн оршин байгаа цаг хугацаанаас эхлээд бүгдийг үрэн таран хийсээр... утгагүй эрэл хайгуул дунд байгаа гэж өөрийгөө хуурахаас өөр тайлбар байхгүй. Хэзээнээс эхлээд худал хуурмаг байсан гэдгийг ч мартаж... зүгээр л маш их зүйл "үнэн" биш байна. Амьдралд үргэлж бэлэн байсан ч хааяа хааяа даа хонгилын үзүүр дэх биш, урдах замаа ч олж харахааргүй төөрөлдөх юм. Бүгдийг эхнээс нь эмх цэгцтэй, "үнэн" байлгавал арай дээрдэх ч юм болов уу?  Хэн мэдлээ. Гэвч тэгэх боломжгүй. Надаас өмнө нь хэн нэгэн цаг хугацааны талаар бас ингэж бодож байсан л байх даа.

READ MORE - Үрэн таран

Хуучраагүй пянз

18 March 2013

Хүний хүсэл гэдэг хязгааргүй бөгөөд гайхамшигтай. Ямар ч хязгааргүй орон зайн дунд л дүүлэн нисэх мэт. Амьд байгаагаа мэдэрч, эд эсээ сэргээхэд тусалдаг амин дэм болсон хөгжим минь надтай хамт, хаа ч - хэзээч байдагт. Мөн мартагдах шахсан сайхан дуу хөгжимууд бүүр ч гоё амттай байдагт. /Амттай уран бүтээлүүд сонсохоор ийм хүсэл сонирхолтой болсондоо баярлах юм./



Саяхан хамаатны ахын хүсэл сонирхол болсон пянзны цуглуулгатай танилцаж олон гоё хуучны дуунуудыг сэргээн сонсоод хүүхэд шиг л хөөрөн баясаж суулаа. Намайг жоохон хүүхэд байхад гэрт байдаг тэр гоё пянзнууд /нэрийг нь хэлэхэд хорхой хүргэм/ тэднээсээ салснаасаа хойш тйим ч их хүчтэй пянзанд дурлаагүй явсан хүсэл сонирхол- хүслэн минь эргэн ирэх шиг болсон.

Миний мэдэхээр доорх михтаре интернэтэд тавигдаад нилээн л удаж байх шиг байна гэвч эдгээр дуунуудыг онлайнаар сонсох боломжийг олгосон ховорхон боломж юм шиг санагддаг юм. Гэвч жинхэнэ гоё чанартай, гоё мэдрэмжийг Оригнал Пянз-наас өөр юунаас ч мэдрэхгүй л дээ. 
G'old Mongolia Vinyl Mixtape 1



Нэмэлт: 
Өөрийн хүсэл сонирхол, цуглуулгаа сонирхуулахаас илүүтэй бэлэн дуу, зураг ашиглачихсан шүү.
/Уг нь энэ эртний пост боловч тухайн үед нь нээх үргэлжлүүлэх хүсэл төрөөгүй юм. Тэр чигээр нь нийтлэхээс өөр яахуу./ 
READ MORE - Хуучраагүй пянз

Хурай Хурай Хурай

08 February 2013

Утга агуулга, чанарын хувьд хүндэтгэмээр бүтээл болжээ.

Хурай Хурай Хурай.   /Зөвхөн сонсох боломжтой/

Мөнх тэнгэрийн  хүчин дор энхэд орших Монгол мину
Өвөг дээдсээс өвлүүлж өгсөн өнтэй сайхан нутаг мину
Хүннү Сүмбэ Нирунаас хотлоор дуурсах түүх мину
Хорвоо дэлхийг эзэгнэж явсан хаан эцэг Чингис мину
Хатгалдах дайснаа хөнөөн дарсан хатан зоригт баатрууд мину
Хайр энэрлээр өсгөн сургасан хамгаас дээд ээжүүд мину
Уянгат хуурын эгшигэндээ уртын дуугаа хадаан дуулсан
Уужуу сэтгэлт монголчуудын урдах зам нь цагаан байгээ

Хурай Хурай Хурай, Хурай Хурай Хурай, Хурай Хурай Хурай
Хурай Хурай Хурай, Хурай Хурай Хурай, Хурай Хурай Хурай

Өтгөс буурлаа өөд нь залсан өлчир балчираа өргөн тэтгэсэн
Ирээдүй болсон залуус нь эрдэм соёлоор биеэ чимсэн
Тал сайхан нутагтай тэгш таван оюунтай
Тэнүүн уужим сэтгэлтэй тэнгэрээс заяат үрс билээ
Цэвэр ичимтгий охид мину цэгц шудрага нөхөд мину
Цэнгэл жаргалаар арвин явья цээлийн ус шиг ариухан явья
Цаг цагийн эрхэндээ цалгин бялхан дүүрэн явья
Цайлган сэтгэлт монголчуудын цаашдын зам нь цагаан байгээ


Хурай Хурай Хурай, Хурай Хурай Хурай, Хурай Хурай Хурай
Хурай Хурай Хурай, Хурай Хурай Хурай, Хурай Хурай Хурай

Уул нь өндөр ус нь тунгалаг угаас хайртай нутаг мину
Ургамал амьтан жигүүртэн дүүрэн урт сайхан нурууд мину
Танан цагаан гэрүүд ярайж таван хошуу мал нь бэлчсэн
Түмэн бээрийн алс холоос ч тэмүүлж ирэх нутаг мину
Хүлэг хурдан морио унаад хүсэл сэтгэл тэнийн баясаад
Хүний хүүгийн хийморь сэргэсэн хөдөө хээр нутаг мину
Хорвоогийн дөрвөн улирал нь хосгүй сайхан аястай
Хойчийг залгах үрсийн минь хожмын зам нь цагаан байгээ


Хурай Хурай Хурай, Хурай Хурай Хурай, Хурай Хурай Хурай
Хурай Хурай Хурай, Хурай Хурай Хурай, Хурай Хурай Хурай
Хурай Хурай Хурай, Хурай Хурай Хурай, Хурай Хурай Хурай
Хурай Хурай Хурай, Хурай Хурай Хурай, Хурай Хурай Хурай
Хурай Хурай Хурай, Хурай Хурай Хурай, Хурай Хурай Хурай




READ MORE - Хурай Хурай Хурай

Бусдад ногоон

26 January 2013

Хэн нэгнийхээр бол нилээд гүн гүнзгий донтсон хорхойтон, орчин нөхцөлөөс тасарч бодит бус элийрэл дунд орших биет, бүгдээс зугтагч кординат эсүүл огтолцдоггүй шулуун... Хэн нэгнийхээр бол хэзээч дуусахгүй маргаан, тэмцэл, хэлцэл эсүүл тэмдэгт... Хэн нэгнийхээр бол хэнд ч хэрэггүй хаягдал, бусдаас хамааралгүй агаарын хөөс-салхины үнэр, өөрөөр бол өрөөсгөл төсөөлөл эсүүл цагаан гэрэл... Хэн нэгнийхээр бол тайлбарлах шаардлагагүй хариулт, бодлогогүй хэлсэн үг, толгойноос гардаггүй алдаа эндэл эсүүл ногоон өвс... Хэн нэгнийхээр бол зүгээр л  "Ногоон"... ? Үнэнч өнгө бол хар-цагаан бүгдийг тэгш харуулж болохуйц, харин хуурамч өнгө бол "ногоон".  Хэн нэгнийхээр бол бусдад харагддаг хуурамч өнгө болох "Ногоон". Ганцхан тодорхой өнгө.

Ганцаараа алхангаа сонсууштай:
Jamie Woon – Street
Blue Hawaii - "Try to Be"
Young Wonder – To You
READ MORE - Бусдад ногоон

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!