Чиний талаар - Миний бодол

31 August 2010

Өдөржин нойр хүргээд ч байгаам шиг явжаахнээ чиний талаар миний бодол аймар огцом оргилж баруун гараа халасандаа хийгээд утасаа гарган чамруу залган, сармагчин зан гаргаж чиний араас гүйдэг банди нарийн нэрний гинжин хэлхээсээр оньсого шааж нтр алиатаад, үүлэн борын үлгэр, согтуу толгойн аманцар үгнүүдтэй хамт чи минь миний бодолд бат оршдог юм. Энэ хэн ч  бай миний бодлоос гардаггүй чиний дүр төрх, хар өнгийн бариу өмдөнд багтаж ядан чихээд оруулцан биетэй найзын чинь хажууд суларч доройтсон сэтгэл минь  чааг л бодон байдаг юм шүү. 

Шатаар гунхалзан алхах чиний араас миний бодол урган гарч араас чинь очиж эхлэлгүй төгсгөлгүй олон зүйлийг ярьж, дэмий л чиний царайг харж амьсгалж буй агаараас хамт амьсгалахыг хүсдэг ч юм шиг эээ. Хоосон орон зай гэж нэг хэмнэлт,нилээн хэдэн салаа утгатай зүйлсийн талаар ярьсан минь ухаангүй хэрэгээ гэж хэлсэн үгний араас нэхэл хатуутай, өмссөн цамцных нь энгэр унжихад харагдах цагаан өнгөтэй лээвчигэнд чихээд багтаацан хөхтэй найзын чинь хажууд миний бодол үргэлж л чааг бодсоор байдийм шүү.

Холын тэртээд байгаа одод дундаас нэгийг нь сонгож аваад чааг гэж нэрлээд шөнөдөө харж суух шиг үлгэрийн санаа надаас өөр хэн нэгэнд төрсөн гэдэгт лав итгэхгүй нь хаашаа ийн гэхдээ чиний тэр хэлээд байсан одыг чинь хархаар, чиний тэр яриад байсан газар чинь нүдэнд харагдахад... гэмгүй царайлчаад харц шидээд, ахаа гээд араар мсж нисгээд, чиний эзгүйд миний бодлыг хулгайлдаг тэр нэгэн сэвлэгэр даахьтай жижигхэн гартай улаанаар уруулаа дарвайтал будцан дүүгийн чинь хажууд чиний талаар миний бодол үргэлжлээд л байдийм шүү.

Чиний талаар миний бодол гэж хаанаас үл хамааран энүүхэн энд хажуухан талд байх юм шиг ойрхон байдын, надаас холддоггүй хэд хэдэн зүрх сэтгэлийн хажуугаар чи дандаа л нааг дагадаг гээд би орилон цожин сэрж, зарим заримдаа чиний нэрийг хэлж амандаа бунтнах үедээ ч бас чааг л бодсоор байдийн. Тэгээд ч зогсохгүй би чамруу улам л дөхсөөр байгаагааа мэдэрхэд гэж өөртөө хэлэхэд ч бас чиний талаарх миний бодол үргэлжилсээр л байдийм. Чиний нэрийг хэлэхгүй байж чадахгүй юм тэртээх 1900оны чи минь дээ........... 

Чиний нэрийг мартах цагт - Чиний талаар миний бодол сарнин алга болох байхдаа гэж боджийно....  Сэтгэлд минь хэлэгдэх тэр нэр 1,2,3 гээд л.....



<<Орчуулган дунд төөрсөн шар шувуу>>  

READ MORE - Чиний талаар - Миний бодол

Лазантай өдөр ( + дуу )

30 August 2010

Лазантай өдрүүд үргэлжлээд нээх олон молон элий балай юм хийж явсаар бухимдал, инээд, баяр, гуниг дунд тэнэгтсэн өдрүүд дунд жиргэсээр явсаар... Яагаад ч юм ойрд амьдрал их хурдацтай өөрчлөгдөөд, эргэлдээд нар сар оддын байр солигдцон байсан хэвэндээ ороод ч байх шиг байнадаа. Нээрээ энүүгээр тэрүүгээр хүмүүс хаалга шагайгаад сайхан худлаа шаагад яваад байгааг өдөр болгон харахаар инээд хүрээд баясаад, тэгснээ харж зогсонгоо унтах гэж байгам шиг ядарч нтр.Энэ хорвоод хийх юм байх нь байгаа л юм байгаам гэвч завгүй байна гэдэг их хэцүү асуудал ба завгүй байлгах зүйл олно гэдэг бас их хэцүү асуудал юм лдаа нтр. За элийрэх ч яахуу ер нь би их ядарчээ хэсэг хугацаанд жоохон амрийдаа... Амьдрал хэмнэлд ороод ирэхээрээ л утгаа алддаг гэж нэгэн хүнтэй нээх муухай сэтгэлгүй ярьж байсан санаанд орчлоо. Хэмнэлгүй амьдрал ч гэсэндээ бас утгагүй л дээ. Хэмнэлээ алдаад яваад байхаар шаацан шаалгацан олон асуудал дунд ороод санхүүгийн хямрал шаагаад, бүүр хэтрүүл өвчин зовлон ороогоод ч байх шиг санагддийн... Заза нэг сайхан бүхэл өдөржин унтаад сэрхийсэн. Хорвоогоос нисэх нэгэн өдөрт дөхөж очих хүсэлтэй тэр нэг хүний яриаг бас сонссон чинь хамт явчмаар ч юм шиг. За зайлааа би ер нь их олон зүйлрүү анхаарал шаагаад байдаг болчижээ. Чудгарраа шэкидир эээ шиббал нтр гэсэн харалуудтай найз нөхөд болжоогоог нь яанаадаа.  за төгсгий 




READ MORE - Лазантай өдөр ( + дуу )

Wintercoats - Cathedral EP

29 August 2010

Wintercoats нь Melbourne-ы хийлч James Wallace-н solo project бөгөөд 2009 оноос эхлэлтэй юм.
 Түүний гайхалтай Cathedral EP-г хүргэж байгаадаа таатай байнаа. Хөгжимийн гоёмсог зохицол бас дээр нь хийл. EP-г нь өөрийх нь bandcamp-аас татаж аваарай.

<a href="http://wintercoats.bandcamp.com/album/cathedral-ep">The Overture by Wintercoats</a>
<a href="http://wintercoats.bandcamp.com/album/cathedral-ep">The Overture by Wintercoats</a>

READ MORE - Wintercoats - Cathedral EP

Navajo Bixby


Миний зүгээс голдуу сонин содон дуугарлаттай шинэ залуу хамтлаг дуучдыг хүргэхийг хичээдэг билээ. Энэ удаад тэгвэл New Jersey-н нэгэн хамтлаг болох Navajo Bixby-г таалан соёрхнуу.


Navajo Bixby - Moonlighting from Chris Rand on Vimeo.



<a href="http://navajobixby.bandcamp.com/track/down-under">Down Under by Navajo Bixby</a>

READ MORE - Navajo Bixby

“Инээмсэглэл”: тэр жилүүдийг эргэн дуурсахуй

21 August 2010

Энэ зураг оросын "Кругозор" хөгжмийн сэтгүүлд гарсан юм. Зүүн гараас: Д.Ганхуяг,  Т.Энхболд, Д.Цогдэлгэр, ард нь Б.Долгион. Энэ сэтгүүлд нэгэн онцлог байсан. Юү гэвэл сэтгүүлийн дунд нь гялгар, нийлэг хялсан дээр дуунууд бичсэн байсан. Энэ дугаарын нийлэг хальсан дээр манай хамтлагийн 2 дуу гарсан юм.













Тээр жил, би эхнэрийн хамт “ГЭР” нэртэй сэтгүүл гаргаж байсан үе юм. Сэтгүүлийн нэгэн дугаарт “Инээмсэглэл” хамтлагийн тухай нийтлэл гаргахгаад хөгжим судлаач, хөгжмийн зохиолч Р.Энхбазарт хандаж хамтлагтай хэрхэн хамтран ажилласан, хамтлагийн гишүүдийн талаар хэдэн үг бичиж өгнө үү гэсэн юм. Миний тавьсан хүсэлтэд тэрээр “за” гэв. Би ч санаа амрав. Учир нь нэгэнт “за” гэж дугарсан бол Энхбазар маань заавал биелүүлнэ. Хүмүүжил нь тийм юм. Хэдэн хоногийн дараа “Би хэдэн өгүүлбэр таталчихлаа, ирж ав” гэж тэрээр утастав. Түүний бичсэн зүүлийг би тэр үедээ хэвлэж гаргасан. Харин “ГЭР” сэтгүүл тодорхой шалтгааны улмаас хаагдсан. Ингээд Энхбазарын 1999 онд бичсэнийг та нартаа толилуулъяа.















- Энэ чуулгатай анх 1979 онд учирсан. Би Монголын радиогийн хөгжмийн редакцид редактор байлаа. Нэг өдөр МИОНЦАМЭ агентлагийн “Новости Монголии” сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Энхболд манай редакцид хандан хамтлаг байгуулах тухай, байгуулах ч юу байхав, оюутан байхдаа  Москвад “Улыбка” нэртэй тоглож байсан хамтлагаа сэргээх, тэр хамтлагаа радиогийн дэргэд байгуулж голдуу бичлэг хийлгэж байхаар хүсэлт тавьж билээ. Анхандаа би “энэ хэд ноот мэдэхгүй, бас тэгээд ажил мэргэжил нь ч юү билээ” – гэсэн шүү юм бодогдоод “хөгжим ч та нарт ахадсан хоол байхдаа” – гэж хариулсансан. Харин УГ зүтгэлтэн Т.Чимиддорж гуай /Радиогийн хөгжмийн хариуцлагатай редактор агсан/ их л уриалгахан /ер нь хүн нь тийм хүн/ хүлээн авсан юм. Ингээд л хуучин “Баян Монгол” чуулгаас үлдсэн нэг орган, гитарын “Тесла” өсгөгч, бас гитарын нэг муухан “Регент” өсгөгчтэй тэд эхэлсэн юм даа. Ер нь хаягдсан, хэмхэрхий бүхнээ л өгсөн юм. Хамтлагийн идэвхитэй дэмжигч, хэд хэдэн дуу ч хамтран дуулсан М.Энхсайхан /асан, Гадаад худалдааны яаманд ажиллаж байсан/, С.Баяр /МОНЦАМЭ агентлагийн ажилтан байсан/, Л.Дэлгэрцог /Радиогийн засварын газрын инженер байсан/, Т.Галсанжаргал /Радиогийн улс төрийн тоймч байсан/ гэх мэтийн хүмүүс хөгжмийн сэлбэг зэргийг олж засаж, амь оруулж өгдөг, тоглолтын үед нь хөгжим зөөж тусалдаг байв. Ингээд л Т.Энхболд, Ч.Ганболд, Н.Ганхуяг, Батчимэг, Б.Долгион нар сургуулиа эхэлсэн. Яваандаа Б.Бадар-Ууган, Д.Цогдэлгэр, Я.Оюундэлгэр, Г.Пүрэвдорж гээд л залуучууд нэмэгдэж Батчимэг хувийн шалтгаанаас хамтлагийн ажлаас хөндийрсөн дөө. Гэвч Батчимэг маань “Би цас ороход дуртай” гэдэг дуу зохиож энэ хамтлагт нэрээ үлдээсэн юм.
Анхны бичлэг, анхны тоглолт, анхны уралдаан гээд л дурсах юм маш их. Тэр бүхэн хэдэн боть ном ч болж болно. Гэвч би энд хамтлагийн гишүүдийн тухай л дурсахыг хүснэ. Эд маань хөгжмийг хүлээн аваад сэтгэлдээ ургуулдаг залуус байлаа. Энэ нь л чухамдаа авъяас байсан хэрэг л дээ. Ингээд:

 Тогоогийн ЭНХБОЛД /Хамтлагийн ахлагч, бөмбөрчин, МОНЦАМЭ агентлагийн ажилтан/.
  




















Дарга хүн зарц байх ёстой гэсэн шиг бүх л хар бор ажил хөөцөлдөнө, зохицуулна. Уран сэтгэх оргилуун сэтгэмжтэй. Бүтэх бүтэхгүй хамаагүй, том мөрөөднө. Мөрөөдлүүдээ бүтээхийн тулд ажиллана. Түүгээрээ сэтгэлээ тэжээж үргэлж баясгалантай явна. Зөрүүдэлчихвэл ч харин хэцүү дээ. Би, бид түүнийг Энкууш гэдэг. Сайн ч менежер. Тэр өнөөдөр ч “Инээмсэглэлээ” нэг цуглуулж тоглох юм сан л гэж ярьж явна. Тэр нь ч хэзээ нэгэн цагт бүтэх болно. Энкуушийн маань мөрөөдөл голдуу биелдэг юм.

 Намсрайн ГАНХУЯГ /гитарчин, дуучин, Шинжлэх ухаан, техникийн улсын хорооны ажилтан/.
 














Хамтлагийн зүтгүүр. Дуулаад халаад ирвэл ч тогтооход хэцүү. Ямарч үед сэтгэлээр унана гэж байхгүй. Хамтлагийн хэн нэгэн байхгүй сандрах үед Хуягаа л байвал айлтгүй. Авраад л гарна. Ганцхан гитар нь л цэнэгтэй байвал Хуягаа цэнэггүй гэж үгүй.

Чулууны ГАНБОЛД /цардуулт хөгжим, дуучин, Энх тайван, найрамдлын хорооны ажилтан/.





















Хамтлагийн студи дахь толгойлогч нь. Хөтөлбөр боловсруулах, дуу сонгох, найруулах бүх л ажилд хөмсгөө зангидаад, цээж хаялаад л орчихно. Уянгын дуунд шингэчихсэн хүн. “Дуучин гитар” гэдэг дууг Ш.Шажинбатын үгээр зохиосон нь тэр үеийн улс төрийн дууны нэг оргил байлаа.

Балчинжавын ДОЛГИОН /бас гитар, “Новости Монголии” сонины ажилтан/.
















Дуу муутай боловч онож хэдэн үг хэлчихээд түүндээ баясаж жартайж инээмсэглэнэ. Гоцлон дуулахгүй ч хоолой хийхдээ хэнээс ч дутахгүй, идэвхитэй ч гэж жигтэйхэн. Дуу зохионо. Анхных нь “Сансарт монгол хүн нислээ” гэж Б.Халтарын шүлгээр зохиосон дуу байсан санагдана. Өдгөө бол тоолоход бэрх болоо биз ээ. Хөгжмийн хамтлаг, дуучдыг сайн мэднэ дээ. Энэ талаараа бол энциклопеди л гэсэн үг.

Дамдингийн ЦОГДЭЛГЭР /юу л бол юу! Монголын радиогийн ажилтан/.
















Үг дуу цөөнтэй. Хүний хэлснээр байна. ХБДС-ийг төгссөн юм болоод нөгөөдүүлдээ ноотор тусална. Үүнийгээ өөрийнхөө давуу чанар гэж ойлгодогч тэр талын бүх туслалцааг нөхөддөө өгнө. Хамтлагтаа бол орлон тоглогч юм даа. Хэн нэгэн нь байхгүй бол Цогоо л орлоно доо. Түүний олон сайхан дуу би. Би бол шавь гэх дуртай. Үүнд ч үнэн бий.

Ядамсүрэнгийн ОЮУНДЭЛГЭР /дуучин, оюутан/.














Хамтлагийн хатан хаан. Дуулах л үүрэгтэй. Харин дуугаа их зөв сонгоно. Оюунаа байхад нөгөөдүүл нь нуруугаа тэгшилж, бүхий л ажлаас /хөгжим зөөх, угсран гэх мэт/ чөлөөлөхийг оролдоно. Харин хамгийн нандин зүйлээ /микрофон мэт/ Оюунаад хадгалуулна. Дуугай, хоолой н ч тун эвлэг зөөлөн.

Бадраагийн БАДАР-УУГАН /гитаарчин, дуучин, Монгол телевизийн ажилтан/.















Хожим нийлсэн ч хэдийнийх шиг байдаг. Нүдээрээ инээсэн. Ууган 12 утастай гитаараараа биднийг бишрүүлж нэгдсэн юм. Миний хувьд гэвэл “Дэлхий ээж” – ийг минь амилуулсан бурхан! Хамтлагийн хувьд гэвэл сэтгэлийг засагч. Хүн инээлгэж, хөгжөөж байхын одонд төрсөн хүн.

Гэсэржавын ПҮРЭВДОРЖ /даруулт хөгжимчин, хөгжмийн зохиолч/.
















Авъяасын тэнгэрт од шүүрсэн хүн. Сонгодог хөгжмөөс “урваж” эстрад хөөсөн хөгжмийн зохиолч. Хачин даруухан боловч хөгжмийнхөө ард суухаар билиг танхай. Хайр дурлалын дуу, сонгодог хөгжим ч зохион. Харин эстрад гэвэл ч онгод нь сэргэнэ дээ. Одоо бол чөлөөт хөгжмийн зохиолч.
БИ ӨӨРӨӨ. Хамтлагийн идэвхитэй дэмжигч.
















Намайг тэд маань”эцэг” ч гэх нь бий. Хэдэн дуу зохиож өгнө. Өөр онцын ажилгүй. Харин МРТУХорооны зүгээс тэдэнд дэмжлэг авах зүйлд л гол нь оролцоно. “Инээмсэглэл” нэрэнд нь тохирсон дуу зохион өгөхсөн гэдэг бодлоо биелүүлж 1979 онд “Залуусын уулзалтын дуу” – гаа зохиосон маань энэ чуулгын нүүр царай болж байсанд л бахархадаг нэгэн. Чуулганыхныгаа “баньд” нар гэж дуудах дуртай. Баньд нартайгаа бид “Улс төрийн дууны уралдаанд” хэдэн жил оролцож үзүүр түрүү авч явлаа. БНАГУлсад /тэр үеийн/ зохиогддог “Улаан дуу”  наадамд баньд нартайгаа оролцож Дин Ридэд үнсүүлж ч явлаа. Хожим оюутны ургацын намраар “Намрын инээсэглэл” аян зохион байгуулж “Инээмсэглэл” – тээгээ юутан залуусын ажлын талбарт шөнө голдуу тоглож явлаа. Баньд нар тус тусынхаа ажлаа гүйцэтгээд радио дээр ажлаа тараад 6-7 цагийн үед цуглана. Шөнөжин сургууль, бичлэгээ хийж өглөө үүр хаяармагц нойрмог тэд гэрлүүгээ зүтгэнэ. Харьж хоол цайгаа идэж уугаад л эргээд тус бүрийнхээ албанд зүтгэдэг байсан олон шөнө бий. Баяр ёслолын үеэр энд тэндэхийн урилгын дуудлага болно. Ийм л хэдэн залуус “Инээмсэглэл” –ийг авч явлаа.
Эргэн санахад уран бүтээлийн онгодыг сэргээгч нь энэ хэдэн баньд л байсан хэрэг. Тийм болохоор Энхбазар “Инээмсэглэл” –ээс адис хүртсэн нэгэн. Бид үргэлж хамт гэж сэтгэлдээ одоо ч бодоод явдаг. Эргээд нэг уулзахсан, тоглохсон! Энэ бол миний туйлын хүслэн!

Рандаабазарын ЭНХБАЯР, хөгжим судлаач.

Мэдээллийг  http://tobold.blog.banjig.net/- ээс
READ MORE - “Инээмсэглэл”: тэр жилүүдийг эргэн дуурсахуй

Инээмсэглэл Хамтлаг

Инээмсэглэл хамтлагийн дуунуудаас Та бүхний сонорыг мялаая.
(Зургийн тайлбар: хамгийн ард: Н.Ганбат, МХЗЭ-ын төв хорооны үзэл суртлын хэлтсийн зааварлагч, дунд эгнээ, зүүн гар талаас: Б.Долгион, гитарчин, Р.Энхбазар, уран сайхны удирдагч, Т.Энхболд, бөмбөрчин, нүүрийн эгнээ, зүүн гар талаас: Ч.Ганболд, дуучин, Д.Цогдэлгэр, дуучин, Б.Бадрууган, гитарчин, дуучин, П.Батчимэг)
1981 оны 2 сард Зүүн Германд зохиогдсон “Улаан дуу” улс төрийн дууны наадамд тус хамтлагынхан оролцож байсан үеэр авхуулсан фото зураг, фестивалын сэтгүүлд гарсан материалыг толилуулж байна.
Уг өгүүллийг цаг зав гарган хурдан шуурхай орчуулж ирүүлсэн манай сайтын хэрэглэгч Г.Очирмаад нийт хэрэглэгчдийнхээ нэрийн өмнөөс талархсанаа илэрхийлье.

Инээмсэглэл


(БНМАУ-аас ирсэн найзууддаа зочилсон нь)
Тэд надтай инээмсэглэж мэндчилсэн, тэд надад инээмсэглэж архи хундагласан, тэд надад өргөн уудам нутаг, бидний хязгааргүй их ирээдүйг илтгэн харуулсан монгол эмэгтэйн бүхий л үзэсгэлэн гоог нүдэндээ шингээсэн найз бүсгүйнхээ харцны тухай хайрын дууг хүндэтгэн дуулж өгсөн юм.
Тус хамтлагын улс төрийн удирдагч хэлэхдээ “Инээмсэглэл гэдэг бол зөвхөн нэг нэр төдий бус энэ хамтлагын дүр төрх, хөтөлбөрийг илтгэсэн юм” гэсэн.
Хамтлагын 8 залуу, тэдний найрсаг орчуулагч бүсгүй надад, 1978 онд үндэс суурь нь тавигдаж итгэмээргүй хурднаар тус оронд дэлгэрэн тархсан улс төрийн дууны үндэсний хөдөлгөөний талаар болон дууны 2000 хамтлагын тэмцээний дундаас “Инээмсэглэл” шалгарсан тухай ярьсан. Тэд орон нутагтаа айлчлан тоглолт хийж явахдаа үйлдвэрүүд, малчид, уурхайчдад ая дуугаа өргөн барьж явжээ. БНМАУ дах улс төрийн дууны хөдөлгөөний цуурай олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, ялангуяа залуучуудын нэвтрүүлгүүдэд Улаан дуучдын дуу хоолой болж чаджээ.
“Инээмсэглэл”-ийн дууны сэдэвт хайр дурлалаас ажил хөдөлмөр, өөрийн орон дахь Социализмын бүтээн байгуулалтын явцын үйл ажиллагааны тухай дуунууд болон дэлхийн 2-р дайны үеийн Монгол-Зөвлөлтийн цэргийн баатарлаг үйлсэд зориулсан Партизанууд, цэргийн сэдэвтэй дуунууд багтсан байдаг.
БНМАУ бол залуусын орон. Хүн амын 70% нь 35-аас доош настай. Ийм учраас МАХН-ын 1-р нарийн бичгийн дарга нөхөр. Юмжаагийн Цэдэнбал өнгөрсөн онд болсон улс төрийн дууны анхны наадмыг нээж мэндчилэхдээ тус орны дууны клубүүдын залуучууд-улс төрийн ажлын ач холбогдолыг онцлон тэмдэглэсэн юм.
“Инээмсэглэл” уйгагүй чармайлт оролдлогынхоо үрээр тэргүүн байр эзэлж, БНАГУ-д хүрэлцэн ирж, олон улсын энэ туршлага солилцоонд оролцож байгаадаа их бахархаж байна гэж тэд хэлсэн юм. Дууныхаа үг, аяыг өөрсдөө зохион хийдэг сайн дурынхан нэгдэж энэ хамтлагыг 1979 оны 12-р сард байгуулжээ. Хамтлагын бүх гишүүд их дээд сургууль төгссөн хүмүүс. Тэдний эзэмшсэн мэргэжлийн цар хүрээ нь МАХН-ын төв байгууллагын сэтгүүлчээс эхлээд хөгжмийн зохиолч, Улаанбаатар хотын циркийн найруулагч хүртэл янз бүр.
Өөрийнхөө оронд 3 аялан тоглолт амжилттай хийж БНАГУ-д аялах бэлтгэлээ хийснийхээ дараа тэд өөрийн эх нутаг, өөрсдийн ажил үйлс, хайр дурлалаа дуулахаар энд хүрэлцэн ирээд байна. Тэд мөн хүмүүс, улс үндэстнүүдэд зайлшгүй чухал энх тайвны тухай дуу дуулах болно.
Орчуулсан: Г.Очирмаа (Герман улс)























 
Мэдээллийг сонин.мн-ээс
READ MORE - Инээмсэглэл Хамтлаг

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!