Huuy-Haay Mixtape ( 9 сар )

30 September 2010

Huuy-Haay Mixtape хүргээд 2 дахь сарынхаа нүүрийг үзэж байна. Тухайн сардаа хүргэсэн хамтлаг, дуучдаас өөрт таалагдсан 20 дууг сонгож авснаар Mixtape маань бүтдэг билээ. Блогруу маань байнга ороод дуу сонсоод байж чаддаггүй хүмүүст амар юм болов уу гэсэн үүднээс анх хийж эхэлсэн гэж болноо. За тэгээд 10 сар ч хүрээд ирлээ олон сайхан уран бүтээлчид шинэ шинэ дуу хөгжим зохиож биднийгээ баярлуулах болтугай.
Huuy-Haay Mixtape
READ MORE - Huuy-Haay Mixtape ( 9 сар )

Маргааш Буянаатай

Буянааг үзэх гэж гэж ямар ч их хүлээвдээ. Буяанаа бол монголын тоотой хэдэн singersongwriter-уудын нэг бөгөөд түүний debut "Эргэх Дөрвөн Улирал" цомогийг магтаад магтаад магтах үг олдохгүй билээ. Маргааш их завсарлагаар шинэ цомгийн дуунуудаасаа дуулахгүй л юм гэсэн хуучин дуунуудаасаа дуулна гэж байсан. Ямартай ч Буянаа бол миний хувьд монголдоо байхгүй л уран бүтээлч шүү. Тэгээд манайхан маргааш таарий!

Museum of Bellas Artes - Who Do You Love
Museum of Bellas Artes - Watch The Glow

Pop хөгжимийг Шведүүд шиг гайхалтай хийдэг улс байхгүй билээ.
Part Time - If I Lose My Cool I Die
Copy - Something
Games - Shadows In Bloom by alteredzones
READ MORE - Маргааш Буянаатай

Миний дуртай дуугаралт

28 September 2010


Өөрийгөө ер нь ажаад байхад lo-fi дуугаралттай юманд их дуртай юм шиг санагдчихлаа. Дажгүй санагдсан дуу болгон л тийм байхиймдаа. Доор хүргэж байгаа дуунууд ч мөн адил.
Swimsuit - Sunlight
Shake the Shackles by Crystal Stilts
Энэ дууг оруулъя гэж бодож байгаад мартчиж Ганааг оруулсан байхыг хараадсаналаашд. Миний хайртай хамтлагуудын нэг удахгүй цахиур хагалана гэдэгт итгэдэг.
Thick Shakes - (Baby) You're A Starfish by lizpelly
Энэ дууг бас Ганаа маань оруулжээ таалагдаад оруулчлаа бас л lo-fi...
READ MORE - Миний дуртай дуугаралт

7дахь учрал дээрээ ( + )

27 September 2010





Хүнтэй санал бодлоо солилцмоор санагдаад ойрд ер нь л их шоу хийж байнаа. Их сургуулийн андууд, багийн найзууд, 10жилийн хамтлагууд, ахан дүүс болсон танилууд гээд л өөрийн мэддэг сайн сайн холбоо харилцаатай байдаг хүмүүстэйгээ аль болох л намрын уулзалт хийж шоу хийчээд байх юм. Даллага авхуулсан гэдэг шиг л ар араасаа ундран гарах шоу нуудаас хоцрохгүй л явсаар нэг мэдэхэд 6давчиж нтр. Гайхуулж ярих гээд байгаам биш ч гэсэн сүүлийн үеийн амьдралын хэмнэл их таалагдах тал руугаа болоод байх шиг байна. 

Ice Cream Shout :: Tattooed Tears
Shake the Shackles by Crystal Stilts


Өнгөрсөн зун хийсэн бие даалтууд маань энэ намарын бэлтгэлийг их сайн хангасан бололтой ч санагдах шиг. Амьдрал гэдэг зүйл их олон хувирдаг юм шигээ нэг хэсэг сэтгэл санаа сайхан, нилээн яваад ирхээр хаа хүрч зогсох уу гэсэн шиг чихэнд наалдсан хажуугаар өнгөрсөн үг шиг л сэтгэл гонсойлгож нтр. Тэхдээ бүх буруу зүйлийн эхлэл надаас болдог байхалдаа гээд л нээх их ухаарсан царайтай өглөөг угтан алхдаг ч, бас мартаад л хаа хамаагүй хазааргүй морь шиг л... засч залруулж болдоггүй алдаа гаргасан ч юм шиг. Юм шигийн туйл болчих гээд байна уу... одоо болийдоо. тэхдээ одоогийн байдлаар 7дахь учрал дээрээ явжийна даа.

READ MORE - 7дахь учрал дээрээ ( + )

Deerhunter - Halcyon Digest


Оны шилдэг цомогуудын нэгээр зүй ёсоор нэрлэгдээд байгаа Deerhunter хамтлагын Halcyon Digest өнөөдөр гарлаа. Миний хувьд цомгыг сайн сонсож амжаагүй болхоор ийм тийм гээд хэлж чадахгүй нь. Ямартай ч 2010онд хүлээж байсан цомгууд гараад дуусчлаа. Миний хувьд 2010 шилдэгээр Beach House - Teen Dream нэгт, Wild Nothing - Gemini хоёрт оруулчаад харин Deerhunter-н шинэ цомог байрыг нь солиж чадахнуу гүй юу. Revival, Helicopter хоёр лав аймар таалагдсан. Та бүхэн сонсож үзээд өөрсдийн үнэлэлт дүгнэлтээ өгнө биздээ. 

Цомог татах
READ MORE - Deerhunter - Halcyon Digest

Live Performance

26 September 2010

За ингээд хамтлаг дуучдын сонирхолтой амьд тоглолтуудыг оруулж байхаар боллоо. Бид нар зарим хамтлаг дуучдын нэрийг нь л мэдхээс цаашгүй байдаг шүү дээ. Тиймээс тэр хамтлаг дуучид маань амьдаараа ямархуу гүйцэтгэлтэй тоголдогын, ямар хүмүүс байдгыг харж мэдсэнээр тухайн хамтлагыг үнэлэх үнэлэмж тань дээшлэх болов уу гэж бодоод ийм нэгэн буланг нээлээ. Зөвхөн чанартай гэснийг нь хүргэж байх болно.


Camera Obscura - Forests & Sands from Yours Truly on Vimeo.


Yours Truly Presents: The Morning Benders "Excuses" from Yours Truly on Vimeo.



READ MORE - Live Performance

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!