Уялдаа холбоо

31 October 2010


Анх блог бичиж эхэлж байхдаа нилээд урт, үг давтсан зорилго муутай бичлэгүүд бичдэг байжээ. Яваандаа бага багаар сайжраад товчхон агуулга сайтай, өөрийн санааг илэрхийлэх хэмжээний бичлэг оруулах хэмжээнд хүрсийм болов уу. Үүнтэй ижилээр бас анх хэдэн төрлийн л дуу хөгжимд баригдаж байгаад яваа яваандаа өөрчлөлт хийгдсээр, тэлсээр, хөгжмийн сонсгол дээшилсээр өргөн цар хүрээнд сонсдог болжээ. 
Өнөөдөр нэгэн хүнтэй танилцаад ярилцаж байхад хөгжим сонсогч хүний баруун тархи нь хөгжсөн байдаг болхоор хөгжим тоголдоггүй ба зүүн тархи бол үйлдэл хийдэг бүтээгч тархи байдаг тухай ярьсан нь надад маш их таалагдсан юм. Энэ ертөнцийг өөрчлөх гэж оролдохоосоо өмнө өөрийгөө өөрчил гэж бас хаанаас олоод уншчив бас нилээн миний философитой дүйж байгаа юм.

READ MORE - Уялдаа холбоо

Залуус ( +дуу )

Tribute to Hi-Fi Radio 98.9 маш амжилттай болж өндөрлөлөө. Залуусийн маань анх төсөөлж харж байснаас илүү гоё хэмжээнд болсон болов уу гэж бодож байна. Хүмүүсийн уур амьсгал болон нэгдэн нийлж хуучин цагаа Hi-Fi Radio-гаа дурсан нэгэн оройг хөгжилдөн өнгөрөөх гэсэн зорилго биелсэн болов уу. Мороожин ловерс клубынхан маань бүрэн бүрэлдэхүүнээрээ офтоороо цуглан дээрээс нь санаа зорилго нэгтэй хэдэн найзууд нэмэгдэн доргицгоов. Парти тараад Зулаа эгчийнд очиж үргэлжлүүлсэн бөгөөд үүр цайтал хөгжмийн талаар ярилцан хөгжилдөж Их хотын шинэ өглөөг Зайсан толгой гарч угтацгаалаа. 
Анхны юм гэдэг алдаа оноотой байдаг ч өчигдөр болсон партины хувьд тэхдээ алдсанаасаа оносон нь их байсан болов уу. Инди хөгжим сонсдог залуусын маань хувьд ойрд болоогүй шинэлэг бас сайхан орой болж чадлаа. Hi-Fi Radio-гийн Нацгаа ахын сэтгэлийн хөөрөл, онцлог дуугаралт , онцгойлон бүгдэнг нь гэсэн тэр сэтгэл хүн болгоны зүрхэнд тод үлдсэн байх гэж найдаж байна. Партинд хүрэлцэн ирсэн бүх найз нөхөд, бүх зочид хөгжим ухан сонсдог сонсогчиддоо баярлалаа. "Та наргүйгээр бид нар үгүй" гэдэг шиг хүмүүсийн халуун дулаан хүсэл дунд их хотын инди парти амжилттай боллоо.
  





READ MORE - Залуус ( +дуу )

Маргааш Tribute to Hi-Fi Radio 98.9

29 October 2010

Яригдаад байсан Tribute to Hi-Fi Radio 98.9 парти маргааш болно. Фасебоок дээр нийт урилга хүлээн авсан хүмүүсээс одоогийн байдлаар 174 хүн attend хийсэн байгаагаас харуул маргааш партинд ойролцоогоор +100 хүн ирэх болов уу гэсэн барагцаа байна. Парти зохион байгуулагчдын зүгээс өөрсдийн хөгжмийн сэтүүд, Дж Тамираагийн сэт, Радиогийнханд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ гэсэн зүйлүүдийг ерөнхийдөө бэлдээд байгаа... өөр зөндөө юм байгаа болов уу. За тэгээд маргааш  13-р хорооллын Freedom night -д оройны 18-цагаас цуглахыг хүсье. Цагаасаа хоцорч эхлээд чирэгдэл учруулаад байхгүй байх гээд найдаад байжий, ямартай ч 19цаг гэхэд бүгдээрээ ирцэн байвал уг нь зүгээр юм болов уу даа.


Энэ дашрамд гэдэг билүү тээ... Маргааш партин дээр Huuy-Haay блогыг мэддэг хүмүүс Болдоо бид 2той танилцаж болох юм шүү. Ямархуу нөхдүүд байгааг мэдэхгүй нтр гэж байхгүй ээ угасс тэнд тодорхой харагдах байхаа. хэхэ 
Танидаг, танидаггүй бүгдэнтэй нь  маргааш уулзая !!!


READ MORE - Маргааш Tribute to Hi-Fi Radio 98.9

Шинэ цомог буланд

28 October 2010


Блог нээгдсэн цагаас хойш нилээн олон цомгуудыг оруулсан юм байна нэгтгээд лист гаргавал маш олон болж байна. Үүнд зөвхөн 2010он гэдэг хязгаарлалт тавихад л иймэрхүү харагдах шинжтэй.

Доорх цомгуудыг одоогийн байдлаар оруулсан байгаа...

  • Arcade Fire - The Suburbs 2010
  • Beach House - Teen Dream  [2010]
  • Twin Shadow - Forget (2010)
  • Kings of Leon - Come Around Sundown (2010)
  • Gold Panda - Lucky Shiner (2010)
  • Toro Y Moi - Causers of Thi (2010)
  • Black Tambourine - Black Tambourine (2010)
  • Bombay Bicycle Club - Flaws 2010
  • Caribou - Swim [2010]
  • Ceo - White Magic 2010
  • Club 8 - The People's Record 2010
  • Crystal Castles - Crytal Castles - 2010
  • Gorillaz - Plastic Beach 2010
  • Here We Go Magic - Pigeons 2010
  • Midlake - The Courage of Others - 2010
  • Sleigh Bells - Treats 2010
  • The Black Keys - Brothers [2010]
  • Pavement-Brighten The Corners-Nicene Creedence Edition-2008
  • The Black Keys - Brothers [2010]
  • The Drums - The Drums (2010)
  • Tokyo Police Club - Champ (2010)
  • Wild Nothing - Gemini - (2010)
  • Girl Talk - Feed The Animal 2008
  • The Radio Dept. - Clinging to a Scheme [2010]
  • Thieves Like Us - Never Known Love 2010
  • Sambassadeur -  "European" 2010
  • MGMT – Congratulations (2010)
Зарим нэгнийх нь линк болохгүй байж магад хэрвээ үнэхээр татмаар байгаа бол санаалаа хэлээрэй... засаад тавиад өгнөө.
READ MORE - Шинэ цомог буланд

Toro Y Moi - Causers of This (+цомог)

Toro Y Moi  бол ойрноос бас нилээн хүчтэй гарч ирж буй уран бүтээлч юм. Түүний шинэ цомог томоохон сайтуудад чамгүй өндрөөр үнэлэгдсэн байгаа бөгөөд өшөө ч илүү өсөх хандлага ажиглагдаад байгаа гэхэд болно. You Hid гэдэг дууг нь  "Chillwave гэдэг чинь утгаараа энэ шүү" гэж дүгнэлт өгөх хэмжээнд Болдоод таалагдсан байсан. Болдоогын таалсан хөгжимнүүд ч бас эвгүй байдийн шүү, цаа чинь эвгүй гардаа нтр хэхэ. За тэгээд энэ цомог бүгдэд нь таалагдах байх гэдэгт эргэлзэхгүй байна. Чихийг чинь нилээн сайн хөгжүүлэх байх шүү. 



Татах линк :  Toro Y Moi - Causers of This торрент
    
READ MORE - Toro Y Moi - Causers of This (+цомог)

Онцлог

27 October 2010


Юутай ч дээрх зурагны талаар авч ярихгүй бол болохгүй нь нтр. Авч яриад байх ч юу байхуудээ дотоожгүй л хүүхэн байна өөр юм алга нтр. Гол нь цомгийн нүүрийг ингэж гаргавал хүмүүсийн анхаарал татах юм болов уу. Орос эмэгтэй хамтлагуудын цомгын нүүрүүд бол бас л бөөн шалдан гарууд байдаг шд. Улсаараа шалдан юм шиг л баахан шалдан хүүхний зурагтай цомгууд нтр. Өөрийнхөө бөгсөн биенд сэтгэл хангалуун байдаг нөхдүүд бол иймэрхүү нүүртэй цомог гаргаж болох  шинжтэй. 


Star Slinger - Mixtape-д 2 ч дуу багтсан байгаа болхоор нилээн даж уран бүтээлчийн тоонд оруулчий... Instrumental Hip-Hop project гэдэг нь хамаа алгаа, дуу хөгжим нь чанартай учир.
Бусад хэд нь санаандгүй сонголт гээд орхий... би ч сайн мэдэхгүй юм байна оо.
READ MORE - Онцлог

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!