Panda Bear - Tomboy 2011

25 March 2011

Цомог Татах: Panda Bear - Tomboy 2011
Panda Bear-ийг Animal Collective хамтлагын бараг хамгийн гол гишүүн гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэх байх тийм үү. Panda Bear оны өмнөөс л шуугиан тариад, сенсаацлаад л "Tomboy" нэртэй цомгоо гаргалаа гээд байсан, хүлээгдсээр байгаад одоо нэг юм гаргаж байна. Миний мэдэж байгаагаар 4-5 дууг лав аль эрт онлайнаар цацсан байсан болхоор хүмүүс олоод сонссон байх аа... Гэхдээ бас мэдэхгүй л юм,  Panda Bear-ийг үнэлж, ойлгож сонсдог хөгжим сонирхогчид Монголд хэд байдаг бол гэдгийг би төсөөлж хэлж чадахгүй байна... Гэвч  сонирхдог, сонсдог хүмүүс нь бол түрүүлээд олоод авцан аль хэзээний л сонсоод мэдэрцэн сууж байгаа байх аа.
Panda Bear -  Alsatian Darn
Panda Bear - Scheherezade

Crystal Stilts-хамтлаг дээр ярьж байсан зүйлс ч Panda Bear-тай хамаатай... түүний хөгжим ч мөн миний нэрлэдэг чанартай хөгжим гэдэг ойлголтонд багтах бөгөөд энгийн нэг сонирхогчийн хувьд бол ойлгогдохооргүй ахисан түвшины хөгжим юм. Хүмүүс заавал юм болгоныг тайлбарлах гээд байдаг нь ойлгомжгүй бөгөөд хүн бүрийн үнэлэмж, мэдрэмж өөр өөр байхад бүх зүйлд тайлбар хийгээд байх шаардлагагүй баймаар санагддаг шүү... Миний хувьд Panda Bear-ийн хөгжмийг ийм тийм гэж өөчилж, голоод байх хэрэгггүй гэж боддийн.. Мэдэрдэг, ойлгодог хүмүүстээ бол чулуу  шиг хөгжим шүү...


READ MORE - Panda Bear - Tomboy 2011

Crystal Stilts - In Love With Oblivion (2011)


Цомог Татах :  In Love With Oblivion (2011)
За тэгхээр энэ оны хүлээлт болж байсан цомгоо олоод авчлаа. Crystal Stilts хамтлагыг мэддэг хүмүүс хир их байдгыг сайн мэдэхгүй юм. Ямартай ч их сонирхолтой хүнд талдаа гэдийм уу, ямар ч гэдийм байгаам... Тийм нэг уран бүтээл туурвидаг хамтлаг... Анх сонсож байгаа хүмүүст бол ойлгож хүлээж авна гэдэг хэцүү дээ. Animal Collective шиг ч юмуу Avey Tare, Panda Bear  шиг ч юмуу маш ахисан түвшний хөгжим гэж ойлгох нь зүйтэй байх аа... Ariel Pink's Haunted Graffiti-ийг анх гарч байхад тоохгүй нилээн явсан юмдаг... Тэрүүн шиг л Crystal Stilts-тай анх танилцахдаа бас тоохгүй байсан санагджийна... Ер нь чанартай хөгжим гэдэг чинь эхэндээ ойлгож хүлээж авахад хэцүү ч, бага багаар чихэндээ наагаад ирэхийн цагт бол чихнээс салахаа байчдаг юм байгаам. Boards of Canada-г зүгээр нэг энгийн хөгжим сонирхогч сонсоод ойлгоно гэхэд хүнд шүү дээ. Эсвэл Toro Y Moi, Radiohead, Nicolas Jaar, James Blake нтр ч бас  зүгээр анхан шатныханд бол хурцдана биздээ.../Radiohead-ыг хурцдахгүй гээд байдаг хүмүүс худлаа нэр алдар, сүрээр нь дагаж шаагаад байдаг болхоос яс юман дээрээ жинхэнэ аймар "чанар хөгжим" шүүдээ./ 
Аливаа зүйлийг шууд сэтгэл хөдлөл, тухайн агшинд төрсөн мэдрэмжээрээ тодорхойлж илэрхийлж байх нь нэг талын маш зөв зүйл байдаг юм шүү. Сонсож сонсчоод дараа нь юм бичье гэж бодхоор толгой ажиллахаа байчдаг юм... Юугаа ч бичих юм сайхан мэдрэмж нь нисээд явцан үед толгойд байгаа бодлууд алга болчдийм байгааз дээ... 
READ MORE - Crystal Stilts - In Love With Oblivion (2011)

Gold Panda – Companion 2011

Цомог Татах: Gold Panda – Companion

Gold Panda гэж хэн бэ? гэвэл 2010 онд шинээр танигдаж гарч ирсэн олон Фанда байвгайнууд доторх "Алтан Фанда" нтр хэхэ. Энэ "Алтан Фанда" маш гоё уран бүтээл хийдэг гэдэгтэй маргах хүмүүс байхгүй байх... Түүний "Lucky Shiner"  цомог гарсан даруйдаа Huuy-Haay блогын шилдэг цомог, онцлох уран бүтээлч, оны шилдэг цомог гээд бүх л түвшинд үнэлэгдэж байсан. Энэ удаа ч мөн түүний шинэ цомог болох "Companion" мааш их таалагдаж байна. Дөнгөж саяхан  "Gold Panda - Marriage" нэртэй ЕР цомгоо гаргасныг санаж байгаа байх... /Энэ цомог нь бас л гоё болсон... Baths-ийн remix-нь миний хувьд маш гоё болсон гэж бодож байгаа./
За тэгээд хүн авьяастай байна гэхэд Gold Panda, Star Slinger шиг авьяастай байхад хэцүү лдээ. Өөр зөндөө олон авьстанууд байгаа л байх... Гэвч бас л хөгжмийн мэдрэмж нь ингээд хөгжцөн хүмүүс гэхээр л бас эвгүй лдээ...

Аа тийн "Gold Panda - Marriage" цомгийг сонсож үзээгүй бол энэ линкээр ороод татаад аваарай.
Татах: Gold Panda - Marriage ЕР
READ MORE - Gold Panda – Companion 2011

Тархины цочрол + өдөөлт


Өнөөдөр "Тархины цочрол" нэртэй орчуулга хийгээд суусан чинь бүүр гашилж гүйцлээ. Юу ч болоод, юу ч тайлбарлаад байгаам цус гэж огт ойлгомжгүй... оройжин эргүүтчихлээ нтр. За энэ ч яахуу тээ... Гайгүй мэдээллийн сайтуудыг ухаад байдаг мөртлөө харин нилээн олон мэдээллээс хоцорчихож ээ. Хаагуур нь яагаад зөрцөн юм байгаам бүү мэд ээ? Нилээн л юм гарсийм байна... Бараг өдөр болгон зогсолтгүй татаад татаад байдаг ч гэсэн өнөөдөр гэнэт оюун ухаанаа алдаад ирсэн хүн шиг баахан шинэ гарсан цомгууд ард үлдчиж бүгдийг нь сонсож үзэх гэсээр байтал маш их цаг хугацаа орох байх лдаа. Би ер нь зодог тайлдаг ч юмуу нтр хэхэ... Учир утгатай амьдраад байна уу ? Үгүй юу? новш санагдах шиг болох чинь... /Гэнэт шүү гэнэт новшийн санагдав./

За тэгхээр юу хаана шинээр гарчив гэхээр байнаа... Gold Panda-Companion, Crystal Stilts-In Love With Oblivion, Panda Bear-Tomboy нтрийг хэлээд байгаам шүү... Өөрөөр бол  The Weeknd-House of Balloons-ийг сонсох гээд амжихгүй явсаар байна... Fleet Foxes, Jens Lekman, The Sea and Cake, White Denim, Bon Iver гэх мэт гаруудын шинэ гарах цомгуудын шинэ дуунуудыг олж сонсоогүй байна гэж... Ер нь энэ хэд яагаад ингээд үлдчив гэхээр хуучин ид оргил үед нь байнга сонссоор байгаад шинэ юмыг нь хүлээхгүй гарсан ч нээх сэтгэгдэл авахгүй байх гэсэн төөрөгдлөөс болоод байх шиг байна... За бүгдийг нь сонсчоод тухтай үзнээ... нтр

Нээрэн одоогоор 2011 он гарснаар нийт 50 гаран шинэ цомгуудыг олж сонссон болон сонсох гээд татаад авчаад байгаам байна... Өнгөрсөн жил буюу 2010 онд компьютерийн Hard-н дээр нийт 2010 онд гарсан 137 цомог байсан юм даг... Энэ 137-гоос сая ихэнхийг нь устгасан, учир нь шинэ юм сонсоход саад болоод, цаг аваад зууралдаад байхаар нь талаас илүүг нь устгацан байгаа... Гэвч тэгээд 2011 онд гарсан 54 цомог олоод татцан байгаа бодвол би ёстой л хамаа замбараагүй таталт хийжээ... Одоо эхнээс нь устгахаас хэхэ... Гэхдээ 10 гаран  ЕР байгаа нь тоог өсгөөд байх шиг байналдаа... Магадгүй таны сонирхсон цомог Huuy-Haay блогын авдарт байгаа байх аа... Ямар нэг цомог хэрэгтэй бол олж өгч болхийм шүү. 
READ MORE - Тархины цочрол + өдөөлт

Beach Fossils 2010, 2011


Beach Fossils-ийн 2010, 2011 гарсан 2 цомгыг санал болгож байна.Тэдний хувьд Huuy-Haay Mixtape 2010.08 сард "Beach Fossils - Youth" гэдэг дуу нь багтаж байснаас эхлээд ер нь бол Huuy-Haay блогын эчнээ танил уран бүтээлч юм байгаам. 2010 онд тийм ч анхааралд өртөж чадаагүй ч гэсэн түүний "Beach Fossils - Beach Fossils" цомог нь дажгүй болсон. Харин он гараад төдий л удаагүй гаргасан Beach Fossils-What a Pleasure EP (2011) цомог нь бол Wild Nothing-той хамтарч хийсэн гэдэг талаасаа ч юмуу илүү гоё болж өгсөн санагдсан юм. Ер нь бол анх сонсоод нэг уран бүтээлч юм байх гэж андуурчиж болхоор хийгдсэн байсан.
Beach Fossils - Face It 
Beach Fossils - Youth

Wild Nothing буюу Jack Tatum-ийн хувьд ганцаар уран бүтээлээ хийдэг бол Beach Fossils нь хамтлаг шиг санаж байдаг шиг санаж байна... За энэ хэрэгтэй хэрэггүй юм бичээд яахуу тээ. Зүгээр л хүмүүст төдийлөн сайн хүрээгүй байх гэж бодоод онцлох хөгжмөөр нэрлээд хүргэж байнаа... 2 цомгыг нь татаад авчцгаа нөхдөө. (Ихэнх дуунууд нь 2010 онд гарч байсан... )

Цомог татах : Beach Fossils - Beach Fossils  2010 
                          Beach Fossils-What a Pleasure EP (2011)
READ MORE - Beach Fossils 2010, 2011

The Pains of Being Pure at Heart - Belong 2011

23 March 2011


The Pains of Being Pure at Heart - Belong цомгыг нилээн хугацаа алдаж оруулж байх шиг байна. Гараад тийм ч удаагүй ч гэлээ, онлайнаар цацагдаад нилээн газар авсан байсан болхоор ихэнх нь олоод сонсцон байх гэж боджийно. Гэхдээ бүтэн цомгоор нь биш над шиг 2,3 дуугаар нь сонсож байсан хүмүүс байгаа нь ойлгомжтой байх тээ. Тиймээс энэ цомгыг оруулахаар шийдэж байна лдаа. 

Нэг хүн надад "Чи блогтоо оруулж байгаагүй гаруудынхаа цомгуудыг сүүлд нь лаг, гоё болсон гээд байхын, Тэгээд чи блог дээрээ тэр гоёуудаа оруулдаггүйм бол юугаа оруулдаг юм" гэж хэлсэн юмдаг. Тэр хүнд хэлэхэд би бүгдийг нь шүүрээд, хамаад байдаг хүн биш шүү дээ. Хүмүүст хүргий гэж бодсон хамтлаг дуучид, уран бүтээлчдийг л сонгодог юм гэж хэлэх байна. Ер нь бол The Strokes - Angles (2011), PJ Harvey - Let England Shake [2011], Radiohead - The King Of Limbs [CD] (2011) цомгуудыг би орууллаа гээд нэмэр байх уудаа.. Хүмүүс бүгдээрээ л мэдэж байгаа шд тийм биш гэж үү... Бүх хүний мэддэг сонголтуудыг дахиж нэмж санал болгох нь утгагүй биздээ. Харин татах гээд линк нь олдохгүй байгаа бол санал хүсэлтээ үлдээж болно шдээ, татах газрыг нь олоод эсвэл шарелээд тавиад л өгий гэдэг шүүдээ. хэхэ

Сонголтонд үл нийцэх уран бүтээлчидийг би худлаагаасаа онцлоод байх хэрэггүй шд тийм үү? Тийм болхоор Huuy-Haay блогын сонголтонд нийцэхгүй байгаа хөгжмүүдийг ерөнхийд нь үлдээдэг гэхэд болно. Гэхдээ ганц хоёр гоё гоё цомгуудыг нь мэдэхгүй биш татах линк нь олдохгүй байсаар удчаад, дараа нь оруулая гэхээр хугацаа алдчих тал байдгаас нь болоод залхуурах тохиолдол байдаг юм. 

Тодруулга:
Хэрвээ та магадгүй өөрийгөө шинэ цомогт шүүмж хийх чадвартай, хөгжимд хандах хандлага чинь төлөвшсөн гэж боддог бол Huuy-Haay блогт өөрийн мэдээллээ нийтлэж болно шүүдээ. Үүд хаалга нээлттэй байгаа. Хэрвээ олон олон хөгжмийн сонирхол нэгтнүүдтэй санал бодлоо хуваалцаж, шинэ хөгжмийн сонголт мэдээлэл солилцмоор байгаа бол Facebook-ийн Huuy-Haay Group-д нэгдэхийг хүсэж байна. 

Ингэж бичиж байгаа минь Huuy-Haay блогыг дэмждэг, сонсдог, мэдэрдэг, хөгжим ухан сонсдог сонсогчдын тоо нэмэгдэж байгаатай холбоотой юм шүү... Санал хүсэлт байгаа бол  ямар ч байдлаар бичэж үлдээж болно... Блог дээр хүмүүсийн хүсэлтийн дагуу бичлэг оруулдаг шүү дээ. (Миний санаж байгаагаар 10 гаран бичлэг хүмүүсийн  хүсэлтээр хийгдсэн байдаг шиг санагдаж байна.)

Таны өмнө Huuy-Haay блогын үүд хаалга үргэлж нээлттэй байх болноо...

Гантулга.
READ MORE - The Pains of Being Pure at Heart - Belong 2011

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!