Хуучны хөгжим -1

24 June 2011


Хуучны хөгжимд дургүй хүн ховор байдаг болов уу.. Анхлан хөгжим сонирхож эхлэж байгаа хүмүүсийн хувьд бол хуучны бүхэн утгагүй санагдаж болох ч гэлээ, яваа яваандаа бол хуучны хөгжимд гүн гүнзгий ордог гэхэд болно. Амьдралд ямагт өнгөрсөн дурсамж, түүх, эх үүсэл, уялдаа холбоо байдагтай адилаар хүсэл сонирхолд ч бас тийм нэгэн зангилгаа байдаг байх. Хөгжим гэж зүйл хичнээн сайхан билээ.... Хөгжим гэж зүйл хичнээн хүчтэй билээ...
Trash Can Sinatras - Obscurity Knocks
Bauhaus - Third Uncle
Talking Heads - Memories Can't Wait

 Сонсдог хөгжим нь тухайн хүний сэтгэлзүй, сонирхолд хүртэл өөрчлөлт оруулж чаддаг гэж бодохоор үнэхээр л гайхамшигтай. Хэн нэгэнд энэ гайхалтай шүү гэж хэлэхээс илүүтэй, сонсоод үз-сонсоод чамд ямар нэг байдлаар таалагдвал чи ийм төрлийн хөгжимийг ойлгож чадах юм байна гэдэг ч юмуу аль болох эвтэйхэн байдлаар хүмүүст санал болгохгүй л бол эвгүйтчих гээд байдаг хуучны хөгжмүүүд.... Хэн нэгэндээ мэдлэгээрээ онгирох дуртай хөөрцөглөсөн, өөрсдийгөө магтах өвчтэй хүмүүсийн нэгэн хэвийн үзэлүүд... Амьдралд хуучны бүх үнэ цэнэтэй зүйлс байгаагүй бол хичнээн харанхуй бүүдгэр байх байсан бол... Хуучны хөгжим-тэр тусмаа Huuy-Haay блогын дурладаг хуучны хөгжимүүд...таалагдах байх гэдэгт итгэж байна.
David Bowie - Sound And Vision 
Pretenders - Don't get me wrong
Gilbert O'Sullivan - Alone Again (Naturally)
READ MORE - Хуучны хөгжим -1

Ойлгомжгүй (+ Bon Iver)

22 June 2011

Bon Iver*т тайлбар хэрэггүй: Зүгээр татаж аваад сонсоход л болно.

Хүн болгоны харж, сэтгэж, бодож, туулж байгаа зүйлсээс эхлээд мэдэрхүйн, сэтгэхүйн түвшний  болон гоо сайхны гээд бүхий л мэдрэмжүүд өөр өөр байхад бүгдэд тайлбар хийж бүгдийг ухааруулж яг өөр шигээ сэтгэдэг, өөрийн нэгэн хувилбар болгох эсвэл хэн нэгнийг өөрийн эрхэн доор бодуулж яриулж, сэтгүүлж байх ёстой юм шиг бүгдэд тохирсон хэм хэмжээг гаргах гэж оролдох шиг ойлгомжгүй зүйл алга... Бүх хүн өөрийн толгойдоо зөв гэсэн болгоноо, үйлдлүүдээ хийдэг нь мэдээжийн тодорхой зүйл байхад л бүгдэд зөв байх хариулт болон тайлбарыг гаргах гээд байгаа нөхдүүд нийтээр дагах хэм хэмжээ, нийтлэг бусын тухай, олонлогт багтах жижиг хэсгүүдийн харьцааг огт ойлгодоггүй юм шиг санагдах юм. Хэзээч олж чадахгүй хариултыг хаа нэгтээгээс хайх хэрэг байдаг гэж үү....

Бүгдэд тайлбар өгөх хэрэгтэй юу? Бүх юманд оносон тайлбар, оноогдсон тодотгол хэрэгтэй юу?.... Амьдрал үхэл, аз жаргал хайрын тухай хүртэл хэн бүхэнд таалагдах тайлбар, асуултын хариулт байх ёстой юу? Ямар ч ойлгомжгүй... Бүх зүйлд тайлбар байх шаардлагагүй баймаар...





READ MORE - Ойлгомжгүй (+ Bon Iver)

Beatles songs in Mongolian

15 June 2011


Энэ дэлхий дээр амьдарч байгаа толгойтой болгоны мэддэг цөөхөн хэдэн нэрний нэг бол "Beatles". Нэгэн цагт "Beatles" Есүсээс алдартай гэж хэлүүлж байсан төдийгүй хөгжмийн ертөнцөөс төрсөн цорын ганц тэрбумтан хамтлаг гээд тэдний алдар нэр дэлхийн чихнээ нэгэнтэй дуурссан... Хөгжим хичнээн агуу зүйл гэдэг нь тэдний хөгжимнөөс хэнд ч ойлгомжтой харагддаг. Ядахнаа л монголд хүртэл "Beatles"ийн хөшөө байж байна шүүдээ. Хэрэггүй туйлшрал гэж бодож болох ч гэлээ, Чанартай  хөгжим гэдэг ойлголтыг анхлан мэдрүүлэх түүхэн хөгжим бол "Beatles"-ийн хөгжим... "Beatles" бол түүх бас домог, "Beatles" бол чанартай хөгжим бас чанартай гүйцэтгэл... 


Монголчууд бид дэлхийн хөгжмөөс алс хол хөндий хоосон ард түмэн биш бөгөөд үүнийгээ ч  батлан хичнээн бүрэг харанхуйгаараа гадныханд дуудуулдагч "Beatles songs in Mongolian" гэх нэртэй  цомгыг хүртэл гаргаж чадсан байна... бахархмаар л хэрэг шүү дээ.

"Бидний дууны олонх нь хайр энэрэл, амар амгалангийн тухай байдагт би талархдаг"  Пол Маккартни



READ MORE - Beatles songs in Mongolian

"Мороожин" Indie Dance Party

13 June 2011

"Мороожин" ловерс клубын 2 дахь удаагийн Indie Dance Party болох гэж байгааг чанартай хөгжим сонсдог хүн болгон олж сонссон дуулсан байх... Өнгөрсөн оны 10 сарын 30-нд "Tribute to Hi-Fi 98.9" night-г хийж Хай-Йай радиогийн зуу, зуун сонсогчдынх нь өмнөөс 98,9 радиод хүндэтгэл үзүүлэн зохион байгуулж байсныг хүмүүс санаж байгаа болов уу. Харин энэ удаагийн Party "Мороожин" клубынхан  өөрсдийн нэрээр нэрлэсэн Indie Dance Party-г зохион байгуулж байгаа юм байна. Энэ удаагийн night-н талаар товчхон мэдээлвэл: 2011 оны 06 сарын 17-ны өдөр Medusa night club-т  20:00 цагаас 18-ны өдрийн 02:00 цаг хүртэл болно. Мороожин lovers клубын гишүүд өөр өөрсдийн:
Indie rock
Rock'n Roll
Alternative
Jazz
Post-Punk
Electronic
New Wave
Synthpop
Chillwave 
Хөгжмийн сонголт"сэт"-үүдийг тавих бөгөөд хүндэт зочиноор радио сонсогчдын сайн мэдэх Хай-Фай радиогийн хөтлөгч Тамираа ирнэ. Радиогоор сонсдог байсан "Tamiraa's mix"-ыг энэ үдэш амьдаар сонсох боломжтой гэсэн үг юм. Мөн урилгаар Memories of Tale, Vatame хамтлагууд өөрсдийн уран бүтээлээсээ тоглож бидний сонорыг мялаах болно.

Huuy-Haay блогын хувьд  Мороожин lovers клубын гишүүдтэй нэгэн цагт буцалж явсан найз нөхөд, танилуудын хувьд бид ч өөрсдийн зүгээс энэхүү Партиг дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Монголын цөөн боловч дэндүү галзуу, эрч хүчтэй, Цөөхөн боловч дэндүү олон хөгжимд дурлагч олон олон залуусын маань хүслийг дарж, бах тавыг нь хангах нэгэн орой болно гэж найдаж байна.. Бүгдэд нь амжилт хүсье. !!!
READ MORE - "Мороожин" Indie Dance Party

Захиа 2: Looking for new blog contributors (UK)

05 June 2011


We’re on the look out for new contributors to our team here at Day Week Month Year. If you’d like to write for us please email us at
ddwwmmyy [@] gmail [.] com
We can’t currently offer any payment but we can offer access to new music before the general public, the possibility of free access to shows and the experience that comes with writing for a music zine.

Put the title of the email as ‘write for us’ and in the email tell us :

1. Why you want to write for Day Week Month Year.
2. Experience you have, whether in writing or to do with music.
3. Your top ten albums of 2010.

Once you have emailed us with this info we will get back to you ASAP.

Thanks

Day. Week. Month. Year. Team
READ MORE - Захиа 2: Looking for new blog contributors (UK)

Захиа 1: Invitation to join The Countdown (Mongolian manager).


Hi
I was accidentally browsing your profile and I thought we could invite you to be part of our music game since your profile seems to fit in so well. I and some of my friends I met on last.fm have been organizing a HOT competition based on international music for over 4 years. We think it is a great hobby and are inviting people from all over the World to participate to discover new music.
We are inviting cool people from different countries to join us and now they are looking for manager for your country’s jury. If you like discovering new artists, have extensive musical taste, like different languages & new releases. If you like actively participating in a forum based environment, this competition is for you.
You vote monthly for your fav Top 10 out of the international songs entered! May 2011 will be our 53th edition and we already had people from 77 different countries taking part in it. Please keep in mind that if you wish to join, the song must be 5 months old at max as the contest promotes new releases (singles, albums, digital downloads). The May edition starts on the 24th of April (on Sunday) at 23.00 (UTC-0 )and you’re more than welcome to join us from that edition.
Songs must be by the artists(s) from your country and may be submitted by sendspace/yousendit/rapidshare, etc. or to my e-mail.
If you wish to join please give me your first name and your e-mail as we may send e-mail updates on a monthly basis. For any general questions about the competition.
I'd be glad if you'd like to join us. :)
Marco
10 Apr 2011
READ MORE - Захиа 1: Invitation to join The Countdown (Mongolian manager).

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!