Санаачлагатай хүний бичлэг.

09 February 2010

За тэгхээр бүгдэнд нь цагаан сараас 5өдрийн өмнөх өдрийн мэнд хүргэе.Бүгдээрээ цагаан сар гээд ойрдоо нэг л завгүй хүмүүс болчихсон уу үгүй юу. Ирэх бүтэн сайн өдөр чинь шинийн нэгэн гэсэн тээ. Хагасайнд нь битүүн тээ. Энэ жил нээрээ энд бас адилхан нэг өдөр таарч байгаам билээшд.Тэхдээ энд ч дээ цагаан сар нтр гэж нээх ач холбогдол өгдөггүй болхоор надаа ч бодогдож байгаа юм алга байна.Монголдоо байсан бол элдэв юм бодоод сууж байх байсан байхдаа.За энэ ч яахуу.
Нээрэн блогоор зочилсон болон зочилж байгаа, цаашдаа зочилох хүмүүстээ хандаад хэдэн зүйл хэлчдйимүү яадын билээ. За хэлчийдөө хэлчий.

  •  Энэ блог 2сарын 1ний өдрөөс эхлэн нээгдсэн бөгөөд өнөөдрийг хүртэл бичлэг пост оруулаагүй байсан юм. Анхны бичлэг хийх эрхийг Болдоод өгсөн ч өөрөө бичих хүсэлгүй байвуу , завгүй байвуу яав бичихгүй байсаар байгаад би өөрөө бичхээр шийдээд бичижлээ.
  • Бид 2-ын хувьд блогоо хөгжмийн урсгал,жанр, түүхийн талаар нилээд өргөн хүрээтэй мэдээлэл сайтай байлгах гэж зорьж байгаа юм. Энэ зорилгын эхлэлээ тавьчихсан байгаа. Тэхдээ нилээд их цаг хугацаа хэрэгтэй юм шиг байна.
  •  Бидний зүгээс өөрсдийн дуртай хамтлаг, дуучид уран бүтээлчид гэхээсээ илүүтэйгээр хөгжимийн түүх талаас нь нилээн харж хэнээс эхлээд хэн хүртэл, хаанаас хаа хүртэл сонсож сонсгол, мэдлэгээ тэлэх үү гэдэгт чинь та бүхэнд маш их хэмжээгээр хандив орууланаа гэж бодож байгаа. ( Энэ ажилд Болдоо маань хамаг оюун ухаан, бүх хүч чадлаа дайчлан орноо гэж амалсан байгаа.нтр )
  • Миний хувьд Korea, Japan, Sweden, Scottish, Norway, Asia болон Euro гээд нилээд олон улс үндэстэний хөгжмийн талаар илүүтэй хүргэж байх болноо.
  • Бидэнд яг барьж чиглэсэн хөгжмийн урсгал төрөл байхгүй болхоор хөгжмийн ертөнцийн шинэ сонин сайхан бүхнийг оруулж байна. Гэхдээ хэт нийтлэг чиг хандлагтай болсон коммэршил  хөгжимийн талаар нэг ч оруулахгүй гэдгээ батлан хэлэе.
  •  Бид 2той нэгдэх хүсэлтэй хүмүүс байвал хэзээд үүд хаалга нээлттэй байх болно шүү. Хамтын үйл ажиллаагаанд хэзээч татгалзахгүй ээ.
  • Аа нэг зүйл: бид 2-ыг юу мэддэгтэй ийм юм хийж байгам хүмүүсийн онигоо болвоо гэж хэлэх  гэж байгаа хүмүүс байвал- "юм болгон гайхалтай эхлэлтэй байх албагүй алдаа дутагдал, оносон зөрсөн юм зөндөө л байна. Харин тэр бүгдээсээ суралцаж засч залруулж өөрсдийгөө улам хөгжүүлж чанаржсаар байх болно гэдгээ амлан хэлэе"
  • Эцэст нь бидний блог санаачлага дөнгөж эхлэл шатандаа явж байгаа болхоор та бүхний тус дэм, дэмжлэг маш их хэрэгтэй байх болноо.
Таныг хүндэтгэсэн:  Гантулга

0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!