Үүр цайлаа ( шинэ дуу )

07 August 2010


Эртнээс хийж дуусгаагүй байсан ажилдаа дарагдаад ойрдоо комны ард бүхэл өдөржин өнжих боллоо. Комны ард өнжинө гэдэг бол нээх сураагүй зүйл биш лдээ. Гэвч би хоногийн 24цагийн 18-20цагт нь комны ард байвал яахуу. Бусад цагт нь унтана босоод шууд л  ком. Энэ амьдрал яг долоо хоногийнх гэдэгт итгэж байгаа боловч би дунд нь залхуурвал хэдэн ч хоног болж сунжрах билээдээ. 

Энэ хийж байгаа зүйлээс болоод гол нь Флайтайм үзэж чадахгүй шинжтэй учир нь яг одоо үүрийн 4цаг 50минут болж байна... би хэзээ унтаад хэзээ сэрээд флайтайм үзээд, хэзээ ирээд хэзээ энийг дуусгах болж байна. Ер нь цаг хугацааг зохицуулж чадахгүй байгаагаас болж , нөгөө цаг төлөвлөлт байхгүй байгаагаас болж их дампуурах шинжтэй... Уг нь ч их цаг хугацааг боддог хүн л байсиймсан  яацийн болдоо. 

Бүхэл өдөржин комны ард суухаар дуу л сонсож зугаагаа гаргах юм. Дуу хөгжим бас их сонсоод байхаар ядрах ч юм. Тэхдээ яахуу хэдэн мянган цагийн турш, амьдралынхаа 7-9жилийг сонсогч байснаар өнгөрүүлсэн болхоор чих минь дөжирчич нтр. За тэгээд шинэ дуунуудийг их сонслоо...шинэвтэр гэсэн бүхнийг бас сонслоо. Дутуу үлдээсэн бүгдийг бас сонслоо. Ер нь бараг сонсоогүй юмгүй болох нээ.  Тэхдээ бас мэдэхгүй орхисон дуу хөгжим ч бас байх шиг байхийн ирэх долоо хоногын 3,4хүртэл нэг иймэрхүү байх болхоор тэр хүртэл бүгдийг нь дуусгахаас....

1 comments:

O____o said...

энэ Thieves like us ийн цомгийг оруулж өгч тус болооч плииииз

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!