Нэг шагайгаад гарахад алдах юмгүй !!!

18 September 2010


Хүмүүс ер нь комны ард суугаад янзан бүрийн л юм хийдэг байх. Интернэтийг өөрийн амьдралын нэгэн хэсэг болгож чадаагүй зарим хүмүүст бол интернэт гэдэг зүйл их том мэдээлэлтэй хогийн сав шиг санагддаг эсүүл зарим нэг хүмүүст бол их л чухал цагийг өнгөрөөх газар болдог ч байх. Та өөрийн ямар нэг хэрэгцээг хангах гэж л интернэт ашиглаж байгаа нь тодорхой ч гэсэн та хир зэрэг үр дүнтэй цаг хугацааг комны ард сууж өнгөрөөдөг вэ? 
Үр дүн гэдэг бол гагцхүү мөнгө олох гэдэгтэй холбогдох зүйл бол биш лдээ. Зүгээр өөрийн оюун бодол, мэдлэгийн хүрээ, тархиа хир хөгжүүлж байна гэдэгтэй л холбоотой ч байж болох зүйл юм. Миний бодлоор та ер нь аливаа нэг зүйлд дур сонирхолтой бол түүнийгээ дуустал нь хийх хүсэл эрмэлзлэлтэй байх хэрэгтэй. Тэхгүй л бол та замын дундаас хэзээч ухарч мэднэ. (  Энэ их энгийн зүйл лдээ, тэхдээ сануулчий.)
Нэтэд ороод таны хамгийн энгийн хийж чадах зүйл бол өөрийнхөө бодит чадварыг үнэлэх л байгаам... бодит чадвараа үнэлснээр та юу хийж бүтээж чадахаа эргэцүүлэн бодох, шинэ санааг ологч болж, ямар нэгэн нэгэн хүч болно гэсэн үг лдэээ.  Жишээ нь : Та хөгжимд дуртай бол .... Та, бидний блогоор орсноороо таны хөгжмийн боловсролд их өөрчлөлт гарч болох юм. Гэвч та учиргүй нэгээр сэтгэгч бол бидэнтэй санал зөрчилдөх байх. Та өөрийгөө хөгжүүлэе гэж бодоод бидний санал болгож дуу хөгжимд дурлаад, өөрөөсөө шалтгаалах  оролдлого гаргаад  үзээрэй. Дурлал бүхэн бүтэх албагүйтэй адил заавал бүтэх албагүй, ямартай ч та сонирхох, шохоорхох, дурлахын алийг нь ч болсон сонгоод, оролдлого хийгээд л үз. Таны явах замд тань бид жоохон ч гэсэн хөтөч болохыг хичээх болно.

1. Now 2010'
Young Montana - Bad Day
Tamaryn- Love Fade
Ruby Coast – Whatever This Is
Dirty Projectors- No Intention

2. Youtube  link 2000'
Annie - "Heartbeat"
The Rapture - "House of Jealous Lovers"
Spoon - "The Way We Get By
TV On The Radio - Wolf Like Me

3. Youtube link 1990'
DJ Shadow - Midnight in a Perfect World
Pulp  - "Common People"
Pavement - Gold Soundz
Mazzy - Star Fade Into You


Тодруулга: Таньд бидний зүгээс хүргэж буй дуу хөгжим таалагдахгүй байгаа бол асуудлын гол нь та хэдээс хэдэн он хүртэл, хаанаас хаа хүртэл аялах сонирхолтой байна вэ? гэдэг таны сонголтонд байгаам шдээ. Яаад таны сонголт гэж онцолж байна гэхээр бидий зүгээс оруулж буй дуу хөгжим бол нилээд ухан сонсогч про.түвшин рүү дөхсөн хэмжээнд санал болгож байгаа дуунууд учираас та хараахан хүлээж авахад бэлэн бус байж болох юм. Гэсэн ч та нэг оролдлого гаргаад..  Өөрийн  сонголтоо зөв хийж чадсанаараа хөгжмийн боловсрол, хөгжмийн таашаал авч чадах нь гарцаагүй юм. ( Хэрвээ таньд бодсон бодол байвал бидэнтэй хуваалцаарай.!!! )

2 comments:

Дажгүй блог байнаа. Дуунууд таалагдаж байна!!!

Таньд бидний блог таалагдаж байгаа бол Huuy-Haay mixtape-г сонирхож үзээрэй.

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!