Өөрчлөлт оруулах уу ...

11 November 2010


Huuy-haay блог нь ямар нэг сайт биш блог гэдэг утгаараа хувийн сэтгэл зүйн болон блогчин үүднээс хандах хандлага их байдаг билээ. Яг амьдрал дээр хэдэн хүн уншдаг гэдгийг мэдэхгүй, хэн эндээс мэдээлэл авдаг гэдгийг ч мэдэхгүй... Өөртөө зориулаад хийгээд байгаа юм шиг л байдаг ч, Сонссон болон сонсох, онцолсон болон онцлох дуу хөгжимөө тэмдэглэж авч үлддэг нь маш чухал байгаам.


Эртнээс тавьж байсан нэг зорилго болох Huuy-haay блогыг сайт болгох, одоо цаг нь арай биш гэж бодож байгаа ч зүгээр л хүлээж суугаад байхаар. Цаг хугацааны шаардлага харгалзахгүйгээр  нэг сайт хийж нээж үздэг юм билүү гэж бодоод байна. Яахуу хэдэн зуун хүн хамраад томроод байхгүй ч гэсэн, хөөрхөн тэрүүхэн тэндээ хэрэгцээтэй сайт болчуул болж байна. Бидний сонсдог хөгжим хүмүүсийн нийт хүрээг хамраад хүмүүс цуваад байна гэдэг бол хэцүүч гэлээ. Амжилтанд хүрэхийн төлөө эхлэл тавих хэрэгтэй... Юу ч эхлээгүй, ямар ч оролдлого хийгээгүй байж амжилтын тухай бодох нь утгагүй  санагдах юм. Эрсдэлийг тооцож үзвэл мэдээж вэб хуудас хийх зардал, хостын үнэ 2-ийн хэдэн зардал юмуудаа. Өөрөөр ч нээх зардал гарахгүй байх.    


Одоогоор түнш нэгэн сайт байх нь байгаач шинэ хувилбараа нээн ажиллуулах ажилдаа орсноос хойш хэдэн сарын нүүрийг үзээд байна. Энэ хугацаанд төдийлөн сайтдаа анхаарал хандуулахгүй байгаа нь хүмүүс тус сайтыг мартах хандлагатай болж эхэлж байна. Дахиж шинээр гарч ирээд ч бас хүмүүсийн хандлагыг эргүүлж татахад төвөгтэй санагдаж байна. Гэвч зөв бодлого хэрэгжүүлвэл анхдагч гэдэг утгаараа сайн явах байх. Харин миний хувьд 2-дагч гэж хэлэгдэхгүйгээр шинэчлэгч буюу тэсрэгч байх зорилттойгоор шинэ сайтын тухай бодож байна. 


Ямартай ч ашгийн төлөө бус сайтын тухай яригдаж байгаа тул сонирхсон хүмүүстэй хамтран нэгдэн ажиллаж сайт хийх бодол байна.

2 comments:

Anonymous said...

baingiin unshigch shuu.. amjilt

Ganaz said...

anomymous-ээр сэтгэгдэл үлдээхдээ нэрээ бичиж байвал зүгээр байдийм оо. tnks

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!