Chillwave-н тухай бага сагахан зүйл

17 November 2010


2009 оны 7 сард блогер Карлес өөрийн Hipster Runoff  сайтдаа хоорондоо төстэй шинээр гарч ирж буй хамтлагуудыг танилцуулсан нь "Chillwave" урсгалыг олон нийтэд анх нээж таниулсан гэж болно."chillwave" гээд байгаа урсгал маань яг юу юм бэ? гэхлээр chillwave-н пионерууд ингэсэн байхым.
Chillwave нь new wave дуугаралтын элэментүүд болон abmbient хөгжим бүжгийн хэмнэлттэй сүлэлдсэн мэт дууны бичлэг нь lo-fi. "Энэ бол ерөнхийдөө миний сэтгэлд хоногшсон 80аад оны хөгжмийн нөлөө юм " гэж Ernest Greene буюу Washed Out хэлсэн байх юм.  Карлес болохоор "chillwave" тайлбарлахдаа байшингийнхаа дээврээс олсон 80 болон 90ээд оны үеийн VHS кассетийн арын хөгжим шиг байдаг" гэж тодорхойлсон нь бас нэг бодлын тийм ч юм шиг гүү ч юм шиг нтр. " Бид Neon Indian хамтлагын залуучууддаа нэг шөнө гадуур гарахдаа урьд өмнө нь хэзээ ч байгаагүй тийм хөгжимийн scene-г яаж үүсгэх тухай хошигноо ярилцсан" гэж Small Black хамтлагын Josh Kolenik хэлсэн байхийм. Өөрийгөө Neon Indian гэх хамтлагаар таницуулсан тэрээр " би зүгээр л chillwave-ээр хошигнохыг хүссэн" гэж хэлж. Хөгжимийн хөдөлгөөн нь хот болон газрын бөөгнөрсөн хамтлагуудаар тодорхойдогддог хэдий боловч, " Одоо үед зүгээр нэг блогер болон зарим сэтгүүлчид хэний ч мэдэхгүй гурав дөрвөн хамтлагын хоорондоо нийтлэг уялдаа холбоотой зүйлээр нь шинэ урсгалыг нэрлэдэг болж" гэж Neon Indian хамтлагын Alan Palomo хэлсэн нь тэгж хошигнохоос ч аргагүй юм. 2009 онд Washed Out “High Times” E.P гаргасан бөгөөд 80аад оныг санагдуулсан кассет дээр гаргасан. Ernest Greene кассетийн нэг сайхан юм нь өөрийн гараар бүтээгддэг мөн өөрийн туршлагараа дуу чимээ бүрийг бага зэрэг өөр болгож болдог" гэсэн нь ихэнх chillwave артистууд өөрийн лаптоп дээр дуугаа хийж кассет дээр бичдэг .  Хэвлэл мэдээллээр өөрсдийх нь тухай яригдхаас өмнө ихэнх чилвэйвүүд бие биенээ мэддэггүй байсан бөгөөд энэ урсгалыг тодорхойлогч хамтлагууд маань газар зүйн байршилийн хувьд ондоо газараас гарч ирцгээсэн нь ном ёсны дагуу биш ч гэхиймуу сонин :D. Тэгээд л хаширууд бие биенээ мэдээд уулзаал tour нтр хийждээ. Сүүлийн үед шинэ юм сонсох болгонд л chillwave дугаралттай хамтлагууд их байх юм. Миний чихээр гэвэл chillwave гээч юм нь ийм байна. Таалан соёрх этр.

Washed Out - Feel It All Around
Small Black - Photojournalist
Toro Y Moi - Blessa
Neon Indian - Deadbeat Summer
Waskerley Way - Cat Alert
Rangers - Zombies
Casa Del Mirto - Jacket And Shoes

Эдгээрээс өөр өшөө зөндөө л хамтлаг байгаа хэдий ч энэ хэд л гол чиглэлийг өгхийм болуу гэж бодоод оруулсан болно.

За тэгээд сэтгэгдлээ бичээрэй!

1 comments:

naraa said...

Ёстой шинэ юм мэдэж авлаа. Баярлалаа.

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!