Dreamer's Day

06 November 2010

Өнөөдөр“Алтан хальс” холбооны зохион байгуулдаг Dreamer's Day үйл ажиллагааг очиж сонирхлоо. Энэ өдөрлөг болон холбооны хувьд... "Кино урлагийг ахисан түвшинд сонирхож, судалдаг хүмүүсийг нэгтгэх зорилготой үйл ажиллагаа бөгөөд Урлагийг ерөнхийд нь сонирхож судалдаг урлаг судлаач, уран зураач, уран зохиолч, бие даан сонирхон судлагчдад зориулсан" гэсэн онцлог тал нь үнэхээр их таалагдлаа. Өнөөдрийн арга хэмжээнд ирсэн хүмүүсийг харахад ч тэр энгийн олонлогт багтдаггүй хүмүүс цугласан санагдсан. 

Өнөөдөр үзсэн "WAITING FOR GODOT - Готодыг хүлээхүй жүжгийн" хувьд нилээн про.түвшиний санагдсан. Англи хэлээр сонсоод ойлгоход маш хэцүү бөгөөд хүмүүсийн уур амьсгал хэт их яриан дунд их нэривтэж, унтаж байгаа харагдсан. Гэвч утга санаа агуулга болон орчуулгын хувьд дажгүй байсаан. Анх удаа үзэж байгаа болхоор цочрол авах үе ч байлаа. ( Эхний жүжиг буюу "Би биш" амны хөдөлгөөн гардаг)

Мөн хэдийгээр анх удаа очиж байгаач өнөөдрийн кино, жүжиг шиг бүтээлүүд дараа дараагийн удаад хүмүүст хүлээж авахад маш хэцүү байх болов уу гэж бодогдлоо. Маш хэцүү баланс бариагүй уран бүтээл нь хүмүүсийг залхаадаг бөгөөд их уйтгартай болгодог. Сэтгэл зүйн ч юмуу хүнд сэдэв агуулгатай байлаа ч гэсэн хүнд гол нь юм ойлгуулахаар, олныг хамарч чадах түвшиний уран бүтээлүүд илүү дээр юм болов уу.  

Дараа дараагийн Dreamer's Day-т аль болох очиж байхийг бодноо. Энэ арга хэмжээ бол бидний үеийн залуусийн маш их оргилуун хүслийн үр дүн,  нийтлэг байдаггүй зүйл учираас залуус та бүхнийг ч бас сонирхохыг хүсэж байна.


0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!