Huuy-Haay ( Total Pageviews +10000 )

17 January 2011

Анх блог бичиж байхдаа "Total Pageviews" +10000 давах тухай бодож байсангүй. Анхны +1000 хүрэх гэж л нилээн цаг хугацаа хэрэг болж байлаа. "Don't track your own pageviews" -ийг идэвхжүүлж эхэлснээс хойш нилээд хэдэн сар болсон байна. Сард дунджаар +236 дээш зочид орж байсан байхийн, энэ үзүүлэлтийн дээд рекорд нь 778 байна. Сүүлийн сард гэхэд 503 байна. Ер нь бол миний бодож байснаас их хүн блогт орж гардаг нь ажиглагдаж байна. Өдөрт дунджаар тогтмол бичлэгтэй үед "Pageviews"+80 дээш байдаг нь тогтмол тоо бөгөөд хамгийн багадаа 38, хамгийн ихдээ 156 байсан байдийн байна... Хамгийн их эрэлт хэрэгцээтэй сар бол мэдээж 9-12 сар байсан нь харагдаж байна. Нийт зочидын +40 хувь нь шинэ зочид байдаг гээд бодхоор +60 хувь нь байнгын зочид байдаг гэж бодож болхоор юмуудаа. 

Эдгээр үзүүлэлтийг харахад мэдээж тийм ч чамлахаар тоо биш бөгөөд "Huuy-Haay" блог маш чанартай, амжилттай байсны илрэл гэж дүгнэж байна. Үүнийгээ ч "Монгол Блогчид 2010" наадмаар батлан харуулж шилдэг 5 блогт шалгарсан юм. Бидний оруулж байгаа дуу хөгжим нийтийн хөгжим биш учираас маш цомхон хүрээнд, тодорхой тооны хүмүүст хүрэх болов уу гэсэн бодол их байсан ч, нийт блогт орсон зочидийн тоо +3000 давсан байх юм. 

Монголд дэлхийн хөгжмийн чиг хандлагыг ойлгодог, ухан сонсдог, яг одоо ямар хөгжим сонсох ёстой вэ? гэдгийг мэдэрдэг... амьд хөгжим, рок-инди болон түүнээс задардаг хөгжимд хайртай залуучууд ямар их байдгын баталгаа болж чадсан гэж харж байна... 

Эцэст нь "Huuy-Haay" блогыг дэмждэг, хөгжмийн сонирхол нэгтэй, хөгжим ухан сонсох дуртай залуустаа маш их баярлаж байгаагаа хэлий. Та бүгдийн хүсэл сонирхол нэгдэж чадсан нь "Huuy-Haay" блогт маань маш их урам зориг өгч чаджээ. Баярлалаа бүгдэд нь...баярлалаа.

Ganaz+ Boldoo

2 comments:

naraa said...

Эгч нь одоо 30-тай. Гэхдээ танай блогийн дуунуудыг сонсох дуртай. Яаг үнэнийг хэлэхэд Oasis-т нугасгүй. Танай блог гоё оо, хэлэх юм байхгүй.

Ganaz said...

Баярлалаа... http://nogoohon.blogspot.com/-оор орж байсан юм.Таны бичлэгүүд таалагддаг шүү.

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!