Ганц сайхан цадах юмсан

20 March 2011


"Орчуулганд төөрсөн шар шувуу" хэсгээс

...Хаврын шөнийн хавирган биш бүтэн сарны доор бодол болсон тэр нэгэн бүсгүйн талаарх дэмий бодлыг толгойноосоо авч хаяхын тулд элдэв бусын гашуун усыг ууж мансуурах хоромд, эртээд болсон зүйлийн талаар тоо томшгүй эргэцүүлэлд автаж, амьдрах дур хүсэл маань буурах шиг болж энэ ертөнцөөс явмаар ч юм шиг эсүүл шууд урдахаа барьж аваад ёроолыг нь үзмээр ч юм шиг...
  Угаас ааш араншин муутай хүн болхоор өөрөөсөө бусдыг хүлээн тэвчихгүй толгойноосоо авч хаямаар санагдаад болдоггүй ээ... атаархсандаа биш зэвүүцсэндээ тэгж байгаам гээд өөртөө дахиад нэг хундагалаад, нөгөө амнаас гардаг "чиний талаарх миний бодлын" эзэн болсон охины нэрийг амандаа хэлээд "чи миний юуг яахад 15 секунд хэрэгтэй" гээд л орилох мэт.. Эзэнгүй гэрт ганцаар солиорч, гартаа ганцхан зүйлийг барьж сэрэл мэдрэхүйн бус сэтгэхүйн таашаал авч суудаг зуршилтай хүний ятгаасаар өөр нэгэн хайр татаж, хайр булаам бүсгүйн өмнө эрүүл ухаантайгаар догдолж зогсох болж, хорвоогийн бүх л зүйлийг зурс мурс харахаар шийджээ.
  Миний хүсч байгаа зүйл хэтэрхий их болхоор намайг гэсэн хүний сэтгэлийг би ойлгож хүлээн авч чадахгүйгээс болж байна гээд л өөрийгөө хуурах өрөвдөлтэй хаягдсан хүний царайнд тодрох бүүдгэр өнгө нэг л мэдэхэд ухаанаа алдцан гудамжаар алхалж явах болоход, миний хүсч байгаа тэр булбарайхан гар, уруул, харц бүгдийг нь эргүүлээд хажуудаа байлгах тухай бодлууд эцэс төгсгөлгүй хөвөрсөөр... Сэтгэл чи догдлохгүй байж болохгүй юу? түг түг түг 
  Ирэх хавар сэтгэлээс минь салж холдон явах болсон тэр нэрний талаар миний бодол яагаад ч зогсох шинжгүй мэт... Бусдыг биш өөрийгөө хайрлах хүсэлтэй ганц бие өрөвдөлтэй залууд тохиолдсон нэгэн галт шувуунтай учирсан түүхийн талаар бичих гэсэн эхлэлээс ургасан бодлууд хөвөрсөөр байгаад гайхах юмгүй. 
  Хэн нэгнээр хайрлаж, хайрлуулах цаг нь болсон бололтой хэтэрхий удаан ганцаараа явчээ. Энэ чигээрээ байвал амьдралд амт алга болж уйтгар гуниг дүүрэх шинжтэй... Хайр сэтгэлээр ганц сайхан цадах юмсан. 

 Шөнө болж шар шувууны хүзүүгээ эргэлдүүлсээр цоо ширтэх хоёр нүдийг олж хараад миний сэтгэл хичнээн айдаст автваа.. хөнжилдөө даарч байна. тийтий тийтий...

0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!