Daisy

26 June 2011

Daisy-гэдэг дуучны талаар үнэндээ мэдээлэл багатай ч, өчигдөр орой болсон тоглолтыг нь нэг найзынхаа урилгаар үзэх завшаан тохиолоо. 2000 оны үед “Madness” хамтлагт амьд дуулдаг байсан, “Сансара” хамтлагийн дуучин байсан гээд уран бүтээлийн хувьд багагүй л юм хийж байсан дуучин бүсгүй юм байна. Өчигдөр болсон тоглолтон дээр дунд эргэм насны хүмүүс болон монголын нэгэн үеийн залуу уран бүтээлчид, дуучид, хөгжимчид гээд ерөнхий уур амьсгалын хувьд зүгээр нэг тоглолт төдий хэмжээнд биш хүлээн авалт байдлаар зохион  байгуулсан юм шиг санагдсан. Миний хувьд зүгээр нэг тоглолт болоод дуусах байх гэсэн бодолтой очсон болохоор үнэндээ тэс өөр орчинд яваад орсон болохоор жоохон гайхаж л суулаа. 

Daisy гэдэг хувь хүн, дуучны хувьд хоолойны хувьд дажгүй сайн дуулдаг ч гэлээ, дууны хүнд  хүртээмжтэй чанартай сонсгол, сонголт тал руугаа ярьвал бараг л нэг хоёр 2 дууг нь хүмүүс мэдэж байх шиг байсан хэхэ. Хувь хүний хувьд кареер сайтай, танил тал ихтэй, зохион байгуулалт хийх ар талтай болохоор ч тэр үү... их биш ч гэлээ, овоо хэдэн хүн ирсэн байсан.

Тоглолтын гол цөм хэсэг нь гэвэл А Саунд, Лемонс, Маднесс хамтлагууд тоглосон нь үнэндээ хүмүүст дотно танил дуу хоолой, таашаалыг өгсөн гэхэд нээх хэлсдэхгүй болов уу. Гэхдээ хөгжимд, урлагт хайртай, дуулах дуртай, хүчтэй хоолойтой өөрийн харсан, зорьсоноо зүйлээ л хийх гэж яваа чадалтай эмэгтэй хүн гэдэг нь хэн бүхний бахархлыг төрүүлэхүйц байдаг байх аа....
/ Энэ бичлэг бол зүгээр л нэг хувь хүний л бодол шүү /

3 comments:

Sancho said...

ene uulzana geed duug haanaas tataj avah ve?

Блог дээр орсон дуунуудыг шинэ таб нээхэд автоматаар татагдаж байгаа... Шинэ Firefox, chrome дээр болохгүй бол explorer ашиглаад үзээрэй ок.

Khaliun said...

Daisy uvurmuts hooloitoo goy duuchin. Hundlungiin nudeer harahad hudulmurch bish yum shg haragddin. tsaanaa yu hiidgiig medehgui l de gehdee bi. Sansara-iin ulaan FAN blaa gj.

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!