Бодитой хатгаас...

24 August 2011


Өглөө эрт нэгэн найзтайгаа онлайн буу халалт хийсэн чинь харин надруу бодитой хатгаас хийдэг байна шд нтр. Яагаад бодитой хатгаас хийх болов оо гэсэн аль аль талдаа бодит бус зүйлс мэт үл ойлголцол дунд яваад байгаа болохоор тэр юм болов уу гэж бодох шиг боллоо. Хэрвээ дандаа бодитой байсан бол ингэж хатгах хэрэг гарах ч байж уу хаха. Бодитой ч гэх шиг яг ямар зүйлийг бодит, бодит бус гэж тодорхойлон нэрлэж болох уу...  Хөгжимд дуртай минь бодит бол миний эргэн тойронд болж буй бүхий л зүйлс бодитой байх, эсвэл хөгжимд дуртай минь бодит бус бол надтай тохиолдож байгаа юм бүхэн бодит бус байх... Хүн хүний амьдрал адилгүй, ямар ч асуудал, ямар ч зүйл тохиолдож болно... Яг чиний харж байгаа өнцгөөр л өөр хэн нэгэн харж яг л чам шиг явж чадна гэдэг бол үлгэр. Тийм болохоор бусдын амьдралыг мэддэг, мэдэрдэг, хардаг, харсан юм шиг байх нь туйлын утгагүй. 
Com Truise : "Ether Drift"
Tycho – Hours

Согтуу үедээ юу хийснээ санадаггүйтэй адил зарим үед юуг яагаад хийчихсэн болохоо эргээд санаж ойлгож чадахгүй тохиолдол их байдаг юм. Амьдрал туйлын бодитой тэв тэгшхэн дандаа сайхан байдаггүй.. Зовлонг хүн өөрөө дууддаггүй, амьдралдаа чимэг нэмэх гэж нэмж зохиодоггүй юм. Хүний араншин хэдэн зуун янзаар хувирч байдаг, үргэлж мөнхийн нэг л хэвийн байдаггүй... Үлгэрт итгэдэг шигээ, амьдралд итгэдэг бол бүх зүйлийг амарханаар хийж болох байсан байх. Гэвч амьдрал бол үлгэр биш. Асуудал болгон чамаас болон гадны нөлөөллөөс болж урган гарч ирдэг. Нэг асуудлын учирыг нь хүчээр эсвэл бүрэн олоогүй бол дараа дараагийн зүйлдээ хор нөлөөгөө өгөх нь олон байдаг. Хүн болгон амьдарч байгаа нь бодитой  шиг, хийж бүтээж сэтгэж байгаа бүх зүйлс нь ямар нэг үлгэр шиг бодит бус биш, заавал бодитой л байх ёстой байх... Бодитой хатгаас ба бодит бус төсөөлөл!!! ялгаж салгаж сурах хэрэгтэй юм шиг ээ.

0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!