Huuy-Haay /Total Pageviews +20000/

20 August 2011

Total Pageviews ер нь яаж тооцолдогыг нь сайн мэдэхгүй юм, ямартай ч +20000 ийн босгыг даваад гарчихлаа... Өдийг хүртэл хийсэн +190 постуудыг маань хүмүүс тоож уншиж, тогтоож харж, ухан сонсдог гэдгийг л баталж харуулж байгаа хэрэг юм болов уу...

Huuy-Haay блогын тухай

Huuy-Haay блогын хувьд 2010.02.01 өдрөөс эхлэн үүд хаалгаа нээсэн бөгөөд хөгжимд дуртай, ухан сонсдог бүх залуустаа зориулан хамтдаа хөгжих, хамтдаа чанартай дуу хөгжмийг ухах боломж олгох зорилготойгоор үйл ажиллагаа явуулсаар өнөөдрийг  хүрлээ. Энэ хугацаанд Huuy-Haay блог дээр шинэ дуу, шинэ цомог, мэдээ, онцлох уран бүтээлч, амьд тоглолт, чөлөөт бодол, шилдэг цомог, Huuy-Haay mixtape гэсэн хэдэн чиглэлээр 170 гаран бичлэгийг оруулжээ.

Huuy-Haay блогыг Ганаа, Болдоо 2 хамтран хөтөлдөг бөгөөд өөрсдийн зүгээс хөгжимд хандах хандлага, хөгжмийн боловсролын түвшиндээ чадан ядан бэлтгэсэн дуу хөгжимөө та бүхэнд хүргэдэг билээ. Бидний хувьд голчлон чанартай хөгжим гэсэн стандартыг мөрддөг бөгөөд нийтлэг олонлогт хамаарагдгүй бүхий л дуу хөгжимд эн тэнцүү байр суурьтай хандахийг хичээдэг юм. 

Блогын зочидын тоо тийм их биш боловч тогтмол өсөх хандлага ажиглагддаг ба одоогоор Total Pageviews 13000 дөхөж очоод байна. Нээгдсэн цагаас нь хамт байсан, цаашдаа хамт байх найзууддаа, зочиддоо баярлаж явдаг аа хэлий. Анх блог нээхэд хүн ойлгохгүй болуу яах бол... иймэрхүү дуу хөгжим сонсдог хүн ч их бишдээ. Одоо яах бол доо гэсэн бодлууд их байсан хэдий ч цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байгааг хараад баяртай байдаг юм... Huuy-Haay блог 2010 онд "Шилдэг блогчид 2010" шилдэг блог шалгаруулах тэмцээнд энтертаймент төрөлд амжилттай оролцон шилдэг 5 блогын нэгээр тодорсон бөгөөд маш олон дэмжигчтэй болсон гэдэгээ мэдсэн юм. 

Мөн Huuy-Haay блог + Facebook Group-ээ нээгээд нилээн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд Group чатаар орой болгон амьд харилцаа тогтоож, залуус маань хоорондоо үзэл бодолоо хуваалцан, хөгмим ухан сонсогчид маань хоорондоо танилцан цагыг үр бүтээлтэй өнгөрөөх болсон. Хэрвээ таньд Huuy-Haay блог таалагддаг бол адилхан хөгжмийн сонирхолтой хүмүүстэй нэгдмээр байгаа бол Facebook Group(+54 member's)-т нэгдээрэй!!!.

Эцэст нь Huuy-Haay блогын цаашдийн гол зорилго бол хөгжмийн томоохон  сайт болох бөгөөд хүмүүст нилээд хүрээд ирвэл өөрсдийн зүгээс Дуу Хөгжимд зориулсан олон олон боломжийг нэгтгэсэн өргөн хүрээг хамарсан томхон сайт болох ч хүсэл байдаг билээ. Энэ үйл хэрэг маань тийм ч холын зорилго биш гэж боддийн.

Хөгжим ухан сонсдог бүх залуустаа хандаад хөгжим таны амьдралын хэдэн хувьч байж болно, таньд ямар ч хөгжим сонсох эрх нь байгаа , тэхдээ гол нь өөрсдийн сонсож буй  сонгож буй хөгжимдөө дуртай хайртай байцгаая гэж уриалая даа.

Бидний блогын үүд хаалга та бүхэнд үргэлж нээлттэй байх болноо!!!


Huuy-Haay блогтой хамт байдаг, байгаа, байсан бүхий л хүмүүст  хувийн зүгээс болон блог хамтран хөтлөгчидийнхөө өмнөөс зөндөө их баярлаж байгаагаа хэлье...  

1 comments:

Keep on!

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!