Их мэдэгчид...

12 September 2011

Бусад хүмүүсээс арай өөр хүсэл сонирхолтой болчихоороо бусдаас өөрийгөө давуу гээд бодчих дуртай хүмүүсийг "Их мэдэгчийн бүртгэл"-д бүртгэж авч байхаар шийдлээ. Амьдрал хэдэн зуун мянга сая өнгөтэй байхад өөрсдийн харах гэж хүссэн өнгөөр ертөнцийг хараад эргээд бүх өнгийг үгүйсгэх гэж оролдох хүмүүс минь та нар бол бүгдийг мэдэгчид....Хэн нэгний бодлыг үгүйсгэж байна гэдэг өөрөө яав ч хэрэгтэй зүйл биш. Энэ миний бодол, чиний бодлыг сонсоё, хүндэтгэж байна ийм түвшинг ойлгодоггүй хүмүүсийг яалтай билээ. Яалтай билээ ч гэждээ, яах ч арга алга... Зүгээр та нар бол "Их мэдэгчид".

Юм бүхэнд туйл байхыг хүсдэг хүмүүс байхад, юм бүхэнд зорилготой хандах ёстой гэж үздэг хүмүүс байх юм. Миний хувьд бол зорилготой, туйлтай байхаасаа илүү ухамсартай байх нь илүү чухал баймаар санагддаг. Ухамсаргүй зорилго, туйлыг тогтоох гээд яах юм. Утгатай бөгөөд ухамсартай зүйлээ ялгаж салгаж сурахгүй бол зорилго болон туйлын тухай яриад хэнд хэрэгтэй юм. Заавал байх "ёстой", би энэ "Ёстой" гэдэг үгийг маш их дэмжиж байна. Яагаад өөрөө хийгээгүй, чадаагүй, хараагүй, үзээгүй, мэдрээгүй байж бусдыг муулж, өмнөх үеээ үгүйсгэж байх ёстой гэж вэ? Амьдралд хэрэгтэй зүйлс "заавал байх ёстой", байхгүй бол энэ олон хүмүүс чинь хоорондоо эв эетэй оршин тогтнож амьдарч чадахгүй байх. Байх ёсгүй гэж бодож байгаа зүйлс чинь амьдрал дээр хаа сайгүй бүгдээрээ байхад, байх ёстой зүйлсийг үгүйсгэх дуртайгаа анзаарч, олж харахгүй байгаа нь хэний буруу вэ?

Надад амьдрал заах гэдэг хүмүүст дургүй шиг, та ч бас хэн нэгнээр өөрийнхөө амьдралыг заалгахыг хүсдэггүй байх. Гэвч энэ их мэдэгчид хэзээч үүнийг ойлгохгүй шинжтэй.. Үргэлж л хөндлөнгөөс бүгдийг мэдэж, оролцох гээд байдаг. Нэг удаа ч болсон амнаасаа дуу гаргахгүй байж болдог болов уу. Өөрийн чинь хувийн бодол бусдад  хэрэгтэй байж болох ч гэлээ, тэр хүндээ тэгж л санагдаагүй бол хэн нэгний өмнө их мэдээд яах гэсэн юм бэ? Өөрт чинь гоё байгаа бол сайхан л хэрэг. Гэвч чамаас илүүтэй, амьдралд бодох, шийдэх, харах зүйлс их байгааг ойлгохгүй байгаагаарай чи энэ ертөнцийн хамгийн тэнэг "их мэдэгч".

Бухимдсан үедээ тайвшрах гэж бичдэг зан минь... Хүмүүсийн дургүйцлийг хүргэдэг байж болох юм. Гэвч заавал хэн нэгний зөв байх ёстой бол чиний лав зөв биш бөгөөд миний ч бас зөв биш байх гэдэгт би үргэлж итгэх болно. Бас хэн нэгний өмнө хэрэг хийгээгүй л бол үзэл бодлоо чөлөөтэй хэлж чадна. "Их мэдэгчид" шиг л лав үргэлж их мэдэж тэнэгтэхгүй байх...





1 comments:

Ganuush said...

ih buhimdsan shinjtei bn shu! tehde bichsentei chin sanal neg bn :)

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!