Gui Boratto гэдэг уран бүтээлчийн талаар үнэндээ мэдлэг хомс юм. Ер нь яг ийм төрлийн хөгжим барагтай бол сонсдоггүй болохоор мэддэг ч юм бараг алга шиг байна... Хэдий мэдэхгүй ч гэлээ, энэ хөгжмийг онцлох болсон нэгэн шалтгаан байна. Учир шалтгаан нь юу гэвээс миний шинэ танилын хөгжмийн зөв сонголтын нөлөө гэж хэлж болох юм. Хүний эргэн тойронд байгаа хүмүүсийн хүрээлэл дунд заримдаа шинэ сонголт, шинэ үзэл санаа, шинэ цэнэгтэй хүн орж ирэхэд маш амархан дасан зохицож болдийн байна. Хамгийн их хүсэл, дотно мэдрэмж гээд л ертөнцийн хамгийн гэж тодорхойлолт авч болох зүйлийг хэн нэгнээс бас өөрөөсөө мэдэрч болох тухай... Өөрчлөлт байгаа газарт, өөрөө байгаа гэдгээ мэдэрч чаддаг гэх мэт амьдралд нөлөөлөх хүчин зүйлсийн талаар ухаантай яриа болон шинэ хөгжим... +Минимал !!!
Gui Boratto - Flying Practice
Gui Boratto - Soledad
Gui Boratto - Flying Practice
Gui Boratto - Soledad
0 comments:
Post a Comment