Huuy-Haay / Цугларалт / Бүгдэд нь баярлалаа.

07 September 2011


Huuy-Haay блог болон группыг маш олон хүн сонирхож, хүсэл сонирхол нэгтэй олон олон залуустай танилцаж, нэгдэн нийлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байгаа болохоор Huuy-Haay группын "4 дахь" удаагын тэгш уулзалтыг хийх талаар ярилцаж байгаа билээ. Хүмүүсийн санаа бодол нэгдэн нийлвэл урьд урьдны уулзалт, цугларалтаас илүү зохион байгуулалттай юм хийх гэж оролдож байна. Тун удахгүй тов нь гарах болохоор хүмүүсийг нээх хүлээлгэхгүй сайн зарлах болноо... Бүгдээрээ, бултаараа нэг оройг сайхан  өнгөрөөцгөөе !!!

 Huuy-Haay :
Huuy-Haay блог бараг 2 жилийнхээ нүүрийг үзэхэд тун ойртож байна. Өнгөрсөн хугацаанд блог маань маш их дэмжигчидтэй болж чадсан гэж хувьдаа нүүр бардам хэлж чадах хэмжээнд очсон гэж боджийно. Яагаад ингэж бодох болсон бэ? гэхээр Huuy-Haay блогыг хөгжмийн сонголтыг дагаж, таалагдсан дуу хөгжим, зарим нэг мэдээлэл болон ерөнхий хөгжмийн чиг хандлага гэх мэт зүйлсийг дагадаг, хүлээдэг Huuy-Haay*чид гэх нэгэн "гэр бүл" гэж болохуйц хэсэг бүлэг хүмүүсийн олонлог аль хэзээний бий болсонтой холбоотой. Намайг дэндүү хөөрч байна гэж хэлэх гэж байгаа хүмүүс бол Huuy-Haay блогыг мэддэггүй хүмүүс байх гэж мулгуу толгой минь ойлгож байна. Хөгжмийн сонирхол нэгтэн янз бүрийн олонлог, цөөнхийн залуустай Huuy-Haay -аар дамжин танилцан, найзалж нөхөрлөж байгаа нь бидний хувьд маш их азтай хэрэг юм болов уу. Хэн нэгнийг үгүйсгэж, давж гарах гэсэн санаагаар хөгжимд ханддаг хөнгөхөн бодолтой хүмүүсээс ангид, өөр түвшинд байх гэж зоридог минь зарим хүмүүст таалагддаггүй боловч, дийлэнх хэсэгт нь бас таалагдсан байх. Тийм ч болоод блог маань өдий хүртэл янз бүрийн асуудалтай байсан ч оршин тогтносоор байгаа гэж итгэж байна.

Өнгөрсөн хугацаанд Huuy-Haay блог, Фасебоок группээр дамжин танилцсан маш олон хүмүүс байгаа... Тэр бүх хөгжмийн сонирхол нэгтэй, хөгжимд дуртай, ухан сонсдог, чанартай сонголтыг эрхэмлэдэг бүхий л хүмүүст зориулж хийсэн өчүүхэн хөдөлмөрийг минь үнэлдэгт үнэхээр их баярлаж явдаг аа дахин дахин хэлье !!! 
Хүндэтгэсэн: Ganaz

0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!