Huuy-Haay Mixtape 9сар

02 October 2011

Урьд өмнөх Mixtape *үүдийг маш олон хүн татаж авч өөрсдийн сонорыг баясгаж байдагт урамшин Huuy-Haay Mixtape 2011.09 бэлтгэлээ. Сар бүр гаргаж амжихгүй байгаа боловч 8сараас эхлээд 9сар тэгээд цаг зав болж байвал цааш цаашдаа үргэлжлэн гарах болно. Huuy-Haay блогын зүгээс таньд хөгжмийн сонголт хийхэд тань туслах зорилготой тухайн сард онцлох 20 хөгжмийг багцалдаг бөгөөд ямар нэг сет байдлаар бэлдэж дараалалтай, тухайн чиглэлийн мэдрэмжийг өгөх гэсэн зорилготой биш байдаг гэдгийг хүмүүс аль эрт анзаарзсан байх. Хүмүүсийн түгээмэл сонсож байгаа хөгжмөөс аль болох эрс татгалзах хүсэлтэй байдаг нь ч бас анзаарагддаг байх. Маш олон хөгжим шинээр гарч, бас хуучны сайхан хөгжмүүдэд хүрч очиж чадахгүй байгаа хүмүүст Huuy-Haay Mixtape * нэгэн цонх болж чаддаг гэж хувьдаа итгэлтэй хэлж чадах байна... Хөгжим ухан сонсох дуртай бүх найзууд, танилууд, сонсогчид бүгдэд нь баярладаг шүү.

Tracklist:
1. Austra - Lose It
2. Balam Acab - Apart
3. Balam Acab - Oh, Why
4. Blood Orange - The Complete Knock
5. Digitalism - Just Gazin'
6. Gui Boratto - Soledad
7. Jezus Million - Supaflya
8. Life In Film - Suitcase
9. Lindsey Buckingham - Gone Too Far
10. Marsmobil - Magnetizing
11. Mood Rings - Promise Me Eternity
12. Ozric Tentacles - Soda Water
13. Pictureplane - Real Is A Feeling
14. Sleep Over - Stickers
15. Sleep Over - Romantic Streams
16. Southern Shores - Bonfire
17. Still Corners - Cuckoo
18. Sunkyeol - I'll write when i'm there
19. Twin Sister - Gene Ciampi
20. Zola Jesus - Vessel

Huuy-Haay Mixtape зөвхөн ганц хүний сонголт байдаггүй гэдгийг анхааруулан хэлье. Блог хөтлөлтийн хувьд дангаараа явдаг ч Mixtape хөгжмийн сонголт-нөлөө, баримтлах чиг шугамд маш олон хүмүүсийн санаа сэтгэл шингэж, хамтдаа явдаг юм шүү. Таньд энэ удаагын Huuy-Haay Mixtape* ч бас урьд урьдны адил таалагдах байх гэж итгэж байна...



0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!