Хэсэг бүлэг хүмүүсийн чихийг баясгаж, ойртон суулгаж сонсуулахаар хэдэн фийл хөгжим оруулдаг юм билүү. Хачин хачин хүмүүстэй уулзаж учирч явахад элдэв бусын юмтай дайралдах нь нэг бодлын гайхалтай ч юм шиг, тэгсэн хэрнээ энгийн ч юм шиг. Элдвийн юмс дунд өргөн тохиолдох боловч, үл анзаарагдам ховрын зүйлсийг заримдаа олж нээхэд хэцүү байж болох ч...
Миний юу хүргэхийг зорьж байна вэ? гэхээр "µ-Ziq", "Ozric Tentacles" гэх мэтийн хүмүүсийг баясуулагч, оюун ухааныг цэнэглэгч хөгжмийг үнэхээр сонирхолтой хүмүүст нь санал болговол, магадгүй эргэж сануулж сонсгох гэсэн юм. Мэддэггүй хүмүүс байдаг бол мэдээд авахад ч илүүдэхгүй байх шүү. Хөгжим хичнээн агуу цар хүрээтэй гэдгийг заримдаа чихээрээ, заримдаа оюунаараа мэдэрч болхийм шиг ээ.
Ozric Tentacles - Xingu
µ-Ziq - Catkin and TeaselOzric Tentacles - Xingu
Нэмэлтээр хэлэхэд Psychedelic rock болон Intelligent Dance Music (IDM) төрлийн хоёр том төлөөлөгчийг хамтад нь оруулчихлаа. Гэхдээ яадын чихээ дэлдийлгэмээр байвал үргэлжлүүлээд Dykehouse, Tycho*г сонсоод үзээрэй.
0 comments:
Post a Comment