Ганц сайхан цадах юмсан

20 March 2011


"Орчуулганд төөрсөн шар шувуу" хэсгээс

...Хаврын шөнийн хавирган биш бүтэн сарны доор бодол болсон тэр нэгэн бүсгүйн талаарх дэмий бодлыг толгойноосоо авч хаяхын тулд элдэв бусын гашуун усыг ууж мансуурах хоромд, эртээд болсон зүйлийн талаар тоо томшгүй эргэцүүлэлд автаж, амьдрах дур хүсэл маань буурах шиг болж энэ ертөнцөөс явмаар ч юм шиг эсүүл шууд урдахаа барьж аваад ёроолыг нь үзмээр ч юм шиг...
  Угаас ааш араншин муутай хүн болхоор өөрөөсөө бусдыг хүлээн тэвчихгүй толгойноосоо авч хаямаар санагдаад болдоггүй ээ... атаархсандаа биш зэвүүцсэндээ тэгж байгаам гээд өөртөө дахиад нэг хундагалаад, нөгөө амнаас гардаг "чиний талаарх миний бодлын" эзэн болсон охины нэрийг амандаа хэлээд "чи миний юуг яахад 15 секунд хэрэгтэй" гээд л орилох мэт.. Эзэнгүй гэрт ганцаар солиорч, гартаа ганцхан зүйлийг барьж сэрэл мэдрэхүйн бус сэтгэхүйн таашаал авч суудаг зуршилтай хүний ятгаасаар өөр нэгэн хайр татаж, хайр булаам бүсгүйн өмнө эрүүл ухаантайгаар догдолж зогсох болж, хорвоогийн бүх л зүйлийг зурс мурс харахаар шийджээ.
  Миний хүсч байгаа зүйл хэтэрхий их болхоор намайг гэсэн хүний сэтгэлийг би ойлгож хүлээн авч чадахгүйгээс болж байна гээд л өөрийгөө хуурах өрөвдөлтэй хаягдсан хүний царайнд тодрох бүүдгэр өнгө нэг л мэдэхэд ухаанаа алдцан гудамжаар алхалж явах болоход, миний хүсч байгаа тэр булбарайхан гар, уруул, харц бүгдийг нь эргүүлээд хажуудаа байлгах тухай бодлууд эцэс төгсгөлгүй хөвөрсөөр... Сэтгэл чи догдлохгүй байж болохгүй юу? түг түг түг 
  Ирэх хавар сэтгэлээс минь салж холдон явах болсон тэр нэрний талаар миний бодол яагаад ч зогсох шинжгүй мэт... Бусдыг биш өөрийгөө хайрлах хүсэлтэй ганц бие өрөвдөлтэй залууд тохиолдсон нэгэн галт шувуунтай учирсан түүхийн талаар бичих гэсэн эхлэлээс ургасан бодлууд хөвөрсөөр байгаад гайхах юмгүй. 
  Хэн нэгнээр хайрлаж, хайрлуулах цаг нь болсон бололтой хэтэрхий удаан ганцаараа явчээ. Энэ чигээрээ байвал амьдралд амт алга болж уйтгар гуниг дүүрэх шинжтэй... Хайр сэтгэлээр ганц сайхан цадах юмсан. 

 Шөнө болж шар шувууны хүзүүгээ эргэлдүүлсээр цоо ширтэх хоёр нүдийг олж хараад миний сэтгэл хичнээн айдаст автваа.. хөнжилдөө даарч байна. тийтий тийтий...

READ MORE - Ганц сайхан цадах юмсан

MOT 2 цомог + Brown Man Revival

18 March 2011


MOT гэхээр зарим хүмүүс санаж байж болох юм. Hi-Fi 98.9 фм-ээр явж байсан хөгжмүүд дундаас Азийн гэдэг тодотголоор ялгарч, тэр тусмаа Солонгосын гэдгээрээ ялгарч байсан хөгжим юм. Тэдний хөгжмүүд тухайн үедээ маш их баруунжсан, маш гоё мэдрэмжийн хөгжмүүд байсан санагдаж байсан. Солонгост сурч байхдаа солонгосын амьд хөгжмийн хамтлаг уран бүтээлчидээс сонирхож үзсэн ч яг сэтгэлд хүрсэн хамтлаг, уран бүтээлч тийм ч олныг олоогүй  юм. Дажгүй гэж хэлж болхоор хэд нь тийм ч шинэлэг бус энгийн л дуугаралттай хөгжмүүд байдаг болхоор онцлоод нэрлэх уран бүтээлч тун цөөхөн.

Ер нь тэгээд Азийн хөгжим гэдэг өөрөө маш сонирхол татсан зүйл юм байгаам... Hi-Fi 98.9-ээс мэдэж авсан цөөхөн хэдхэн Азийн уран бүтээлчид болох  MOT, Brown Man Revival 2-ыг хааяадаа сонсоход сайхан л байдийм... Brown Man Revival-ийн бусад дуунуудаас илүүтэй энэ л дуу хамгийн гоё нь юм шиг ээ. 

Хэрвээ таньд МОТ  хамтлагын албум байдаггүй бол та доорх линкээр ороод Strange season 2007 , Non-linear 2004  цомгыг нь татаад аваарай. 2011 онд нэг сингл цомог гаргасан байсан нь татахаар олдохгүй биздээ.(2-хон дуутай болхоор онлайнаар сонсчиж болох байх.)


READ MORE - MOT 2 цомог + Brown Man Revival

Phantom Power - "H8 Yourself" 2011

13 March 2011

Phantom Power-ийн дуунууд бас нилээн хэд онцлогдож байсан санагджийна. Нилээн авьяастай чиллваве чиглэлийн уран бүтээлчийн хувьд Phantom Power - "H8 Yourself" 2011 нэртэй шинэхэн цомгоо гаргасан юм байна. Мэдээж хэрэг өнгөрөгч онд Huuy-Haay блогын онцлохоор нэрлэгдсэн The Pillars of Creation, Ice Cream Shout, Millionyoung, Southern Shores,  Waskerley Way гэх мэтийн уран бүтээлчдийн дунд зайлшгүй орох ёстой болов уу гэж боддогийн хувьд түүний шинэ цомгын шимтэн сонсоход таатай байх болно гэж найдаж байна. 

Ер нь тэгээд Huuy-Haay блогыг шинээр, саяханаас мэдсэн хүмүүст хэлэхэд сайн ухаж төнхөж үзэх хэрэгтэй шүү.Маш олон дуучид уран бүтээлчид та бүхний өмнө байгаа гэдгийг амлъя. Миний хальт тооцоогоор 700-1000гаран уран бүтээлчидийн дуу хөгжим таныг хүлээж байгаа байх аа...
Цомог татах : Phantom Power - H8 Yourself 2011

Phantom Power -  Phanthm


Phantom Power -  Entropics
READ MORE - Phantom Power - "H8 Yourself" 2011

Huuy-Haay Mixtape (2-р сар)

09 March 2011

Ээлжит удаагын Huuy-Haay Mixtape та бүхэнд хүрч байна. Яг сардаа цаг хугацааны дотор багтаагаад гаргий гэсэн боловч ердөөсөө цаг зав болж өгөхгүй байсаар өнөөдөр нэг юм дууслаа. Huuy-Haay Mixtape болгон шинэлэг байдгын хувьд урьд нь харж байгаагүй, сонсож үзээгүй уран бүтээлчид багагүй ордог юм. Гэвч бас нилээн хэд багтсан уран бүтээлчид байдаг. Жишээ нь: Star Slinger, Baths, Young Galaxy, Destroyer, Korallreven гэх мэт уран бүтээлчдийг дурьдаж болно.

Тухайн сард гарсан болон онцолж сонссон дуу хөгжмүүдээс хамгийн сайнуудыг нь онцлох хөгжмөөр нэрлэж байгаагын хувьд амьхандаа маш их дэмжлэг, хүлээлтийг та бүхнээс хүсдэг юм шүү. За тэгээд энэ удаагын Huuy-Haay Mixtape таалагдана гэдэгт эргэлзэхгүй байна.
Татах линк :  Mixtape 


Tracklist:  
1.Benoit & Sergio - Boy Trouble (Radio Edit)
2. Bobby Blue (Lissvik Remix)
3. Everyting Everyting -  MY KZ, UR BF
4. Gil Scott-Heron & Jamie XX - Ny Is Killing Me
5. Gold Panda - Marriage (Baths Remix)
6. Hong Kong In the 60s - You Can Take A Heart But You Cannot Make It Beat
7. John Maus - Do Your Best
8. John Maus - Quantum Leap
9. Jurgen Paape - Rheintreue
10. Jylian Lynch - Terra
11. Korallreven- Shine On
12. Mark Ronson & The Business INTL - Bang Bang Bang
13. Nicolas Jaar - I Got A Woman
14. Princeton - To The Alps
15. Radiohead - Separator
16. Radioseven - Space
17. Range Rover - Theres Nothing Fo Me Here
18. Shocking Pinks - Ten Years
19. Star Slinger - Casanova's Jump Off
20. The Go! Team -  Apollo Throwdown (Star Slinger Remix)

Ингэхэд миний ямархуу урсгал жанрын, хөгжмийн сонголттой болохыг яг тодорхойлоод хэлчих хүн олдох болов уу. Хэлж өгвөл баярлах байна... Би хэт синтетик дуугаралтанд автсан хүн шиг санагдах боллоо. Амьд дуугаралт гэх юм миний сонсож байгаа төрөл дотор лав алга шиг ээ... За ямар ч гэсэн Huuy-Haay блогын хөгжмийн чиг хандлагыг мэдэрдэг андууд минь намайг нэг сайхан тодорхойлж тус болооч... 
READ MORE - Huuy-Haay Mixtape (2-р сар)

Нэмэлт Сонголт (+2010)

06 March 2011

Huuy-Haay блог маань хэдийгээр шинэ хөгжмийн сонголтуудыг бий болгох хүсэл зорилготой явдаг ч... Дан ганц хүний хүч хөдөлмөр болхоор тэр болгон бүх хүрээнд хамарч бүх хөгжимд ойртож очиж чадахгүй байдаг юм шиг. Урьд нь 2лаа байхад бас арай гайгүй байсан чинь сүүлийн үед үнэхээр хүч хүрэхгүй болж байнаа гэж...Ямар сайндаа 2010 онд хүрч сонсоогүй үлдээсэн хөгжмүүдээ дахин сонсоод ч дуусахгүй их хөгжимүүд байна.2010ондоо багтах нилээн хэдэн гоё дуунууд, уран бүтээлчид Нэмэлт сонголтоор санал болгож байнаа.  
____________________________________________________________
1.
Gayngs - Relayted "2010" цомогт хэд хэдэн гоё дуунууд байдаг юм. Сонсож үзэх ёстой цомгуудын нэг.

____________________________________________________________
2.
Sharon Van Etten - Epic "2010" цомог нь маш сайн болсон бөгөөд нилээдгүй өндөр үнэлгээг авч байсан.
____________________________________________________________
3.
Phantogram - Eyelid Movies "2010" цомгыг нь бүтнээр нь сонсож үзээгүй их байгаа болов уу. Ерөнхийдөө тийм хүн татмаар гайхалтай биш ч өөрийн төрөлдөө дажгүй сайн болсон.
____________________________________________________________
Шинэ сонин: Дээхэн шинэ сайтын ажил эхлэсэн байгаа гэж байсандаа тэр ажил маань жоохон цаг алдаад завсардаад байгаа, хамтран зүтгэгч Энэтхэгт суралцаж буй нөхөр маань сургуулиа төгсөх гээд зав муутай болсоноос шалтгаалаад зогсчихлоо. Ер нь тэхдээ явахаасаа өмнө сайтыг ажилгаанд оруулчаад явна гэдэгтээ бол итгэлтэй байгаа тэр хүртэл хүлээж байждээ хүмүүс минь. Миний хувьд сурахын хажуугаар давхар ажил хийгээд дээрээс нь блог хөтөлнө гэдэгт үнэхээр цаг зав болж өгөхгүй байгаа болхоор өөрөө бие даагаад дуусгачиж чадахгүй л байсаар байна... Заа жоохон зовлон тоочих гээд байна уу? үгүй юу? нтр




READ MORE - Нэмэлт Сонголт (+2010)

Онцлох цомгууд... (+Заавал сонс)

03 March 2011

Он гарсанаас хойш маш олон цомог гарсан... тэдгээр цомгуудаас сайн болсон чанартай гэж бодсон цомгуудыг сонгоод дийлэнхийг нь оруулсан байгаа ч, Яг өөрт тохирсон цомгуудаа оруулаагүй байгаа юм байна. Ингээд энэ оны хамгийн гоё гэж бодож байгаа цомгуудаас онцолж буй 4-н цомгыг санал болгоё

1. Radiohead - The King Of Limbs  (2011) мэдээж олон үгээр яахуудээ ойлгомжтой болсон цомог шүү дээ. Хаа сайгүй л тавигдаад даган дуурайгчдаас нь эхлээд шүтэн бишрэгчид нь хүртэл өдөр шөнөгүй сонсоод элийрч байгаа цомог... Хэлэх ч үг байхгүй.. Дүгнэх ч шаардлага байхгүй.
2. Gil Scott-Heron & Jamie XX - We're Still Here  (2011)  цомог маш чухал, чанартай гоё цомог болсон. Өнгөрсөн онд  Jamie XX гэдэг нэр тийм ч их сонсогдоогүй ч энэ жилээс нилээд газар авах шинжтэй. Тиймээс ч Huuy-Haay Mixtape-д нэг дуу нь багтсан байгаа нтр.
Gil Scott-Heron & Jamie XX - "Running" 
Gil Scott-Heron & Jamie XX - Ny Is Killing Me


3. Jürgen Paape - Kompilation  (2011) энэ цомгыг маш сайн болсон гэдэгтэй маргах хүн олдохгүй биз. Өнгөрсөн оноос эхлэн маш их анхааралд өртсөн уран бүтээлч маань энэ жил цомгоо гаргасан нь маш том бэлэг болж чадлаа. Сонирхуулахад түүний хувьд Pitchfork 500-д нэг дуу нь багтсан байдаг юм. Мөн шинэ цомог мэргэжилтнүүдээс маш сайн үнэлгээ авсан нь хир чадал чансаатай уран бүтээлч гэдгийг нь батлах юм.
Jürgen Paape - Mit Dir
Jürgen Paape-So Weit Wie Noch Nie 




4. Nicolas Jaar-Space Is Only Noise (2011) хамгийн сүүлд сонссон гайхалтай төгс цомгуудын нэг бөгөөд маш сонин мэдрэмж, сэтгэлгээгээр дүүрэн энэ хөгжим цаанаасаа хүнийг татах нэг тийм зүйл оршиж байгаа юм шиг санагдаад байгаа.... Миний хувьд энэ онд нилээн олон давтаж сонсуулах цомог болж чадсан гэж бодож байгаа юм. Ерөнхийдөө бол "Яг надад тохирсон хөгжим өө гэж..."
Nicolas Jaar - "Keep Me There"
Nicolas Jaar - I Got A Woman

Татах линкүүдийг нь оруулаагүй байгаа... хэрвээ хайж үзээд олдохгүй цомог байвал хэлээрэй. Би  олоод оруулаад өгий. 
READ MORE - Онцлох цомгууд... (+Заавал сонс)

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!