Хөгжим

20 November 2011



Дуу авиаг цаг хугацааны хэмнэлтэйгээр зохион байрлуулсан урлагийг хөгжим гэдэг. Хөгжмийн үндсэн элементүүдэд өнгө ( аялгуу болон гармон ), хэмнэл ( темпо, метер ) динамик, өтгөн, шингэн гэсэн элементүүд багтдаг. Улс орон, соёлуудын хувьд хөгжмийн талаарх ойлголт нь ялгаатай байдаг. Хөгжмийг төрөл, жанр болгон хуваан ангилж болдог. Хөгжмийг олон янзаар тодорхойлдог. 20-р зууны хөгжмийн зохиолч Жон Кейж (John Cage) "Шуугиан гэж байдаггүй, гагцхүү аялгуу л гэж бий" хэмээн тодорхойлсон байна. Мөн хөгжим нь мэдрэмж буюу сэтгэл хөдлөлийг хөндөх байдлаар элементүүдийг зориудаар байрлуулах явц буюу үйлдэл юм. Хөгжмийн утгыг Урлагтай мөн адил философийн нэгэн салбар ухаан болох гоо зүйгээр судалдаг. /Wikepedia/
Kraftwerk - Das Model
Bob Marley - Waiting in Vain 

Хөгжимчин Clarence "Gatemouth" Brown хэлэхдээ “Маш олон хүмүүс хөгжмийг буруу зорилгоор тоглодог. Хэдийгээр хөгжим тоглосноор би олон зүйлсийг худалдаж авах боломжтой болдог боловч энэ миний хөгжим тоглох зорилго байгаагүй юм. Сайхан хөгжим эгшиглүүлснээр түүнийг сонсохоор ирсэн хүмүүст сайн сайхан зүйлсийг өгч чадах юм байна гэдгээ би ойлгосон.” гэжээ.






READ MORE - Хөгжим

Сонголтонд нэмэрлэх нь +

10 November 2011


Сүүлийн үед хөгжимнөөс жоохон хөндийрөөд байна. Гэвч бас яаж зүгээр байх уу, зарим заримдаа хөгжмөө ухаж төнхөөл суух юм. Хөгжимнөөс болж цаг заваа үрдэг ч, сайхан сонголт учираас уйдахгүймдаа. За илүү дутуу үгээр яахуу зүгээр сайхан санагдсан хэдэн дуугаа таны сонголтонд нэмэрлэх нь ... гээд энэхүү бичлэгээ төгсгөе. /цэг/
Betamaxx - Disaronno Brain Feed
Korallreven featuring Julianna Barwick – Sa Sa Samoa
Keep Shelly in Athens – DIY
Grimes- Oblivion
READ MORE - Сонголтонд нэмэрлэх нь +

Huuy-Haay хөгжим (8)

09 November 2011


Хөгжим гэдэг зүйлтэй амьдралаа холбоод өөрсдийн дуртай дуу, хөгжим, онцлох, сонирхдог-дэмждэг үзэл санаа, үйл ажиллагаа гэх мэт маш олон хамаарлын дунд явсаар явсаар өдийг хүрчээ. Хөгжим сонсох хүсэл минь дэндүү их болохоор хөгжим сонссоор цаг хугацааг туулдаг байж. Амьдралд сайхан, муухай бүх л зүйл... Энгийн мэт санагдах боловч, эргээд бодоод байхад зүгээр цаг хугацаа бүхий л болж өнгөрсөн түүх минь хөгжимтэй холбоотой, Дэндүү хайнга явсан гэж хэлэхгүй ч гэлээ, Дэндүү утга учиртай амьдралд минь дандаа хамт байсан хөгжим... Уртаас урт наслаагүй ч, богинохон амьдралдаа ихийг мэдсэн мэт тэнэгтдэг хүмсүүдийн дэргэд арай л учиртай харагдах мэт... Төгсгөлгүй үгсийг дандаа  хэлдэг ч, өөрийн үзэл бодолдоо итгэсэн минь амьд явахад хамгийн их эрч хүчийг өгдөг юм болов уу. Би  хүн учираас худалч амьдралд худалч хүн мэт амьдарч яваа ч юм шиг. Хөгжим түүж сонссон, ухаж сонссон хөгжим, хадгалж нөөцөлж, нууж, харамлаж сонссон хөгжим, хайрлаж, дурлаж, хүсэж сонссон хөгжим, хөгжим....  Huuy-Haay  хөгжим.

Mixtape (8) - ТАТАХ









READ MORE - Huuy-Haay хөгжим (8)

James Blake - Enough Thunder 2011

14 October 2011


James Blake * ийн "Enough Thunder" нэртэй шинэ цомог нь гарчээ. Шинэ цомог ч гэж, ЕР юмуу  даа. Нээх тийм сонин мэдрэмжийн хөгжим учир илүү дутуу тайлбар хийх шаардлагагүй болов уу. Huuy-Haay блогын хувьд James Blake *г нилээн онцолж хүргэхийг зорьдог байсан. Оны эхэнд гаргасан түүний цомог энэ жилийн хувьд шилдэг цомгуудын нэгээр зүй ёсоор нэрлэгдэх байх гэж боджийно. Нийт массад зориулж биш өөрийн гэсэн чиг баримжаа түүндээ үнэнч байж чаддагын хамгийн том жишээ нь магадгүй James Blake юм болов уу... Цааш цаашдаа юу хийхийг нь харж л сууя. 

Хамгийн их хүмүүст хүрсэн дуунууд нь гэж бодож байна.
READ MORE - James Blake - Enough Thunder 2011

Pompeya - Tropical 2011


Pompeya -г өөрийн хөтөч болох нэгэн сайтаас олж мэдсэн нь аз байлаа гэж хэлж болох юм.  Indie, Electronic жанрыг голчилон бариж тоглодог нь хэнд ч анзаарагдам боловч урьд өмнөх миний бодлыг нэг мөсөн өөрчилж өгч чадсантай хамаг юм холбоотой. Учир юу гэвээс?  Pompeya* бол хойд хөрш Оросын хамтлаг бөгөөд англи хэл дээр уран бүтээлээ туурвидаг нь маш сонирхолтой байгаам. Муу Орос ах нар маань одоо л сайн хөгжим хийдэг болж, өөрчлөгдөж гэх нь арай хэтэрчих ч гэлээ... Шинэ үеийн хөгжмийг муу сайн ах нар маань ойлгодог, хийдэг, хийлцдэг болж муу дүүгийнхээ чихийг баясгахаар болчиж хэхэ. Цааш цаашдаа иймэрхүү сайхан мэдрэмжийг өгч чадна гэж найдаж байна.... Монголд ч гэсэн зарим нэг хүн шинэ үеийн хөгжим хийж байгаа нь маш бахархалтай санагдаад л байгаам. Дараа боломж таарч, дуу муу нь олдуул онцлох болно оо. 
READ MORE - Pompeya - Tropical 2011

Huuy-Haay Mixtape 9сар

02 October 2011

Урьд өмнөх Mixtape *үүдийг маш олон хүн татаж авч өөрсдийн сонорыг баясгаж байдагт урамшин Huuy-Haay Mixtape 2011.09 бэлтгэлээ. Сар бүр гаргаж амжихгүй байгаа боловч 8сараас эхлээд 9сар тэгээд цаг зав болж байвал цааш цаашдаа үргэлжлэн гарах болно. Huuy-Haay блогын зүгээс таньд хөгжмийн сонголт хийхэд тань туслах зорилготой тухайн сард онцлох 20 хөгжмийг багцалдаг бөгөөд ямар нэг сет байдлаар бэлдэж дараалалтай, тухайн чиглэлийн мэдрэмжийг өгөх гэсэн зорилготой биш байдаг гэдгийг хүмүүс аль эрт анзаарзсан байх. Хүмүүсийн түгээмэл сонсож байгаа хөгжмөөс аль болох эрс татгалзах хүсэлтэй байдаг нь ч бас анзаарагддаг байх. Маш олон хөгжим шинээр гарч, бас хуучны сайхан хөгжмүүдэд хүрч очиж чадахгүй байгаа хүмүүст Huuy-Haay Mixtape * нэгэн цонх болж чаддаг гэж хувьдаа итгэлтэй хэлж чадах байна... Хөгжим ухан сонсох дуртай бүх найзууд, танилууд, сонсогчид бүгдэд нь баярладаг шүү.

Tracklist:
1. Austra - Lose It
2. Balam Acab - Apart
3. Balam Acab - Oh, Why
4. Blood Orange - The Complete Knock
5. Digitalism - Just Gazin'
6. Gui Boratto - Soledad
7. Jezus Million - Supaflya
8. Life In Film - Suitcase
9. Lindsey Buckingham - Gone Too Far
10. Marsmobil - Magnetizing
11. Mood Rings - Promise Me Eternity
12. Ozric Tentacles - Soda Water
13. Pictureplane - Real Is A Feeling
14. Sleep Over - Stickers
15. Sleep Over - Romantic Streams
16. Southern Shores - Bonfire
17. Still Corners - Cuckoo
18. Sunkyeol - I'll write when i'm there
19. Twin Sister - Gene Ciampi
20. Zola Jesus - Vessel

Huuy-Haay Mixtape зөвхөн ганц хүний сонголт байдаггүй гэдгийг анхааруулан хэлье. Блог хөтлөлтийн хувьд дангаараа явдаг ч Mixtape хөгжмийн сонголт-нөлөө, баримтлах чиг шугамд маш олон хүмүүсийн санаа сэтгэл шингэж, хамтдаа явдаг юм шүү. Таньд энэ удаагын Huuy-Haay Mixtape* ч бас урьд урьдны адил таалагдах байх гэж итгэж байна...



READ MORE - Huuy-Haay Mixtape 9сар

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!