Хөгжим > сонирхол

06 January 2012


Huuy-Haay блог удахгүй 2жилийнхээ нүүрийг үзэх гэж байгаа билээ. Одоогоор 250 гаран пост,  3000 орчим уран бүтээлчид, хэдэн мянган дуу хөгжим санал болгож, ямар нэгэн байдлаар тэмдэглэж үлдээсэн гэсэн тоо гарч болох юм. Энэ тоонууд хэтрүүлэг шиг санагдаж байж магадгүй ч, Huuy-Haay блогын  админы хувьд оруулсан бүх зүйлээ эргээд харахад нэг иймэрхүү л байна. Ер нь хөгжимд хэтэрхий донтсон ч юмуу? эсүүл зүгээр сонирхол байсан ч юмуу? юу ч болсон юм... Амьдралын минь 2жилийн нэгээхэн хэсгүүд энэ блогт тэмдэглэгдэн үлджээ... нтр. Цаашдаа хир удаан үргэлжлэх тухай огт бодогддоггүй ээ. Хамгийн гол хэлэх ёстой зүйл бол Huuy-Haay хөгжмийн сонголт, фасебоок групптэй хамт байдаг бүх хүмүүст "Баярлалаа". Ухаж төнхдөг ч бай, орж гардаг ч бай, үнэлж шүүмжилдэг ч бай зүгээр л хамтдаа байдаг бүх хүмүүстээ.... Удахгүй болох 2жилийн ойн мэнд хүргэе !!! 
Still Corners - Into The Trees
Jesse Ruins- Dream Analysis
Small Black  - Clear Blue Skies 
Holy Ghost! – I Wanted To Tell Her
Bombay Bicycle Club – Video Games (Lana Del Rey Cover)
READ MORE - Хөгжим > сонирхол

Huuy-Haay* сонголт

12 December 2011


Шинэ дуу гэхээр арай биш, хуучин гэхээр бүүр биш, тэгэхээр зүгээр дуунууд нтр. Ер нь шинэ ч байсан хуучин ч байсан олж сонссон цаг хугацаанаасаа шалтгаалаад гоё сайхан байдаг байх. Сүүлийн үед янзан бүрийн л хөгжим сонсож байна. Уулаасаа яг төвлөрч нэг хөгжимд баригддаггүй интернэт ухан төнхөж, хаа сайгүй явж эрж хайж явдын болохоороо өдөртөө сонголт минь хэд хэд хувирчих юм. Тэхдээ яахуу бас нэг чиг шугам байгаад байдйим аа нтр.  Заза үг олдож үхэр холдох нь зүгээр л хэдэн дажгүй дууг  Huuy-Haay* сонголтонд багтаалаа. 
Jensen Sportag - Everything Good
Elite Gymnastics - Omamori
Real Estate - Its Real
Shocking Pinks - Ten Years 
Salem - Redlights
READ MORE - Huuy-Haay* сонголт

Хип-хоп +4

10 December 2011


2,3 өдөр дараалаад комны ард суусан биш хэд хэдэн дуунууд таалагдаад байх юм.. Таалагдаад байгаам чинь яадын зүгээр л оруулчий...


READ MORE - Хип-хоп +4

Агшаасан будаа


Хүмүүс цагаан будаа идэхдээ яаж боловсруулсан, хэрхэн хүч хөдөлмөр гаргасан гэдгийг нь үл анзаардаг байх. Ганц цагаан будаа ч биш,  бор, шар, хөц, гурвалжин гээл бэлэн будаа идэхдээ анзаардаггүй байх  нтр. Будаа яахуу идээл боловсрох ёстой бүтээгдэхүүн юм болохоор хамаагүй идээл биз. Гэвч бас будааг түүхийгээр нь идэх, хэрхэн идэх аргаа олохгүй байх, бас ямар будаа яаж идэх вэ? гэдгээ мэдэхгүй бол хэцүү биздээ. Бэлэн болгоод, агшаагаад өгцөн будааг олоод идчихдэг хүмүүс нь сайн, гэхдээ бас хэтэрхий их хүний будаа иднэ гэдэг бол бас эргээд хор болчиж магадгүй. Будаа бол будаа, будааг агшаахад учир бий. Агшаасан будааг амаа олохгүй идэж байгаа хүмүүс нь зарим талаар өөрсдөө будаа агшаах, боловсруулах тухай жижигхэн ч гэсэн бодож үзэх хэрэгтэй юм болов уу... нтр
READ MORE - Агшаасан будаа

Mattafix /2 цомог/

09 December 2011


Mattafix* бол миний хувьд өсвөр насандаа олж сонссон болоод  ч тэр үү, ихэнх дуунууд нь чихнээс гардаггүй бөгөөд анх хөгжимд дурлаж, ухан сонсох болсон үед маш өвөрмөц гайхалтай, сайхан мэдрэмж, чих хөгжүүлэгч гэж хэлж болох хөгжим байсан юм.  Хип-хоп гэхээсээ Трип-хоп, Рэгги тал нь илүү хүчтэй байдаг нь маш гоё зохицдог бөгөөд ер нь одоог хүртэл сонссон маш өвөрмөц гоё хөгжим бол  Mattafix  яахын аргагүй мөн. Дэлхий даяар мандан бадраад, түгээд хит болсон хэдэн дуу байдаг ч, тэрнээсээ олон зүгээр л сайхан дуунууд зөндөө олон байдаг болов уу. 
Татах: Mattafix - Rhythm And Hymns

Mattafix*ийн хоёр цомгыг оруулж байгаа шалтгаан нь шилдэг цомог буланд ер нь бараг пост хийдэггүй болохоор энэ удаа оруулая гэж бодсон юм. Huuy-Haay хөгжмийн сонголт хөгжим ухан сонсох дуртай залуустаа 2 чанартай цомгыг санал болгож байна.
READ MORE - Mattafix /2 цомог/

Хөгжмийн сонголт

05 December 2011


Хүмүүсийн хөгжмийн сонголт ба хандлага хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглавал сонин сонин зүйлсийг олж харж болохоор... Хэн нэг чанартай хөгжим сонсдог хүний хөгжмийн сонголт өөрчлөгдөхөд л дагаж сонсдог хүмүүс нь туйлшраал өөрчлөгдчихдөг хэсэг бүлэг байх юм, зарим нь бүүр бусдаас хэт ховор онцгой байх гээд хичээсэн хандлага ч ажиглагдана. Тэгээд бас өөртөө үнэнч, гоё мэдрэмжийн хөгжим сонирхдог ч хүмүүс байх юм. Тэхдээ хэн юугаа яаж сонсоно уу гэдэг бол хэнд ч хамаатай зүйл биш лдээ.... Гэвч бас арай хэтрүүлчих гээд байдаг тасарцан хүмүүсийг харахаар инээд ч хүрэх шиг. Сайхан сонголтыг дагах нь зөв ч, учир утгагүй үгүйсгэдэг, хуулбарладаг, хулгайлдаг хүмүүс ч байх юм... Магадгүй хүмүүс цаг үеээ дагаад хувирч өөрчлөгдөөд байдаг байх... Энэ цаг үеээс болоод, хүмүүсийн нийтлэг алдаанаас болоод.. дуртай хөгжимөө тайван сонсох боломж ч бага болох тийшээгээ яваад ч байгам шиг... Аль болох чанартай хөгжмийн сонголт хийхийг хүсвэл Huuy-Haay *д нэгдээрэй гэж л хэлье дээ!!! 

READ MORE - Хөгжмийн сонголт

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!