Huuy-Haay блог "Монгол блогчид 2010"-т

04 December 2010

Өчигдөр буюу 12-р сарын 3-ны өдөр Оны шилдэг блог шалгаруулах ёслолын ажиллагаа амжилттай болж өнгөрлөө. Ёслолын ажиллагааны хувьд их сүртэй, нилээн томоохон хэмжээний арга хэмжээ боллоо. 

Энэхүү арга хэмжээнд "Шилдэг энтертайнмент" төрөлд оны шилдэгт Huuy-Haay блог өрсөлдсөн бөгөөд шилдэг 5 блогт шалгарч чадсан амжилт үзүүллээ. Анх энэ арга хэмжээнд бүртгүүлэхдээ  Huuy-Haay блогыг нэг ч гэсэн хүн шинээр мэддэг болвол амжилт гэсэн бодолтой орсон бидний хувьд зорилгодоо хүрч чадлаа.

Тус тэмцээн 3 шаттай явагдсан бөгөөд эхний шат нь нийтийн санал асуулга, 2 дахь шат нь The New Marketing Agency Index гэсэн шалгаруулт, 3 дахь шат Экспертүүдийн оноо гэсэн шалгаруулалттай явагдсан юм. Эхний 2 шалгаруулалтанд шалгарч төрөлдөө шилдэг 5-д өрсөлдөнө гэдэг бол Huuy-Haay блогын хувьд байж болох том амжилт байлаа. 

Биднийг дэмжиж шалгаруулалтанд саналаа өгсөн бүх хүмүүст баярласнаа илэрхийлье.

Болдбаатар & Гантулга

3 comments:

idioteque said...

За баяр хүргий

Ganaz said...

Баярлалаа.

bayr hvrgey

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!