Indie урсгал ба үзэл санаа.

06 December 2010



Indie - гэдэг нэр томъёо нь "Independent" (монгол хэл рүү: бие даасан, тусгаар тогтносон ) гэдэг үгний товч үг юм. "Indie" гэх нэр томъёо анх мэргэжлийн хөгжмийн студи лабелээс гадуурх уран бүтээлчдийг нэрлэдэг байсны сацуу хөгжийн үндсэн арга эгшигээс ялгаатай гэсэн ойлголтоор хэрэглэгддэг байжээ. Тийм ч үүднээсээ 1980-аад онд шилдэг 50 дуу гэх мэт нийт масс-ын хөгжимнөөс ялгагдаж байсан хөгжмүүдийн ерөнхий нэршил нь "Indie" юм. 1980-аад оны рок хамтлагуудад тогтоод байсан үсний болон хувцасны стиль, хэт музикал мелоди хэлбэрээс эрс ялгагдаж байсан хөгжимийн шинэ давалгаа ... гэж үзэж болох юм. 

Одоо ч гэсэн энэ ойлголт хэвээр байгаа бөгөөд Indie уран бүтээлчид нь мэргэжлийн студи лабелуудтэй гэрээтэй ажилдаггүй, нэг ёсондоо чөлөөт бие даасан уран бүтээлчид гэсэн санааг агуулсаар байна.Энэ нь дэлхийн нийтийн хандлага юм, харин Монголд Indie гэдэг ойлголтыг сайн мэдэхгүйн улмаас Алтернатив урсгалтай адилтган үздэг буруу ойлголт ажиглагддаг )  Тиймээс ч бидний мэдэх Coldplay, Killers, Razorlight гэх мэтийн хамтлагууд нь хөгжмийн хувьд "Indie" гэдэг ойлголтонд багтдаггүй ба Алтернатив хөгжмийн урсгалын чиг хандлагатай уран бүтээлчидэд тооцогддог юм. Харин Indie урсгалд Pavement, Belle And Sebastian, Joy Division гэх мэтийн бүүр цаашилбал Velvet Underground хамтлагч багтдаг юм.

Мөн  Indie гэх ойлголт нь нийт масс-ын хөгжимөөс ялгаатай ба мэргэжлийн студитэй гэрээтэй биш гэдэг утгаараа метал, хард, поп гэх мэт олон янзын хөгжмийн урсгалууд дотроос эрс ялгаатай хөгжмүүд, уран бүтээлчид ч Indie гэх ойлголтонд багтдаг.
"Independent" хөгжим сонирхдог хүмүүс ба "Indie" хөгжим сонирхдог гэдэг ойлголт нь цаанаа нэг санаатай боловч бодит байдал дээр тийм байдаггүй. Энэ нь "Indie" хөгжим гэдэг ойлголт нь хүмүүст хүрэхдээ хэт өвөрмөц бусдаас содон хөгжим, хамтлагууд гэсэн санаагаар хүрч, "Independent" гэдэг нь үзэл суртлын үүднээсээ хүрсэнтэй холбоотой.. байдаг. Одоо ямар ч уран бүтээлч өөрийн уран бүтээлээ хэн нэгэнд харьяалагдахгүйгээр эрх чөлөөтэй бие даасан байдлаар хийх боломжтой болсон учираас "Indie" гэдэг ойлголтонд  багтах болсон нь энэ төрлийн хөгжийн урсгалын үндсэн ойлголт алдагдахад хүрээд байгаа юм байна. 1990 оны сүүлийн хагасаас 2000 оны эхний хагасын хөгжим нь бидний мэдэх "Indie" хөгжмимийн оргил үе байсан гэж үзэж болох бөгөөд цаашдаа бол Indie гэдэг ойлголт нь ерөнхий утгаараа оршин тогтнох болхоос нэр томъёоны хувьд хэнийг, ямар хөгжмийг нэрлэх вэ? гэдэг олон янзын ойлгомжгүй асуудал үүсээд байна. Одоо хөгжмийн чиг хандлагаар нь "Indie" гэж тодорхойлтонд багтаж буй уран бүтээлчид нь нэгдсэн нэг студи доор харъяалагдаж, уран бүтээлээ хийж байгаа нь энэ ойлголт хувьсаж буй хэрэг юм. 
........Дараагийн удаад "Indie rock" урсгалын талаар оруулах болноо...



0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!