Шөнийн галт тэрэг (Nigth Train)

23 March 2011


Huuy-Haay блогт одоог хүртэл монгол хамтлаг дуучдын тухай бүтэн нийтлэл оруулж байсангүй. Урьд нь Инээмсэглэл хамтлагын тухай мэдээг нийтэлж байсныг эс тооцвол шүү дээ. Миний санахад монгол уран бүтээлчидийг дэмждэггүй дээ биш, огтоос сонсдоггүй дээ ч биш... зүгээр яг тохирсон хөгжим байдгүйтэй холбоотой юм шиг санагддаг. 

Монголд рок, алтернатив хөгжим хөгжөөд зарим хүмүүс 20 гаран жил гэх гээд байдаг ч сүүлийн 10-15жилд л арай бодитойгоор хөгжсөн юм болов уу. Мөн энэ хугацаанд гарсан уран бүтээлчидээс үнэхээр анхдагч байсан уран бүтээлчид л түүхийг үлдээсэн гэхэд болхоор бөгөөд домог гэж нэрлэгдэх ч эрхтэй. Харин энэ домгуудаас арай хожуу үеийн хамгийн гайхалтай бас төгс чанартай хөгжим хийдэг байсан уран бүтээлч гэвэл мэдээж Шөнийн галт тэрэг (Nigth Train) хамтлагыг зүй ёсоор нэрлэх ёстой. Тэдний хийсэн уран бүтээлүүд одоогоос 10 жилийн өмнө гарч байсан гээд бодоход үнэхээр тодорхойлж хэлж, илэрхийлж боломгүй чанартай байсныг дурьдах ч илүүц биз ээ. 

Зүгээр нэг хөгжим сонирхогч хэмжээнд тоглоод оромддог байсан хүмүүс болон оромдож байгаа нөхдүүдийн хажууд жинхэнэ бодит чанар, бодит дуугаралт гэж юу байх жишиг стандартыг тогтоож өгч чадсан. Хэзээч уйдамгүй гэж хэлэхгүй ч гэлээ хэзээч муулагдахгүй уран бүтээлийг монголын рок алтернатив хөгжимд үлдээж чадсан үнэ цэнэтэй, хамгаас нандин хамтлаг гэж үнэлж болно. Тэдэнд ингэж үнэлэгдэх эрх нь ч байгаа.

Харамсалтай нь энэ хамтлаг тарсан нь өөрсдийн хувийн болон хөрөнгө санхүүгийн асуудалтай холбоотой байсан нь ойлгомжтой. Мөн тухайн үед цаг үеээсээ хэт холдсон, түрүүлсэн хөгжмүүдийг хийж байсан болхоор тэднийг дэмжээд туслаад байх хүмүүс тийм ч их байгаагүй нь тодорхой. Гэсэн хэдийч тэд бол өөрсдийн оршин байх цаг хугацаандаа үнэхээр гайхалтай түүхийг бичиж чадсан юм.

Одоо удахгүй Нисванис 15жилийн ойн баяр болох гэж байгааг бүгдээрээ мэдэж байгаа байх. Хэдий Нисванис маш том байр суурийг эзэлдэг ч гэлээ тэднээс дутахгүй бараг илүү гарахуйц уран бүтээлүүдээрээ тэднээс илүү хөгжмийн өндөрлөгт хүрч бидний мэдэрч, хүлээж авч байгаа хөгжмүүдийг, тэр гайхамшигтай дуунуудыг, хамтлагыг эргээд дурсаж ярих нь зүйтэй юм шүү...  

2 comments:

oldoshaksli said...

Unen shuu.

CoffeeTeaORme? said...

jinhene hamtlag, buh duunuud ni buteel baisan, stringst hiisen togloltiig ni neg hunii buruugaas bolj duusch bhad ni ochsondoo odoo boltol haramsdag

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!