Broken Social Scene - Forgiveness Rock Record "2010"

10 December 2010


Сайн болсон болхоор нээх юм ярихгүй оруулийдаа... энийг бас жоохон тоохгүй орхицон байсан юм. Харин дахиад сонссон дурсамж сэргэлээ. Анх гархад нь хальт хальт сонсоод байсан... ч одоо сонсоход гоё санагдлаа.



<<<Орчуулган дунд төөрсөн шар шувуу >>>  зах зухаас нь өнгөц хэлбэрээр хүргэдэг энэ удаагынх... 

.........Гэрэл гэгээ алгаа ертөнцөд, тас харанхуй байна... ээжээ би яг одооо байгаагаасаа илүү ихийг хийж амьдармаар байна. Эргэн тойронд эргэцүүлж бодох ёстой зүйл хаа сайгүй мундахгүй, 9-хон настай балчир хүүгийн цээжинд хурсан гунигт хар бараан өнгө... Нэг л мэдэхэд энэ дэлхийг ногоон гэж бодох болсон шалтгаан. Гайтай залхамаар нэгэн хэвийн өдрүүд, гурвалжин дөрвөлжин бөөрөнхий бодлууд, утга алгаа давтагдаад, өөрчилмөөр байна зайл аа... новш гэж. Энэ дэлхийн ногоон, ногоон хүмүүс+ ногоон бодол + ногоон амьдрал ....

Ногоон зүйл бүхэн нийтийнх байдгыг ойлгосон удаах амьдрал, Шалтгаан нь өчүүхэн хар ногоон өнгө, одоо эргээд нэг бодий.... Тэрүүхэн хоромд нэг А, хоёр А, гурван А, дөрвөн А... бас А.... 

Цагаан бас цагаан тэгээд ногоон бас ногоон тэгээд хар бас дунд нь хар бас тэгээд одоо улаан цэнхэр шар улбар бор саарал өнгөтэй өнгөгүй, ээжээ яг одоо байгаагаасаа илүү ихийг хийж амьдармаар байна.... Удаашралд ямар дургүй вээээ.... 

READ MORE - Broken Social Scene - Forgiveness Rock Record "2010"

Broken Bells - Broken Bells "2010"

09 December 2010


Энэ цомог хэзээ гарсан бэ? гэвэл оны эхэнд гарсийн... хэзээ олж сонсож байна вэ? гэвэл саяхан гэж хэлнээ. Урьд нь яагаад сонсоогүй вэ? гэвэл тоогоогүй орхицийн гэдэг хариулт өгч болох юм. Харин одоо яагаад оруулж байгаам бэ? гэвэл оруулахгүй байхийн аргагүй цомог болсийм байна. Тэгхээр би энэ цомгийг ерөнхийдөө сайн болсон гэж үнэлж байна. The High Road, The Ghost Inside 2-өөр нь төсөөлөөд сонсоод үзэхийг зөвлөж байна, сонсоогүй хүмүүст нь дахиад сонсох боломжийг олгож байна. Яг л анх хөгжимд дурлахдаа иймэрхүү хөгжимд дуртай байж билээ. Ер нь бол монголд ирээд хэсэг хөгжим сонсоогүй үед гарсан хөгжмүүдийг тоохгүй орхисон тал ажиглагдаад байна шүү. 

Broken Bells-ийг хүмүүс сайн мэдэх байх оо. Надаар хэлүүлээд байх хэрэг байхгүй биздээ. (Danger Mouse, Gnarls Barkley, The Shins-ийн гишүүн байсан гарын прожект... хөгжмийн хувьд алдартай алдартай.)


READ MORE - Broken Bells - Broken Bells "2010"

Шинэ дуу.. + 5

06 December 2010


Элестоник хөгжим нь хөгжмийн дуугаралтын ихэнх гол хэсгүүдийг электроник хөгжмийн зэмсэг ба электроник аялгууг ашиглан хийсэн байдаг. Түүхийн үүднээс электроник хөгжмүүдийг электроник хөгжмийн зэмсэг ашигласан ба элетроник аялгуу ашиглаж хийсэн хөгжим гэж авч үздэг. Энэ ялгаа нь одоогийн бүх л бичигдсэн хөгжмүүдэд ажиглагддаг. Рэп хөгжмийн хувьсалыг даган өөрчлөлдсөн электроник хөгжмийн зэмсэгүүд нь түүхэн цаг үед хувирсаар электроник хөгжим ба электроник хөгжмийн элементүүд үүсэх боломжийг бий болгосон гэж үзэх үндэстэй....
 (энэ орчуулга цааш үргэлжлэх болно... одоо залхуу хүрээд байна нтрр) бичих юм олдохгүй үе бас байхиймаа тээ.

Summer Camp -Christmas Wrapping  (шинэ жил нтр)
Jürgen Paape-So Weit Wie Noch Nie (онцлоод сонс)
READ MORE - Шинэ дуу.. + 5

Indie урсгал ба үзэл санаа.



Indie - гэдэг нэр томъёо нь "Independent" (монгол хэл рүү: бие даасан, тусгаар тогтносон ) гэдэг үгний товч үг юм. "Indie" гэх нэр томъёо анх мэргэжлийн хөгжмийн студи лабелээс гадуурх уран бүтээлчдийг нэрлэдэг байсны сацуу хөгжийн үндсэн арга эгшигээс ялгаатай гэсэн ойлголтоор хэрэглэгддэг байжээ. Тийм ч үүднээсээ 1980-аад онд шилдэг 50 дуу гэх мэт нийт масс-ын хөгжимнөөс ялгагдаж байсан хөгжмүүдийн ерөнхий нэршил нь "Indie" юм. 1980-аад оны рок хамтлагуудад тогтоод байсан үсний болон хувцасны стиль, хэт музикал мелоди хэлбэрээс эрс ялгагдаж байсан хөгжимийн шинэ давалгаа ... гэж үзэж болох юм. 

Одоо ч гэсэн энэ ойлголт хэвээр байгаа бөгөөд Indie уран бүтээлчид нь мэргэжлийн студи лабелуудтэй гэрээтэй ажилдаггүй, нэг ёсондоо чөлөөт бие даасан уран бүтээлчид гэсэн санааг агуулсаар байна.Энэ нь дэлхийн нийтийн хандлага юм, харин Монголд Indie гэдэг ойлголтыг сайн мэдэхгүйн улмаас Алтернатив урсгалтай адилтган үздэг буруу ойлголт ажиглагддаг )  Тиймээс ч бидний мэдэх Coldplay, Killers, Razorlight гэх мэтийн хамтлагууд нь хөгжмийн хувьд "Indie" гэдэг ойлголтонд багтдаггүй ба Алтернатив хөгжмийн урсгалын чиг хандлагатай уран бүтээлчидэд тооцогддог юм. Харин Indie урсгалд Pavement, Belle And Sebastian, Joy Division гэх мэтийн бүүр цаашилбал Velvet Underground хамтлагч багтдаг юм.

Мөн  Indie гэх ойлголт нь нийт масс-ын хөгжимөөс ялгаатай ба мэргэжлийн студитэй гэрээтэй биш гэдэг утгаараа метал, хард, поп гэх мэт олон янзын хөгжмийн урсгалууд дотроос эрс ялгаатай хөгжмүүд, уран бүтээлчид ч Indie гэх ойлголтонд багтдаг.
"Independent" хөгжим сонирхдог хүмүүс ба "Indie" хөгжим сонирхдог гэдэг ойлголт нь цаанаа нэг санаатай боловч бодит байдал дээр тийм байдаггүй. Энэ нь "Indie" хөгжим гэдэг ойлголт нь хүмүүст хүрэхдээ хэт өвөрмөц бусдаас содон хөгжим, хамтлагууд гэсэн санаагаар хүрч, "Independent" гэдэг нь үзэл суртлын үүднээсээ хүрсэнтэй холбоотой.. байдаг. Одоо ямар ч уран бүтээлч өөрийн уран бүтээлээ хэн нэгэнд харьяалагдахгүйгээр эрх чөлөөтэй бие даасан байдлаар хийх боломжтой болсон учираас "Indie" гэдэг ойлголтонд  багтах болсон нь энэ төрлийн хөгжийн урсгалын үндсэн ойлголт алдагдахад хүрээд байгаа юм байна. 1990 оны сүүлийн хагасаас 2000 оны эхний хагасын хөгжим нь бидний мэдэх "Indie" хөгжмимийн оргил үе байсан гэж үзэж болох бөгөөд цаашдаа бол Indie гэдэг ойлголт нь ерөнхий утгаараа оршин тогтнох болхоос нэр томъёоны хувьд хэнийг, ямар хөгжмийг нэрлэх вэ? гэдэг олон янзын ойлгомжгүй асуудал үүсээд байна. Одоо хөгжмийн чиг хандлагаар нь "Indie" гэж тодорхойлтонд багтаж буй уран бүтээлчид нь нэгдсэн нэг студи доор харъяалагдаж, уран бүтээлээ хийж байгаа нь энэ ойлголт хувьсаж буй хэрэг юм. 
........Дараагийн удаад "Indie rock" урсгалын талаар оруулах болноо...



READ MORE - Indie урсгал ба үзэл санаа.

Huuy-Haay блог "Монгол блогчид 2010"-т

04 December 2010

Өчигдөр буюу 12-р сарын 3-ны өдөр Оны шилдэг блог шалгаруулах ёслолын ажиллагаа амжилттай болж өнгөрлөө. Ёслолын ажиллагааны хувьд их сүртэй, нилээн томоохон хэмжээний арга хэмжээ боллоо. 

Энэхүү арга хэмжээнд "Шилдэг энтертайнмент" төрөлд оны шилдэгт Huuy-Haay блог өрсөлдсөн бөгөөд шилдэг 5 блогт шалгарч чадсан амжилт үзүүллээ. Анх энэ арга хэмжээнд бүртгүүлэхдээ  Huuy-Haay блогыг нэг ч гэсэн хүн шинээр мэддэг болвол амжилт гэсэн бодолтой орсон бидний хувьд зорилгодоо хүрч чадлаа.

Тус тэмцээн 3 шаттай явагдсан бөгөөд эхний шат нь нийтийн санал асуулга, 2 дахь шат нь The New Marketing Agency Index гэсэн шалгаруулт, 3 дахь шат Экспертүүдийн оноо гэсэн шалгаруулалттай явагдсан юм. Эхний 2 шалгаруулалтанд шалгарч төрөлдөө шилдэг 5-д өрсөлдөнө гэдэг бол Huuy-Haay блогын хувьд байж болох том амжилт байлаа. 

Биднийг дэмжиж шалгаруулалтанд саналаа өгсөн бүх хүмүүст баярласнаа илэрхийлье.

Болдбаатар & Гантулга

READ MORE - Huuy-Haay блог "Монгол блогчид 2010"-т

Huuy-Haay Mixtape 11 сар

01 December 2010

Блогоор маань байнга ордог хүмүүсдээ энэ өдрийн мэнд хүргье. Өнгөрсөн 11 сараас миний хувьд хөгжим талаас их зүйлийг хүлээж байсан ч олигтой зүйл нээх гарсангүй. Хэдэн жил хөгжим сонссон туршлага ч гэхиймуу юу ч эхийн нэг тийм юмнаас харахад бол 11 сар лайтай байдаг байсоон. Даанч 11 сард Kanye West-н хайнга зурагтай аймар цомогоос өөр нээх сүртэй гийгүүлээд байсан юм гарсангүй. Их л уйтгарын сар байлаа, тэхдээ сайхан сайхан юмнууд зөндөө байсаан өмнөх сарууд шиг элбэг дэлбэг байсангүй сайхан юм олж сонсох гэж нилээд ухалт хийж байж нэг юм олчоол тэрнээсээ таашаал аваал нэг бодлын гоё ч юмуу. Нэг мэдсэн юу ч бичээд байгаан Ганаа шиг байна уу цаад чинь ер нь эвгүй гардаа хаха үг холбоол бичээл байна нтр. За за тэгээд миксээ татаж аваад тухлан сонсдоо. Таалагдах байхаа гэж найдаж байна.
Татах линк - Mixtape

Tracklist:
1. Nosaj Thing - Aquarium
2. of Oceans - In Love, Not Limbo
3. The Radio Dept. - The One
4. Waskerley Way - Cat Alert
5. Affair - To Get
6.  Bikini - American Mourning
7. Evan Voyatas - Ourthing
8. Chad Valley - Ensoniq Funk
9.  Korralreven - Honey Mine (.ft Victorio Bergsman)
10. Redondo Beach - He Would Make Her Like Winter
11. The Durutti Column - Sketch for Summer
12. Teams vs. Star Slinger - Say Please
13. Games - Midi Drift
14. Young Galaxy - Peripheral Visionaries
15. The Fruhstucks - She Doesn't Know
16. Rangers - Zombies
17. La Femme - Sur La Planche
18. Kendal Johansson - Blue Moon
19. Destroyer - Chinatown
READ MORE - Huuy-Haay Mixtape 11 сар

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!