Шинэ дуу.. + 5

06 December 2010


Элестоник хөгжим нь хөгжмийн дуугаралтын ихэнх гол хэсгүүдийг электроник хөгжмийн зэмсэг ба электроник аялгууг ашиглан хийсэн байдаг. Түүхийн үүднээс электроник хөгжмүүдийг электроник хөгжмийн зэмсэг ашигласан ба элетроник аялгуу ашиглаж хийсэн хөгжим гэж авч үздэг. Энэ ялгаа нь одоогийн бүх л бичигдсэн хөгжмүүдэд ажиглагддаг. Рэп хөгжмийн хувьсалыг даган өөрчлөлдсөн электроник хөгжмийн зэмсэгүүд нь түүхэн цаг үед хувирсаар электроник хөгжим ба электроник хөгжмийн элементүүд үүсэх боломжийг бий болгосон гэж үзэх үндэстэй....
 (энэ орчуулга цааш үргэлжлэх болно... одоо залхуу хүрээд байна нтрр) бичих юм олдохгүй үе бас байхиймаа тээ.

Summer Camp -Christmas Wrapping  (шинэ жил нтр)
Jürgen Paape-So Weit Wie Noch Nie (онцлоод сонс)
READ MORE - Шинэ дуу.. + 5

Indie урсгал ба үзэл санаа.



Indie - гэдэг нэр томъёо нь "Independent" (монгол хэл рүү: бие даасан, тусгаар тогтносон ) гэдэг үгний товч үг юм. "Indie" гэх нэр томъёо анх мэргэжлийн хөгжмийн студи лабелээс гадуурх уран бүтээлчдийг нэрлэдэг байсны сацуу хөгжийн үндсэн арга эгшигээс ялгаатай гэсэн ойлголтоор хэрэглэгддэг байжээ. Тийм ч үүднээсээ 1980-аад онд шилдэг 50 дуу гэх мэт нийт масс-ын хөгжимнөөс ялгагдаж байсан хөгжмүүдийн ерөнхий нэршил нь "Indie" юм. 1980-аад оны рок хамтлагуудад тогтоод байсан үсний болон хувцасны стиль, хэт музикал мелоди хэлбэрээс эрс ялгагдаж байсан хөгжимийн шинэ давалгаа ... гэж үзэж болох юм. 

Одоо ч гэсэн энэ ойлголт хэвээр байгаа бөгөөд Indie уран бүтээлчид нь мэргэжлийн студи лабелуудтэй гэрээтэй ажилдаггүй, нэг ёсондоо чөлөөт бие даасан уран бүтээлчид гэсэн санааг агуулсаар байна.Энэ нь дэлхийн нийтийн хандлага юм, харин Монголд Indie гэдэг ойлголтыг сайн мэдэхгүйн улмаас Алтернатив урсгалтай адилтган үздэг буруу ойлголт ажиглагддаг )  Тиймээс ч бидний мэдэх Coldplay, Killers, Razorlight гэх мэтийн хамтлагууд нь хөгжмийн хувьд "Indie" гэдэг ойлголтонд багтдаггүй ба Алтернатив хөгжмийн урсгалын чиг хандлагатай уран бүтээлчидэд тооцогддог юм. Харин Indie урсгалд Pavement, Belle And Sebastian, Joy Division гэх мэтийн бүүр цаашилбал Velvet Underground хамтлагч багтдаг юм.

Мөн  Indie гэх ойлголт нь нийт масс-ын хөгжимөөс ялгаатай ба мэргэжлийн студитэй гэрээтэй биш гэдэг утгаараа метал, хард, поп гэх мэт олон янзын хөгжмийн урсгалууд дотроос эрс ялгаатай хөгжмүүд, уран бүтээлчид ч Indie гэх ойлголтонд багтдаг.
"Independent" хөгжим сонирхдог хүмүүс ба "Indie" хөгжим сонирхдог гэдэг ойлголт нь цаанаа нэг санаатай боловч бодит байдал дээр тийм байдаггүй. Энэ нь "Indie" хөгжим гэдэг ойлголт нь хүмүүст хүрэхдээ хэт өвөрмөц бусдаас содон хөгжим, хамтлагууд гэсэн санаагаар хүрч, "Independent" гэдэг нь үзэл суртлын үүднээсээ хүрсэнтэй холбоотой.. байдаг. Одоо ямар ч уран бүтээлч өөрийн уран бүтээлээ хэн нэгэнд харьяалагдахгүйгээр эрх чөлөөтэй бие даасан байдлаар хийх боломжтой болсон учираас "Indie" гэдэг ойлголтонд  багтах болсон нь энэ төрлийн хөгжийн урсгалын үндсэн ойлголт алдагдахад хүрээд байгаа юм байна. 1990 оны сүүлийн хагасаас 2000 оны эхний хагасын хөгжим нь бидний мэдэх "Indie" хөгжмимийн оргил үе байсан гэж үзэж болох бөгөөд цаашдаа бол Indie гэдэг ойлголт нь ерөнхий утгаараа оршин тогтнох болхоос нэр томъёоны хувьд хэнийг, ямар хөгжмийг нэрлэх вэ? гэдэг олон янзын ойлгомжгүй асуудал үүсээд байна. Одоо хөгжмийн чиг хандлагаар нь "Indie" гэж тодорхойлтонд багтаж буй уран бүтээлчид нь нэгдсэн нэг студи доор харъяалагдаж, уран бүтээлээ хийж байгаа нь энэ ойлголт хувьсаж буй хэрэг юм. 
........Дараагийн удаад "Indie rock" урсгалын талаар оруулах болноо...



READ MORE - Indie урсгал ба үзэл санаа.

Huuy-Haay блог "Монгол блогчид 2010"-т

04 December 2010

Өчигдөр буюу 12-р сарын 3-ны өдөр Оны шилдэг блог шалгаруулах ёслолын ажиллагаа амжилттай болж өнгөрлөө. Ёслолын ажиллагааны хувьд их сүртэй, нилээн томоохон хэмжээний арга хэмжээ боллоо. 

Энэхүү арга хэмжээнд "Шилдэг энтертайнмент" төрөлд оны шилдэгт Huuy-Haay блог өрсөлдсөн бөгөөд шилдэг 5 блогт шалгарч чадсан амжилт үзүүллээ. Анх энэ арга хэмжээнд бүртгүүлэхдээ  Huuy-Haay блогыг нэг ч гэсэн хүн шинээр мэддэг болвол амжилт гэсэн бодолтой орсон бидний хувьд зорилгодоо хүрч чадлаа.

Тус тэмцээн 3 шаттай явагдсан бөгөөд эхний шат нь нийтийн санал асуулга, 2 дахь шат нь The New Marketing Agency Index гэсэн шалгаруулт, 3 дахь шат Экспертүүдийн оноо гэсэн шалгаруулалттай явагдсан юм. Эхний 2 шалгаруулалтанд шалгарч төрөлдөө шилдэг 5-д өрсөлдөнө гэдэг бол Huuy-Haay блогын хувьд байж болох том амжилт байлаа. 

Биднийг дэмжиж шалгаруулалтанд саналаа өгсөн бүх хүмүүст баярласнаа илэрхийлье.

Болдбаатар & Гантулга

READ MORE - Huuy-Haay блог "Монгол блогчид 2010"-т

Huuy-Haay Mixtape 11 сар

01 December 2010

Блогоор маань байнга ордог хүмүүсдээ энэ өдрийн мэнд хүргье. Өнгөрсөн 11 сараас миний хувьд хөгжим талаас их зүйлийг хүлээж байсан ч олигтой зүйл нээх гарсангүй. Хэдэн жил хөгжим сонссон туршлага ч гэхиймуу юу ч эхийн нэг тийм юмнаас харахад бол 11 сар лайтай байдаг байсоон. Даанч 11 сард Kanye West-н хайнга зурагтай аймар цомогоос өөр нээх сүртэй гийгүүлээд байсан юм гарсангүй. Их л уйтгарын сар байлаа, тэхдээ сайхан сайхан юмнууд зөндөө байсаан өмнөх сарууд шиг элбэг дэлбэг байсангүй сайхан юм олж сонсох гэж нилээд ухалт хийж байж нэг юм олчоол тэрнээсээ таашаал аваал нэг бодлын гоё ч юмуу. Нэг мэдсэн юу ч бичээд байгаан Ганаа шиг байна уу цаад чинь ер нь эвгүй гардаа хаха үг холбоол бичээл байна нтр. За за тэгээд миксээ татаж аваад тухлан сонсдоо. Таалагдах байхаа гэж найдаж байна.
Татах линк - Mixtape

Tracklist:
1. Nosaj Thing - Aquarium
2. of Oceans - In Love, Not Limbo
3. The Radio Dept. - The One
4. Waskerley Way - Cat Alert
5. Affair - To Get
6.  Bikini - American Mourning
7. Evan Voyatas - Ourthing
8. Chad Valley - Ensoniq Funk
9.  Korralreven - Honey Mine (.ft Victorio Bergsman)
10. Redondo Beach - He Would Make Her Like Winter
11. The Durutti Column - Sketch for Summer
12. Teams vs. Star Slinger - Say Please
13. Games - Midi Drift
14. Young Galaxy - Peripheral Visionaries
15. The Fruhstucks - She Doesn't Know
16. Rangers - Zombies
17. La Femme - Sur La Planche
18. Kendal Johansson - Blue Moon
19. Destroyer - Chinatown
READ MORE - Huuy-Haay Mixtape 11 сар

Миний сонирхдог Hip Hop

29 November 2010


Hip Hop гэдэг урсгалыг сайн мэдэхгүй ч, өөрийн гэсэн хөг хэмнэлтэй ... цаанаасаа нэг л зэвүүн гаруудыг нь бол сонсоно шүү. Ер нь бас хөгжим хийж байна гээд алиатаад байдаг нөхдүүдийг бодуул чанартай хөгжим хийчдэг гаруудыг нь л сонсмоор санагддийн. Тэхдээ сүрхий ухдаггүй өөрийн мэддэг хүрээндээ бага сагахан мэднэ. 

House of Pain - Jump Around
Hilltop Hoods - The Nosebleed Section
Cypress Hill - Insane In The Brain
Nujabes - Feather (ft Cise Star & Akin)
Wu Tang Clan - Shame On A Nigga

1990-оны хип хоп хөгжим нэг бодлын үнэхээр тасарцан байсан ч юмуу сонсоод байхад 80-аад дунд үеээс гарч ирсэн хамтлагууд жинхэнэ эвгүй байсан байдийн... улам л зэвүүн болноо энэ дуунууд гэмээр сэтгэгдэл төрүүлдэг. 2000 он гэхэд хөгжмийн урсгалууд бүхэлдээ тэр тусмаа хип хоп хөгжмийн чиг хандлага тэс өөрчлөгдсөн нь илт мэдрэгдэнээ гэж... DMX, Dr.Dre, Notorious B.I.G, 2Pac, Snoop Dogg гээд алдартнуудын хөгжим үеээ өнгөрөөх үед л *одоогийн хип хоп гээд утгагүй зүйл эхэлсэн байх гэж бодхийн... би ч тэхдээ яаж сайн мэдэх үү. Миний л бодол ийм байна. 

NWA - Straight Outta Compton
Pharcyde - Runnin
A Tribe Called Quest - Can I kick it
Dmx - We Right Here
Mystikal - Shake Ya Ass

Зарим дуунуудыг нь сонсоогүй удсан болхоор нэрийг нь бас мартчиж... уг нь хэд хэдэн гоё дуунууд санаанд байна лдаа. Яг нэрийг нь бас хэн дуулдаг билээ гээд санахгүй асуудал байна. Ерөнхийдөө бол Common, Nas, The Roots, Madvillain, De La Soul гэх мэт олонлогийн дууг сонсоогүй их уджээ.
READ MORE - Миний сонирхдог Hip Hop

"Teen Daze - Four More Years" + "New lists"

28 November 2010


Teen Daze, Hooray, Com Truise  зэрэг уран бүтээлчид ойрноос хүч түрж орж ирээд байгаа...тэдний нэг болох "Teen Daze - Beach Dreams new EP"цомог 11-р сарын 30-нд гарч байгаам байна.Teen Daze 2010 онд "Four More Years" цомог, мөн одоо гарах цомог гээд нилээд шургуу хөдөлмөрлөж чадсаныхаа үр дүнд хүмүүст танигдаж чадлаа. Юутай эхний цомгийг нь сонсож үзэхийг зөвлөе.
Татах линк: Teen Daze - "Four More Years"


The New Division - Starfield (чих хөгжүүлэгч)
The Concretes – All day (танил санагдахаар)
Teeel – Triangle waves (анхаарал татсан)
Lovelock - Pino Grigio  (миний дуртай эхлэл)


Цаашдаа "New lists" гээд блогт оруулж байсан шинэ хуучин дуунуудаас хааяадаа нэгтгэн нэг лист гаргаж байдаг юмуу... Гэхдээ гол онцолсон дуунуудаа биш хүмүүст анзаарагдаагүй үлдсэн, сэргээш III байж болох хэмжээний нэг лист гаргуул зүгээр ч юм шиг. Лист гэдэг утгаараа 10н дуутай байвал зүгээр юм болов уу даа. Энэ удаагын дуунуудыг хүмүүс сайн мэдэхгүй болов уу гэж бодоод өөрийн бодлоо оруулчлаа.

Expensive Looks – Found out (цаанаа л авъяастай)
Teams - Comfort Slave (энгийн тэхдээ донжтой)
Loredana – Rain rain (Afraid Of Stairs remix) (нэмэлт нь дэндсэн)
Micah Smith and mirF – Eagle claw (сонголтгүй сонсуулана)
Joe Worricker – Bobby Blue  (чанар дагасан сонголт)

READ MORE - "Teen Daze - Four More Years" + "New lists"

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!