Planningtorock - The Breaks (Remix EP)

29 August 2011


Planningtorock-ийг 2011 оны шинэ нээлтүүдийн нэг гэж хэлж болох байх... Анх "W" нэртэй цомгыг нь олж сонсоод "The Breaks" дуу нь маш гоё санагдаж улмаар хэд хэдэн дуунд нь дуртай болсон юм. Ихэнхдээ ер нь бол чанартай сайн гэж бодсон хөгжмүүдээ онцлоод явж байгаад нэг сайхан ам халаад Болдоотой нэг хууч хөөрөхөөр нилээн хэдэн шинэ, хуучин, онцлох хөгжмүүдийг талаар санал бодолоо солилцож, тухтай сууж ухаж сонсох хүсэл дахин бий болдог.

Зарим заримдаа хөгжим сонсохоос залхах үед, зарим нэг хүний хэлсэн зүйлүүд бодогдож толгой тархи эргүүтээд л суужаахад яг иймэрхүү нэг дууны янз бүрийн Remix-сонсох сайхан байдаг юм шиг санагддаг... Яагаадыг нь мэдэхгүй ч нэг дууг хүн бүр өөр өөрийнхөөрөө өөрчилж сайхан болгож сонсох нь юутай сайхан байх уу тээ.. Яг л өөртөө таарсан хувилбарыг бий болгож нтр чихээ баясгаж, амар тайван суухад... хөгжим сонсохын учир нь байдаг ч байж магадгүй.
 

Цомгыг нь татаж аваад сонсож үзээрэй.


READ MORE - Planningtorock - The Breaks (Remix EP)

Бодитой хатгаас...

24 August 2011


Өглөө эрт нэгэн найзтайгаа онлайн буу халалт хийсэн чинь харин надруу бодитой хатгаас хийдэг байна шд нтр. Яагаад бодитой хатгаас хийх болов оо гэсэн аль аль талдаа бодит бус зүйлс мэт үл ойлголцол дунд яваад байгаа болохоор тэр юм болов уу гэж бодох шиг боллоо. Хэрвээ дандаа бодитой байсан бол ингэж хатгах хэрэг гарах ч байж уу хаха. Бодитой ч гэх шиг яг ямар зүйлийг бодит, бодит бус гэж тодорхойлон нэрлэж болох уу...  Хөгжимд дуртай минь бодит бол миний эргэн тойронд болж буй бүхий л зүйлс бодитой байх, эсвэл хөгжимд дуртай минь бодит бус бол надтай тохиолдож байгаа юм бүхэн бодит бус байх... Хүн хүний амьдрал адилгүй, ямар ч асуудал, ямар ч зүйл тохиолдож болно... Яг чиний харж байгаа өнцгөөр л өөр хэн нэгэн харж яг л чам шиг явж чадна гэдэг бол үлгэр. Тийм болохоор бусдын амьдралыг мэддэг, мэдэрдэг, хардаг, харсан юм шиг байх нь туйлын утгагүй. 
Com Truise : "Ether Drift"
Tycho – Hours

Согтуу үедээ юу хийснээ санадаггүйтэй адил зарим үед юуг яагаад хийчихсэн болохоо эргээд санаж ойлгож чадахгүй тохиолдол их байдаг юм. Амьдрал туйлын бодитой тэв тэгшхэн дандаа сайхан байдаггүй.. Зовлонг хүн өөрөө дууддаггүй, амьдралдаа чимэг нэмэх гэж нэмж зохиодоггүй юм. Хүний араншин хэдэн зуун янзаар хувирч байдаг, үргэлж мөнхийн нэг л хэвийн байдаггүй... Үлгэрт итгэдэг шигээ, амьдралд итгэдэг бол бүх зүйлийг амарханаар хийж болох байсан байх. Гэвч амьдрал бол үлгэр биш. Асуудал болгон чамаас болон гадны нөлөөллөөс болж урган гарч ирдэг. Нэг асуудлын учирыг нь хүчээр эсвэл бүрэн олоогүй бол дараа дараагийн зүйлдээ хор нөлөөгөө өгөх нь олон байдаг. Хүн болгон амьдарч байгаа нь бодитой  шиг, хийж бүтээж сэтгэж байгаа бүх зүйлс нь ямар нэг үлгэр шиг бодит бус биш, заавал бодитой л байх ёстой байх... Бодитой хатгаас ба бодит бус төсөөлөл!!! ялгаж салгаж сурах хэрэгтэй юм шиг ээ.
READ MORE - Бодитой хатгаас...

Work Drugs + Set (Онцлох)

23 August 2011


Work Drugs -ийн хувьд нилээн дээхнээс нь сонсогдоод байсан хөгжим бөгөөд энд тэнд явж байхад байнга тааралддаг гээд хэлчихэд ч нээх буруудахгүй. Huuy-Haay блогын хувь чилл ваве, ло-фа урсгалын дуу хөгжимд дэндүү хайртай гээд хэлчихэд хэлсдэхгүй болохоор  энэ удаад Work Drugs -ийг онцлох хөгжимөөр нэрлэж байна.  Дуу хөгжим гэдэг зүйл заавал шууд сонсоод л таалагдаад байх албагүй, байнгын бус санамсаргүй тохиолдлоор дуртай болох нь олон байдаг болохоор магадгүй таньд ч бас тийм зүйл тохиолдохыг үгүйсгэх аргагүй юм.

  Work Drugs by


Тэдний талаар илүү их мэдээлэл авмаар байвал: 
WEB = http://www.workdrugs.com 
FACEBOOK = http://www.facebook.com/workdrugs 
TUMBLR =http://workdrugs.tumblr.com/
BANDCAMP = http://workdrugs.bandcamp.com/

READ MORE - Work Drugs + Set (Онцлох)

Huuy-Haay /Total Pageviews +20000/

20 August 2011

Total Pageviews ер нь яаж тооцолдогыг нь сайн мэдэхгүй юм, ямартай ч +20000 ийн босгыг даваад гарчихлаа... Өдийг хүртэл хийсэн +190 постуудыг маань хүмүүс тоож уншиж, тогтоож харж, ухан сонсдог гэдгийг л баталж харуулж байгаа хэрэг юм болов уу...

Huuy-Haay блогын тухай

Huuy-Haay блогын хувьд 2010.02.01 өдрөөс эхлэн үүд хаалгаа нээсэн бөгөөд хөгжимд дуртай, ухан сонсдог бүх залуустаа зориулан хамтдаа хөгжих, хамтдаа чанартай дуу хөгжмийг ухах боломж олгох зорилготойгоор үйл ажиллагаа явуулсаар өнөөдрийг  хүрлээ. Энэ хугацаанд Huuy-Haay блог дээр шинэ дуу, шинэ цомог, мэдээ, онцлох уран бүтээлч, амьд тоглолт, чөлөөт бодол, шилдэг цомог, Huuy-Haay mixtape гэсэн хэдэн чиглэлээр 170 гаран бичлэгийг оруулжээ.

Huuy-Haay блогыг Ганаа, Болдоо 2 хамтран хөтөлдөг бөгөөд өөрсдийн зүгээс хөгжимд хандах хандлага, хөгжмийн боловсролын түвшиндээ чадан ядан бэлтгэсэн дуу хөгжимөө та бүхэнд хүргэдэг билээ. Бидний хувьд голчлон чанартай хөгжим гэсэн стандартыг мөрддөг бөгөөд нийтлэг олонлогт хамаарагдгүй бүхий л дуу хөгжимд эн тэнцүү байр суурьтай хандахийг хичээдэг юм. 

Блогын зочидын тоо тийм их биш боловч тогтмол өсөх хандлага ажиглагддаг ба одоогоор Total Pageviews 13000 дөхөж очоод байна. Нээгдсэн цагаас нь хамт байсан, цаашдаа хамт байх найзууддаа, зочиддоо баярлаж явдаг аа хэлий. Анх блог нээхэд хүн ойлгохгүй болуу яах бол... иймэрхүү дуу хөгжим сонсдог хүн ч их бишдээ. Одоо яах бол доо гэсэн бодлууд их байсан хэдий ч цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байгааг хараад баяртай байдаг юм... Huuy-Haay блог 2010 онд "Шилдэг блогчид 2010" шилдэг блог шалгаруулах тэмцээнд энтертаймент төрөлд амжилттай оролцон шилдэг 5 блогын нэгээр тодорсон бөгөөд маш олон дэмжигчтэй болсон гэдэгээ мэдсэн юм. 

Мөн Huuy-Haay блог + Facebook Group-ээ нээгээд нилээн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд Group чатаар орой болгон амьд харилцаа тогтоож, залуус маань хоорондоо үзэл бодолоо хуваалцан, хөгмим ухан сонсогчид маань хоорондоо танилцан цагыг үр бүтээлтэй өнгөрөөх болсон. Хэрвээ таньд Huuy-Haay блог таалагддаг бол адилхан хөгжмийн сонирхолтой хүмүүстэй нэгдмээр байгаа бол Facebook Group(+54 member's)-т нэгдээрэй!!!.

Эцэст нь Huuy-Haay блогын цаашдийн гол зорилго бол хөгжмийн томоохон  сайт болох бөгөөд хүмүүст нилээд хүрээд ирвэл өөрсдийн зүгээс Дуу Хөгжимд зориулсан олон олон боломжийг нэгтгэсэн өргөн хүрээг хамарсан томхон сайт болох ч хүсэл байдаг билээ. Энэ үйл хэрэг маань тийм ч холын зорилго биш гэж боддийн.

Хөгжим ухан сонсдог бүх залуустаа хандаад хөгжим таны амьдралын хэдэн хувьч байж болно, таньд ямар ч хөгжим сонсох эрх нь байгаа , тэхдээ гол нь өөрсдийн сонсож буй  сонгож буй хөгжимдөө дуртай хайртай байцгаая гэж уриалая даа.

Бидний блогын үүд хаалга та бүхэнд үргэлж нээлттэй байх болноо!!!


Huuy-Haay блогтой хамт байдаг, байгаа, байсан бүхий л хүмүүст  хувийн зүгээс болон блог хамтран хөтлөгчидийнхөө өмнөөс зөндөө их баярлаж байгаагаа хэлье...  
READ MORE - Huuy-Haay /Total Pageviews +20000/

Huuy-Haay Mixtape 8сар

18 August 2011


Huuy-Haay Mixtape маань сүүлийн 5 сар гарсангүй, Яагаад гараагүй талаар тайлбар хийх хэрэггүй болов уу гэж санах юм. Магадгүй сүүлийн 5 сард Huuy-Haay блогын Mixtape -ийг хүлээж байсан бол та бүхэнд маш их баярлаж байгаагаа хэлье. Анх 2010 оны 8 сард анхны Mixtape-аа бэлтгэн хүргэж байсан жилийнхээ босгон дээр шинэ Mixtape-ийг бэлтгэн хүргэж байна. Mixtape болгон тухайн сарын онцлох шинэ дуунууд болон тухайн сард санал болгох чанартай хөгжимүүдээс бүрддэг гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Мөн бүгд өөр өөрийн гэсэн онцлогтой болж чаддаг болов уу? гэж найдаж байна. 

Tracklist:
1. The Antler - French Exit
2. Lotus Plaza - A Threaded Needle
3. Arthur Russell - Walk on the Moon
4. Danniel Radall - Broke and Broken
5. Peaking Lights - Key sparrow
6. John Maus - Keep Pushing On
7. Toro Y Moi -- Saturday Love
8. Brothertiger - Like Water
9. M83 -  Midnight City
10. I'm From Barcelona - Skipping A Beat
11. Dominant Legs - Laughing the Whole Time
12. Little Dragon - Little Man
13. Lower dens  - Batman
14. Maserati - Monoliths
15. Expensive Looks - Nothing More
16. Blood Orange - Dinner
17. Gang Gang Dance - Romance Layers
18. Planningtorock - The Breaks
19. Okinawa Lifestyle - Bar
20. Trentemoller - Miss You Pole Remix

Энэ удаагын Mixtape-ийн хувьд өнгөрсөн хэдэн сард санал болгоё гэж бодож байсан бүхий л дуу хөгжимнүүдээс илүү их анхаарал татаж, сэтгэлд хүрсэн, онцлон хүмүүст хүргэхийг хүссэн "шинэ + хуучин" дуу хөгжмийг багтааж нэгтгэснээрээ бага зэрэг онцлогтой болсон болов уу. Цаашдаа яг баттай амлаж чадахгүй ч гэсэн боломжийнхоо хирээр шинэ шинэ Mixtape -ийг бэлтгэн хүргэж байх болно оо. 

READ MORE - Huuy-Haay Mixtape 8сар

Туйлширсан хэв маяг

17 August 2011

Монгол дуунууд ердөөсөө сонсдоггүй болохоор намайг тойроод юу болоод байдгийг огтоос анзаардаггүй бөгөөд анзаарах ч шаардлага байдаггүй. Гэвч хүн болгоны аманд аялагдаж, зарим нэг дууны үг нь хүмүүсийн ярианд хэлэгдэж байгаа элдэв бусын хөгжим дуунуудыг зорьж биш ч гэлээ тохиолдлоор сонсох юм. Надтай адил залуучууд өөрийн чадах хэмжээндээ л өөрсдийгөө илэрхийлж бусдын хийж чадаагүйг хийх гэж оролдож байгаа юм гэж бодохоор үнэхээр бахархмаар байдаг ч зарим нэгийг нь харахаар ухаан хүрч очихгүй, ичиж үхчих гээд байх юм. Ямар нэг хоосон хэв маяг, хэлбэр төрх хөөж хэний өмнө юу харуулах гэж байгааг ёстой бүү мэд... Аймшигтай гэхэд дэндүү аймшигтай, арай л биш тоглолт, дуу хөгжим хийчээд аягүй лаг аймар юм хийцэн мэт л нисэн дүүлэн явах юм. Юу мэддэгтээ, юу хийж бүтээсэндээ, юу хийж чаддагтаа ингэж байгаа юм бол гэж хэлэх ч багадмаар санагдах үе олон юмдаа.

Ковер хийж байна гээд бүүр нэг өлбийцөн юм хийж хүмүүсийн сэтгэлээр тоглож, худлаа л нээх стиль, үсэрч хашгирч дэвшичсэн хүмүүс... Хаанаасаа олоод өмсцийн гэмээр хувцас хунар, хэнээс шаагаад тавьцийн гэмээр үстэй залуус юуг яагаад, яах гэж хийж байгаагаа огт ойлгоогүй мангар бацаануудын тэнэг царай... Ядаж тэрүүнд нь хууртах хөөрцөглөсөн туйлширцан хоосон гарууд... Чадахгүй бол чаддаг болтлоо бэлтгэл хийж, чаддаг боллоо гэсэн цагтаа гарч ирээд тоглож, дуулаж байвал уг нь зүгээрсэндээ. 

Учиргүй лааг нэртэй, учир нь үл ойлгогдох үг хэллэгтэй, ямар ч философи байхгүй зүгээр л нэг өнгө,мөнгө, өрөөсгөл зүйлийг хоосон толгойдоо агуулсан мөнгөтэй бацаанууд... Гангалж гоёсон их л сайхан харагдах гэж хичээсэн эрээн мяраан жоохон охидууд... Хэн нэгнээс ангид байх гээд хэтрүүлсэн тэнэгтлүүд....Энэ бүхэн хэн нэгний нүдээр дэндүү өрөвдөлтэй харагдах юм. Хэн нэгний бодол ямар ч байж болох ч гэлээ, бусдын бодолоос хулгай хийж байгаа биш болохоор дуртайгаараа хэнийгээ юу гэж хэлэхээ би өөрөө мэдэхэд болхийм шиг...  Мөн хэн юу хүссэнээ хийж болох ч гэлээ, хэн нэгнээс ичих, айхын зааг хэмжээг олж харж чаддаг байх л хэрэгтэй юм болов уу даа.

Болж байна гээд хэлчих юм түй ч байхгүй байхад л бөөн сүр мандуулцан явахыг нь харахад нэг л их гоё хөх инээд хүрээд байжийснаа бөөлжис хүрэх шиг санагдах юм. Ингэтлээ их дургүйцэх хэрэг байна уу? гэж өөртөө хэлж л нэг жоохон тайвшрах юм. Цаашдаа элдэв бусын туйлшралтай зүйлсээс хэдэн уулын цаагуур явий гэсэн л бодолтой болхийм даа... Бүх зүйлийг өөрт хамаатуулж харах гээд байх нь тэнэг хэрэг гэдгийг санаад дуугаа болийдоо нтр.
READ MORE - Туйлширсан хэв маяг

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!